Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүйулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Т.Б

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 18 тоотод байх Н.*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 350.000 төгрөгийн, хулгайн гэмт хэргийг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 100.000 төгрөгийн нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Т.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би хамтран амьдарч байсан ******* гэх эмэгтэйд ажил хийгээд олсон мөнгөө түүнд өгдөг байсан 2019 оны 01 дүгээр сард хөдөө яваад ******* сум руу яваад 16 хоноод ирсэн тэгээд ******* руу залгахад утсаа авахгүй байж байгаад сүүлд нь нэг ярихад салъя зайл гээд намайг гэрээсээ хөөсөн тэгээд бид 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед салсан түүнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны үед *******тай уулзах гээд түүний байшин болох ******* тоотод очиход эзэнгүй байсан тэгэхээр нь цонхыг хагалаад цонхоор ороод тавиур дээр байсан зурагтыг авч гараад зах ороод ******* сумын унаад суугаад сум руу явсан суманд зурагтаа үлдээгээд хөдөө айлын мал хариулахаар явсан тэгээд хөдөө байж байгаад сүлжээн дээр гартал 2019 оны 08 дугаар сарын 29-ны үед манай дүү ******* залгаад ******* эгч таныг зурагт авсан гээд цагдаад мэдэгдсэн байна та аймагт ир гэсэн тэгэхээр нөгөө зурагтаа аваад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед аймагт ирж *******д зурагтыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгч хагарсан цонхны үнэ болох 150.000 төгрөг үнэлгээ хийлгэсний үнэ 30.000 төгрөг нийт 180.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

2. Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ярих зүйл байхгүй гэв.

  3. Хохирогч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2019 оны 07 сарын 16-нд Бөмбөгөр сумын уурхай руу явах ажил гараад явсан явахдаа өөрийн байшингаа дүү *******д захиж үлдээгээд явсан. 2019 оны 08 сарын 17-нд дүү маань очиж харахад зүгээр байсан  руу залгаад танай байшинд хулгай орсон байна гэхээр нь би хөдөөгөөс ирсэн.Тэгээд манай дүү ******* 2019 оны 08 сарын 19-ны өдөр цагдаад мэдэгдсэн гэсэн цагдаа ирээд үзлэг хийхэд цонх хагалж орж ирээд зурагтыг аваад явсан байсан. Явахдаа хулгай хийсэн хүн нь гар утсаа  цонхны доод талд байхоёдлын машины ар тавцан дээр унагаасан байсныг үзлэг хийсэн цагдаа нь ирээд авч яваад сүүлд нь ******* утас болохыг тогтоогоод түүнд буцааж өгсөн байсан... Би 2019 оны 08 дугаар сарын 30-нд хөдөөгөөс ирээд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******н аймагт байх дүү болох ******* руу залгаад танай ах ******* манай цонхийг хагалаад телевизор аваад явсан байна. бүртгүүлсэн байгаа ахыгаа олж тэр зурагт авч өг гэхэд ах хөдөө Жинст сум руу айлын мал маллах гээд явсан гэсэн тэгсэн удалгүй 4-5 хоногийн дараа ******* над руу залгаад дүү охин над руу ярьсан зурагтыг чинь хөдөө аваад явсан одоо аваад ирсэн байна гээд авчир ч өгөөд цонх хагалсны үнэ гэж 150.000 тегрөг мөн үнэлгээ хийлгэсний 30.000 төгрөг гэж өгсөн байгаа. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14/,

.....Би 2019 оны 7 дугаар сарын 16-нд Бөмбөгөр сумын уурхай руу явах ажил гараад явсан, явахдаа өөрийн байшингаа дүү *******д захиж үлдээгээд явсан. Миний очсон газар сүлжээгүй байдаг. Тэгээд би 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр утасны сүлжээ барьдаг газар гартал манай дүү залгаад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр танай гэрт очиж харахад зүгээр байсан. Харин тэр өдрийн шөнө нь  танай байшинд хулгай орсон байна гэхээр нь би хөдөөгөөс ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 146-148/

4. Гэрч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 18 тоотод байдаг эгчийнхээ байшинд очтол цонх нь хагарчихсан дотор в байсан зурагт нь байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн...гэрээс нь зөвхөн нимгэн дэлгэцтэй хар өнгийн панасоник брэндийн 32 инчийн зурагт л алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

5. Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэлээн гарсан үед байх Т.Б ахтай хамтран амьдардаг байсан ******* над руу залгаад Өлзий ах чинь хаана байна хэл сураг тавиад өгөөч цонх хагалаад зурагт аваад явсан байна гэсэн тэгэхээр нь ******* суманд байна уу. Бөмбөгөр суманд байна би сайн мэдэхгүй хэлээд өгье гэсэн тэгээд ******* сум руу хүргэн ах эгч руугаа хэл өгсөн тэгээд удаа ч үгүй 4-5 хоногийн дараа ******* ах аймагт ирэхдээ зурагтыг нь авч ирээд *******д аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

6. Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....Т.Б нь манай нагац эгчийн хүүхэд байгаа юм бага байхаас хамт өссөн эхээс зургуулаа айлын 2 дахь хүүхэд доороо 4 дүүтэй бага байхдаа ээжтэйгээ дүү нараа харж өссөн аав байхгүй хөдөө айлын мал хариулаад хүнд туслаад явдаг хүний үгэнд ордог ямар нэг хэрэгт өмнө холбогдож байгаагүй ганц бие гэр орон байхгүй зарим үед манайхаар заримдаа дүү нарынхаараа байдаг  тэнд барилгын ажил хийж туслахаар яваад байдаг байсан эхнэр авч байгаагүй өөрийн гэсэн хүүхэдгүй сүүлд аймгийн төвд орж ирээд нэг эхнэртэй болсон сураг дуулдаж байсан тэр хүнийг нь бол харж байгаагүй. Уг хүн нь даруухан тамхи бол татна архи ууж байхыг нь бол харж байгаагүй хүнд тусархуу өвөлдөө айлын мал хариулаад яваад байдаг. Суманд нь надаас ойрхон ах дүү нар байдаг тэд нар нь *******д тус дэм болоод байдаггүй харж ханддаггүй. Өөрөө олсон мөнгө төгрөгөө дүү нартаа өгдөг ээж нь нас бараад 5-6 жил болж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

7. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....Т.Б ахтай танилцаад 4 жил болж байна .Түүний хүргэн дүүтэй нь би найз юм түүгээр дамжуулж танилцаж байсан. Уг хүний хувьд надаа архи ууж харагдаагүй хөдөө гадаа цуг ямаа самналтаар хамт явж байсан. Тэгэхэд сайхан ааштай хүнтэй зөв харьцдаг, хүнд тусархуу өөрийн гэсэн гэр орон байхгүй эмэгтэй дүүгийндээ амьдардаг. Зун болохоор айлын мал хариулна, ямаа самнах ажил, алт шороогоор дүү нарын хамт явж ажил хийдэг. Олсон мөнгөө байгаа айлдаа хоол хүнс авч өгөөд өөрийгөө болгоод байдаг ах байгаа юм. Ээж нь 2007 онд нас барсан гэсэн. Албан ёсны эхнэр хүүхэд гэж байхгүй. Харин ноднин нэг хүүхэнтэй танилцсан гэж ярьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

8.Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 422 дугаартай “...хохирогч Н.*******гийн хулгайд алдсан гэх 32 инчийн телевизорын зах зээлийн үнэ ханш нь 350 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 28/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 475 дугаартай “...хохирогч Н.*******гийн байшингийн хагарсан цонхны зах зээлийн үнэ ханш нь 100 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт/хх-ийн 46/, хавтаст хэрэгт 5-10 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, хавтаст хэргийн  67 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Т.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны
09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын
цахир 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 18 тоотод байх Н.*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 350.000 төгрөгийн панасоник маркийн зурагтыг хулгайлсан гэмт хэргийг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 100.000 төгрөгийн нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  болсон  нь хохирогч Н.*******,  гэрч Т.*******, Н.******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 422, 475 дугаартай  дүгнэлт   зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар  нэвтэрч хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.              

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч  Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн  шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж  үзлээ.

Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь хохирогчид   төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

   Шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бд нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын  мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

                                                                                                    ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч  Т.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,   хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч  Т.Бг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Т.Бд нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б нь бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д зааснаар  шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн тоолсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Т.Бд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ