Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00024

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00024

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 40-р байр, 1-3 тоотод оршин суух оршин суух Их Монгол овогт Намдагийн Бадамсэрээжид/ РД:НФ57122810, утас: 93034578/-д холбогдох,

Зээлийн төлбөр 9 974 130 /есөн сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх санг төлөөлж хяналтын прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Бадамсэрээжид нь Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1344 тоот гэрээгээр 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж аваад 2016 оны 05 дугаар сарын 13-ны дотор төлж дуусгах ёстой байсан боловч 7 сар гаруйн хугацаанд төлөөгүйгээс Сум хөгжүүлэх сангийн эрх ашиг сонирхол зөрчигдөж хохирол учирч байх тул үлдэх 9 974 130 төгрөгийн төлбөрийг барагдуулж өгнө үү. Тус Сум хөгжүүлэх санг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрыг төлөөлүүлэн оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бадамсэрээжид шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд сум хөгжүүлэх сангаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Үүнээс 11.400.000 / арван нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлсөн. Одоо хүү, алданги, үндсэн зээлийн хамт 9 974 130 /есөн сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 500 000 / таван зуун мянга/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 / гурван сая таван зуун мянга/ төгрөг, үлдэх 4.474.130 /дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй тулхялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Сум хөгжүүлэх сангаас иргэн Намдагийн Бадамсэрээждэд холбогдуулж 9 974 130 /есөн сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөг нэхэмжилсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлд зааснаар 2013 оны 05 сарын 13-нд Зээлийн гэрээ хийгдсэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийн зарим хэсгийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 9 974 130 /есөн сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 500 000 / таван зуун мянга/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 / гурван сая таван зуун мянга/ төгрөг, үлдэх 4.474.130 /дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тухай бичгээр ирүүлсэн нь бусдын эрх ,эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрэл,хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх болохыг дурдаж,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5д зааснаар хариуцагч Н.Бадамсэрээжидээс төлбөл зохих тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 87 268,04 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 9 974 130 /есөн сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг хариуцагч Н.Бадамсэрээжид нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Бадамсэрээжидээс 87 268,04 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                            Л.ОЮУНЦЭЦЭГ