| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07113/И |
| Дугаар | 102/ШШ2016/05977 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05977
2016 оны 12 сарын 06 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05977 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10А байранд оршин байгаа, Богд Өргөө Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10А байр, 12 тоотод оршин суух, Дарвин овогт Лувсандоржийн Одхүү /РД-ХИ65031117/-д холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 840,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Богд-Өргөө СӨХ-ны захирал Ч.Дүгэрсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Богд-Өргөө СӨХ захирал Ч.Дүгэрсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Богд-Ар хорооллын 10 А байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг манай СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулдаг.
Л.Одхүү нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ, үйлчилгээ бусад зардалд зарцуулах төлбөрөө 2011 оны 9-12 дугаар сарууд, 2013 оны 01-12 дугаар сарууд, 2014 оны 01-12 дугаар сарууд, 2015 оны 8-12 дугаар сарууд, 2016 оны 01-7 дугаар саруудын төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож, завшиж байгаа тул Л.Одхүүгээс 840,629 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Одоо хариуцагч талтай эвлэрч нийт нэхэмжлэлийн шаардлагаас 450,280 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 385,349 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар цэвэрлэгээ, ариун цэвэр, эрүүл ахуй, тав тухыг хэвийн байлгах үүднээс оршин суугчдын хурлыг СӨХ-ны журмын дагуу хуралдуулах, тайлангаа тавих, цэвэрлэгээний чанарыг сайжруулах, агааржуулалтын системийг сайжруулах талаар СӨХ-ны дарга Ч.Дүгэрсүрэнд удаа дараа хүсэлт шаардлагуудыг тавьж байсан ч энэ өдрийг хүртэл хэрэгжсэнгүй.
Иймд миний бие 2011 оны 9-12 дугаар сар, 2012, 2013 оны СӨХ-ны төлбөрийг төлөхгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Миний бие СӨХ-ны дээр дурдсан үйл ажиллагааг сайжруулсны дараа иргэний үүргийнхээ дагуу 2014, 2015, 2016 оны СӨХ-ны төлбөрийг бүрэн төлөх болно гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Богд-Өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй 840,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт доорх нөхцөлөөр эвлэрч байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 450,280 төгрөгөөс татгалзаж, 385,349 төгрөгийг хариуцагч Л.Одхүү нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Богд-Өргөө СӨХ нь, хариуцагч Л.Одхүүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 840,629 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 840,629 /найман зуун дөчин мянга зургаан зуун хорин есөн/ төгрөгийн 450,280 /дөрвөн зуун тавин мянга хоёр зуун наян/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 385,349 төгрөгийг хариуцагч Л.Одхүү нь нэхэмжлэгч Богд-Өргөө СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,210 төгрөг гаргуулан Богд-Өргөө СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Богд-Өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй, Л.Одхүүд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 840,629 /найман зуун дөчин мянга зургаан зуун хорин есөн/ төгрөгийн 450,280 /дөрвөн зуун тавин мянга хоёр зуун наян/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 385,349 төгрөгийг хариуцагч Л.Одхүү нь нэхэмжлэгч Богд-Өргөө СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,210 төгрөг гаргуулан Богд-Өргөө СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |