Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 28

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-06 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ64101515, Булгадар овогт Батын Мягмаржав,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-06 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ67111103, Булгадар овогт Лэгцэгийн Цэдэв нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9.260.414,65 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 9.268.914,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн захирал Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Мягмаржав, Л.Цэдэв нар нь 2013 оны 7 дугээр сарын 30-ны өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс 6117 тоот Бизнесийн зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн үлдэгдэл 9.800.000 төгрөг байхад нь нэмж 3.000.000 төгрөгийн зээл аван нийт 12.800.000 төгрөгийн зээлийг 27 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй бизнесийн эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориултаар ЗГ-6117-1 тоот гэрээ дахин байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8.157.658,25 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.218.126,84, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18.740,12 төгрөг, нийт 12.394.525,21 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 545 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-6117-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулах бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл             6.842.341,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.137.817,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 280.255 төгрөг, нийт 9.260.414,65 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж 163.253 төгрөг, нотариатын төлбөр 8.500 төгрөг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх болно. Шүүхийн шийдвэр гарах хуртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ. 

            Хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9.260.414,65 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 9.268.914,65 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.             

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Мягмаржав, Л.Цэдэв нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9.260.414,65 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 9.268.914,65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9.260.414,65 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 9.268.914,65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.253 төгрөгийн тал хувь болох 81.627 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 81.627 төгрөг, хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нараас 81.627 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Хаан банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй 9.260.414,65 /есөн сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 8.500 /найман мянга таван зуу/ төгрөг, нийт 9.268.914,65 /есөн сая хоёр зуун жаран найман мянга есөн зуун арван дөрвөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 81.627 /наян нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг, хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нараас 81.627 /наян нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 81.627 /наян нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Мягмаржав, Л.Цэдэв нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ