Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 70

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа,  шүүгдэгч О.Ган- Эрдэнэ, Б.*******, Б., тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, ******* овогт Отгонбаярын *******, ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй овогт нарт холбогдох эрүүгийн 2036000870096  дугаартай, 178/2020/0079/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 04 сарын 20- ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 01 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, эрэгтэй, ард торгууд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух хаягтай, аминдаа гэр нэг, авто машин нэг, 100 толгой  малтай, сарын өрхийн орлого 880000 төгрөг, Баян-Өлгий  аймгийн  Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид  пулмётчинаар ажилладаг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Монгол улсын иргэн, 1994 оны 04 сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 26 настай, эрэгтэй, ард халх, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын 13 дугаар багийн Индэртийн 1-31 тоотод оршин сууж байсан,одоо   Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух,  Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид пулмётчинаар ажилладаг, аминдаа  гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 876000 төгрөг, ДА 94041710 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Монгол улсын иргэн, 1999 оны 03 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,  21 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 18-06 тоотод оршин сууж байсан, аминдаа суудлын авто машин нэг, гэр, хашаатай, сарын өрхийн орлого 860000 төгрөг, Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид  индүүчингээр ажилладаг, *******  регистрийн дугаартай, овогт

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч О.Ган- Эрдэнэ нь Ховд аймгийн Мянгад сумын Тоосгоны  үйлдвэрт иргэн  Ц.Батхишигтэй хамт ажиллаж байхдаа 2019 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 10-ны өдрүүдэд түүний 86767933 дугаартай гар утасны мобайл банкны аплейкешний нууц кодыг түүний зөвшөөрөлгүйгээр ашиглан өөрийн ХААН банкны 5847264578 дугаартай дансруу 7 удаагийн  үйлдлээр 377000 төгрөгийг шилжүүлсэн,

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Мянгад сумын Тоосгоны  үйлдвэрт иргэн Ц.Батхишигтэй хамт ажиллаж байхдаа 2019 оны 09 сарын 18-ны өдрөөс 10 сарын 9-ний өдрүүдэд түүний 86767933 дугаартай гар утасны мобайл банкны аплейкешний нууц кодыг түүний зөвшөөрөлгүйгээр ашиглан  өөрийн ХААН банкны 5323049217  дугаартай дансруу 5 удаагийн үйлдлээр 540000  төгрөгийг шилжүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт

Шүүгдэгч Б. нь иргэн 2019 оны 09 сарын 26-ны өдөр 70000 төгрөгийг 700000 төгрөг  гэж андуурч илүү  шилжүүлсэн 630000 төгрөгийг  мэдсээр байж ахуйн хэрэглээндээ зарцуулж, бусдад 630000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух, 1997 оны 05 сарын 29- ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ПА 97052911 дугаарын регистртэй / овогт Батхишигийн өгсөн...Миний бие  Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид  цэргийн алба хааж байгаад 2017 оны 10 сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээд цэргийн албанд ажиллаж сарын 500000 төгрөгний цалинтай байсан. Тухайн үед  миний 5862148394 дугаартай ХААН банкны дансанд сар бүр  450000 төгрөг ордог байсан. 2019 оны 10 сарын 01- ний  өдөр гэрээт цэргийн  хугацаа дуусаж цэргийн албанаас халагдсан. Алтай суманд ээж аавын хамт байж байгаад 2020 оны 01 сарын 23-ны өдөр дансаа шалгахад миний данснаас мөнгө алга болсон байсан. Алтай сумын Банкнаас дансны хуулгаа авч үзэхэд миний мэдэхгүй  5862165386, 5847264578, 5323049217 данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн байсан. Миний 5862148394 тоот данснаас 2019  оны 09 сарын 27-ны өдөр 5862165386 тоот дансруу 700000 төгрөг, 5847264576 тоот дансруу 2019 оны 09 сарын 13-ны өдөр 100000 төгрөг, 09 сарын 18-ны өдөр 100000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-нд 40000 төгрөг, 2019 оны 09 сарын 25-ны өдөр 30000 төгрөг, 2019 оны 09 сарын 27-ны өдөр 50000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 27000 төгрөг, мөн өдрөө дахин 100000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан байсан.

Мөн 5323049217 дугаарын дансруу 2019 оны 09 сарын 17-ны өдөр 200000 төгрөг, 2019 оны 09 сарын 18-ны өдөр 40000 төгрөг, 2019 оны 09 сарын 23-ны өлөр 200000 төгрөг, 2019 оны 09 сарын 24-ний өдөр 100000 төгрөг, 2019 оны 10 сарын 05- ны өдөр 200000 төгрөг, 2019 оны 10 сарын 09-ний өдөр 100000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 5862165386 тоот дансруу 700000 төгрөг, 5847264578 тоот дансруу 477000 төгрөг, 5323049217 тоот дансруу 840000 төгрөг нийт 20170000 төгрөг  шилжсэн байсан.

О.*******, Б.*******, Б. нарын хамт Ховд аймгийн Мянгад сумын Тоосгоны  үйлдвэрт цуг ажиллаж байх үедээ 2019 оны 08 дугаар сард О.Ган- Эрдэнийн хамт цалингаа авахаар сумын төв рүү хамт яваад хоёулаа утсандаа мобайл банк суулгуулсан. Банкны эгч нууц кодоо хийгээд идэвхжүүл гэхээр нь орой нь ажил тараад О.*******эр өөрийнхөө нууц кодыг хийлгүүлсэн. О.******* миний нууц кодыг хэлж өгөхгүй байж байгаад маргааш нь надад хэлж  өгсөн. Тэгээд би утсаа  аваад Б.*******гээр нууц кодоо дахин солиулсан.  Банкны хуулга авч үзэхэд Б.*******гийн дансруу 6 удаагийн үйлдлээр 740000 төгрөг шилжсэн байсан. Үүнээс Б.******* нь хот руу явахдаа 200000 төгрөгийг зээлсэн. Хотоос ирээд 100000 төгрөг зээлсэн. Бусад 540000 төгрөгийг  надад мэдэгдэхгүйгээр шилжүүлэн авсан байна.

О.Ган-Эрдэнийн данс руу  7 удаагийн үйлдлээр 477000 төгрөг шилжүүлсэн байсан. Нэг удаа 100000 төгрөгийг зээлж авч  байсан. Бусад мөнгийг надад мэдэгдэхгүйгээр шилжүүлэн авсан байна.  Б. нь надад мэдэгдэхгүйгээр 700000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Би Б.т 70000 төгрөг өгөх байсан. Манайх зугаалахаар болоод Б. надаас мөнгөө нэхэхэд нь 70000 төгрөгийг 700000 төгрөг гэж андуурч шилжүүлсэн  байна. Б. надад илүү шилжүүлсэн гэж хэлээгүй. Б. надад нэг удаа картаа үлдээсэн. Би түүний картнаас 30000 төгрөгийг нь шилжүүлээд хадгалж байгаад өөрт нь өгсөн. Би Б.ын картыг ашиглаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 9-10, 45-47 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  О.Ган- Эрдэнийн өгсөн...Би 2017 оны 11 сарын сүүлээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн албанд ороод Ц.Батхишигтэй танилцсан. 2019 оны 09 сарын эхээр Ховд аймгийн Мянгад сумын Тоосгоны үйлдвэрт 10-уулаа цуг ажилласан. Энэ хугацаанд Ц.Батхишиг бид хоёр цалингаа авах гээд  ротын дарга Г.Мөнхболдын хамт Мянгад сумын төвд банк орж цалингаа авчихаад хоёулаа мобайл банк суулгуулахаар болоод банкны ажилтан код бичиж өгсөн. Бид нар буцаж ажил дээрээ ирээд утсандаа нууц кодоо хамт хийсэн. Тэгээд нууц кодыг мэддэг болсон. Нэг удаа Ц.Батхишигээс 100000 төгрөгийг дансаар нь зээлж аваад эргүүлж өгсөн. Үлдсэн 377000 төгрөгийг Ц.Батхишигт хэлэлгүй авсан. Хохирлоо төлсөн. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн...Би 2017 оны 10 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн албан хаагчаар орсон. Ц.Батхишиг намайг орохоос өмнө орсон байсан. Бид  нар 2019 оны 09 дүгээр сард Мянгад сумын тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байсан. Ц.Батхишиг миний мобайл банкны кодыг солиод өгөөч гэхээр нь сольж өгөөд кодыг нь мэддэг болсон. Би хот руу цолоо авах гээд явахдаа Ц.Батхишигээс 200000 төгрөг зээлж авсан. Ирээд 100000 төгрөг зээлж авсан. Үлдсэн 540000 төгрөгийг түүний данснаас нууцаар хэлэхгүй авсан.  Надад мөнгөний хэрэг гарсан тул нууцаар аваад өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн...Би 2018 оны 05 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн алба хаахаар орсон. Энэ үед Ц.Батхишигтэй танилцсан. Бид хоёр чөлөөгөөр гарахаараа манайд хонодог байсан. Би цэргийн ангийн мал маллахаар хөдөө явахдаа картаа Ц.Батхишигт үлдээсэн. Надаас 30000 төгрөг зээлээч гэхэд нь зөвшөөрсөн. 2019 оны 09 сард зугаалгаар явахаар болоод Ц.Батхишигт зээлсэн 70000 төгрөгөө нэхэхэд чиний дансанд хийлээ гэсэн. Чамд мэдээлэл ирдэг үү гэж асуухаар ирэхгүй гэж хэлсэн.  Сүүлд дансаа шалгаж үзэхэд Ц.Батхишиг миний данс руу андуураад 700000 төгрөг хийсэн байсныг мэдээд өөрөө хэрэглээд, бусдад зээлдүүлсэн. Ц.Батхишиг нь надаас бэлэн 70000 төгрөг зээлсэн байсан. Хохирлыг төлсөн. Прокурорын санал болгосон 520000 төгрөгний торгох ялыг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг

 ******* *******гийн ХААН банкны 5323049217 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...2019 оны 09 сарын 17-ны өдрийн 19.58 минутанд 5862148394 дугаарын данснаас 200000 төгрөг, 09 сарын 18-нд 40000 төгрөг, 09 сарын 23- нд 200000 төгрөг, 09 сарын 24-нд 100000 төгрөг, 10 сарын 05-нд 200000 төгрөг, 10 сарын 09-нд 100000 төгрөг тус тус шилжсэн баримт  / хэргийн 17-25 дугаар хуудас/

 Тунгалагийн ын ХААН банкны 5862165386  дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2019 оны 09 сарын 27-ны өдөр 5862148394 тоот данснаас 700000 төгрөг шилжсэн баримт / хэргийн 26 дугаар хуудас/

******* Ган-Эрдэнийн ХААН банкны 5847264578  дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  2019 оны 09 сарын 13-ны өдөр 5862148394 тоот данснаас 100000 төгрөг, 09 сарын 18-ны өдөр 100000 төгрөг, 10 сарын 10-ны өдөр 27000 төгрөг, 100000 төгрөг шилжсэн баримт / хэргийн 30-31 дүгээр хуудас/

******* Ган-Эрдэнийн Хаан банкны 5847254578 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...2019 оны 09 сарын 20-ны өдөр 5862148394 тоот данснаас 40000 төгрөг, 09 сарын 25-ны өдөр 30000 төгрөг, 09 сарын 26-ны өдөр 30000 төгрөг, 09 сарын 27-ны өдөр 50000 төгрөг шилжсэн баримт /хэргийн 32-33 дугаар хуудас/

 Батхишигийн ХААН банкны 5862148394 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...5862148394 тоот данснаас 2019 оны 09 сарын 18-ны өдөр 5847264578 тоот дансруу 100000 төгрөг, 09 сарын 20 ны өдөр 40000 төгрөг, 09 сарын 25-ны өдөр 30000 төгрөг, 09  сарын 26-ны өдөр 30000 төгрөг, 09 сарын 27- ны өдөр 50000 төгрөг, 10 сарын 10-ны өдөр 27000 төгрөг, 100000 төгрөг шилжсэн, мөн 5323049217 тоот дансруу 09 сарын 23- ны өдөр 200000 төгрөг, 09 сарын 24-ний өдөр 100000 төгрөг, 09 сарын 27-ны өдөр 700000 төгрөг шилжсэн баримт / 17- 25,  36-37 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхболдын өгсөн...Манай ротод Ц.Батхишиг, О.*******, Б., Б.******* нар алба хааж байсан ба Мянгад  сумын Тоосгоны үйлдвэр дээр  нийт 10 цэрэг 2019 оны 09 сард ажиллаж байсан. Энэ хугацаанд цэргүүдийн цалин бууж, О.*******, Ц.Батхишиг нар цалингаа авахаар миний машинтай хамт яваад сумын  банк  руу  ороод буцаж    ажил дээрээ ирцгээсэн. Гэрээт цэргүүд сард 500000 төгрөгний цалин авдаг, 50000 төгрөгийг нь гард дээр нь авч үлдээд үлдсэн мөнгө нь  хадгаламжинд нь шууд ордог байсан...гэх мэдүүлэг / хэргийн 55 дугаар хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газарт...Миний бие Батхишиг нь эрүүгийн 193600350  тоот хэрэгт хохирогчоор тогтоогдсон. , ******* *******, ******* ******* нар хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч О.*******, Б.*******, Б. болон хохирогч Ц.Батхишиг нар нь Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба  хааж байсан ба 2019 оны 09 дүгээр сард  Ховд аймгийн Мянгад сумын Тоосгоны  үйлдвэрт   Ц.Батхишигтэй хамт ажиллаж  байсан.

Шүүгдэгч О.******* нь  хохирогч Ц.Батхишиг нар нь 2019 оны 09 сарын цалингаа авахаар ротын ахлагч Г.Мөнхболдын хамт Ховд аймгийн Мянгад сумын ХААН банкны салбарт очих үедээ Ц.Батхишиг нь өөрийн 86767933 дугаарын  утсанд Мобайл банкны аплейкешин суулгуулж, буцаж байрандаа ирж  мобайл банкныхаа кодыг О.*******эр хийлгүүлсэн. Мөн Б.*******гээр кодоо солиулсан.

Шүүгдэгч О.*******, Б.******* нар нь  хохирогч мобайл банкны кодыг  мэддэг байдлаа  ашиглан  хохирогчид  мэдэгдэхгүйгээр түүний эзэмшлийн ХААН банкны 5862148394 тоот  данснаас  шүүгдэгч  О.Ган- Эрдэнэ  өөрийн 5847264578 дугаартай ХААН банкны  дансруу    7 удаагийн  үйлдлээр 377000 төгрөгийг шилжүүлэн авч  өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн.  

Шүүгдэгч Б.******* нь мөн хохирогч эзэмшлийн ХААН банкны 5862148394 тоот данснаас өөрийн ХААН банкны  5323049217  дугаартай  дансруу  5 удаагийн  үйлдлээр 540000  төгрөгийг шилжүүлэн авч  өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. 

Шүүгдэгч Б. нь хохирогч Ц.Батхишигт 70000  төгрөг бэлнээр зээлсэн байгаад тухайн мөнгөө авъяа гэхэд нь   ХААН банкны 5862148394 тоот  данснаасаа  2019 оны 09 сарын 27-ны өдөр 70000 төгрөгийг 700000 төгрөг  гэж андуурч шилжүүлсэн ба түүний илүү шилжүүлсэн  630000 төгрөгийг мэдсээр байж ахуйн хэрэглээндээ зарцуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Б., О.******* нар, тэдгээрийн өмгөөлөгч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.*******, О.******* нар нь хохирогч Ц.Батхишигт мэдэгдэхгүйгээр түүний ХААН банкны данснаас мобайл банкных нь кодыг мэддэг байдлаа ашиглан түүнд мэдэгдэхгүйгээр, нууцаар, Б.******* нь  5 удаагийн үйлдлээр 540000 төгрөг, О.Ган- Эрдэнэ нь  7 удаагийн үйлдлээр 377000 төгрөгийг шилжүүлэн  авсан нь...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******, О.******* нарын дээрхи гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.*******, О.******* нарыг...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б. нь хохирогч   70000 төгрөгийг 700000 төгрөг гэж 630000 төгрөгийг илүү шилжүүлсний мэдсээр байж ашигласан үйлдэл нь төлбөр тооцооны...алдаатай гүйлгээд мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.ын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж ашиглаж,  хохирогчид 630000 төгрөг  буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан...бага хэмжээний хохирол...гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ...гэх /бага хэмжээнээс дээш/,  гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Б.т  хохирогч андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшиж, 630000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.ыг төлбөр тооцооны  алдаатай хийгдсэн гүйлгээг мэдсээр байж  завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч Б., О.*******, Б.*******  нарын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч ... , ******* Ган- Эрдэнэ, ******* ******* нар хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул хохирол төлөгдсөн  гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч овогт , ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 92-94 дүгээр хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******, Б., О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохиролоо төлснийг   эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, О.*******  нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******, О.*******  нарт 8 сарын хугацаагаар   хорих ял  тус тус шийтгэх, 8 сарын хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Б.ыг  төлбөр тооцооны алдаатай хийгдсэн гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун хорин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Б.ын 450000 төгрөг бүхий ХААН банкны 5862165383 дансыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэглэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх  төлбөр төлөгдсөн  болохыг тус тус  дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар гаргав. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч  нарын өмгөөлөгч дүгнэлт, тайлбартаа:  Шүүгдэгч Б., Б.*******, О.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу  болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч Б. нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 520000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрнө.

Харин шүүгдэгч Б.*******, О.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөд байдал  болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч  нарын гэрээт цэргийн алба хааж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж  өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******, О.*******  нар нь  анх  удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал,  шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, О.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч Б.*******, О.******* нарт тайлбарлан өгөв.

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.т таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун хорин мянгаар торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан өгөв.

 Эрүүгийн 2036000870096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******, О.******* нарт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.ын 450000 төгрөг бүхий ХААН банкны 5862165383 дансыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэглэх хүртэл хэвээр үлдээж,  шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан , шүүгдэгч овогт ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч овогт ыг  таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун хорин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 520000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн 2036000870096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нараас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******, О.Ган – Эрдэнэ нарт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******, О.******* нарт тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Б.т тайлбарласугай.

8.Шүүгдэгч Б.ын 450000 төгрөг бүхий ХААН банкны 5862165383 дансыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэглэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******, Б., О.*******  нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  тус тус хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form