Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 71

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ, хохирогч Ч.Б , Б.Э , шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н, шүүгдэгч У.Х  нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Х т холбогдох эрүүгийн 1825003990307 дугаартай, 171/2018/0374/Э индекстэй хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд 5 удаагийн ял шийтгэлтэйгээс 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 04 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Х овогт У.Х .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд авагдсанаар:

  1. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг ...од оршин суух Л.Г ын байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 626000 төгрөгний хохирол учруулсан,
  2. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн ...од оршин суух Э.О гийн байшинд нэвтэрч бугуйн цаг, монетон бөгж, гар утас, хэт хутга зэрэг эд хөрөнгө хулгайлж 510000 төгрөгний хохирол учруулсан,
  3. 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд ... хотхоны замын эсрэг талд байрлах У.М ын эзэмшлийн автомашины гаражид нэвтэрч гагнуурын аппарат, Кен /KEN/ маркийн түрдэг хөрөө, цохилттой өрөм, тасдагч, модны өрөм болон 50 метрийн урттай метр, меду зэрэг эд хөрөнгө хулгайлж 525000 төгрөгний хохирол учруулсан,
  4. 2018 оны 07 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Орхон аймгийн ...од оршин суух Б.У ын байшинд нэвтэрч 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд зэрэг эд хөрөнгө хулгайлж 76500 төгрөгний хохирол учруулсан,
  5. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн ...од оршин суух Х.Э ийн байшинд нэвтэрч хар хөх өнгийн чемодан, шинэ орны даавуу, 2 хүний халдаг гудас зэрэг эд хөрөнгө хулгайлж 266500 төгрөгний хохирол учруулсан,
  6. 2018 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймгийн ...од оршин суух Б.Э ийн байшинд нэвтэрч монетон гинжтэй сувдан хослол, бугуйн цаг, Айр макс /Аir мах/ брэндийн чихэвч, дуу хураагуур, бугуйвч, сувдтай унждаг ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1850000 төгрөгний хохирол учруулсан,
  7. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 276000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг эд хөрөнгө хулгайлж 1133319 төгрөгний хохирол учруулсан,
  8. 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн ...од оршин суух Б.М ын байшинд нэвтэрч эрэгтэй хромон гутал, усны гутал, халбага савхны ком, хүүхдийн дархан нэхий дээл, цасны эрэгтэй пүүз, цасны эмэгтэй пүүз, дээл, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 900000 төгрөгний хохирол учруулсан,
  9. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн ...од оршин суух Г.М гийн байшинд нэвтэрч 2 хайрцаг үзэм, 8 ширхэг варень, 2 уут хөөсөн чихэр, хүүхдийн хувцасны чемодан 2 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 272400 төгрөгний учруулсан,
  10. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн ...од оршин суух Э.Б гийн эзэмшлийн хашаанд байрлах 40 тонны чингэлэгт нэвтэрч том хүний унадаг дугуй 1 ширхэг, 2 төрлийн цахилгаан хөрөө, цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 770000 төгрөгний хохирол учруулсан,
  11. 2018 оны 07 дугаар сард Орхон аймгийн ...од оршин суух Т.О ийн эзэмшлийн хашаанд байрлах амбаарт нэвтэрч 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1 ширхэг, ОХУ-д үйлдвэрлэсэн хромон гутал болон нэг ширэмтэй плитка, 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч зэрэг эд хөрөнгө хулгайлж 212000 төгрөгний хохирол учруулсан,
  12. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн ...од оршин суух Г.М ын байшинд нэвтэрч Скай вега маркын гар утас, Самсунг галакси маркын Таб-3, эрэгтэй цулгуй мөнгөн бөгж, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, Вата загварын эмэгтэй элгэн гутал зэрэг эд хөрөнгө хулгайлж 450000 төгрөгний хохирол учруулсан,
  13. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Б од оршин суух Э.Б ын байшингийн цонхоор нэвтэрч унадаг дугуй, сүлжмэл суран бугуйл, сүлжмэл суран хазаар, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгж 3 хос, эмэгтэй мөнгөн гинж, цохилттой өрөм, цахилгаан дрилл /том/, цахилгаан дрилл /жижиг/, цахилгаан гар бариултай түрдэг хөрөө зэрэг эд хөрөнгө хулгайлж 1075000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х ын өгсөн: ...Б.У , Г.М , Б.М ын нарын гэрт нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ хэргийг үйлдээгүй. Уг үйлдэл гардаг өдөр Эрүүгийн төлөөлөгч нартай хамт хэргээ шалгуулаад явж байсан, үүнийг Орхон аймгийн эрүүгийн төлөөлөгч Эрдэнэ-Ундрах гэрчилнэ.

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу наадмын үеэр Э ийн гэрт Г , Б  нартай хамт байсан. Ойрхон газар зугаалганд явъя гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Б аас мөнгө авах гээд ярихад ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд Э , Г  бид нар хамтдаа явж Г , Э  нар гадаа таксинд үлдээд намайг Б тэй хамт ажил дээр нь очиход байхгүй байсан. Тэднийх дэлгүүрийн 3 давхарт байдаг ба тэнд Б  байхгүй, О  ганцаараа байсан. Б ыг асуухад гараад явсан жаахан байж байгаад ир гэсэн. Б  надтай хамт явж байгаад хаалганы гадаа үлдсэн. Тэгээд бууж байхдаа дэлгүүр цоожтой байсан тул Б  намайг өргөж өгөөд цонхыг нь хагалаад архи дарс, ундаа, наборыг аваад Б ийг утсаар дуудаад цонхоор нь гаргасан. Тэгээд Б  авч шуудайнд хийгээд цаашаа явсан. Тэгсэн Г , Э  хоёр түрүүлж яваад зуун айл дээр очсон. Таксигаа явуулаад зугаалганд хамт явах унаагаа олчихоод буцаад очиход авч очсон зүйл маань байхгүй байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э ийн өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орой ажил тарахын үед хүүхэд утсаар ярьсан. Тэгээд ирэхэд хамаг юм сандаачаад манайд хулгай орсон байсан. Алдсан хэдхэн зүйлээ хэлсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна, 1850000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б ийн өгсөн: Надад нийт 1113319 төгрөгийн хохирол учирсан. Хагарсан цонхны хохирол нэмэгдсэн. Булган аймагт ирсэн зардлыг нэхэмжилж байна. Уурхайчин багт байрлах дэлгүүрт нэвтэрсэн, манай объект 3 давхар ба тэнд кофе шоф ажиллуулж байсан. Тэнд Х  засварын ажлыг хийж байсан. Би мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мөн Х  мэдүүлэг өгөхдөө О  очиж хоносноос болоод тийм зүйл болсон гэсэн байдаг. Хамгаалалтын хүмүүс Х ын кодоор орсон тул ажилтан нь орсон гэж ямар нэг мэдээлэл ирээгүй, үүнээс болоод танайд хулгай орсон гэсэн тайлбар өгдөг. О , Х  нар засвар хийхэд хамт байсан. О  мэдүүлэгтээ өмнө нь хэд хэдэн удаа ажил дээрээ очиж хонодог байсан ба зүгээр байдаг байсан. Миний буруу гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн Б  мэдүүлэгтээ О ын буруугаас болж хулгай гарсан гэсэн байдаг. Б аас мэдүүлэг авахад хамгаалалтыг салгаснаас болоод хулгай орсон гэж бодож байна гэсэн байгаа. Би кофе шоф ажиллуулдаг иргэний хариуцагч Х ыг хохирол барагдуулахыг хүссэн. Тэд нар хулгай хийх боломжоор хангаж өгсөн. О  хамтран хулгай хийсэн гэж үзэж байна. Их олон архи алга болсон. Өдрийн цагаар тийм олон зүйлийг ганцаараа авах боломжгүй. Нэг нь дотроос аваад нөгөөх нь гаднаас авсан байх магадлалтай. Их чөлөөтэй авсан байсан. Бамбай хамгаалалтыг салгасан учир харуул ирэхгүй гэж мэдэж байсан. Хөөрхөн гүнж гэж цэцэрлэгийн манаач харах боломжтой байсан. Бид тусгай кодтой. Түүгээрээ нээж хаадаг. Гэтэл Х  кодоо хамаагүй дамжуулсан байсан. Дохиолол өдрийн цагаар дуугарах ёстой. Иргэний хариуцагч Х аас надад учирсан хохирлыг гаргуулах ёстой. Нууц кодоо ажилтандаа өгч болохгүй байтал үүргээ биелүүлэлгүй ажилтандаа өгснөөр шөнийн цагаар дохиоллыг салгасан байсан. Дохиоллын дагуу газар дээр нь шалгасан бол хохирол учрахгүй байсан. Х  үйлдвэрийн газар ажилладаг, дээр нь давхар кофе шоф ажиллуулдаг. Би банк санхүүгийн зээлтэй тул хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,  эрүүгийн 1825003990307 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүдэгч У.Х  нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...од оршин суух Л.Г ын байшинд хууль бусаар нэвтэрч 626000 төгрөгний,  2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... Э.О гийн байшинд хууль бусаар нэвтэрч 510000 төгрөгний, 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний хооронд ... хотхоны замын эсрэг талд байрлах У.М ын эзэмшлийн автомашины гаражид хууль бусаар нэвтэрч 525000 төгрөгний, 2018 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд Булаг багийн ... оршин суух Б.У ын байшинд хууль бусаар нэвтэрч 76500 төгрөгний,  2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...од оршин суух Х.Э ийн байшинд хууль бусаар нэвтэрч 266500 төгрөгний, 2018 оны 07 сарын 09-ний өдөр ...од оршин суух Б.Э ийн байшинд хууль бусаар нэвтэрч 1850000 төгрөгний,  2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 1133319 төгрөгний, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ...од оршин суух Б.М ын байшинд хууль бусаар нэвтэрч 900000 төгрөгний, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд ...од оршин суух Г.М гийн байшинд хууль бусаар нэвтэрч 272400 төгрөгний, 2018 оны 06 дугаар сард ...од байрлах Э.Б гийн эзэмшлийн 40 тонны чингэлэгт хууль бусаар нэвтэрч 770000 төгрөгний, 2018 оны 07 дугаар сард ...од оршин суух Т.О ийн амбаарт хууль бусаар нэвтэрч 212000 төгрөгний, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ...од оршин суух Г.М ын байшинд хууль бусаар нэвтэрч 450000 төгрөгний,  2018 оны 06 дугаар сард ...од оршин суух

Э.Б ын байшинд хууль бусаар нэвтэрч 1075000 төгрөгний эд хөрөнгийг тус тус эзэмшилдээ шилжүүлэн авч өөрийн үзэмжээр захиран зарцуулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эдгээр үйл баримтууд нь:

1. Хохирогч Л.Г ын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед эхнэр, бага охины хамт гарсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн тийш харсан цонхоор хулгайч ороод тэр цонхтой өрөөнд байсан сейфийг сейфэн дээр байсан түлхүүрээр онгойлгоод дотор нь байсан миний их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн сейфэн дотор байсан манай эхнэрийн 2 ширхэг монетон бөгжийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1хх-18-21/,

“Бан хас” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/э-0196 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “их гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, нийт 626000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-25-28 тал/, Гэрч Д.Ц гийн өгсөн: “тэр өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад орой 20 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын вакум цонх онгорхой байсан. Мөн гал тогооны өрөөнд байсан түгжээтэй байсан сейфний хаалга нь онгорхой болчихсон байсан. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд сейфэн дотор байсан хоёр  ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байна” гэх мэдүүлэг /1хх-32-33 тал/,

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-83-94 тал/,

2. Хохирогч Э.О гийн өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н  байрлах байшингаасаа эхнэр хүүхдүүдийн хамт 14 цагийн үед гарч яваад 15 цаг 30 минутын үед ирэхэд манай байшингийн урд талын голын цонхны доод талын хүрээний мод нь нэг талаасаа салаад уначихсан байшиндаа ороход хаалга, цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тэгээд шүүгээнүүдийг онгойлгочихсон байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид нар гэрээсээ явахдаа бүх цонхнуудаа цоожлоогүй онгорхой орхиод явсан. Бид нарыг гэртээ ирэхэд бүх цонхнууд хэвээрээ онгорхой байсан. “Casio” брэндийн эрэгтэй хүний хүрэн улаан өнгийн арьсан оосортой бугуйн цаг, “Diesel” брэндийн хүрэн улаан өнгийн арьсан оосортой, дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн бугуйн цаг, марк тодорхойгүй цагаан өнгийн төмрөн эрэгтэй хүний бугуйн цаг, “Rado” брэндийн бөөрөнхий хэлбэртэй хүрэн шар өнгийн арьсан оосортой, ар талын таган дээр нь “Ааваас нь дурсгав” гэсэн бичигтэй бугуйн цаг, марк тодорхойгүй хүрэн улаан өнгийн арьсан оосортой /нэг талын оосор нь байхгүй/ цагаан өнгийн төмөр, эрэгтэй хүний бугуйн цаг, “Note 2” загварын хар өнгийн гар утас 2 ширхэг, “Note 1” маркын хар өнгийн гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy S4” загварын гар утас 1 ширхэг алдагдсан. Энэ гурван гар утас одоо батерей байхгүй эвдэрсэн, ашиглах боломжгүй утаснууд байгаа. Энэ хэдэн гар утсыг үнэлэх шаардлагагүй. Хар савхин хуйтай, хүрэн өнгийн үүсэн иштэй, мөнгөөр бүрсэн, 30-35 см урттай, унжуурга гинжтэй хэт хутга, эмэгтэй хүний монетон бөгж алдагдсан. ..Мөн өөрийн өмсдөг байсан /хүмүүс 100 гр гэж хэлдэг/ 2 ширхэг синтопонон материалтай хантааз алдсан” гэх мэдүүлэг /1хх-110-113 тал/, ...“Би мэдүүлэг өгөөд эд зүйлийн үнэлгээ хийлгэх гэж байхад гэрээс нэг ширхэг бугуйн цаг нь олдсон. Мөн эрэгтэй хантааз дахиад нэг нь алга болсон байсан учраас эд зүйлийн үнэлгээ хийлгэхдээ бугуйн цагаа хасаад хантаазаа нэмээд үнэлүүлсэн. Эд зүйлийн үнэлгээнд дурдсан зүйлүүд манай гэрээс алга болсон” гэх мэдүүлэг /2хх-142 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-100-104 тал/,

“Бан Хас” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/э-0219 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “бугуйн цаг, эмэгтэй хүний бөгж, хэт хутга, эрэгтэй хүний хантааз, гар утас, нийт 510000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-114116 тал/,

Мэдүүлэг шалгах ажиллагааны явцад хураан авсан хэт хутгыг хохирогч

Э.О д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-121-122 тал/,

Гэрч Ц.О ийн өгсөн: “Нөхөр хүүхдүүдийн хамт 14 цагт гараад 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд ирэхэд манай байшингийн урд талын голын цонхоор хулгай орсон байсан. Миний алдагдсан монетон бөгж дээд талдаа R үсгээр эхэлсэн бичигтэй бөөрөнхий хэлбэртэй бөгж байсан” гэх мэдүүлэг /1хх-136 тал/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-83-94 тал/,

3. Хохирогч У.М ын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд “Дэнж” багийн нутаг дэвсгэрт байдаг манай автомашины гражийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гагнуурын аппарат 1 ширхэг, “KEN” маркын түрдэг хөрөө 1 ширхэг, “КЕN” маркын цохилттой өрөм 1 ширхэг, “КЕN” маркын тасдагч багаж 1 ширхэг, “КЕN” маркын модны /дрилль/ өрөм 1 ширхэг, 50 метрийн урттай метр 1 ширхэг, меду 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдсан. Тухайн хэрэг гарах үед манай нөхөр Х.Г  өөрөө гэрийнхээ эд зүйлийн талаар мэдүүлэг өгсөн. Нөхөр маань өөрөө хөдөө гадаа ажилд явчихдаг учир нөхөр бид хоёр ярилцаж байгаад гэр бүлээ төлөөлж миний бие хохирогчоор тогтоогдож байна. Манай нөхөр өөрөө хувиараа мужаан, барилгын засвар үйлчилгээ зэрэг ажлыг хийдэг учир эдгээр багажнуудыг худалдан авч цуглуулсан юм. Манай гаражаас алдагдсан эд зүйлс нь бүгдээрээ “КЕN” маркын хэвийн ажиллагаатай багаж хэрэгслүүд байсан” гэх мэдүүлэг /1хх-152-155 тал/,

“Бан Хас” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/Э-0207 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “гагнуурын аппарат, Keн маркийн түрдэг хөрөө, цохилттой өрөм, тасдагч, модны өрөм, 50 м урттай метр, мяду нийт 525000 төгрөг” дүгнэлт /1хх-155-157 тал/,

Гэрч Х.Г ийн өгсөн: “Өнөөдөр 18 цаг өнгөрч байхад 7 дугаар хорооллын урд талд байдаг өөрийн граж дээрээ ирэхэд гадна талын хоёр зүүлттэй байсан цоож байхгүй болсон байсан. Тэгээд гражаа онгойлгож ороод эд зүйлээ үзтэл цүнхтэй багажнууд, цохилттой өрөм, гагнуурын аппарат зэрэг эд зүйл байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-162 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-146-147 тал,

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-83-94 тал/,

  1. Хохирогч Б.У ын өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийнорой 2000-2040 цагийн хооронд манай гэр эзгүй байх хойгуур хулгай орсон байсан. Манай байшингийн баруун талын өрөөний цонхны салхивчийг хагалсан байдалтай, гэрийн эд зүйл эмх цэгцгүй байсан. ...Гэрийн хувцасны шкафнаас эрэгтэй хүний цамц 1 ширхэг, өмд 1 ширхэгийг аваад хашааны хойгуур даваад явж байхыг би хашааны хаалгаар орж ирээд харсан. Эрэгтэй 27 насны орчим, цагаан өнгийн фудволктой хүн байсан” гэх мэдүүлэг /1хх-179-180 тал/, ...“Би анхны мэдүүлэгт 1 ширхэг цамц, 1 ширхэг өмд гэж мэдүүлсэн. Харин үнэлгээ хийлгүүлэх гэж байхдаа 1 ширхэг даавуун цамц алга болсныг мэдээд нэмээд үнэлүүлсэн. Манай гэрээс 1 ширхэг өмд, 2 ширхэг цамц алга болсон” гэх /2хх-143 тал/, ...би түүнийг ианай байшингийн ар талаар хашаа давах гээд байж байхад нь зургийг нь гар утсаараа дарсан юм...энэ залуу мөн байна, ...энэ зургаа угаалгаж мөрдөгчид өгнө гэх мэдүүлэг /2хх-215-216 тал/, гар утсан дээрээ дарсан зургийг цаасан дээр буулгаж хэвлэсэн байдлаар гаргаж өгсөн /2хх-219-220 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18/167 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “срочкон цамц, даавуун цамц, жинсэн өмд, нийт 76500 төгрөг” гэх дүгнэлт /1хх-183-187 тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-174-177 тал/,

Шүүгдэгч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх-92тал/ зэргээр,

  1. Хохирогч Х.Э ийн өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөрОрхон аймгийн Баян-Өндөр сумын ...од байрлах байшиндаа яваад очиход манай гэрт хулгай орсон шинжтэй байсан. Тэгээд гэртээ яваад ортол гэрт байсан эд зүйлийн байрлал өөрчлөгдсөн байсан. Тэгээд гал тогооны цонхоор орсон байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгээд үзтэл хүүхдийн хувцас хийдэг том хар цүнх, шинэ орны даавуу зэрэг алга болсон шинжтэй байсан” гэх /1хх-216 тал/, ...Би анхны мэдүүлэг өгч байхдаа 2 хүний халдаг гудас алга болсныг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйл үнэлүүлэхдээ 2 хүний халдаг гудас гэж нэмж үнэлгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-144 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18/167 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “хар хөх өнгийн чемодан, ор хөнжлийн торгомсог шинэ даавуу, 2 хүний халдаг гудас шинэ, модон цонхны 2 том шил, нийт 266500 төгрөг” гэх дүгнэлт /1хх-219-223 тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-211-214 тал/,

6. Хохирогч Б.Э ийн өгсөн: “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... хаяган дээр хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө би ажилдаа яваад манай хүү гэртээ үлдсэн. Ингээд миний хүү Б  нь гэртээ байж байгаад 11 цагийн үед гэрээсээ манай аав, ээжийн хамт гарсан гэж ярьж байсан. Гэрээсээ гарахдаа гэрийн хаалга, цонхыг цоожлоод гарсан гэсэн. Ингээд намайг ажил дээрээ байж байтал 16 цагийн үед манай хүү миний гар утас руу залгаад манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Ингээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс миний эдлэж хэрэглэдэг сувдан бугуйвч, ээмэг, зүүлт энэ сувдан эдлэл нь монетон гинжээр холбосон, сувднууд дээрээ монетон шигтгээтэй байгаа. Дээрхи эд зүйлийг хосоор нь Улаанбаатар хотоос 2017 оны 07 дугаар сард 1100000 төгрөгөөр худалдан авч байсан. “CLQUDE BERNARD” брендийн эмэгтэй бугуйн цаг нэг ширхэг, 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 991.200 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн “Air max” брендийн чихэвч 2018 оны 1 сард 75000 төгрөгөөр авч байсан. Гоёлын “Swarovski” бугуйвч 2015 онд 60000 төгрөгөөр авч байсан. Сувдан шигтгээтэй урт унждаг нэг хос ээмэг 2018 оны 02 сард 68000 төгрөгөөр авч байсан. 0,5 грамм Экс нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайд алдсан” гэх /1хх-241-242 тал/, ...“Би анхны мэдүүлэг өгч байхдаа “Air max” брендийн дуу хураагуур алга болсныг мэдээгүй байсан. Тэгээд эд зүйл үнэлүүлэхдээ “Air max” брендийн дуу хураагуур гэж нэмж үнэлгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-145 тал/, “Бан Хас” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/Э-0223 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “монетон гинжтэй сувдан хослол, “Clqude Bernard” брендийн эмэгтэй бугуйн цаг, “Air max” брендийн дуу хураагуур, “Swarovski” бугуйвч, сувдан шигтгээтэй урт унждаг ээмэг, нийт 1850000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-243-245 тал/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-237-240 тал/,

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-83-94 тал/,

7. Хохирогч Ч.Б ийн өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цагийн орчим дэлгүүртээ орж ирээд ганц нэг юм авчихаад дэлгүүрээ түгжээд Хөвсгөл аймаг руу явсан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ ирээд хаалгаа онгойлгоод үзтэл шалаар юм асгарчихсан, цонхны доор сандал тавьчихсан байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Кассанд байсан 276000 төгрөг, “Velvet” архи 1 литртэй 2 ширхэг, “EDEN” архи 1 литртэй 4 ширхэг, Болор нэртэй архи 1 литртэй 3 ширхэг, соёмбо архи 1 литртэй 1 ширхэг, Хар чингис 0,75 литртэй 3 ширхэг, “Evok” нэртэй 0.75 литрийн 2 ширхэг, дарс /chery/ 0.75 литртэй 3 ширхэг, дарс /555/ гэх хаягтай 0.75 л-тэй 3 ширхэг, дарс /Rosno/ хаягтай 0.75 литртэй 2 ширхэг, лаазтай самар 4 ширхэг, ууттай самар 4 ширхэг, Солонгос том савтай ундаа 3 ширхэг, “Aloi” ундаа 2 л-тэй 3 ширхэг, набор /рошен ассергинель/ 3 ширхэг, набор /зүрхэн хэлбэртэй/ 2 ширхэг, пиво /боргио/ 2 ширхэг, ундаа /Моя семья/ 3 ширхэг, жижиг шоколаднууд 12 ширхэг, шофрот 4 ширхэг, шофрот /тагыг нь татаж онгойлгодог/ 2 ширхэг, шоколад /мерси/ 2 ширхэг, дарс /нэрийг нь мэдэхгүй байна/ 1 ширхэг, компот /орос/ 2 ширхэг, лаазтай ундаа /Солонгос/ 3 ширхэг, Сор сор ундаа 2 ширхэг, Любимый ундаа 1 ширхэг, “G shok” нэртэй бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Дээрхи бараа бүтээгдэхүүнийг заримыг хулгайч аваад явсан, заримыг нь хагалж гишгэж хэрэгцээгүй болгоод явсан байсан. Манай шүүгээ нь дотроо 4 тасалгаатай юм. Нэг тасалгаанд нь бутархай 10, 20 төгрөг байгаа. Яах аргагүй дэвсгэртээр нь тоолоод 276000 төгрөг үлдээсэн юм” гэх /2хх-18-21 тал/, ... “...мөн Х  нь өдрийн цагаар буюу 16 цагийн үед дэлгүүр лүү орж хулгай хийсэн гэж худлаа хэлээд байна, өдрийн цагаар, хүний хөл хөдөлгөөн ихтэй үед, мөн хотын төвд байдаг дэлгүүр лүү өдрийн цагаар цонх, шилийг нь хагалаад орох боломжгүй гэж үзэж байна. 7 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө буюу үүрээр 4 цаг 10 минутанд Х ын кодоор хаалга онгойсон...тэгэхээр Х  гэж залуу өдрийн 16 цаг биш үүрийн 4 цагт дэлгүүр лүү орж хулгай хийсэн гэж таамаглаж байна...эд зүйлийн үнэлгээн дээр орлогын 276000 төгрөг бэлнээр алга болсон...Х ын хагалсан цонхны шилний үнэлгээ, мөн түүнийг засварлах засварын үнэлгээ, үнэлгээ гаргуулахад аудитын байгууллагад 20000 төгрөг төлсөн үүнийгээ нэмж нэхэмжилнэ гэх мэдүүлэг 4хх-172 тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх212-16 тал/,

“Бан хас” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/Э-0221 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “Э  дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн хохирол нийт 857319 төгрөг” гэх дүгнэлт /2хх-22-26 тал/,

“Далай ван аудит” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/02-152 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “1.5х0.6 хэмжээтэй, 0.9 м.кв вакум цонхны шилны үнэлгээ 86000 төгрөг” гэх дүгнэлт /4хх-174 тал/,

Гэрч Г.Э ийн өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шиг санаж байна, Х  ганцаараа согтуу цагаан өнгийн шуудай шиг юманд 1 ширхэг Болор, 1 ширхэг Соёмбо архи хийчихсэн, 2 ширхэг шоколдан набор зэрэг зүйлстэй орж ирсэн. Мөн 2 ширхэг дарс авчихсан явж байсан” гэх /2хх-78-79 тал/,

...“Х  манайд ирээд авчирсан архинаасаа задалж уучихаад гараад явсан, ийш тийш явна гэж хэлээгүй. Тэгээд гарч явчихаад эргэж орж ирээгүй. Тэр манай гэрт ирж амьдарч байгаагүй, худлаа ярьж байна. Тэрээр үнэндээ хулгайн эд зүйл гэж надад хэлээгүй. Хэлсэн бол шууд ээжид нь хэлэх байсан, манай гэрт ингээд явж байна, хүрээд ирээч гэж хэлнэ. Тэрээр ганцаараа манайд ирсэн гэж дахин дахин хэлж байна” гэх мэдүүлэг /4хх-12-14 тал/, ... “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу наадмын эхний өдрийн үдээс хойш 17 цагийн орчим амралтнаас ирлээ гэсээр орж ирсэн. Өмнөх мэдүүлэгт би 7 сарын 12-ны өдөр гэж буруу хэлж бичүүлсэн байна. Наадмын эхний өдөр байсан. Тэр өдөр гадаа бороотой байсан учраас гэрээс гараагүй. Х  17 цаг 00 минутаас 17цаг 30 минутын хооронд ирсэн. Тэрнээс өмнө ирээгүй” гэх мэдүүлэг /4хх-199-200 тал/,

Гэрч П.Г ийн өгсөн: "Би өөрөө 2018 оны 06 сарын 01-ний өдөр төрж охинтой болсон. Би тухайн үед төрөөд сар л болж байсан байх. Манай энэ нийтийн байрны өөдөөс харсан айл буюу 8 тоотод байдаг Дутуу гэж дууддаг Э  эгчийн хөргөгчинд махаа хийдэг юм. 2018 оны 07 сард байх түүний гэрээс махаа аваад гарах гэж байхад Х  гаднаас ганцаараа нэг цагаан өнгийн даавуун ууттай зүйл барьчихсан орж ирсэн. Би “хүүе эгээн дүү сайн уу, юу хийж яваа юм бэ” гэхэд” сайн сайн, дүү нь амралтнаас ирлээ” гэсэн. ...Нөгөө ууттай зүйл дотроосоо 2 шил архи, 2 шил дарс гаргаж ирээд ширээн дээр тавьсан. ...Тэгээд эгчдээ набор өгнө гээд 1 ширхэг шоколадны набор өгсөн. Тэгээд би өөр зүйл ярилгүй гараад явсан"... гэх мэдүүлэг /хх4- 8-11тал/,

Гэрч Б.М ийн өгсөн: “...би тухайн өдөр буюу 2018-07-10-ны оройн 20 цагаас ажилдаа гараад өглөө 08 цагт буусан юм. Тухайн шөнө 04 цаг 21 минутанд ...ны урд байрлах Э  төвийн байранд шөнө нээлт хийсэн юм. Шөнө нээлт хийхээр нь Х  луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Нээлт хийхээс 3-5 минутын өмнө манай шуурхай бүлэг объектыг шалгасан байсан, энэ тухай хэвийн тайван байсан мэдээгээ өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх2-71 тал/,

Гэрч Б.М ийн өгсөн: “...өдөр болгон 00 цагаас 04 цагийн хооронд дохиололтой бүх объектуудыг манай байгууллагын харуул хамгаалалтын ажилчид эргэж тойрч, бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг. Бүртгэлээс үзэхэд Э  төвийн хамгаалалтыг 00 цаг 19 минутанд залгаж, үүрээр 04 цаг 21  минутанд дохиололыг хэрэглэгч өөрийн нууц дугаараар салгасан байдаг. Тэгэхээр хулгайч орсон гэвэл 04 цаг 21 минутаас маргааш өдрийн 7 сарын 11-ний өдрийн 16 цаг 42 минутанд дуудлага ирэх хүртэлх хугацаанд орсон гэж үзэж болно. Дээрх хугацаанд тухайн байгууламж ямар ч дохиололгүй болж байгаа гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх4195 тал/,

8. Хохирогч Б.М ын... "2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...од 08 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд манай эмээ Д г байхад нь үл таних 175 см өндөртэй туранхайдуу шаргал царайтай эрэгтэй хүн цэргийн дүрэмт хувцасыг дээгүүрээ өмссөн байдалтай орж ирээд “цагдаа байна, хүүхэд чинь зөндөө өртэй учир мөнгө болох эд зүйлийг нь бүгдийг нь аваад ир гэж дарга Б  явуулсан” гэж хэлээд манай эмээгээс түлхүүрийг нь аваад авдрыг нь онгойлгон чихэр, пичень зэргийг авсан. Мөн эмээгийнхээс гараад байшингийн цоожийг сүхээр эвдэн эрэгтэй хромон гутал /шинэ/, хүүхдийн эмэгтэй дархан нэхий дээл, эрэгтэй 42 размерын пүүз, эмэгтэй цасны пүүз, эрэгтэй хүний монгол загварын хантааз, хүрэн өнгийн дээл, усны гутал, халбага савхны ком зэргийг авсан байсан"... гэх /2хх- 96-98 тал/, …усны гутал, халбага савхны ком зэргийг эргүүлж авсан. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэхгүй гэж хэлсэн эд зүйл /чихэр пичень/-г нэхэмжлэхгүй. Алдагдсан эд зүйлсдээ бүгдэд нь аудитын байгууллагаар үнэлгээ тогтоолгосон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /4хх-171 тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх291-94тал/,

“Бан Хас” ХХК-ний 2018 оны 07 сарын  16-ны өдрийн 2018/Э-0222 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 900000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2хх-99-101 тал/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл  /2хх-106-107 тал/,

Гэрч О.Д гийн өгсөн: “Би гэртээ ганцаараа байсан. Гэнэт гаднаас өндөр нуруутай залуу орж ирээд “танай хүүхэд өрөнд орсон, цагдаагийн /Б  гэсэн байх/ дарга намайг явуулсан, танайхаас мөнгө болох эд зүйлс авна, тэгээд тэрээр хөгшин хүмүүс гудсан доороо мөнгө хийдэг гэж гудас сөхөж үзээд гудсан доор байсан авдарын түлхүүрийг аваад авдар онгойлгож дотор нь байсан гялгар ууттай чихэр, пичень аваад гарсан. Би их айж сандараад олон юм ярьж чадаагүй. Тухайн үедээ тэр залуу надаас мөнгө асууж байсан, би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд манайхаас гараад явсан юм. Чихэр пичены үнэлгээ хийлгэхгүй, тоо ширхэгийг нь мэдэхгүй, жижиг гялгар уутанд холиод хийсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-108, 146, 221-222/ тал,

9. Хохирогч Г.М гийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын дундуур улсын баяр наадмын өмнөхөн 7 дугаар сарын 4, 5-ны өдрийн үед байшиндаа ороход зүгээр байсан. Харин 7 дугаар сарын 12-ны өдөр байшингийнхаа хажуугаар явж байхад манай байшингийн үүдний амбаарын цонх онгойсон байхаар нь орж үзсэн юм. Тэгсэн чинь үүдний амбаарт байсан нэг нь 10 кг жинтэй кг нь монгол мөнгөөр 5.000 төгрөгөөр ОХУ-ын Улаан-Үүд хотоос худалдан авсан 2 хайрцаг үзэм, 8 ширхэг 0.5 литрийн хэмжээ бүхий шилтэй, монгол мөнгөөр 2.000 төгрөгөөр мөн ОХУ-ын УлаанҮүд хотоос худалдан авч байсан жимсний варень, монгол мөнгөөр 4.000 төгрөгөөр худалдан авсан 2 уут хөөсөн чихэр зэргийг болон мөн том өрөөнд байсан хүүхдийн хувцасны  дугуйтай   хоёулаа адилхан  хэмжээтэй 2 ширхэг чемодан зэргийг хулгайч авсан байсан"... гэх мэдүүлэг /2хх-178-179 тал/,

“Далайван Аудит” ХХК-нтй 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №02/02-21 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 272400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2хх-180-184 тал/,

2018 оны 08 сарын 31-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-169-172 тал/,

Гэрч Л.Н ийн өгсөн: "Ямарч байсан манай гэрт зун нэг удаа орж ирээд хайрцагтай усан үзэм байна, 10.000 төгрөгний үнэтэй зармаар байна гэж байсан. Би тэр жимс, усан үзмийг нь хараагүй. Хаана байгааг нь ч мэдээгүй. Эгч нь чадахгүй, энэ хавиар авах хүн байхгүй, тэгээд ч эгч нь энэ хавьд хүмүүст архи дарсны өр тавьчихсан, чадахгүй гэж хэлээд явуулсан.Тэрнээс хэн нэгэн хүнд зарж өгөөгүй, би ямар нэгэн үзэм жимс хараагүй"... гэх мэдүүлэг /хх4-5-7тал/, гэрч Ц.Н гийн өгсөн: “Бидний зүгээс болон манай эхнэр хүүхдийн зүгээс хэн нэгэн хүнээс ямар нэг эд зүйл, жимс ногоо худалдаж аваагүй, тэр тусмаа Н гаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Авах шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх4-18 тал/,

10. Хохирогч Э.Б гийн өгсөн: “...Манайх ... хашаандаа сүүлийн 2 жил амьдрахгүй байгаа. Ямарч байсан 2018 оны 07, 08 дугаар сард байх гэж бодож байна. Гэр хорооллын ... байшин дээрээ гэр бүлийн хамт очиж хашаа байшингаа эргэж байхад манай хашааны зүүн урд хэсэгт байх 40 тонны чингэлэгийн хаалганы цоожыг хулгайч эвдлэн ороод дотор нь байсан 2015 оны 07 сард БНСУ-аас монгол төгрөгөөр 800000 төгрөгтэй тэнцэх воноор худалдан авч байсан. “Shimano” загварын засмал замын уралдааны бэлтгэлийн том хүний унадаг дугуй 1 ширхэг, КЕN маркийн 2016 онд Улаанбаатар хотоос 150000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан, гар бариултай хөрөө 1 ширхэг, КЕN маркийн 2016 онд Улаанбаатар хотоос 75000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан, гар  бариултай фрезер хөрөө 1 ширхэг, КЕN маркийн 2016 онд Улаанбаатар хотоос 120000 төгрөгөөр худалдан авч байсан цахилгаан цохилттой дрилль 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан байсан” гэх мэдүүлэг /3хх-25-26 тал/,

“Далайван аудит” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/02-035 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 770000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3хх-27-31 тал/,

Гэрч М.О ын өгсөн: “2018 оны 08 сард байх хашаандаа дугуй нөхөөд сууж байхад Х  дугуй уначихсан явж байгаад хүрээд ирсэн юм. Тэгээд О  ахаа энэ дугуйг зарах гэсэн юм, мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Би надад дугуйны хэрэг байхгүй гэсэн чинь та барьцаанд авчихаач, 50.000 төгрөгний хэрэг гараад байна гэж байсан. ...Ээжтэй нь ярьж байгаад итгээд авсан юм. Би түүнд “ахад нь байгаа нь 30,000 төгрөг байна, дараа нь 20,000 төгрөгийг нь өгье” гэсэн чинь тэрээр “болноо” гээд зараад явсан. ...Тэгээд би нөгөө дугуйг нь вагончикт хийсэн, одоо болтол хэн нэгэн унаагүй, үүнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө.

..30,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /3хх-35-36 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.О ын өгсөн: “...У.Х аас 30,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл, гаргах гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-41-42 тал/,

“Shimano” загварын унадаг дугуйг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-37-40 тал/,

2018 оны 10 сарын 17-ны өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-2-7 тал/,

11. Хохирогч Т.О ийн өгсөн: “Манайх ... хашаандаа 2018 оны 01 сараас хойш амьдрахгүй байгаа. Би 2018 оны 05, 06 сард хашаагаа очиж эргэсэн юм, тэгэхэд зүгээр хэвийн байсан. Харин 09 сарын 10-ны өдрийн үед очиход манай байшингийн баруун урд талын цонх хагарсан байсан. Тэгэхдээ байшин дотор ямар нэг эд зүйл байгаагүй, эд зүйл алдагдаагүй. Харин хулгайч байшин руу ороод гарсан байж магадгүй. Ингээд бодохоор 2018 оны 07, 08 сард л хулгайч орсон байх гэж бодож байгаа юм. Хулгайч манай хашаанд байх амбаарын цоожийг эвдэн ороод 1994 онд Орхон аймгаас худалдан авсан, одоо үнэ хэлж мэдэхгүй 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан /бидон/ сав 1  ширхэг, 2015 онд Орхон  аймгаас нөхөртөө 200.000 төгрөгөөр худалдан  авч  өгч  байсан  ОХУ-д үйлдвэрлэсэн хромон гутал 1 хос, 2012 онд Улаанбаатар хотоос 65.000 төгрөгөөр худалдан авсан ОХУ-д үйлдвэрлэсэн нэг ширэмтэй плитка 1 ширхэг, 2012 онд Улаанбаатар хотоос 40.000 төгрөгөөр худалдан авсан 30-40 кг даацтай цахилгаан жин хэмжигч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан байсан. Манай цахилгаан бараа хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг /3хх-54-55 тал/,

“Далайван аудит” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/02-036 дугаартай "Далайван аудит" ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хийж нийт 212.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт  /3хх-57-61 тал/,

2018 оны 10 сарын 17, 2018 оны 10 сарын  30-ны өдрийн яллагдагч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-2-7, 70-74 тал/,

Гэрч Д.Б ын өгсөн: “...Би 1997 оноос хойш Хүлэг зах дээр сүү, цагаан идээ зарж байна. ...2018 оны 07 сард байх, танихгүй залуу орж ирээд 40 литрийн бидон авах уу гэж байсан, тэгээд үзээд авсан юм. Тэр залуу 30.000 төгрөгөөр зарна гэж байсан, би 20.000 төгрөгөөр авсан юм"... гэх мэдүүлэг /3хх-64-65 тал/,

12. Хохирогч Г.М ын өгсөн: "...2018 оны 07 сарын 10-ны өдөр Улсын баяр үзэх гээд нөхөр хүүхдүүдийн хамт өглөө гэрээсээ гараад наадам үзэж яваад орой 1819 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд таб-аа таблетаа хайж интернэтэд орох гэсэн чинь олдохгүй байсан. Мөн гар утас байхгүй болохоор нь гэртээ хулгайч орсныг мэдээд эд зүйлээ бүртгэж үзсэн юм. Гэрт байсан “Sky Vega” маркийн 2017 оны 08 сард Орхон аймгаас 60.000 төгрөгөөр худалдаж авсан, хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy” маркийн 2015 онд бэлгэнд ирж байсан, хэвийн ажиллагаатай Таб-3 1 ширхэг, 2017 оны 12 сард бэлгэнд ирж байсан эрэгтэй цулгуй мөнгөн бөгж 1 ширхэг, 2017 оны 12 сард бэлгэнд ирж байсан түгжээ нь хугарсан эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 2015 онд Орхон аймгаас 20.000 төгрөгөөр худалдаж авсан эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, 2016 оны 07 сард Орхон аймгаас 120.000 төгрөгөөр худалдаж авсан, өмсөж хэрэглэж байсан Вата загварын эмэгтэй элгэн гутал

1 хос зэрэг эд зүйлс алдагдсан"... гэх мэдүүлэг /3хх-188 тал/,

“Далайван аудит” ХХК-ний 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 02/02-10 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 450.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3хх-190-193 тал/,

Яллагдагч У.Х ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3хх-199-203,206 тал/,

13. Хохирогч Э.Б ын өгсөн: “...Манайх Орхон аймагт амьдарч байгаад 2018 оны 03, 04 дүгээр сарын үед Улаанбаатар хотод шилжиж ирсэн  юм.  Манай хашаанд хадам аав Б , хадам ээж Д  нар тусдаа амьдардаг юм. Аав, ээж хоёр 2018 оны  04 дүгээр сараас Булган аймгийн Сэлэнгэ сум  руу чацарганы мод тарихаар явсан. Тэгэхдээ хадам аав, ээж нар ирж очин хашаа байшингаа эргэж байсан. Тэгээд 2018 оны 06 сарын эхээр байх гэж санаж байна, манай байшинд хулгай орсон талаар мэдсэн, надад хэлж байсан юм. Би Улаанбаатар хотоос 06 сарын дундуур 15-20-ны өдрийн хооронд ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзсэн чинь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2018 оны 04 сард Орхон аймгийн Хангайн бүс худалдааны төвөөс 270.000 төгрөгөөр худалдан авч унаж хэрэглэж байсан хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 9 алдын сүлжмэл суран бугуйл 1 ширхэг, сүлжмэл суран хазаар 1 ширхэгийн хамт шинээр нь 2017 оны 08 сард Улаанбаатар хотын Да хүрээ захаас 300.000 төгрөгөөр авсан, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос /бөөрөнхий хэлбэртэй/, эмэгтэй мөнгөн ээмэг 1 хос /товчин хэлбэртэй/, эмэгтэй мөнгөн ээмэг, гинж кулон, бөгжний 3 хос /хэлбэрийг санахгүй байна/, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг 2016 онд Улаанбаатар хотод Зоос гоёл дэлгүүрээс авсан, цохилттой өрөм 1 ширхэг 2016 онд Анар дэлгүүрээс 80.000 төгрөгөөр авсан, цахилгаан дрилл /том/ 1 ширхэг 2016 онд Анар дэлгүүрээс 100.000 төгрөгөөр  авсан, цахилгаан  дрилл /жижиг/ 1 ширхэг 2016 онд Анар дэлгүүрээс 80.000 төгрөгөөр авсан, цахилгаан  гар бариултай түрдэг хөрөө1 ширхэг 2016 онд Анар  дэлгүүрээс 100.000  төгрөгөөр авсан зэрэг эд зүйлс алдагдсан”... гэх мэдүүлэг /3хх-214-215 тал/,

“Далайван аудит” ХХК-ний 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 02/09 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийж нийт 1075.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3хх-217-220 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч У.Х  нь мөрдөн шалган ажиллагааны шатанд дээрх 13 үйлдлийнхээ талаар гэм буруугаа хүлээж тодорхой мэдүүлгүүдийг өгсөн, түүний мэдүүлгийн эх сурвалжийг хохирогч, гэрч Н с мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг хуульд заасан арга, хэлбэрээр шалгаж үйл баримтыг тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн хууль ёсны бөгөөд үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч У.Х  нь 2018 оны 6, 7 дугаар сард нийт 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор /шилийг хагалах/, тусгайлан хамгаалсан байр, агуулахад түүний цоож, хаалгыг эвдэх зэрэг хууль бус аргаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж нийт 8621719 төгрөгний шууд, 161000 төгрөгний шууд бус хохирол учруулсан байна.

Шүүгдэгч У.Х ын дээрхи үйлдлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч У.Х  2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 05ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна /1хх-44-45 тал/.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч У.Х  нь 2015 оны Эрүүгийн хуулиас өмнө болон хойшхи хугацаанд бусдын орон байранд хууль бусаар  нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг олон удаа, тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй, амьдралын хэв маяг болгосон байх тул  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х  нь 1. 2018 оны 07 дугаар сарын 03наас 04-ний өдрийн хооронд Орхон аймгийн ...од оршин суух Б.У ын байшинд нэвтэрч 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд зэрэг эд хөрөнгө хулгайлж 76500 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...од оршин суух Б.М ын байшинд нэвтэрч эрэгтэй хромон гутал, усны гутал, халбага савхны ком, хүүхдийн дархан нэхий дээл, цасны эрэгтэй пүүз, цасны эмэгтэй пүүз, дээл, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 900000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Орхон аймгийн ...од оршин суух Г.М гийн байшинд нэвтэрч 2 хайрцаг үзэм, 8 ширхэг варень, 2 уут хөөсөн чихэр, хүүхдийн хувцасны чемодан 2

ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 272400 төгрөгний хохирол учруулсан хэргийг үйлдээгүй гэж,

2. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 276000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг эд хөрөнгө хулгайлж 1133319 төгрөгийн хохирол учруулсан хэргийг н.Б тэй бүлэглэж үйлдсэн гэж гэм буруугийн талаар маргажээ.

1.1 Хохирогч Б.У ын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Х ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ ...архины халуундаа Булаг багийн ... айл руу цонхыг нь хагалж ороод гэрээс нь цамц, өмд  торонд хийж аваад хаалга дуугарахаар нь гараад зугтаасан ...” гэх /2хх-224 тал/, ...баруун талаар нь хашааг давж гарах гэж байсан чинь араас нэг эгч хашааны хаалгаар орж ирээд зураг дараад байсан, ...тэр эгчтэй уулзаагүй...”  гэх /хх1205 тал/ мэдүүлгийн эх сурвалж хохирогч Б.У ын өгсөн: “...Гэрийн хувцасны шкафнаас эрэгтэй хүний цамц 1 ширхэг, өмд 1 ширхэгийг аваад хашааны хойгуур даваад явж байхыг би хашааны хаалгаар орж ирээд харсан. Эрэгтэй 27 насны орчим, цагаан өнгийн фудволктой хүн байсан” гэх мэдүүлэг /1хх-179-180 тал/, ...би түүнийг манай байшингийн ар талаар хашаа давах гээд байж байхад нь зургийг нь гар утсаараа дарсан юм ...энэ залуу мөн байна, ...энэ зургаа угаалгаж мөрдөгчид өгнө гэх мэдүүлэг /2хх-215-216 тал/, гар утсан дээрээ дарсан зургийг цаасан дээр буулгаж хэвлэсэн байдлаар гаргаж өгсөн /2хх-219-220 тал/, шүүгдэгч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн №20 дахь үзүүлэлт /1хх-92тал/ зэргээр,

1.2 Хохирогч Б.М ын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “ Би гудамжаар согтуу явж байгаад тухайн айл руу хулгай хийх гэж орсон юм. Байшингаас нь гуталнууд авсан ... энэ айлаас хулгайлсан зүйлээ гэртээ байлгаж байгаад мэдүүлэг шалгах ажиллагаанд явж байхдаа зааж өгсөн” гэх мэдүүлгийн эх сувалж нь хохирогч Б.М ын "…хромон болон усны гутал, халбага савхны ком зэргийг эргүүлж авсан ...” гэх мэдүүлэг /4хх-171 тал/, шүүгдэгч У.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн №23-25 дахь үзүүлэлт /1хх90тал/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл  /2хх-106107 тал/ зэргээр,

1.3 Хохирогч Г.М гийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “2018 оны 7 дугаар сард гудамжаар ганцаар явж байгаад Булаг багийн дундуур ...Баянбулаг талдаа баруун талын захын хашаатай айлд цонхыг нь түлхэж ороод гэрээс нь бол эд зүйл аваагүй, үүдний амбараас нь хайрцагтай усан үзэм, хөөсан чихэр, варень зэрэг зүйлийг, том өрөөнөөс нь 2 ширхэг чемодан аваад уг чемодандаа хийгээд гарсан. ...Энэ айлаа зааж өгч чадна” гэх мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч Г.М гийн "...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр байшингийнхаа хажуугаар явж байхад манай байшингийн үүдний амбаарын цонх онгойсон байхаар нь орж үзсэн юм. Тэгсэн чинь үүдний амбаарт байсан ...2 хайрцаг үзэм, 8 ширхэг 0.5 литрийн хэмжээ бүхий шилтэй …жимсний варень, …2 уут хөөсөн чихэр зэргийг болон мөн том өрөөнд байсан хүүхдийн хувцасны дугуйтай хоёулаа адилхан хэмжээтэй 2 ширхэг чемодан зэргийг хулгайч авсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Н ийн өгсөн: “…ямарч байсан манай гэрт зун нэг удаа У.Х  орж ирээд хайрцагтай усан үзэм байна, 10.000 төгрөгний үнэтэй зармаар байна гэж байсан. Би тэр жимс, усан үзмийг нь хараагүй. Хаана байгааг нь ч мэдээгүй. Эгч нь чадахгүй, энэ хавиар авах хүн байхгүй, тэгээд ч эгч нь энэ хавьд хүмүүст архи дарсны өр тавьчихсан чадахгүй гэж хэлээд явуулсан.Тэрнээс хэн нэгэн хүнд зарж өгөөгүй, би ямар нэгэн үзэм жимс хараагүй"... гэх /4хх-5-7 тал/ мэдүүлгээр тус тус нотлогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

2. 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ч.Б ийн эзэмшлийн “Э” хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 276000 төгрөг, архи, дарс, пиво, ундаа, набор, самар зэрэг эд хөрөнгө хулгайлж 1133319 төгрөгний хохирол учруулсан хэргийг н.Б тэй бүлэглэж үйлдсэн гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.О ын “...шөнө 04 цагийн үед буцаж ажил дээрээ ирсэн. ...У.Х  нь 2018 оны 7 сарын 11-ний өдөр ирээгүй, 2018 оны 6 сард ирж Б ыг асууж байсан” гэх /2хх-56 тал/ мэдүүлэг, гэрч Б.Б ын “...2018 оны 7 сарын 11-ний өдөр У.Х  надтай яриагүй, үлдэгдэл өгөх мөнгөний асуудал байхгүй. Ямар ч тооцоо байхгүй” гэх /хх2-61 тал/ мэдүүлэг, гэрч Х.Х ын өгсөн: “...би О т тэр хулгайч орсон шөнө асар дээр Х  явж байсан гэж хэлсэн чинь О  түүнтэй тааралдаагүй гэж байна лээ. ...Тэгээд  шөнө нь О  ажил дээр очиж хоносон байсан” гэх /2хх- 59 тал/ мэдүүлэг, гэрч Г.Э ийн өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шиг санаж байна, Х  ганцаараа согтуу цагаан өнгийн шуудай шиг юманд 1 ширхэг Болор, 1 ширхэг Соёмбо архи хийчихсэн, 2 ширхэг шоколадны набор зэрэг зүйлстэй орж ирсэн. Мөн 2 ширхэг дарс авчихсан явж байсан” гэх /2хх-78-79 тал/, “Х  манайд ирээд авчирсан архинаасаа задалж уучихаад гараад явсан, ийш тийш явна гэж хэлээгүй. Тэгээд гарч явчихаад эргэж орж ирээгүй. Тэр манай гэрт ирж амьдарч байгаагүй, худлаа ярьж байна. Тэрээр үнэндээ хулгайн эд зүйл гэж надад хэлээгүй. Хэлсэн бол шууд ээжид нь хэлэх байсан, манай гэрт ингээд явж байна, хүрээд ирээч гэж хэлнэ” гэх мэдүүлэг /4хх-12-14 тал/, “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу наадмын эхний өдрийн үдээс хойш 17 цагийн орчим амралтнаас ирлээ гэсээр орж ирсэн. Өмнөх мэдүүлэгт би 7 сарын 12-ны өдөр гэж буруу хэлж бичүүлсэн байна. Наадмын эхний өдөр байсан. Тэр өдөр гадаа бороотой байсан учраас гэрээс гараагүй. Х  17 цаг 00 минутаас 17цаг 30 минутын хооронд ирсэн, тэрнээс өмнө ирээгүй” гэх мэдүүлэг /4хх-199-200 тал/, гэрч П.Г ийн өгсөн: “Би өөрөө 2018 оны 06 сарын 01-ний өдөр төрж охинтой болсон. Би тухайн үед төрөөд сар л болж байсан байх. Манай энэ нийтийн байрны өөдөөс харсан айл буюу 8 тоотод байдаг Дутуу гэж дууддаг Э  эгчийн хөргөгчинд махаа хийдэг юм. 2018 оны 07 сард байх түүний гэрээс махаа аваад гарах гэж байхад Х  гаднаас ганцаараа нэг цагаан өнгийн даавуун ууттай зүйл барьчихсан орж ирсэн. Би “хүүе эгээн дүү сайн уу, юу хийж яваа юм бэ” гэхэд ”сайн сайн, дүү нь амралтнаас ирлээ” гэсэн. ...Нөгөө ууттай зүйл дотроосоо 2 шил архи, 2 шил дарс гаргаж ирээд ширээн дээр тавьсан. ...Тэгээд эгчдээ набор өгнө гээд 1 ширхэг шоколадны набор өгсөн. Тэгээд би өөр зүйл ярилгүй гараад явсан” гэх мэдүүлэг /хх4-8-11тал/ зэргээр няцаагдаж байна.

Харин түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11-нд байх гэж бодож байна. Өдрийн 16 цагийн орчимд тухайн дэлгүүр байрладаг оффисын 3 давхарт байдаг Б тай уулзаж ажил хийж өгсний үлдэгдэл 250000 төгрөгөө авах гэж очсон чинь гадаах нэг давхарын хаалга нээлттэй байсан юм. Нэг давхарт байх дэлгүүрийн хаалга хаалттай, дэлгүүр ажлаагүй байсан. 3 давхарт байх Б ын кофе шоп нь нээлттэй байсан юм. Кофе шопод худалдагч кофе найруулан зардаг ажилтан залуу болох Отгоо гэдэг залуу байсан юм. Намайг Б ыг асуухад байхгүй байна гэсэн. Тэгээд доошоо бууж гадуур тойроод дэлгүүрийн урагш харсан цонхыг чулуугаар хагалж орсон юм...гэх мэдүүлэг /хх2- 83-84 тал/, ...Э  дэлгүүр лүү 2018 оны 7 сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын жижиг вакум цонхны шилийг хагалж дотогш орсон. Цонхоор орохдоо гадаа байдаг агааржуулагчаар дамжиж орсон. Тухайн өдөр гадаа бороо орж байсан бөгөөд хүний хөл хөдөлгөөн багатай байсан. Дэлгүүрээс гарахдаа анх орсон цонхоороо эргэж гарсан, хулгайлсан зүйлүүдээ цонхны гадна талын тавцан дээр тавьж байгаад авсан. Дээрхи эд зүйлүүдийг би дэлгүүр дотор паарны завсар байсан шуудайнд хийж авч явсан. ...дэлгүүрт хүн байхгүйг мэдээд хулгай хийхээр болсон” гэх мэдүүлэг /хх4-184 тал/ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн н.Гангаамаа, н.Э  нарыг энэ хэрэгт шалгуулах тухай шүүхэд гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгийг газар дээр нь шалгаж шүүгдэгч

У.Х аас хохирогч Э.О гийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэт хутгыг, Б.М ын 190000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн түрийтэй, эрэгтэй хромон гутал 1 хос, 20000 төгрөгийн үнэлгээ бүхий халбага савхны ком, 20000 төгрөгийн үнэлгээ бүхий усны эмэгтэй гутал 1 хос,  80000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй пүүзэн гутал, Э.Б гийн 530.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Shimano” загварын унадаг дугуй зэргийг тус тус хураан авч үзлэг хийж, хохирогч нарт биет байдлаар буцаан олгосон байх тул хохирлоос хасаж тооцов.

Иймд шүүгдэгч У.Х аас нийт 6323400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г од 626000 төгрөгийг, Э.О д 110000 төгрөгийг, У.М д 525000 төгрөгийг, Б.У т 76500 төгрөгийг, Х.Э т /шууд хохиролд 221500 төгрөг, шууд бус хохиролд 45000 төгрөг/ 266500 төгрөгийг, Б.Э т 1850000 төгрөгийг, Б.М д 590000 төгрөгийг, Г.М д 272400 төгрөгийг, Э.Б д 240000 төгрөгийг, Т.О эд 212000 төгрөгийг, Г.М д 450000 төгрөгийг, Э.Б д 1075000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.О ад 30000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэргийн 2 дугаар хавтасны 66-77 дугаар талуудад авагдсан гэрч Ц.Б , П.Д, Б.М э, Б.М  нарын мэдүүлэг болон Бамбай хамгаалалтын албаны мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Б ийн эзэмшлийн "Э" хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа объект нь Бамбай хамгаалалтын албатай шөнийн буюу ажлын бус цагаар хамгаалалт авах гэрээтэй, бүх давхартаа хамгаалттай байх бөгөөд түрээслэгчид нь хамгаалалтаа өөрсдийн кодоор салгаж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Харин 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн үед “кофе шоп”-ийн үйл ажиллагаа явуулдаг Х.Х ын кодоор хамгаалалт салсанаар "Э" хүнсний дэлгүүрт хулгай орсон халдлагын дохиолол хамгаалалтын албанд ирээгүй, Х.Х  нь өөрийн кодоо бусдад дамжуулсан нөхцөл байдал тогтоогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Х.Х ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогч Ч.Б т учирсан 1133319 төгрөгийн шууд, 86000 төгрөгийн шууд бус хохирлыг түүнээс гаргуулж, иргэний хариуцагч

Х.Х  нь энэ хохирлоо шүүгдэгч У.Х аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.Х ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан авч амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч У.Х ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан 7 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлтйн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Х овогт У.Х ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч У.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Х т оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч У.Х ын цагдан хоригдсон нийт 528 /таван зуун хорин найм/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч У.Х аас нийт 6323400 төгрөгийг гаргуулж хохирогч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...од оршин Л.Г од 626000 төгрөгийг, ...од оршин суух Э.О д 110000 төгрөгийг, ...од оршин суух У.М д 525000 төгрөгийг, ...од оршин суух Б.У т  76500 төгрөгийг, ...од оршин суух Х.Э т 266500 төгрөгийг, ... д оршин суух Б.Э т 1850000 төгрөгийг, ...од оршин суух Б.М д 590000 төгрөгийг, ...од оршин суух Г.М д 272400 төгрөгийг, ...од оршин суух Э.Б д  240000 төгрөгийг, ...д оршин суух Т.О эд 212000 төгрөгийг,  ...д оршин суух Г.М д  450000 төгрөгийг, ...од оршин суух Э.Б д  1075000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ...д оршин суух М.О ад 30000 төгрөгийг, иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...д оршин суух Х.Х  -аас 1219319 төгрөгийг гаргуулж ...д оршин суух, хохирогч Ч.Б т тус тус олгосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэнхөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч болон нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД

                   ШҮҮГЧИД                                    С.ЦЭРЭНДУЛАМ

                                                                            Ж.ДЭЛГЭРМӨРӨН