Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00031

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00031

Төв аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтал плазад байрлах Скайтал ХХК /РД:2576376, утас:1800-1515, 91118197/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, номт манзушир өргөө, 1-р байр, 8 тоотод оршин суух Данаажавын Нарангарав /РД:НЭ88011101, утас:99163978/-д холбогдох,

Төлбөрийн үлдэгдэл 79 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтал ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нарангарав нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC 10k үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91097006 дугаарын эзэмшигч болсон. Д.Нарангараваас төлбөрийн үлдэгдэл, нийт 79 024 төгрөгийг 2017 оны 01 сарын 06 ны өдөр төлжбарагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд Д.Нарангарав нь 2015 оны 06 сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, 91097006 дугаарын хэрэглэгч ба Скайтал ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Скайтал ХХК-ийн ярианы төлбөр болох 79 024 төгрөгийг хариуцагч Д.Нарангараваас нэхэмжилсэн байна.

Хариуцагч Д.Нарангарав нь нэхэмжлэлийн шаардлага болох 79 024 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан талаар төлбөрийн баримт ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтал плазад байрлах Скайтал ХХК-ийн нэхэмжилсэн 79 024 төгрөгийг хариуцагч Д.Нарангарав төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Л.ОЮУНЦЭЦЭГ