Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06075

 

2016 оны 12 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06075

Улаанбаатар хот

 

 

        Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр подвальд оршин байгаа Түшээ Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 25 дугаар байр, 90 тоотод оршин суух, Боржгон овогт Цэвэлмаагийн Оюунчимэг /РД-ЦД62032060/-т холбогдуулан гаргасан,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 998,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 25 дугаар байрны 90 тоотын оршин суугч Ц.Оюунчимэг нь 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ны үйлчилгээний хөлс болох нийт 53 сарын 998,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Ц.Оюунчимэгээс 998,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Ц.Оюунчимэгээс 998,000 төгрөг нэхэмжилснээс 256,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 742,000 төгрөгийг дараах графикаар Ц.Оюунчимэгээр төлөхөөр тохиролцож байна.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 63,600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 84,800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, нийт 742,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Ц.Оюунчимэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 998,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 998,000 /есөн зуун ерэн найман мянга/ төгрөгийн 256,000 /хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 742,000 /долоон зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Оюунчимэг нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 63,600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 84,800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөгөөр тус тус Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14,251 төгрөг, хариуцагч Ц.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 14,251 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Оюунчимэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 998,000 /есөн зуун ерэн найман мянга/ төгрөгийн 256,000 /хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 742,000 /долоон зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Оюунчимэг нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 63,600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 84,800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 148,400 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 148,400 төгрөгөөр тус тус Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14,251 төгрөг, хариуцагч Ц.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 14,251 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

    

ШҮҮГЧ Ч.ЦЭНД