Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05939

 

2016 оны 12 сарын 02 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05939

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан, нэхэмжлэгчийн

нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 23 дугаар байрны В-1 тоотод оршин байгаа Гурван-Өргөө-2 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 23 дугаар байрны 19 тоотод оршин суух, Боржигин овогт Даваанямын Пүрэвсүрэн /РД-ЦП68062704/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 23 дугаар байрны 32 тоотод оршин суух, Дархдууд овогт Заяабаатарын Энхцэцэг /РД-ШД85052668/ нарт холбогдуулан гаргасан

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,267,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа, хариуцагч Д.Пүрэвсүрэн, С.Мөнхжаргал .

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч З.Энхцэцэг нь төлбөрөө бүрэн төлсөн тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд З.Энхцэцэгээс 454,200 төгрөг гаргуулах шаардлагаа 266,200 төгрөг болгон багасгасан бөгөөд улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болохоор заасан тул Гурван өргөө-2 СӨХ-ны нэхэмжлэлээс хариуцагч З.Энхцэцэгт холбогдох нэхэмжлэлийг тусгаарлах нь зүйтэй байна.

Түүнчлэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-ны нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгохоор заасан боловч нэхэмжлэгч тал нь хариуцагч З.Энхцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 14,278 төгрөг төлөхөөс 8,330 төгрөг төлсөн байх тул уг хураамжаас 50 хувийг буцаан олгох боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,330 төгрөгөөс 14,278 төгрөгийн 50 хувь буюу 7,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 1,191 төгрөгийг хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид суутган тооцох нь мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтад нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гурван өргөө-2 СӨХ-ны, Д.Пүрэвсүрэн, З.Энхцэцэг нарт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,267,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч З.Энхцэцэгт холбогдох нэхэмжлэлийг тусгаарласугай.

2.Гурван өргөө-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй, З.Энхцэцэг нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,330 төгрөгөөс 14,278 төгрөгийн 50 хувь буюу 7,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 1,191 төгрөгийг хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид суутган тооцсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД