Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 21

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ........................... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ........................... нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ....................., ......................., ......................., ...................... нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, Шүүгдэгч .нарыг бүлэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм .................................буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч ............................... нарыг тус бүр хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч ...........................нарыг тус бүр хоёр жил нэг сарын / 02 жил 01 сар / хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ............................... нарыг тус бүр арван хоёр /12/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар хоёр жил нэг сарын /2 жил 1 сар/ хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар арван хоёр жилийн /12 жил/ хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг арван дөрвөн жил нэг сарын / 14 жил 01 сар / хугацаагаар, Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар хоёр жилийн /2 жил/ хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар арван хоёр жилийн / 12 жил/ хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг арван дөрвөн жилийн /14 жил/ хугацаагаар тус тус тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 -т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан хоёр /2 жил/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан хоёр жил нэг сарын /2 жил 1сар/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан арван дөрвөн жилийн /14 жил/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан арван дөрвөн жил нэг сарын /14 жил 1 сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч*******гийн 332 /гурван зуун гучин хоёр/ хоног, шүүгдэгч*******ийн 331 /гурван зуун гучин нэг/ хоног, шүүгдэгч*******ын 331 /гурван зуун гучин нэг/ хоног, шүүгдэгч*******ы 331 /гурван зуун гучин нэг/ хоног цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хассугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь тус бүр 110 /нэг зуун арван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч*******,*******,*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавиг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Эрдэнэцэцэгийн дээд хэсгээрээ цэнхэр өнгийн, доогуураа улаан өнгийн таван хошуутай трико 1 ширхэг, цайвардуу өнгийн дотуур хувцас 1 ширхэг, бага насны хохирогч А.Сайханцэцэгийн саарал өнгийн дөрвөлжин хээтэй трико 1 ширхэг, урд хэсэг нь туузаар чимэглэгдсэн, цайвар шаргал өнгийн дотуур хувцас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч*******гийн эзэмшлийн хонгор хул зүсмийн хязаалан үрээ, шарга зүсмийн гүү, хээр зүсмийн гурван морь, Батжаргалын эзэмшлийн халтар зүсмийн нэг морь, шүүгдэгч*******ийн эзэмшлийн хул морь, хээр зүсмийн хоёр морь,*******ын эзэмшлийн алаг зүсмийн хязаалан үрээ, хээр зүсмийн шүдлэн байдас, шүүгдэгч*******ы эзэмшлийн цагаан зүсмийн нас гүйцсэн гурван эм ямаа, нэг эр ямаа, шүүгдэгч Э.Ариунсайханы эзэмшлийн хээр зүсмийн морь зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх малыг эзэмшигч нарт нь хэрэгцээний дагуу тус тус буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч*******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******,*******,*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА

Ч.БАЙГАЛМАА