| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00315/и |
| Дугаар | 00460 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 00460
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт оршин суух Шар торгууд овогт Санжаагийн Нарантуяа /РД:ГИ60010307/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19 дүгээр баг, Их залуугийн 21Б гудамжны 07 тоотод оршин суух, Чонод овогт Лүндэндоржийн Эрдэнэчимэг /РД:ГИ89040404/ нарт холбогдох зээл 3350102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00315/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Нарантуяа,хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Эрдэнэчимэг нар нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Хялганат тооцооны төвөөс малчны зээлийн гэрээ байгуулан 4000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нар нь малчны зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн хугацааг зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 64 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-15/126 дугаар зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3279106 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 59511 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3485 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 3350102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй С.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг нарт холбогдох 3350102 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч, бид харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 3350102 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган салбарнь С.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг нартхолбогдуулан 3350102 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 3350102төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашигсонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарХаанбанкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт оршин суух Шар торгууд овогт Санжаагийн Нарантуяа /РД:ГИ60010307/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19 дүгээр баг, Их залуугийн 21Б гудамжны 07 тоотод оршин суух, Чонод овогт Лүндэндоржийн Эрдэнэчимэг /РД:ГИ89040404/ нарт холбогдох зээл 3350102 /гурван сая гурван зуун тавин мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг нар нь 3350102 /гурван сая гурван зуун тавин мянга нэг зуун хоёр/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68552 /жаран найман мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээрүлдээж, төрийн сангаас 34276 /гучин дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг, хариуцагчаас 34276 /гучин дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаарзахирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчдавж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН