| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0043/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/043 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004720024 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах айлын хашаанд ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би 2019 оны 06 дугаар сарын 09-нд жолооны курс төгсөж архи уусан. Тэгээд тасраад сэрэхэд эгчийнхээ хашаан дотор унтаж байгаад өглөө нар гарсан байхад сэрсэн. Тэгээд босоод байшинд ороход хүмүүс байхгүй байсан. дараа нь эгчтэйгээ утсаар ярихад чи хүн зодсон гээд цагдаа чамайг сурч байсан, учрыг олоорой гэж байсан. би тэгэхэд ******* зодсон гэж эгчийнхээ яриагаар мэдсэн. Гэхдээ яг яаж зодсоноо мэдэхгүй байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 47/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Т.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* эгчийнд найз бүсгүйтэйгээ унтаж байсан чинь үүрээр гэгээ орж байхад Зоригоо согтуу орж ирээд энэ хэн юм гээд хөнжил татаад цамцнаас зулгаагаад байхаар нь би босъё гээд босоод иртэл шууд хамар луу цохиод авсан дараа нь элэгдээд авсан. тэгээд гарья гэд гартал араас дагаад гараад ирсэн гарч ирээд миний пальтоноос зуураад байхаар нь нарыг салгаад чамтай би зодоон хиймээргүй байна гээд цааш алхтал араас дагз руу цохисон юм. Тэгээд би 4 хөллөөд унатал араас ирээд пудволкоор боогоод ухаан алдаад уначихсан байсан нэг сэртэл 2 гараад ирсэн салгаад байж байсан. Тархи толгой руу баахан өшиглөсөн байсан. эмчилгээний төлбөр болон шүдээ янзлуулах мөнгөө аргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
.....Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 50/
4. Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..тэгээд гараад явсан удалгүй араас нь гартал цохиод авсан байсан. тэгээд бид 2-ыг салгаад ******* хойш нь татаад салгаж байх хооронд ******* гараад явсан. Цээж рүү нь цохиод автал ******* 2 уулаа гадаа гараад үзчихье гээд ******* дагуулаад гарсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... “..тэгж байтал ******* ******* гарч учраа ольё гээд гарсан. Араас нь гартал хамраас цус гарчихсан байсан. тэгээд бид хоёр салгаад Тайванг яв гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
6. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... “..Тухайн үед Энхтайван сонин яриад байхаар нь яасан юм бэ гэхэд Энхтайван нь шүдээ хүнд цохиулаад унгаасан гэсэн. Тэрнээс өмнө *******ийн шүд нь зүйгээр байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 27/
4. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 40*******тай шинжээчийн:
1. Т.Энхтайваны биед зүүн дээд 2-р шүдний булгаралт, зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2019.06.09-нд үүсгэгдсэн байх боломжтой......гэх дүгнэлт /хх-ийн 31/ болон хавтаст хэргийн 54 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Чийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах айлын хашаанд ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Т.Энхтайван, гэрч Г., Б., Г. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 40******* дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Чт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ