| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07551/И |
| Дугаар | 102/ШШ2016/06007 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/06007
2016 оны 12 сарын 08 өдөр
| Дугаар 102/ШШ2016/06007 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го-парк 102 дугаар байр, 18 тоотод оршин суух, Дуут овогт Баарайн Наранжаргал /РД-ФБ80020424/-ын,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан 2 дугаар баг, Хушаат 11 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Борхүүгийн Түвшинбаяр /РД-ТГ88021071/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд Б.Түвшинбаяртай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр охин Т.Номинсондор төрсөн.
Бид зан харьцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Т.Номинсондорт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Наранжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Түвшинбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Түвшинбаяр шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Наранжаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Өмнөговь аймгийн Оюутолгойд ажилладаг тул шүүх хурлыг намайг байлцуулахгүй хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранжаргал нь Б.Түвшинбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хэдий ч шүүхэд дахин хандахад уг шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Наранжаргалын нэхэмжлэлтэй, Б.Түвшинбаярт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД