Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч-хохирогч Б.С, түүний өмгөөлөгч С.Батболд

шүүгдэгч-хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005004660298 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

атагин овогт Б-н С.

 

Очирт овогт Э-н Т.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.С нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн Ундраа цогцолбор 77 дугаар сургуулийн спорт зааланд маргааны улмаас Э.Тгийн  нүүрэн тус газар гараар цохиж биед тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Э.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн Ундраа цогцолбор 77 дугаар сургуулийн спорт зааланд маргааны улмаас Б.Сийн нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт:  Би өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Би маш том алдаа гаргасандаа харамсаж гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Сийн биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчоор Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой 242.000 төгрөгийн зардал гарсныг Т төлж барагдуулсан. Би Тд гомдолгүй гэв.

 

Хохирогчоор Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрт учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас хагалгаанд орсон. Хагалгааны зардал 4.500.000 төгрөг болсныг   С эмнэлэгт төлсөн. Би Ст гомдолгүй. Цаашид эрүүний хадаасаа авахуулах хагалгаанд орно гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Э.Т мөрдөн байцаалтанд“...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77-р сургуулийн спорт зааланд найз Чингүүн, Батмөрөн, Баттүвшин, Лхагвадорж, Ууганзаяа, Билгүүн, С, Энхзориг нарын хамт 2 цаг заал аваад сагс тоглож байгаад 23 цагийн үед Сийн багаас алдаа хийсэн учир бөмбөгийг манай баг авна гэтэл С  намайг зүгээр тоглооч шалчигнаад байх юм гээд бид 2 маргаж байтал С миний нүүр рүү гараараа цохиод миний ухаан балартсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. С миний нүүр рүү гараараа цохиж дээрхи гэмтлүүдийг бүгдийг нь учруулсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Сийн гэрээс миний эмчилгээний зардалд гарсан 5 сая гаран төгрөгийг бүгдийг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хохирогчоор Б.С мөрдөн байцаалтанд: “...23 цагийн үед Тгийн баг нь ерөөсөө хожихгүй хожигдоод байсан чинь амандаа үглээд яваад байсан. Үргэлжлүүлээд тоглож байтал Т бөмбөг шидэхдээ ингээд дуус гээд шидсэн боловч бөмбөг нь ороогүй. Тэгээд би шалчигнахгүй зүгээр тоглочихооч гэтэл ална шүү чамаар заалгах юмуу гээд намайг хараагаад байхаар нь би уурлаад нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа руу нь цохитол Т зөрүүлж намайг цохиод бид хоёр харилцан 2-3 удаа цохилцтол найзууд ирж бид 2-ыг салгатал миний хамраас цус гараад фудболка  урагдсан байхаар нь  би Т дээр очоод андаа чи яаж байгаа юм бэ гэтэл миний урдаас нүүр рүү цохиод бид 2 дахиж 2-3 цохилцтол дахиж найзууд салгасан...би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна...Т бид хоёр л  харилцан зодолдсон өөр хүмүүс зодоонд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 23-24/,

 

Гэрч У.Чингүүн мөрдөн байцаалтанд“... тоглож байтал гэнэт Т, С хоёрын орилж байгаа чанга чимээ гарахаар нь эргээд хартал хоёулаа заамдалцаад нэгнийгээ нүүр рүү цохиж байхаар нь гүйж очоод Сийн араас тэврээд салгаад татах үед Т Сийн фудболконоос тавихгүй татагдаад урагдчихсан. Сийн хамраас цус гарчихсан Тгийн уруулын дээд хэсэгт цус болчихсон байсан...Т дээр очтол Т чи муу яах юм бэ  гэлүү юм хэлтэл хоёулаа дахиж бие  бие рүүгээ орилж хэрэлдэж байтал Т Сийн нүүр рүү цохих гэж оролдоход С хойшоо бултсан...Дахиад хоёулаа зууралдаад хоорондоо цохилцох үед С, Тг хавирч газар унагахад нь би дахиж очоод Сийг тэврээд хувцас солих өрөөнд аваад ороод цусыг угаалгатал зүүн нүд нь хөхрөөд улайсан байхаар нь салфетик авч өгчихөөд Т дээр яваад очтол зүүн талынх нь хацар хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 26-27/,

 

Гэрч Э.Энхзориг мөрдөн байцаалтанд“... 23 цагийн үед Т, С хоёр ялна ялагдана гэдгээс болж хоорондоо маргаж байхад С эхлээд Тгийн нүүр рүү цохитол Т зөрүүлж цохиод хоорондоо барьцалдаад харилцан 2-3 удаа цохилцоход нь бид нар дундуур нь орж салгатал Сийн хамарнаас цус гараад фудволк нь урагдсан байсан чинь С, Т дээр очоод энийг хардаа гээд дахиад хоорондоо маргатал Т эхэлж цохиод дахиад хоорондоо зодолдож байгаад Т газар унахад хэнийг нь мэдэхгүй найзууд очиж дахиж салгаад С хувцас солих өрөө рүү явсан. Тгийн амнаас цус гараад хацар нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 28/,

 

Гэрч Б.Баттүвшин мөрдөн байцаалтанд “...С чанга дуугарахаар нь эргээд хартал юунаас болсоныг нь мэдэхгүй Т рүү дөхөж очоод нүүр рүү нь гараараа цохитол Т Стэй барьцалдаад хоёулаа зууралдахаар нь  бид нар очиж хоёуланг нь салгаж холдуултал Сийн хамраас цус гараад фулволк нь урагдчихсан байсан. Би буцаж сагсны шийдэн дээр очоод бөмбөг шидэж байтал гэнэт дахиад хоорондоо зодолдоод ноцолдож байхад нь яваад очтол Т Сийн нүүр рүү цохитол С зөрүүлж цохиод хавирч газар суулгах үедээ нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 29/

 

Гэрч Б.Батмөрөнг мөрдөн байцаалтанд “...Т 3-аас шидэж оруулахдаа май ингээд дуус гээд шидтэл бөмбөг нь ороогүй. Тэгтэл С би ийм гоншигнуур зантай хүнд дургүй шүү гээд Тгийн нүүр рүү гараараа цохитол Т өрөлт автал С дахиад нүүр рүү нь цохитол Т зөрүүлж цохиод хоёулаа харилцан зодолдох үед бид нар салгаад холдуултал Сийн хамарнаас нь цус гарчихсан фудволк  урчихлаа гээд Тгийн урдаас дайртал Т эхэлж нүүр рүү нь цохиод хоёулаа дахиад харилцан зодолдож байхад С, Тг хавирч газар хагас суулгаад нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохих үед бид нар дахиж очиж салгатал Тгийн зүүн талын хацар нь хавдаад эрүү нь мурийсан байсан...”  гэсэн мэдүүлэг/ хх-ийн 30/,

Гэрч Б.Ууганзаяа мөрдөн байцаалтанд“...С, Тгийн нүүр рүү эхлээд цохитол Т зөрүүлж цохиод хоёулаа харилцан зодолдож байхад нь бид нар салгаад холдуултал С чи намайг шалчигнасан зантай хүнд дургүй гэдгийг мэдэхийн цаадахаар мэднэ биз дээ гэтэл Т мэдэхгүй юм байна гээд дахиж маргаад байсан. Би шийдэн доор байсан бөмбөг авахаар очоод эргээд хартал С, Т хоёр дахиад нүүр рүүгээ цохилцоод зодолдож байхаар нь би гүйгээд очиход С Тг хавирч хагас газар суулгаад дээрээс нь гараараа цохих үед бид нар дахиад бөөндөө очиж салгасан...Т сандал дээр сууж байхад очоод зүгээр үү гэтэл шүд нь хазаж болохгүй байна гээд нүүрний зүүн тал хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 31-32/

 

Гэрч Э.Энх-Алдар мөрдөн байцаалтанд“...Т унаад С дээрээс нь нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Энэ үед найз нар нь дахиж салгасан. Би Сийг дагуулаад хувцас солих өрөө рүү авч ороод хамрынх нь цусыг нь тогтоогооод харахад нүд нь хөхөрчихсөн байсан...Т, С хоёр л хоорондоо харилцан зодолдсон. Өөр хоорондоо зодолдсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

 

Гэрч Ц.Ариунбулаг мөрдөн байцаалтанд “Би Тгийн ээж нь байгаа юм...Үүрээр 04 цагийн үед Т ганцаараа ирэхэд зүүн талын хацар нь хавдчихсан байхаар нь яасан юм бэ гэтэл сайн ярьж чадахгүй эрүү хугарсан, шанааны яс цөмөрсөн. нүдний ухархай цөмөрсөн гээд 4 газар гэмтсэн гэсэн бичиг барьчихсан байсан...сагс тоглож байгаад С гэдэг хүүхэдтэй маргахад С нь эхэлж цохиод зодолдсон гэж байсан...” гэсэн  мэдүүлэг/ хх-ийн 35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1699 дугаартай “Э.Тгийн биед тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт/ хх-ийн 38-39/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1903 дугаартай “Б.Сийн биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 272 тоот нэмэлт дүгнэлтэнд “Б.Сийн биед нэмэлтээр хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020.01.19-ний өдөр үүссэн байх боломжтой...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь №1903 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ.  / хх-ийн 47-49/

 

Э.Тгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 90-106/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 108/ хохиролтой холбогдох баримт /хх-ийн 115/,

Б.Сийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 109/, компьютерт томографийн оношлогоо /хх-62/ хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 113-114/

 

Яллагдагчаар Б.С мөрдөн байцаалтанд “2020 оны 01 дүгээр сарын 19-ний 21 цагаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар сургуулийн спорт зааланд найз Лхагвадорж, Ууганзаяа, Билгүүн, Энх-Алдар, Т, Чингүүн, Энхзориг, Батмөрөн нарын хамт 2 цаг заал аваад сагс тоглож байгаад 23 цагийн үед Тгийн баг нь ерөөсөө хожихгүй хожигдоод байсан чинь амандаа үглээд яваад байсан. Батмөрөнг алдаа хийсэн гээд маргаж байгаад Т бөмбөг аваад үргэлжлүүлээд тоглож байхдаа бөмбөг шидэхдээ ингээд дуус гээд шидсэн боловч бөмбөг нь ороогүй тэгэхээр нь би шалчигнахгүй зүгээр тоглооч гэтэл ална шүү чамаар заалгах юмуу гээд намайг хараагаад байхаар нь би уурлаад нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа руу нь цохитол Т зөрүүлж намайг цохиод бид хоёр харилцан 2-3 удаа цохилцтол найзууд бид хоёрыг салгатал миний хамарнаас цус гараад фудволк урагдсан байхаар нь би Т дээр очоод андаа чи яаж байгаа юм гэтэл миний урдаас нүүр рүү цохиод бид хоёр дахиж 2-3 удаа цохилцтол дахиж найзууд салгасан. Би нүүрээ угаагаад гараад иртэл Т гараад явчихсан байсан. Би араас нь залгаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл...Тгийн хацар нь хавдчихсан...эрүүний яс нь хугарсан байсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Тгийн биед дээрхи гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 122-123/

 

Яллагдагчаар Э.Т мөрдөн байцаалтанд “2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагаас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар сургуулийн спорт зааланд найз Лхагвадорж, Ууганзаяа, Билгүүн, Чингүүн, Энхзориг, Баттүвшин, С Батмөрөн нарын хамт 2 цаг заал аваад сагс тоглож байгаад 23 цагийн үед Сийн багаас алдаа хийсэн учир бөмбөгийг нь манай баг авна гэтэл С намайг зүгээр тоглооч шалчигнаад байх юм гээд  бид хоёр маргаж байгаад манай баг бөмбөгөө аваад үргэлжлүүлээд тоглосон. Тоглолтон дундуур С миний толгой, бие дээр бөмбөг ойлгоод өдөөд байсан. Би сүүлийн бөмбөгийг шидэхдээ ингээд дуус гээд шидтэл С шууд ирээд миний нүүр рүү гараараа цохиод миний ухаан балартсан. Би Сийн фудболкноос зуурч байгаад урсанаа санаж байна. ...салаад зогсож байхад С ирээд дахиж бид хоёр зууралдаад газар унаж байсан. Зодоон дунд юу болсныг санахгүй байна. Найзууд дахиж салгаад сандал дээр суугаад нүүрээ дараад үзтэл зүүн талын хацар хонхойгоод хавдчихсан байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл...миний эрүү нүдний ухархайн яс хугарсан байсан...би Сийн зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Б.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, сургуулийн  тодорхойлолт /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 69/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/ Э.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 81/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С, Э.Т нар 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн-Ундраа цогцолбор 77 дугаар сургуулийн спорт зааланд сагс тоглож байхдаа Б.С, Э.Т нар хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодолдож Б.С нь Э.Тгийн  нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  Э.Т нь Б.Сийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогчоор Э.Тгийн “...С  намайг зүгээр тоглооч шалчигнаад байх юм гээд бид хоёр маргаж байтал С миний нүүр рүү гараараа цохиод миний ухаан балартсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогчоор Б.Сийн “...би уурлаад нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа руу нь цохитол Т зөрүүлж намайг цохиод бид хоёр харилцан 2-3 удаа цохилцтол найзууд ирж бид хоёрыг салгатал миний хамраас цус гараад фудболк  урагдсан байхаар  би Т дээр очоод андаа чи яаж байгаа юм бэ гэтэл миний урдаас нүүр рүү цохиод бид хоёр дахиж 2-3 цохилцтол дахиж найзууд салгасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-24/, гэрч У.Чингүүний “... гэнэт Т, С хоёрын орилж байгаа чанга чимээ гарахаар нь эргээд хартал хоёулаа заамдалцаад нэгнийгээ нүүр рүү цохиж байсан...” гэсэн мэдүүлэг хх-ийн 26-27/, гэрч Э.Энхзоригийн “... С эхлээд Тгийн нүүр рүү цохитол Т зөрүүлж цохиод хоорондоо барьцалдаад харилцан 2-3 удаа цохилцоход нь бид нар дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч Б.Баттүвшингийн “...С чанга дуугарахаар нь эргээд хартал юунаас болсоныг нь мэдэхгүй Т рүү дөхөж очоод нүүр рүү нь гараараа цохитол Т Стэй барьцалдаад хоёулаа зууралдахаар нь бид нар очиж 2-лангийн нь салгаж холдуултал Сийн хамраас цус гараад фулволк нь урагдчихсан байсан...Т Сийн нүүр рүү цохитол С зөрүүлж цохиод хавирч газар суулгах үедээ нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 29/, гэрч Б.Батмөрөнгийн “...Тгийн нүүр рүү гараараа цохитол Т өрөлт автал С дахиад нүүр рүү нь цохитол Т зөрүүлж цохиод хоёулаа харилцан зодолдох үед бид нар салгаад холдуултал ...Тгийн урдаас дайртал Т эхэлж нүүр рүү нь цохиод хоёулаа дахиад харилцан зодолдож байхад С, Тг хавирч газар хагас суулгаад нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Б.Ууганзаяагийн “...эргээд хартал С, Т хоёр дахиад нүүр рүүгээ цохилцоод зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Э.Энх-Алдарын “...Т, С хоёр л  хоорондоо харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/ болон  шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 38-39/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49/  

Э.Тгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 90-106/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 108/ хохиролтой холбогдох баримт /хх-ийн 115/,

Б.Сийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 109/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 62/ хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 113-114/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.С, Э.Т нар найз нөхдийн харилцаатай байх бөгөөд бусад найз нарын хамтаар сагсан бөмбөг тоглож байхдаа Б.С, Э.Т нар хоорондоо маргалдаж харилцан зодолдож Б.С нь Э.Тгийн биед тархи доргилт, доод эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг дайран зүүн хоншоорын хөндийн урд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, уруулын булан, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Т нь Б.Сийн биед зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.  

 

Б.С, Э.Т нарын тус тусын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Улсын яллагчийн гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй тул  шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцов. 

 

Шүүгдэгч Б.С, Э.Т нар нь харилцан шүүгдэгч-хохирогч  байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хэн алиндаа гомдолгүй гэж тус тус мэдүүлж байна.
       

Харин эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан Э.Т “эрүүн дэх хадаасаа хагалгаанд орж авахуулна” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд түүний зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Б.С, Э.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо баримтын хэмжээнд нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэн алиндаа учруулсан хохиролын хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.