| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2017/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 19
Ш.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор *******
Шүүгдэгч Ш.Э-д
Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ш.Э-д холбогдох эрүүгийн 201212000216 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988.10.19-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын ******* гэх газар оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан /РД:/ овогт Ш.Э
Шүүгдэгч Ш.Э нь 4 удаагийн үйлдлээр бусдын 152 тооны адууг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Э-д холбогдуулан 2013 оны 6-р сард ийн 42 тооны адууг хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцааж,
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3 болгон өөрчилж,
Шүүгдэгч Их-Адаацаг овгийн Ш.Э-ийг бусдад ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Их-Адаацаг овгийн Ш.Э-д 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /2016 оны/ 1 дүгээр зүйлд заасныг баримтлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас, мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хураах ялаас тус тус Ш.Э-ыг чөлөөлж,
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3 болгон өөрчилж,
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг баримтлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Ш.Э-д оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг дүйцүүлэн хасахад 5 /таван/ жил 7 /долоон /сар 9 /ес/ хоног болж байгаагаас биечлэн эдэлсэн 1 /нэг/ жил 8 /найман/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг хасч, эдлээгүй үлдсэн хорих ял нь 3 /гурван/ жил 10 /арван / сар 16 /арван зургаа/ хоног болсоныг тогтоож,
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ш.Э-ын биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жил 10 /арван/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан 11 /арван нэгэн/ жил 10 /арван/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Э-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 752 /долоон зуун тавин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Э-с 55529444 /тавин таван сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан хохирогч т 16058444 /арван зургаан сая тавин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг, хохирогч д 10856000 арван сая найман зуун тавин зургаан мянган/ төгрөгийг, хохирогч д 13490000 /арван гурван сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг, хохирогч од 15125000 /арван таван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус олгож,
Хохирогч нь 11 тооны адуу, хохирогч 3 тооны адуу хүлээн авсныг хохирлоос хасч тооцсон болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан гийн эзэмшлийн 39-71 УНБ улсын дугаартай “Бонго пронтер” маркийн автомашин, гийн эзэмшлийн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, 39-71 УНБ “Бонго пронтер” маркийн автомашиныг худалдан борлуулсан орлогыг хохирогч , , нарт хувь тэнцүүлэн олгож, 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг хохирогч т олгож, уг мөнгөн дүнг энэхүү тогтоолоор оос гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос хасч тооцож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн захиаг /1хуудас/ Ш.Э-д холбогдох эрүүгийн 201212000216 тоот хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц энэхүү тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт тээврийн хэрэгслийн гэрчилгээ /АЯ №0457361/, 100000 төгрөг бэлнээр, “Бонго пронтер” маркийн автомашин зэргийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, баримтыг 201212000216 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах д даалгаж,
Иргэн гийн эзэмшлийн 39-71УНБ “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгсэл нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа ба 100000 төгрөг бэлнээр, АЯ №0457361 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нь энэ хэрэгт хадгалагдаж байгаа болохыг тус тус дурдаж,
39-71 УНБ улсын дугаартай “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх нь өөртөө хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Э-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан лшатны шүүхий 2017.07.06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.2012 оны 10 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сайнцагаан сумын Тэвш багийн Хотгор тойрмын ус гэх газраас иргэн ын Хонгор азаргатай 45 тооны адууг тай нийлж хулгайлан бусдад 34350000 төгрөгийн хохирол учруулсан. Намайг 2015.01.20-ны өдөр т онц их хэмжээний хохирол учруулсан гээд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт ял сонсгож, байцаалт авсан, гэтэл хамт адуу хулгайлсан д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татаж байцаалт авсан нь гийн хэргийн үйлдэлд тохирохгүй байна. нь хамт оролцсон, их хэмжээний хохирол учруулсан байхад Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар яллагдагчаар татаж байцаалт авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд энэ үйлдлийг дахин шалгаж өгнө үү.
2.Гэрч гийн мэдүүлэгт ыг сайн таньдаг гээд байгаа улсуудыг шалгуулмаар байна. Энэ нь 2, 3 хүн байгаа. бид хоёр тууж явсан адуунаасаа 5 адуу зарсан. Нэг адууг нь 100000 төгрөгөөр үнэлж авсан. Мөнгийг нь хувааж авсан. Энэ үйлдлийг шалгуулмаар байна. Хамт хулгай хийсэн г нотлогдохгүй гэсэн үндэслэлээр өршөөл үзүүлж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эдгээр зүс, тамгатай адууг эзэнд нь буцааж өгмөөр байна. Энэ нь гийн хоёр гүү, ын алаг даага, энэ адууг эзэнд нь буцааж өгмөөр байна.
4.2012 оны 11 сарын 20-ны орчим Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р багийн нутаг Жарангийн хөндий гэх газраас иргэн ийн 45 тооны адууг тай хамт ярилцаж байгаад туугаад явсан. Мөн ын хадам аав болох ын өөрийн хашаанд байдаг үхэрийн ферм дотор хээр азаргатай адууг нядалсан. гийн Бонго пронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай машинаар 2 удаа зөөж эмээлтэд байдаг их нуруу гэдэг газар өгсөн. Мөнгөө хуваалцаж авсан. Мөн ыг эдгээр хүмүс гэрчилнэ. Гэрч нь ирээд намайг аваад явсныг гэрчилж байгаа гэрчийн мэдүүлэг байгаа. Гэрч ын талаар өгсөн гэрчийн мэдүүлэг байгаа. нь 2012 оны 12 сард өгсөн мэдүүлэгтээ ын өмсөж явсан хувцас , царай зүй, фото зургаар нь таньж гэрчилж байгаа. Адууг цуг нядалж байхад ирсэн. Гэрч нь ийн хээр азаргатай 45 тооны адууг бид хоёрыг туугаад очсоныг гэрчилж байгаа. Уг адууг энэ айлын хашаанд нядалж дуусгасан. Эдгээр хүмүүс ыг гэрчилж байсаар байтал прокурор нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Мөн 2016.09.02-ны өдрийн Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 04 тоот магадлалаар ийн 45 тооны адууг шүүгдэгч тай бүлэглэн хулгайлсныг тогтоосон байхад прокурор ыг хэрэгсэхгүй болгож байгаад маш их гайхаж байна. Иймд ын үйлдлийг дахин шалгаж өгнө үү.
Булган аймгийн Сум дундын 4-р шүүхийн 2014.07.29-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг нэмж нэгтгэн шалгаж өгнө үү. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2017.07.06-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нь 2010 оны 8-9 дүгээр сард иргэн гийн 19 тооны адуу, ын 27 тооны адуу, иргэн гийн 19 тооны адуу, 2012 оны 10 дугаар сард иргэн ын 45 тооны адуу, 2013 оны 6 дугаар сард иргэн ийн 42 тооны адууг тус тус хулгайлж, хохирогч нарт нийт 65.332.998 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, тухайн гэмт хэргийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ш.Э-ын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:
Ш.Э нь давж заалдах гомдолдоо “ын адууг тай бүлэглэж хулгайлсан, ийн адууг тай бүлэглэж хулгайлсан байхад нотлогдохгүй гэсэн үндэслэлээр тэдэнд өршөөл үзүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ. Хэргийн материалаас үзэхэд нь сэжигтнээр байцаагдаж байхдаа , нартай бүлэглэн бусдын адууг хулгайлсан талаар мэдүүлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Прокурорын 04 дүгээр тогтоолоор д холбогдох хэргийг, 05 дугаар тогтоолоор д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба /4-р хавтаст хэргийн 164-167 хуу/ хохирогч нар болон яллагдагч Ш.Э-д дээрх тогтоолуудад гомдол гаргаагүй байх тул энэ талаар гаргасан Ш.Э-ын гомдол үндэслэлгүй байна гэж үзэв.
Олон удаагийн үйлдэлтэй, хохирол, төлбөр ихтэй энэ хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангалттай шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Адууг зүсээр нь эзэнд нь буцааж олгох талаар ялтан Ш.Э-д гомдол гаргасан ба асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын журмаар шийдвэрлэх боломжтой болно.
Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг удирдлага болгосон байна. Цаашид 36.2 дугаар зүйлийн 4-ийг гэж нарийвчилсан заалтыг барьж байх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг шууд мөрдөн байцаалтанд буцаах хуулийн зохицуулалт байхгүй болохыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Ш.Э-ын хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.10 зүйлийн 3 дахь заалтыг тус тус удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Ш.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарны 06-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Ш.Э-д анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болтол авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохыг дурдсугай.
3.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогчид Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Т.БЯМБАЖАВ