| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0048/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/054 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимиддорж,
Шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1994 оны 09 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Л.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь Баянхонгор аймгийн ******* ******* 2019 оны 12 сарын 26-ны өдөр Д.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Мянганбаярын хамт 4 шил архи уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа. ******* гэх хүнтэй өглөө нь уулзахад намайг зодсон гэж хэлсэн би юу болсон талаар мэдэхгүй байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 12 дугаар сарын 26-ны орой би эхнэртээ хоол өгөх гэж машинтай явж байхад манай ******* 2 дугаар баг 34 гудамжны үзүүр дээр согтуу залуу таарсан тэгээд миний багаж хэсэгт гараараа цохисон тэгээд би яаж байгаа юм гэж хэлсэн тэгсэн тэр залуу утсаа өгчих нэг ярья гэж хэлсэн тэгээд би утас нэгж алга гэж хэлсэн тэгсэн утсандаа нэгжгүй байна гэж хэлээд миний нүүрэнд цохиж куртикний захнаас боосон тэр хооронд би цагдаа дуудсан миний куртик урсан тэгээд намайг цагдаа нар ирэхэд түлхэж унагаасан гар утас барьж аваад машины хүрдэн дээр цохисон. Намайг гараараа нүүрэнд хоёр удаа цохисон тэрнээс болоод миний шүд хөдөлсөн. Тухайн үед надаас өөр хүн байхгүй байсан, сүүлд дуудлага өгөөд цагдаа нар ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 50/
4. Гэрч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...... 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар эргүүл удирдаж ажилласан тэр үед жижүүрээс ******* 2 дугаар баг 34 дүгээр гудамжны үзүүрТ хүн намайг зодлоо гэх дуудлага өгсөн очиж шалга гэсний дагуу очиход нэг машинтай хүнтэй нэг согтуу залуу барилцаж авчихсан зогсож байсан ба хөл муутай залууг ******* гэсэн өмсөж явсан куртик урагдаж шороо болчихсон нөгөө залуугаа миний машиныг цохиж намайг боож цохиж зодсон хувцас урсан гэж хэлээд зогсож байсан. нөгөө залуу нь нэлээд согтуу байсан учир цагдаагийн газар авчирч эрүүлжүүлж хохирогч *******аас мэдүүлэг авч хариуцсан хэсгийн байцаагчид нь шилжүүлсэн. Намайг очиход ойр орчимд хүн байгаагүй бид нар очоод тэр согтуу залууг машинд хийж явуулж тэгээд нөгөө ******* гэх залууг араас ир гэж хэлээд цагдаа дээр ирэх үед би мэдүүлэг авсан. Л.М гэх залуу их согтуу байсан миний бодлоор биеэ авч явах чадваргүй байсан байх гэж би бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19/.
5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн:
1. Д.Оийн биед баруун доод 1-р шүд болон зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд, доод уруулд, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна......гэх дүгнэлт /хх-ийн 8/ болон хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л.М урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.М нь Баянхонгор аймгийн ******* ******* 2019 оны 12 сарын 26-ны өдөр Д.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Оийн мэдүүлэг, гэрч М.******* мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 38 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.М нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.М нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.М хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Л.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Л.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ