Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2017/00011/И |
Дугаар | 151/ШШ2017/00034 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00034
2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00034 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 3-р хэсэг, 3-2 тоотод оршин суух НН59120466 регистрийн дугаартай Их Монгол овогт Рэгзэнгийн Сүхнямын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Р.Сүхням нь Улаанбаатар хот, Төмөр замын 6-р хэсгийн 1-р зэргийн замчнаар ажиллаж байгаад 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж улмаар 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор орж 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан 3 жил, 1 сар, 9 хоногийн хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтэйбайгаа юм. Дээрх хугацаанд холбогдох баримтууд болон хамт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг,тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, 1977 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар, Төмөр замын техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн албан тоот, Р.Сүхнямын цалингийн түүвэр, Гэрч Ц.Цэрмаа, Р.Лхамсүрэн нарын мэдүүлэг, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Сүхням нь Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
-.. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 02/01 дугаартай албан тоотод Р.Сүхням нь 1983 оноос 1988 он хүртэл тус суманд оёдолчноор ажиллаж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт,
- Р.Сүхнямд 1977 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар, Төмөр замын техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Р.Сүхнямын цалингийн түүвэр,
- Гэрч Ц.Цэрмаа: Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд Р.Сүхням 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Р.Лхамсүрэн: Р.Сүхням нь Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд 1983 оноос 1987 оны 1 дүгээр сар хүртэл оёдолчноор ажиллаж байсан, би хамт ажиллаж байсан гэх тодорхойлолт, Төваймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн 11 дахь талд 1988.10.06 ндахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллуулав гэх бичилт зэрэг нь хамт ажиллаж байсныг нотолжбайна гэж ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэв.
Р.Сүхнямын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ажилд орсон, гарсан тушаалын хуулбар өөрт болонархивт хадгалагдаагүй байгаа нь түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд архиваас түүний ажиллаж байх үеийн цалингийн түүврийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор
1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр ажилд орсон он, сар, өдрийг, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн өдөр гэж тооцож сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НН59120466 регистрийн дугаартай Их Монгол овогт Рэгзэнгийн Сүхням нь Төв аймгийн Заамар сумын Ахуй үйлчилгээнд 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ