Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 659

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Г.Болорын нэхэмжлэлтэй Б.Батнямд холбогдох “Зээлийн төлбөр 300.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

.                                                Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Г.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Болор би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “банкны зээл төлөх шаардлагатай байна туслаач 5 хоногийн дотор эргүүлэн төлье” гэсэн Б.Батнямын гуйлтын дагуу 5675371914 тоот данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хугацаанд зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн төлөөгүй өдийг хүрсэн.  Иймд хариуцагч Б.Батнямаас надад учруулсан хохирол болох 300.000 төгрөгийг гаргуулан өгнө үү! гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Болор 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Г.Болор миний бие Б.Батнямд холбогдуулан 300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан болно. Иргэн Батням нь 12 сарын 02-нд миний 5065216124 тоот дансад 300.000 төгрөг шилжүүлсэн тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

                                                                  Үндэслэх нь:

Г.Болор нь Б.Батнямд холбогдуулан “Зээлийн төлбөр 300.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Батням нь  нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр  нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Энэ нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгний тал хувь болох 4825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4825 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  тус тус гаргуулан нэхэмжлэгч  Г.Болорт олгох нь зүйтэй байна.