| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00330/И |
| Дугаар | 00398 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00398
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багт оршин суух, Хялганат дан байрны 93-1 тоотод оршин суух Т.Чойжамцад холбогдох 953121 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00330/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Чойжамц нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20120549 тоот гэрээ байгуулан 99900315 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт IPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан IPhone гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Т.Чойжамц нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд Т.Чойжамцаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 953121 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангагнаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Т.Чойжамцад холбогох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Мобиком Корпораци ХХК нь Т.Чойжамцад холбогдуулж 953121 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Алтангагнаа нь шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарМобиком Корпораци ХХК нь Т.Чойжамцад холбогдох 953121 /есөн зуун тавин гурван мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27425 /хорин долоон мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 13713 /арван гурван мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН