| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/028 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , ******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Д.А, О.Д нарыг хүч хэрэглэн хүчиндсэн гэж зориуд худал мэдүүлэг гэмт хэрэг хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14:00 цагийн үед би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд буцаад явж байсан чинь манай найз Н над руу утсаар яриад уулзъя гээд бид хоёр ******* захын ар талын байрны гадаа уулзаад байж байсан чинь хар өнгийн жийп маркийн машинтай хүн ирээд Н бид хоёр тэр машинд нь суугаад Н халамжийн төв орж гарын үсэг зурах ёстой гээд тэнд очоод Н орж гарын үсэг зурчхаад гарч ирээд Баянхонгор сумын ******* 1 дүгээр багт байдаг 9 давхар байрны 1 дүгээр давхарт нэг байранд очоод А нь тэр байрны хаалгыг нь түлхүүрээрээ онгойлгож ороод Н бид хоёрт цай хийж өгөөд бас 0,75 литрийн хэмжээтэй экс нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа бол Н бид хоёрт шахаж өгөөд би нэлээд их согтсон байсан. Тэгээд архи уугаад дуусах дөхөж байхад Н нөхөр нь ирж хаалга нүдээд байсан чинь хаалгаа тайлаагүй, тэгээд нөхөр нь цагдаагийн хамт ирж хаалгыг нь онгойлгуулаад Н аваад авсан. Тэгээд Н явснаас хойш надад А нь 2 рүнк архийг шахаж өгсөн. Тэгээд би явах гээд хувцсаа өмсөж байсан чинь Д нь ирээд намайг хацар луу алгадаад аваад Атай хамт унтлагын өрөө рүүгээ чирээд орсон. Тэгээд унтлагын өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлээд миний хамаг хувцсыг тайлаад А нь миний дээр гараад бэлгийн ажил хийсэн. Тэгээд А нь дуусчхаад босоод явсан, тэгээд намайг босохын завдалгүй Д нь миний дээрээс дараад намайг янхан гээд элдвээр хэлээд намайг дахиад алгадаад авсан. Тэгэхээр нь би орилоод уйлаад маргааш цагдаад хэлнэ гэсэн чинь тэр Д би олон танилтай, надад цагдаа нөлөөлөхгүй гээд надтай нэг удаа хүчээр бэлгийн ажил хийчхээд боссон. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд гараад явсан. Гэртээ очоод гэрийнхэндээ хэлж чадаагүй, тэгээд өнөө өглөө Улаанбаатар хотод байдаг хамаатныхаа эгч *******ад хүчиндүүлсэн зодуулсан талаараа хэлсэн юм. Би өөрөө цагдаад яаж хэлэхийг мэдэхгүй байсан, тэгээд ч би хүнээс санаа зовоод цагдаад хэлж чадахгүй байсан юм. А, Д нар нь хоёулаа надтай бэлгийн харьцаанд орсон. Би зөвшөөрч бэлгийн харьцаанд орохыг ерөөсөө тэр хоёрын хэнд нь ч зөвшөөрөөгүй ээ. А, Д нар нь надтай сая цагдаагийн газарт байсан чинь уулзаад өргөдлөө буцаагаад авчхаач ээ, бид хоёр тийм муу хүмүүс биш шүү дээ, харилцан тохиролцоо биз дээ гэж, цаашид бид хоёр чамайг тусалж дэмжинэ гээд байсан. Тэр үед Д чамайг алгадчихсан, би харин чамайг Дгоос өмөөрөөд байсан гэж хэлж байна лээ. Д нь миний зүүн талын хацар луу алгадаад хацар хавдсан байгаа, нүд жаахан хөхөрсөн байсан чинь одоо арай гайгүй болж байна. Би А, Д хоёрыг намайг хүчиндэх үед нь хоёуланд нь л эсэргүүцэж орилж чарлаад, түлхэж, уйлж эсэргүүцсэн, би тэр хоёрыг хүчрэхгүй юм байна лээ, би тэгж эсэргүүцэж байгаад тэр Дд алгадуулж зодуулсан. Би өмнө нь тэр байранд ерөөсөө очиж байгаагүй ээ, би өмнө нь А, Д нартай ерөөсөө бэлгийн харьцаанд орж байгаагүй ээ. Тэр үед тэднийх унтлагын өрөөнийхөө гэрлийг унтраачихсан өрөө нь харанхуй байсан, А нь намайг хүчиндэж байх үед би Дг хаана байсныг мэдээгүй, А надтай бэлгийн харьцаанд орж хүчиндэж дуусчхаад миний дээрээс босонгуут л намайг босохын завдалгүй л Д нь миний дээрээс гараад ирсэн....
Анх Н, А, Д бид нар хамтдаа цуг А, Д нарын байрлаж байгаа байшинд нь очсон, тэгээд тэднийд очсоны дараа нь А, Д нар нь 0,75 литрийн хэмжээтэй хар экс архи гаргаад бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд байж байтал Н нөхөр нь 2 цагдаатай ирээд аваад явсан, тэр үедээ нөхөр нь намайг явъя гэхээр нь би явахгүй гээд үлдсэн. Тэгээд би согтчихсон байсан тэгээд би Атай ярьж байгаад бид хоёр унтлагын өрөөнд нь орон дээр нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд дуусаад байж байгаад А бид хоёр маргалдсан чинь гаднаас Д нь манай өрөөнд ороод ирээд Аг өмөөрөөд намайг хацар луу нэг удаа алгадсан, тэгээд би Дтай бас маргалдаад би Дыг элдвээр хэлж загнасан. Тэгээд Д, А бид нар эвлэрээд байж байгаад би Атай ахиад нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд би шөнө гэртээ явж очсон, тэгээд гэрт байсан пиво уучхаад Улаанбаатар хотод байдаг эгч *******ад урьд шөнө бусдад зодуулж хүчирхийлүүллээ гэж хэлсэн, тэгсэн чинь манай эгч Улаанбаатар хотоос цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Намайг Д, А хоёр намайг хүчиндээгүй ээ, би тэр үедээ Атай 2 удаа бэлгийн харьцаанд орсон, харин Дтай би ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй ээ..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-47/,
.....Би яллагдагчийн эрх, яллагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоо мэдүүлэг өгөхгүй, дараа өмгөөлөгч авч байгаад мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 174-175/,
....Би худал мэдүүлэг өгсөн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мэдүүлэг өгөх үед урьд уусан архи гараагүй байсан юм. Тэгээд би одоо юу гэж ярьснаа сайн мэдэхгүй байна....Би тухайн үед согтуу байгаа гэдгээ хэлээгүй....Би тухайн үед 0.75 литрийн архи 3 шил уусан байсан. Би амархан согтдог юм. мэдүүлэг өгснийхөө дараа 2-3 пиво уусан...........гэх мэдүүлэг /хх-ийн 176-179/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгнө. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ хүргэж өгөх гээд явж байтал Н залгаад дунд захын ард талын байранд хүрээд ир гэхээр нь хүүхдээ хүргэж өгчхөөд очтол Н, А, Д нар байсан. Тэгээд бид 4 нийгмийн халамжийн төв орчхоод 9 давхар байранд 0.75 литрийн “Хар экс” нэртэй архи 2 шилийг ууж дуусаж байтал Н нөхөр нь ирээд аваад явсан. Би А гэх залуутай үлдсэн тал шилтэй архиа хувааж уучхаад А гэх залуутай нь тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Гэртээ шөнө 3 цагт орсон байсан. Тэгээд гэрт байсан 2-3 шил пивыг бас уучихсан байсан. ******* руу залгаснаа өглөө нь мэдсэн гэв.
3. Гэрч О.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дунд захын худалдааны төв дээр ажилчдын золголт хийчхээд би дараа нь 2 дугаар халуун усан дээр найзтайгаа уулзаад зогсож байтал А над дээр ирсэн ба би Агийн машинд нь ороод суутал машиных нь ар талын суудал дээр 2 эмэгтэй сууж байсан, нэг нь зүс таних Д байсан.. Бид нар яваад А бид хоёрын байрлаж байгаа 318 дугаартай 9 давхар байранд ирээд золголт дээр хэрэглэх гэж байсан 0,75 литрийн хэмжээтэй хар экс нэртэй архийг гаргаж ирээд бид нар хувааж уусан.. Н нөхөр нь гэх залуу Н явъя гээд чирээд гарсан, цагдаа нь Дийг чи юу хиж байгаа юм бэ яв гэж гарахыг шаардахад Д нь гарахгүй гээд урдаас нь сарваганаад цохиод байсан, тэгээд цагдаа Н нөхөр гурвыг гараад явахаар нь би гараад ажил руугаа алхаж оччихоод 2 цаг орчим болоод эргэж ирээд унтлагын өрөөний хаалга онгойлготол А, Д 2 нэг орон хэвтэж байхаар нь чи босооч яваач гээд хөнжлийг нь таттал тэр хоёр хоёулаа нүцгэн байсан. Гэтэл Д босож ирээд намайг цохиод авахаар нь би уур хүрсэндээ зөрүүлээд нэг алгадсан А босож ирээд яах гээд байгаа юм бэ гээд намайг өрөөнөөс гаргасан тэгээд би том өрөөнд ороод ороо засаад унтаад өгсөн. Би тэр үедээ унтсанаасаа хойш Дийг хэзээд нь явсныг нь би мэдээгүй ээ... Би Дтэй бэлгийн харьцаанд ороогүй. Тухайн өдрийн маргааш өглөө нь цагдаагийн газраас дуудахаар нь ирсэн чинь цагдаагийн газарт Д нь сууж байсан ба чи чинь юун цагдаа сэргийлэх болчих воо, би чамай унтаж хэвтээгүй биз дээ гэж асуусан чинь би согтуугаараа эгчдээ юу ярьснаа мэдэхгүй байна, эгч дуудлага өгсөн байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61,144-145/
4. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би цагдаагийн газраас батлагдсан хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 1 дүгээр багийн нутагт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор сумын ******* 1 дүгээр багийн нутагт байх 9 давхар байранд яваад очоодох тэнд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу 9 давхар байрны 1 дүгээр давхарт байх 2 тоотод очиход тэр байрны 1 дүгээр давхарт нь 2 залуу зогсож байсан, тэгээд тэр хоёр залуутай уулзахад энэ байрны 2 тоотод манай эхнэр Н нэг эмэгтэй найзтайгаа, 2 эрэгтэй хүнтэй энд архидаад байна гэж хэлсэн, тэгээд би хаалгыг нь тогшсон чинь эхлээд хаалгаа онгойлгохгүй байснаа би цагдаа байна хаалгаа гэсэн чинь нэг залуу хаалгаа онгойлгож өгсөн, тэгээд байшинд нь ороход цаана 2 эмэгтэй хүн архи уугаад байж байсан, ширээн дээр нь 0,75 литрийн хэмжээтэй экс нэртэй архи тавьсан байсан, тэгээд ороод юу болсон талаар асуухад үүдэнд нь зогсож байсан залуугийн нэг залуу нь энэ манай эхнэр байгаа юм гээд нэг өндөрдүү эмэгтэйг заасан, тэгээд тэр эмэгтэйн нөхөр нь тэнд байсан хүмүүстэй маргалдах гээд байхаар нь тэр залууг эхнэрээ аваад гарж бай гэсэн чинь за гээд эхнэрийгээ аваад, бас нэг залуугийн хамт гурвуулаа гарсан, тэгээд би тэнд байсан нэг намхан нуруутай эмэгтэйг нь би та энэ Нтайгаа хамт гарах уу гэсэн чинь тэр намхандуу эмэгтэй нь намайг цохиж аваад, бас Н нөхөр, ах хоёр луу нь дайраад гараараа цохиж аваад, алгадаж аваад байсан, тэгээд Н нь нөхөрт нь хүлээлгэж өгөөд тэгээд би тэндээс тэд нараас салж явсан, намайг тэр байранд дуудлагын дагуу очиход ямар нэгэн зодоон цохион болоогүй байсан. Тэр байранд намайг очиход 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан, байрных нь гадаа нь Н гэх эмэгтэйнх нь нөхөр, нэг нь ах нь гэл үү 2 залуу байж байсан. Намайг очиход бол 2 залуу нь байрных нь орцонд нь зогсож байсан, харин байшинд нь ороход дээр 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс ширээн дээрээ 0,75 литрийн хэмжээтэй архи тавьчихсан ууж байсан, намайг очиход бол тэдгээр 4 хүн ямар нэгэн хэрэлдэж маргалдсан, зодолдсон зүйлгүй зүгээр байж байсан. Намайг тэр байранд ороход тэр Н гэх эмэгтэй нь дунд зэргийг согтсон, харин тэр намхан эмэгтэй нь бас дунд зэргийн л согтсон байх шиг байсан, 2 эрэгтэй нь бол бага зэргийн согтолттой байх шиг байсан. Гэхдээ тэдгээр хүмүүс гуйвж дайвсан, хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байгаагүй ээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-54/
4. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би айлаас гараад явж байсан чинь Н над руу утсаар яриад амьчуулд байна төв рүү хүргээд өгөөч гэхээр нь амьчуулаас Н машинаараа очиж аваад явж байхад замдаа Н нь төв орж найзтайгаа уулзах гэж байгаа, өнөөдөр орой 18:00 цаг хүртэл завтай ганц нэг юм уух уу гэхээр нь би тэгье гээд ******* захын ар талын байрны гадаа ирээд Дтэй уулзаад тэр хоёр машинд суугаад Нийгмийн даатгал дээр очиж Н ажлаа амжуулсан. Тэгээд 2 дугаар халуун усны хажуугаас Дыг аваад 318 дугаар байранд байх бид нарын амьдарч байгаа 9 давхар байранд ирсэн. Манайд ирээд Дд байсан 0,75 литрийн хэмжээтэй хар экс гэсэн нэртэй архийг гаргаж ирээд Н, Д, Д бид нар хувааж уугаад тэр архиа ууж дуусгачхаад Дыг дэлгүүр лүү явуулаад 0,75 литрийн хэмжээтэй 1 шил, 0,5 литрийн хэжээтэй 1 шил архи авчраад 0,75 литрийн хэмжээтэй хар экс нэртэй архийг нь бид нар задлаад хувааж уусан. Тэгээд архи уугаад дуусах үед Н нь манай нөхөр ирлээ гээд чимээгүй бай гээд бид нар чимээгүй байж байсан чинь гадаа чимээ гараад цагдаа байна гээд хаалгаа тайл гэхээр нь Д хаалгаа онгойлгоод би тэр үед унтлагын өрөөндөө орсон. Манай гэрт цагдаа нар орж ирээд бүгд гараад явсан, би унтлагын өрөөндөө байж байгаад бүгд гараад явчихлаа даа гээд гараад иртэл манай гэрт Д ганцаараа үлдсэн байхаар нь би Дийг чи явахгүй яасан юм бэ гэсэн чинь унтмаар байна гэхээр нь би энэнээс нэг нэг татчихаад унтахгүй юу гэж Ды орыг зааж өгчхөөд би өөрийнхөө унтлагын өрөө рүү шилтэй архи аваад орсон чинь миний араас Д орж ирээд энэ орон дээр чинь хамт унтчихъя гээд намайг тэвэрч аваад байсан. Тэгээд бид хоёр тэр унтлагын өрөөндөө нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд дуусчхаад бид хоёр босоод архинаасаа нэг нэг уугаад эргэж орондоо ороод унтах гээд зүүрмэглээд сэрсэн чинь гаднаас Д манай өрөөнд орж ирээд Дийг чи юу хийж байгаа юм бэ гээд Дийг алгадаж авсан чинь Д урдаас нь дайраад хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг салгаад Дыг өрөөнөөс гаргаад Дийг аргадаж байгаад Дт ахиж нэг рүнк архи өгөөд эргэж орондоо ороод бид хоёр дахиад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгээд нэлээд хэвтэж байгаад Д нь би хүүхдээ сургуулиас нь авах байсан чинь оройтчихлоо гээд миний гар утсаар нэг дугаар луу залгасан, тэгсэн чинь тэр утас нь авахгүй байсан чинь би ерөөсөө явлаа гээд манайхаас гараад явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-67, 142-143/
5. Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Д нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн үед над руу утсаар уйлж яриад 2 залуу намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Маргааш нь утсаар яриад яасан гайгүй юу гэхэд нүүр жаахан хавдсан байна цагдаад хэлээгүй гэхээр нь би санаа нь зовоод байгаа юм байх гэж бодоод цагдаад мэдэгдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 68-72/,
6. Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2018 оны 11 сарын 29-ний орой 22 цагийн үед гэртээ иртэл манай эхнэр надад хэлэхдээ Ц.Шинэбаяр буудуулсан ирээд эмнэлэг авч явсан гэж хэлсэн би тухайн үед байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 57-58/
8. Гэрч Ц.тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би бэр эгчийнхээ гэрт байж байсан чинь манай бэр эгч рүү манай эхнэр Н утсаар залгаад 9 давхрын байранд байна гэхээр нь би ажил төрлөө хийхгүй 9 давхрын хэдэн тоотод байгаа бэ гэж асуулгасан чинь 1 давхарт байна гэхээр нь би очиж авах гээд тэр байранд нь очоод 2 тоот хаалгыг нь зөндөө нүдсэн чинь хаалгаа тайлахгүй байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгөөд цагдаа ирээд хаалгыг нь тогшоод цагдаа байна гэсэн чинь хаалгаа тайлж онгойлгосон. Гэрт нь орсон чинь манай эхнэр Н, Д, бас нэг тарган залуу байсан, тэгээд би оронгуутаа эхнэр Наа явъя гээд дагуулаад гарсан. Дийг явъя гэсэн чинь Д өөрөө явахгүй гээд үлдэхээр нь за за гээд эхнэрийгээ дагуулаад гараад явсан, тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй ээ. Тэр үед Д жаахан архи уучихсан бололтой гэхдээ зүв зүгээр л сууж байсан. Дийг явъя гэсэн чинь үгүй би явахгүй гээд өөрөө гар утсаа оролдоод үлдсэн, тэгэхээр нь би за за гээд эхнэрийгээ аваад явсан юм. Дийг тэнд байсан хүмүүс хүчээр авч үлдсэн зүйл байхгүй, өөрөө л тэнд үлдсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 136-138 /
9. Гэрч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д, А, Д бид нар өдөр 13:00 цагийн үед А, Д нарын гэрт нь очсон, тэгээд тэднийд ороод 0,75 литрийн хэмжээтэй архийг гаргаж задлаад эхлээд нэг шил архийг нь хувааж уугаад дараа нь нэг шил архийг нь уугаад дундаа орж байхад 15:00-16:00 цагийн үед би бэр эгч рүүгээ залгаад би 9 давхар байранд байна ирээд аваадах гэж утсаар ярих үед манай бэр эгчийн хамт манай нөхөр хамт байсан. Манай нөхөр цагдаа дуудсан юм шиг байна лээ цагдаа ирээд хаалгаа тайлаад гаднаас манай нөхөр т, цагдаагийн хамт орж ирээд манай нөхөр намайг аваад явсан. Дийг нөхөр бид хоёр хамт явъя гэсэн чинь Д өөрөө явахгүй үлдэнэ гэсээр байгаад тэндээ үлдсэн, тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-141/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1833 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Дийн үтрээнээс авсан гэх арчдас, дотоож, дэвсгэр даавуу, хөх алчуур дээр илэрсэн эр бэлгийн эсийн буюу эрэгтэй хүний, хучуур эсийн буюу эмэгтэй хүний ДНХ-ийн тогтцыг тогтоов.
2. Б.Дийн үтрээнээс авсан гэх арчдас, дотоож, дэвсгэр даавуу, хөх алчуур дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 16 локусын аллелиар тохирч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн Б.Дийн үтрээнээс авсан гэх арчдас, дотоож, дэвсгэр даавуу хөх алчуур дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь О.Дгийн гэх цусны Днх-ийн тогтоцтой 11 локусын аллелиар тохирохгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Дийн үтрээнээс авсан гэх арчдас, дотоож, дэвсгэр даавуу, хөх алчуур дээр илэрсэн хучуур эсийн буюу эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Б.Дийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 15 локусын аллелиар тохирч байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119/,
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргийн 39-50, 109, 115, 191 дугаар хуудас дахь гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Б.Дээр бичүүлж авсан гарын үсгийн туршилтын загварууд нь Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргийн 39-50, 109, 115, 191 дугаар хуудас дахь Б.Дийн гарын үсгийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байх тул гарын үсгийн өөрчлөлтөд илэрхий шинж тэмдэг байхгүй байна....гэх дүгнэлт /2-р хх-ийн 48-49/, хавтаст хэргийн 4-14 дүгээр хуудсанд авагдсан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хавтаст хэргийн 15-24 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 154-158 дугаар хуудсанд авагдсан, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 18-33-ыг хүснэгт 1, хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 194 дугаар хуудсанд авагдсан илтгэх хуудас болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр 8 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийгөө бусдад хүчиндүүлсэн гэх хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө иргэн Д.А, О.Д нарыг хүч хэрэглэн хүчиндсэн гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн үйл баримт болсон нь хохирогчоор тогтоогдож байсан Б.Д, гэрч Д.А, О.Д, Б.*******, Ц.*******, Ц.т, Т.Н нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 06 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Дийг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүний 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдөр төрсөн 02 нас 05 сартай хүү Д.Цэрэнпунцагийн хамт амьдардаг гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гаргах зардалгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ээмэг нэг ширхгийг, хөнжлийн углаа даавуу нэг ширхгийг, дэвсгэр даавуу нэг ширхгийг, дотуур өмд нэг ширхгийг, нүүр гарын алчуур нэг ширхгийг, дотоож гурван ширхгийг тус тус хураан авсан ажиллагаа хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож нэг ширхэг ээмгийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Дт буцаан олгохоор шийдвэрлэж, хөнжлийн углаа даавуу нэг ширхгийг, дэвсгэр даавуу нэг ширхгийг, дотуур өмд нэг ширхгийг, нүүр гарын алчуур нэг ширхгийг, дотоож гурван ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэг шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Дт хэрэгцээний дагуу буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь урьд нь шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Дийг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Дийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Дт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хойшлуулж, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Д нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-д шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан Б.Д нь санаатай гэмт хэрэг үйлдсэн шинээр бол шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дт үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэнийг дурдсугай.
8. Уг хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөлдөөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Дт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ээмэг нэг ширхгийг, хөнжлийн углаа даавуу нэг ширхгийг, дэвсгэр даавуу нэг ширхгийг, дотуур өмд нэг ширхгийг, нүүр гарын алчуур нэг ширхгийг, дотоож гурван ширхгийг тус тус хураан авсан ажиллагаа хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож нэг ширхэг ээмгийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Дт буцаан олгохоор, хөнжлийн углаа даавуу нэг ширхгийг, дэвсгэр даавуу нэг ширхгийг, дотуур өмд нэг ширхгийг, нүүр гарын алчуур нэг ширхгийг, дотоож гурван ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ