Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/06042

 

2016 оны 12 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06042

Улаанбаатар хот

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ЭТНО, Пийс тауэр барилга, 7 дугаар давхар, 705 тоотод оршин байгаа Вишнфанд ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж, 201 дүгээр байр, 106 тоотод оршин суух, Боржигон овогт Нацагдоржийн Дулмаа /РД-АК85081203/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Дулмаа нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Вишнфанд ББСБ ХХК-ийн Улаанбаатар 1 салбараас 10118544 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй.

Зээлдэгч Н.Дулмаа нь үндсэн зээл 278,284 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 3,116 төгрөг, нотариатын хөлс 8,000 төгрөг бүгд 289,400 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Дулмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 289,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150,000 төгрөг, үлдэгдэл 139,400 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.  

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь хариуцагч Н.Дулмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,400 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Дулмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 289,400 /хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр 139,400 /нэг зуун гучин есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг тус тус Вишнфанд ББСБ ХХК-д төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Дулмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,666 төгрөг, хариуцагч Н.Дулмаагаас 4,666 төгрөгийг тус тус гаргуулан Вишнфанд ББСБ ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Дулмаад холбогдох иргэний хэргийн хариуцагч Н.Дулмаагийн, нэхэмжлэлийн шаардлага болох 289,400 /хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр 139,400 /нэг зуун гучин есөн мянга дөрвөн зуун/ төгрөгөөр тус тус Вишнфанд ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,666 төгрөг, хариуцагч Н.Дулмаагаас 4,666 төгрөгийг тус тус гаргуулан Вишнфанд ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД