Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00019

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00019

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Сэргэлэн сумын 1-р багт оршин суух оршин суух Боржигон овогт Өлзийхутагийн Оргодол /РД:НС78081461, утас:86151222 /-д холбогдох,

Зээлийн төлбөр 505 560 /таван зуун таван мянга таван зуун жаран / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Оргодол нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гэрийн бүрээс оёх зориулалтаар авсан бөгөөд зээл төлөх хугацаа 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Одоо зээл, зээлийн хүүгийн хамт 505 560 / таван зуун таван мянга таван зуун жаран / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Оргодол шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 500.000 төгрөгийг гэрийн бүрээс оёх зориулалтаар авсан бөгөөд зээл төлөх хугацаанд ажлын байр олдоогүй учраас төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 165.560 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Ө.Оргодолоос 505 560 /таван зуун таван мянга таван зуун жаран/ төгрөг нэхэмжилсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу 2011 оны 08 сарын 01-нд Зээлийн гэрээ хийгдсэн ба 500 000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараарболон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 505 560/таван зуун таван мянга таван зуун жаран/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюутодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашигсонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 165.560 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 170.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 165.560 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Оргодолоос улсын тэмдэгтийнхураамжинд төлбөл зохих хураамжийг тал хувиар бууруулж 7 908,4 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нь нэхэмжлэгч ньхуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.6-д зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 505 560 /таван зуун таван мянга таван зуун жар/ төгрөгийг хариуцагч Ө.Оргодол нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөнэвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Оргодолоос 7 908,4 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ОЮУНЦЭЦЭГ