| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0049/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/060 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: М.П, түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, М.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 дугаар сард, мөн Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 дугаар сард М.П нь бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Г.О нь хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Г.О намайг хүчиндээгүй, би О 2019 оны 02 дугаар сараас хойш байнгын дотно харилцаанд бэлгийн харьцаанд орж байсан. 2019 оны 09 сард О бид 2-ын дотно харилцааг манай нөхөр Б мэдчихээд сална гээд байхаар нь би О намайг хүчиндсэн гэж цагдаад өргөдөл өгөөд мөн хохирогчоор мэдүүлэг өгсөн. СД-нд яригдсан зүйл үнэн би энэ яриаг ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манайх Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар мал маллаж амьдардаг байсан юм. Энэ өргөдөл гаргасан П гэх эмэгтэй нөхөр хүүхэдтэйгээ манай хажуухан талд айл байсан. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын эхээр байхаа П эгч бид 2 хүний машинд цуг сууж явах үед П эгч нь миний гараас атгаад надад ханд өгөөд байсан тэгтэл бүр миний биеийг элж таалаад байсан би тухайн үед цуг явж байсан хүмүүс мэдчих байх гэж бодоод санаа зовоод яваад байсан. Гэхдээ тэнд сууж явсан хүмүүс мэдээгүй гэртээ буусан. Тэгээд дараа нь 2018 оны 03 дугаар сард би өөрийн эзэмшлийн пургон маркийн машинаар аймгийн төв рүү явахаар болж П эгч миний машинд сууж явсан гэхдээ тухайн машинд эхнэр ээж явж байсан аймаг орж ирээд би аймаг дахь ажлаа янзлаад явж байгаад миний машины дугуй хагарсан дугуй засвар явж байтал зах дээр П эгч явж байхаар нь машиндаа суулгаж айлаас шуудайтай нүүрс ачаад цаашаа дугуй засвар дээр очсон бөгөөд дугуй засвар дээр нэлээн удсан тэр хугацаанд машинд П эгч суугаад нэлээн удсан машинд ороод П эгчийг даарчих бол уу гээд хойно байсан дээлээ авч өгөөд нөмрүүлсэн тэгээд гадаа байж байгаад машинд ороод иртэл П эгч нь чи даарч байгаа бол миний нөмөрч байгаа дээлд цуг ороод ир гэхээр нь нөмөрч байсан дээлд цуг орж суусан П эгч гараараа миний цамцны дотор талын шалдан бие илээд байснаа П эгч би чамайг 2-3 жилийн өмнөөс харж явдаг байсан гээд намайг үнсээд авахаар нь би зөрүүлж үнсэж аваад бэлгийн харьцаанд 1 удаа орсон тухайн үед би ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байгаагүй. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа мал төллөж байх үед манай эхнэр П нь намайг хонь ямаа төллөж байгаа байх үзчихээд хүрээд ир гэхээр нь би малаа үзчихээд эргээд гэр лүгээ явж байтал миний ард талд П эгч ирсэн гэрлээр дохиж байхаар нь уулзсан чинь П эгч дээр машин дотор сайхан байсан уу гэхээр нь би сайхан байсан гэж хариу хэлсэн тугалын хороо руу 2-уулаа оръё гээд намайг дагуулж оруулсан чинь юм хэлэлгүй намайг үнсээд авсан би зөрүүлж үнсээд тэндээ бэлгийн харьцаанд 1 удаа орсон тухайн үед би ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байгаагүй тэр цагаас эхлээд намайг гэрлээр дохиж дууддаг болж байнгын бэлгийн харьцаанд орж байсан гэхдээ энэ хугацаанд ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл байгаагүй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ордог байсан. Тэгж явсаар байгаад 2018 оны 08 дугаар сард П эгчийн нөхөр нь авто аваарт орж гэмтэхээр нь би П эгчид за одоо 2 уулаа энэ харьцаагаа больё танай гэр бүл болон манай гэр бүл энэ явдлаас болоод муу юм болох юм байна гээд одоо 2 уулаа больё гэсэн зүгээрээ гайгүй байх гээд тэрнээс хойш дахин П эгч нөхөртэйгөө машинтай явж байгаад дугуй гэнэт салаад аваарт орохоо шахсан тэгээд би орой П эгчтэй уулзаж за 2 уулаа энэ явдлаа болихгүй бол дохио өгөөд байна гэж хэлсэн чинь би чамаас салахгүй гээд уйлаад байсан. Тэрнээс хойш надад хайртай болсон дараа нь модонд явах болгонд миний араас П эгч аргаа үүрээд дагаад ирдэг байсан модон очоод байж байтал П эгч ирээд юм яриад сууж байтал П эгч манай нөхөр намайг хангаж чадахгүй байна. 2 уулаа энэ харилцаагаа болихгүй байя чи намайг хангаж чаддаг гээд байсан энэ цагаас эхлүүлээд нөхрөө ийшээ тийшээ явуулахыг хүсдэг надтай хамт байхыг хүсдэг болсон гэж надад хэлж байсан энэ харилцааг П эгч бид 2-оос өөр хүн мэддэггүй байсан 2018 оны 09 дүгээр сард нэг шөнө 03 цагийн орчимд гэртээ унтаж байтал гаднаас П эгч гараад ир гэхээр нь гараад иртэл манай нөхөр бид 2-ийн харилцааг мэдсэн чамайг алах гэж байна чамайг буудаад намайг алаад өөрийгөө буудна гээд 3 сум барьсан байна гэхээр нь би үгүй байлгүй дээ гээд гэртээ орсон цээж нүцгэн зогсож байтал П эгчийн нөхөр Б нь манайд орж ирээд аварч уу нэг аврагдаж уу 2 янхан гээд гартаа барьсан 2 чулуутай гараараа миний нуруу дал руу 3 удаа цохиж авсан тэнд бөөн хэрүүл болж манай эхнэр П мэдсэн бөгөөд Б ах манай эхнэр Пт чи бид 2 наад янхнуудаас болж хохирсон би хүргээд өгье гээд намайг нүүр хэсэг рүү нэг удаа элэг хэсэг рүү нэг удаа цохиж аваад эхнэрийг аваад гараад явсан тэр 2-ийг явснаас хойш П эгч ингэж байхаар 2 уулаа амиа хорлох уу Бын буу байгаа гэхээр нь үгүй би ийм явдлаас болж үхмээргүй байна гээд Б ахаас айгаад машинаа унаад сумын төв рүү явсан. 1 удаа П эгч бид 2-ийг тугалын өрөөнд бэлгийн харьцаанд орж байхыг манай эгчийн хүүхэд ******* харсан байсныг сүүлд надад П эгчтэй бэлгийн харьцаанд орж байхыг харсан гэж надад хэлж байсан, өөр хүн мэдээгүй харин би нэг найз болох *******, Отгоо нарт энэ талаараа ярьж байсан. Би П эгчтэй 2018 оны 03 дугаар сараас хойш байнгын буюу 30- 40 удаа бэлгийн харьцаанд орсон одоо би тоог нь сайн мэдэхгүй байна энэ бүгдэд ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-29, 39-42/
4. Шүүгдэгч М.П мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
...... 2019 оны 02 дугаар сарын дундуур байхаа би өдрийг санахгүй байна ******* сумын 3 дугаар багийн ******* гэх газраас Г.Оын пургон авто машинд сууж аймаг орж би зах дээр буучхаад өдөр нь ажлаа амжуулчхаад буцаад ******* сум руу явахаар болж би тухайн өдөр шуудайтай нүүрс авах гээд зах дээр 19 цагий- орчимд зогсож байсан чинь О машинтайгаа хүрээд ирэхээр нь машинд сууж айлаас нүүрс авсан тэгтэл О машиныхаа дугуйгаа засуулна гээд дугуй засвар дээр зогссон тухайн үед нэлээн зогссон нэлээн хүйтэн байсан учир О намайг миний дээлийг нөмрөөд сууж бай гэхээр нь дээлийг нь нөмрөөд сууж байтал дугуй засаад дуусан гээд амьчуул руу хөдөлсөн амьчуулын нэг гудамж руу ороод харанхуй газар зогсоод дугуйгаа шалгаж үзнэ гээд машинаас гараад явсан хэсэг хугацааны дараа О машиндаа орж ирээд мотор дээгүүр давж ирээд миний өвдөг суусан би Оыг чи яаж байна зүгээр байгаач гэсэн чинь О зүгээрээ ганц үнсье гээд намайг дарж аваад би яах ч ү гүй зүгээр үнсье гээд миний өмдийг тайлаад надтай хүчээр бэлгийн харьцаанд 1 удаа орсон тэгээд надаас уучлалт гуйгаад дахин ийм явдал болохгүй түрэмгий зан гаргачихлаа гээд машинаа асаагаад замаараа хүмүүсээ аваад ******* сум руу явсан би тухайн өөр хүмүүст юу ч яриагүй. Мөн дахин О нь 2019 оны 03 дугаар сард байхаа өдрийг нь санахгүй байна би хөдөө гэртээ буюу ******* сумын 3 дугаар багийн “*******” газар ганцаараа малын хотондоо ишиг хөхүүлээд сууж байсан чинь О хажууд хүрээд ирсэн байсан тэгтэл миний араас тэвэрч авахаар нь би Од чи яагаад байгаа юм бэ гэтэл О зүгээрээ яах ч үгүй гээд байснаа хотын хажуу тал руу намайг дарж аваад миний өмдийг тайлж надтай хүчээр 1 удаа бэлгийн харьцаанд орсон тухайн үедээ нөхөр болон бусад хүмүүст яриагүй байж байтал О нь намайг өөрийнхөн нь араас нь хөөцөлдөж явж намайг эргүүлсэн мэтээр худлаа ярьж байгаагаас болж би нөхрөөсөө салах дээрээ тулж байна би их гомдолтой байх тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах болсон юм. .. Би Г.Отай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй надтай 2 удаа бэлгийн харьцаанд орох үедээ намайг хүсээгүй байх үед хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үнэн 2018 оны 03 дугаар сараас хойш 30-40 удаа бэлгийн харьцаанд орсон гэж худлаа байна. Манай нөхөр Б энэ явдлыг мэдээд Оын гэрт орж Оыг цохиж авсан зүйл байгаа гэхдээ ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Г.О намайг хүчиндсэн талаар тухайн үед өөр хүн байгаагүй. Манай хонины хот буюу бууц тугалын хашаа 2 зэрэгцээ байдаг учир О намайг хүчиндэж байх үед ******* гэх хүүхэд гарсан байхаа би тухайн үедээ мэдээгүй. Би шөнө унтах гэхээр нойр хүрэхгүй хар дарж зүүдлээд сэтгэл тавгүй байна Г.О нь намайг янз бүрийн юм ярьж 3 жилийн өмнө өөрийнхөн нь араас гүйж байсан мэтээр нутаг орноор ярьсан байсан учир нутагтаа амьдрах хэцүү болж байгаа учир амиа хорлох гэж боддог болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-36/
5. Гэрч Д.Пын мөдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Манайх Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******" гэх газар мал маллаж амьдардаг байсан юм. Энэ өргөдөл гаргасан П гэх эмэгтэй нөхөр хүүхэдтэйгээ манай хажуу талд айл байсан юм. 2019 оны 09 дүгээр сард гэртээ нөхөртэйгөө унтаж байх үед гаднаас манай айлын П эгч орж ирээд манай нөхрийг дуудаж гаргаад юм ярьсан тэгтэл нөхөр буцаж орж ирээд гэрлээ асаагаад цээж нүцгэн өмдөө өмсөөд зогсож байтал П эгчийн нөхөр Б ах чулуу атгасан орж ирээд нөхөр Оыг 2 удаа цохиод авахаар нь яагаад байгаа юм болиоч гээд салгасан чинь энэ 2 янхныг илрүүлэх цаг нь болсон манай эхнэр П, танай нөхөр О нар нь 6 сар явалдаж байсан байна гэтэл П эгч гаднаас орж ирээд болиоч гэсэн чинь гарт байсан чулуугаа эхнэр нь болох П эгч рүү далайсан чинь П эгч гараад зугтаасан тэр үед би энэ талаар мэдэж би нөхөр Од би чамаас сална гэдгээ хэлээд намайг аавынд хүргээд өг гээд хэлтэл Од намайг хүргэж өгөхгүй Б ах намайг хүргэж өгсөн тэр үед би мэдсэн энэ явдлаас болж нөхөр Оаас салаад 10 хоногийн дараа П эгчийн буруу байсныг Б ахын 2 эгч ирж хэлээд уучлалт гуйсан би ойлгож нөхөртэйгөө буцаж нийлсэн. П эгч яагаад манай нөхрийг хүчиндсэн гээд байгаа юм болоо би ойлгохгүй байна би урд нь нөхөр О, П эгч 2-ийг хардаж байсан гэхдээ арай үгүй бай гэж бодож байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/
......Б ахын эгч *******, ******* гэх 2 хүн над дээр ирээд буруу байсан байна. Миний дүү 2 хүүхдээ бодоод нөхрөө уучлаад эргээд цуг амьдар гээд байхаар нь би нөхрийн буруу байхгүй юм байна гэж бодсон. Тэр эгч нь *******, ******* гэх эгч ******* нь аймагт амьдардаг ******* нь ******* сумын төв дээр амьдардаг гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
6. Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би энэ хэргийн талаар мэдэхгүй. Урьд өмнө Г.О надтай уулзаад би П эгчтэй бэлгийн харьцаанд орсон гэж ярьж байсан. Өөр надад юм яриагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
7. Насанд хүрээгүй гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2018 оны 4 дүгээр сард манайх О ахынхтай айл саахалт байдаг байсан бөгөөд нэг шөнө 20 цагийн үед би тугалын хороон дотор тамхи нууж татаж байтал О ах ямаан дундуураа явж байхаар нь би хороон дотор нуугдаад байж байтал О ах айлын П гэх эгчтэй хөтлөлцөөд тугалын хороон дотор орж ирээд хоорондоо юм яриад байсан бөгөөд П эгч дээр машин дотор сайхан байсан уу гээд байснаа О ах, П эгч 2 бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Би тухайн үед нуугдсан байсан учир гарч ирээгүй бөгөөд 10 гаран минут орчимд болоод гараад явахаар нь би араас нь гараад гэр лүгээ орсон би маргааш нь О ахад та юу болж байна П эгчтэй бэлгийн харьцаанд орсныг чинь харсан шүү гэж хэлтэл О ах харин тиймээ би салах гэхээр нь салахгүй байгаа юм гээд байсан. Тэрнээс хойш би юу ч хараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
8. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Надад энэ хэргийн талаар сайн мэдэж байгаа зүйл байхгүй. Гэхдээ Г.О нь надад 2019 оны 06 дугаар сарын 15-ны үеэр байхаа би манай сумын манай айлын П гэх хүүхэнтэй явалдаж байгаа одоо сална гэхээр салж өгөхгүй байна гэж надад хэлж байсан өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Г.О нь надад хэлэхдээ би П эгчтэй явалдаж байгаа сална гэхээр салахгүй байна гэж ярьж байсан.../хх-ийн 51-52/
9. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Миний мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь М.П гэгч нь миний дүү Г.Оыг худлаа гүтгэж байна яагаад гэвэл М.П, О нар нь байнгын хамт явж харагдаг байнгын цуг явж манайд хүртэл ирдэг их дотно харьцаатай яг л төрсөн эгч дүү 2 шиг явдаг байсныг би мэднэ. Би М.П гэгчид О та хоёр яасан сүрхий болсон юм бэ гэхэд Б надад юу ч хийхгүй залхуураад гээд нөхрөө дандаа муулж байдаг Г.О надад их тус болж байгаа гэж ярьж байсан болохоор ямар нэгэн хүчингийн гэмт хэргийн шинж байхгүй гэж бодож байна. Мөн М.П нь надад хэлэхдээ манай нөхөр Б нь бэлгийн харьцаанд орж чадахаа больсон их муу гэж ярьдаг байсан яагаад надад энэ талаараа П нь ярьсан гэхээр П бид 2 нэг айлын бэрүүд байгаа юм өөр надад нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
10. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Миний мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь М.П гэгч нь миний дүү Г.Оыг худлаа гүтгэж байна яагаад гэвэл М.П, О нар нь байнгын хамт явж харагдаг байнгын цуг явж манайд хүртэл ирдэг их дотно харьцаатай яг л төрсөн эгч дүү 2 шиг явдаг байсныг би мэднэ. Би М.П гэгчид О та хоёр яасан сүрхий болсон юм бэ гэхэд Б надад юу ч хийхгүй залхуураад гээд нөхрөө дандаа муулж байдаг Г.О надад их тус болж байгаа гэж ярьж байсан болохоор ямар нэгэн хүчингийн гэмт хэргийн шинж байхгүй гэж бодож байна. Мөн М.П нь надад хэлэхдээ манай нөхөр Б нь бэлгийн харьцаанд орж чадахаа больсон их муу гэж ярьдаг байсан яагаад надад энэ талаараа П нь ярьсан гэхээр П бид 2 нэг айлын бэрүүд байгаа юм өөр надад нэмж ярих зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
11. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
......М.П нь нөхөр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг. М.П нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай бусадтай нийтэж ямар нэгэн муу санаа бодож санах юм байхгүй хөдөөгийн саальчин бүсгүй байгаа юм. Ямар нэгэн гаж буруу зан ааш араншин байхгүй нэгнээ таньдаг болоод бид нар олон жил болж байгаа. Бид нарт ямар муу зан гаргаж байгаагүй хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 21-23 дугаар хуудсан авагдсан эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг түр хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай, хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М. урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт 2 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.П нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 дугаар сард, мөн Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 дугаар сард М.П нь бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Г.О нь хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн үйл баримт болсон нь хохирогч Г.О, гэрч Б.*******, Ц.Б, Г., насанд хүрээгүй гэрч Б.******* нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.П хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гаргах зардалгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Г.О, шүүгдэгч М.П нарын хооронд утсаар ярьсан СД нэг ширхгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Хэрэг шүүгдэгч М. эзэмшлийн сарлагийн таван тооны үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сарлагийн таван тооны үхрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Пд хэрэгцээний дагуу буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.П нь урьд нь шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.П хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Пд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч М.П нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
5. Уг хэрэгт шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч М. эзэмшлийн сарлагийн таван тооны үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сарлагийн таван тооны үхрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Пд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД нэг ширхгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ