| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07332/И |
| Дугаар | 102/ШШ2016/06043 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/06043
2016 оны 12 сарын 12 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/06043 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Богд-Ар 10-1-106 тоотод оршин байгаа Тайгын булаг Авто ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40в байр, 103 тоотод оршин суу, Шангас овогт Далайгийн Ядамсүрэн /РД-ОД78030519/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн оны сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тайгын булаг Авто ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Д.Ядамсүрэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлэн, Д.Ядамсүрэнгийн өмчлөлийн 0508 УНЧ улсын дугаартай, 025823 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгийн Лексус-470 маркийн автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл төлнө гэж амласаар ирсэн бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа сануулж байгаа боловч зээлдэгч нь ямар нэг санаачлага гаргахгүйгээр үл барам утсаа авахгүй, биднээс зугтааж эхлээд байна.
Мөн зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах мэдэгдэл хүргүүлэхэд Д.Ядамсүрэн хууль бусаар гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуултал Д.Ядамсүрэн хууль бус үйлдлээ арилган өөрийн нэр дээр шилжүүлэн, барьцааны зүйл болон өөрийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангах талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл бодит үр дүн гаргаагүй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 1,750,000 төгрөг, гараашийн төлбөр 1,350,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанчлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй алданги болох 19,050,000 төгрөг, нийт 57,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ядамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би Тайгын булаг Авто ХХК-ийн Сайн ломбарданд Лексус-470 маркийн 0508УНЧ улсын дугаартай автомашин барьцаалж 35,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд өдийг хүртэл хугацаанд ямар нэг төлбөр төлж чадаагүй байна.
Иймээс 2017 оны эхний улиралд багтаан 55,000,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Тайгын булаг Авто ХХК нь Д.Ядамсүрэнгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 57,150,000 төгрөгөөс 2,150,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ядамсүрэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгч Тайгын булаг Авто ХХК-ийг төлөөлж Т.Багахүү, хариуцагч Д.Ядамсүрэн нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.
Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар 35,000,000 төгрөгөнд Д.Ядамсүрэнгийн өмчлөлийн Тоёота Лексус-470 маркийн 0508 УНЧ улсын дугаартай автомашин, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр болон бусад эд хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тайгын булаг Авто ХХК нь хариуцагч Д.Ядамсүрэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,150,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 57,150,000 төгрөгийн 2,150,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ядамсүрэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Тайгын булаг Авто ХХК-д төлж барагдуулах, хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар 35,000,000 төгрөгт Д.Ядамсүрэнгийн өмчлөлийн Тоёота Лексус-470 маркийн 0508 УНЧ улсын дугаартай автомашин, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр болон бусад эд хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх эрхтэйгээр харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 221,850 төгрөг, хариуцагч Д.Ядамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 221,850 төгрөгийг тус тус гаргуулан Тайгын булаг Авто ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Тайгын булаг-Авто ХХК нь Т.Багахүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эвлэрэх эрхийг олгосон байх тул түүнийг хариуцагчтай эвлэрэх эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тайгын булаг Авто ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гантөгсөд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 57,150,000 төгрөгийн 2,150,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ядамсүрэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Тайгын булаг Авто ХХК-д төлж барагдуулах, хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар 35,000,000 төгрөгт Д.Ядамсүрэнгийн өмчлөлийн Тоёота Лексус-470 маркийн 0508 УНЧ улсын дугаартай автомашинаар, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр болон бусад эд хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх эрхтэйгээр харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 221,850 төгрөг, хариуцагч Д.Ядамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 221,850 төгрөгийг тус тус гаргуулан Тайгын булаг Авто ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |