Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05944

 

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05944

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, 18 дугаар баг, Баянбулаг Баян-Өндөр 2 дугаар гудамж, 15 тоотод оршин суух, Жадык байхазан овогт Олимпедын Асел /РД-ФМ86051303/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон 45а-127 тоотод оршин суух, Секел овогт Бахытжан Нурболат /РД-БЭ86042315/-д холбогдуулан гаргасан,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч О.Асел шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Нурболаттай 2010 онд гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Н.Инкар төрсөн. Одоо 4 настай. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Н.Ернар төрсөн. Одоо 1 нас 7 сартай.

Б.Нурболат нь надтай жаахан маргахаар юу ч хамаагүй авч шидэж, намайг байнга зоддог. Сүүлийн үед би та нарыг тэжээж байна, яв зайл гээд хөөдөг болсон.

Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг зодож, хамрын яс хугалсан. Мөн толгойд цус хурсан. Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтээр эрсдэлтэй өрхийн тоонд оруулсан. Цаашид энэ хүнтэй хамт байвал эрүүл мэндээрээ хохирч мэдэхээр байх тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

Бид хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хадан Ус ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах, Эрхэс 135 айлын орон сууцны барилгын 48.2 талбайтай 2 өрөө орон сууцыг гүйцэтгэсэн ажлын хөлсний оронд худалдаж авсан. Б.Нурболат одоо энэ байраа зарна, эсхүл өөр хүний нэр дээр шилжүүлнэ, та нарт юу ч өгөхгүй гэдэг.

Иймд Б.Нурболат бидний гэрлэлтийг цуцалж, Н.Инкар, Н.Ернар нарыг миний асрамжид үлдээж, эцэг Б.Нурболатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах, Эрхэс 135 айлын орон сууцны барилгын 48.2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас 2 хүүхэд бид гуравт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Асел шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Асел нь нөхөр Б.Нурболаттай хоёр хүүхэд болон бие биеэ ойлгон эвлэрсэн болно. Гадны ямар нэгэн дарамт шахалт дарамтгүй гэр бүл цуцлахаас татгалзсан болно гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Асел нь Н.Нурболатаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрсний улмаас нэхэмжлэгч нь гэр бүл цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хэдий ч шүүхэд дахин хандахад уг шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О.Аселийн нэхэмжлэлтэй, Б.Нурболатад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Аселд буцаан олгосугай.

 

 

 

  ШҮҮГЧ Ч.ЦЭНД