Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/00018

 

 

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00018

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Сэргэлэн сумын 4-р багт оршин суух оршин суух Боржигон овогт Цэвэгжавын Жанцандолгор /РД:НС64010464, утас:99309180, 99309123/-д холбогдох,

Зээлийн төлбөр 9 569 800 /есөн сая таван зуун ерэн зургаа найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Жанцандолгор нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 /арван сая/ төгрөгийг хоршооны зориулалтаар авсан бөгөөд зээл, зээлийн хүүгийн хамт 9 596 800 /есөн сая таван зуун ерин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Жанцандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэргэлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 25.000.000 төгрөгийг хүнсний дэлгүүрийн барилга барих буюу мөн эргэлтийн хөрөнгөнд зориулахаар төлсөн бэлэн мөнгө хүссэн боловч Засаг дарга, орлогч дарга хоёр та 10.000.000 төгрөг аваад ажлаа эхэлж бай үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Би зээл авсан мөнгөндөө материал авч дэлгүүрийнхээ гадна талыг бариад үлдэгдэл мөнгөө өгөх байх гэж хүлээсэн боломжгүй болсон гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээ барьж дуусгахын тулд өр зээл авч 2014 оны 11 сард ашиглалтад оруулсан. Зах зээл муу байсан тул мөнгөө өгөх боломжгүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 300 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг, үлдэх 1 396 800 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Ц.Жанцандолгороос 9 569 800 /есөн сая таван зуун ерэн зургаа найман зуун/ төгрөг нэхэмжилсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу 2013 оны 05 сарын 03-нд Зээлийн гэрээ хийгдсэн ба 10.000.000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараарболон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 9 569 800 /есөн сая таван зуун ерэн зургаа найман зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюутодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашигсонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 300 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг, үлдэх 1 396 800 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Жанцандолгороос 84 033,4 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 9 569 800 /есөн сая таван зуун ерэн зургаа найман зуун/ төгрөгийг хариуцагч Ц.Жанцандолгор нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Жанцандолгороос 84 033,4 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Л.ОЮУНЦЭЦЭГ