Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 969

 

   

 

 

 

 

 

    2019           11            22                                      2019/ШЦТ/969

                                                                                                                          

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

хохирогч Б.О өмгөөлөгч Г.Тамир ҮД:/2571/,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч А.Энхтүвшин ҮД:/0539/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ц-ийн Э-т холбогдох эрүүгийн 1905002920000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 1, Орхон Баян-Өндөр0-р баг, Хүрэнбулаг 0 дүгээр хороолол, 9 дүгээр байр 0 тоот оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, урьд нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 000  дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 300 цаг нийтэд тустай аижл хийлгэх ял шийтгүүлж байсан, Х  овогт Ц-ийн Э  /РД:00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Ц.Э  нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амжилтын алхам” ХХК-ийн дэлгүүрт менежерээр ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох лазерийн төхөөрөмжийн зээлээр худалдан борлуулсан орлогыг завшиж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чухал амжилт ХХК-ийн харъяа охин компани Амжилтын алхам ХХК-ийн “Амжилт Ш ” дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа лазер аппарат борлуулсаны орлого 2.200.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О , гэрч Л.С , Н.А , Э.З , Б.О , Ж.М , Хөрөнгийн үнэлгээний тайлан, ажилд томилох тухай А/68 дугаартай тушаал, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

        Тодруулбал, хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Амжилтын алхам ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг ба 2018 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Ц.Э  гэх эмэгтэй менежерийн үүрэгт томилогдон ажиллаж эхэлсэн. ...Манай Амжилтын алхам ХХК нь Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гранд плаза төвийн 1 дүгээр давхарын 0 н тоотод Амжилт Ш  нэртэй салбараа ажлуулдаг юм... Манай дэлгүүр нь үсчин, гоо сайханы чиглэлээр тоног төхөөрөмж борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 07 дугаар сард  Э ийн хариуцан ажиллуулж байсан Гранд салбараас худалдаалж байсан 2 200 000 төгрөгний үнэтэй шивээсний апарат тооллогын явцад дутсан. Э ээс асуухад захирал А-ийн найз З  гэдэг эмэгтэйд өгч байгаа, тэр эмэгтэй одоо болтол мөнгөө өгөөгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд би А  захирлаас би танай найз З  нь Э ээс 2 200 000 төгрөгний үнэтэй шивээсний аппаратыг авсан байна. Танд энэ талаар хэлсэн үү гэж А  захирлаар дамжуулан З гаас асуулгасан. Тэгэхэд З  нь би ямар нэгэн аппарат аваагүй гэдэг талаараа хэлсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Ингээд Э  нь тухайн үеэс хойш ажил дээрээ ирэхгүй алга болчихсон юм. Аппарат тэр чигтээ байхгүй байгаа. 2 ширхэг тэргэнцэр, хүүхдийн памперс зэрэг зүйлсийг нэхэмжлэхгүй. Учир нь тухайн эд зүйлийн баримт байхгүй. Э ийн үед алга болсон эсэх нь баримтаараа тогтоогдохгүй байгаа. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Ц.Э  нь хохирлын мөнгө 1 сая 400 мянган төгрөгийг шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр болох 800 мянган төгрөгийг шилжүүлж авах хүсэлттэй байна. ...Шивээсний аппарат байсан газар нь Амжилтын алхам ХХК буюу дэлгүүр байгаа юм. Учир нь Амжилтын алхам нь Чухал амжилт ХХК-ний харъяа охин компани гэж явдаг юм. Тиймээс тухайн хэрэгт хохирол учраад байгаа газар нь Амжилтын алхам ХХК байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 99-100 тал/,

 

            Гэрч Л.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Гранд салбарын худалдагч Э  нь ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарсан ба оронд нь Э  гэдэг хүн түүний ажлыг хүлээн авсан. Ажил хүлээлцэх үед тооллогын материалаар Э  болон Э  бид 3 гоо сайхны тасгийн ажлыг хүлээлцсэн. Тэгэхэд 2.200.000 төгрөгийн шивээсний аппарат байхгүй байсан. Э  урьд нь энэ салбарыг хариуцаж ажилладаг байсан бөгөөд худалдагч ажлаас гарч тасаг хүнгүй болж байгаа учраас Э , Э ы ажлыг хүлээн авсан юм. Ингээд тухайн аппарат байхгүй байгаа талаар Эрдэцэцэг тайлбарлахдаа энэ аппаратыг А  захирлын найз нь авсан, мөнгийг нь гүйцэт өгөөгүй байгаа гэж хэлсэн. Дараа дараагийн саруудад нийт 5 сарын хугацаанд тооллого явуулахад Э  нь тухайн аппаратны мөнгийг А  захирлын найз З  гэдэг хүн өгөх ёстой, өгөөгүй байгаа гэж хэлсэн. Ийм учраас 5 сарын хугацаанд тухайн аппаратыг байгаа гэж тооллогонд оруулж явсан юм. ...Тухайн үедээ захирлын найз авсан юм чинь тэгж байгаад мөнгийг нь өгөх байх гэсэн итгэлтэйгээр бид нар Э ийн үгэнд итгээд өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 15, 102 тал/,

 

           Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э  нь 2018 оны 7 дугаар сард менежер буюу Амжилт Ш  нэртэй Гранд дахь салбарын дэлгүүрийг хариуцсан ажилтнаар анх ажилд орсон. 2019 оны 1 дүгээр сарын эхээр нягтлан О  нь Э  2.200.000 төгрөгийн лазер аппаратыг танай найз З д өгсөн эсэх талаар тодруулж мөнгө нь орж ирсэн үү гэж асуусан. Ингээд би З гаас тодруулахад танайхаас ямар нэгэн лазер аппарат аваагүй гэж хэлсэн. Ингээд Э  өөрөө ажлаа хаяад яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 17 тал/

 

           Гэрч Э.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би  Э  гэдэг хүнийг огт танихгүй, би Амжилтын алхам дэлгүүрийн захирал А г таньдаг бөгөөд хэрэв ямар нэгэн байдлаар бараа авах шаардлага гарвал шууд өөртэй нь холбогдоод бараагаа мөнгийг нь тухайн үед нь төлөөд авдаг. Би дэлгүүрийн ажилтантай харилцах ямар нэгэн шаардлага байхгүй, Амжилтын алхам дэлгүүрээс ямар нэгэн байдлаар зээлээр эд зүйл авч байгаагүй. Өр, авлагтай зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/

 

            Гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Мөнгөө гэдэг нэртэй ажилтан ажиллаж байх хугацаандаа Амжилтын алхам дэлгүүрээс шивээсний аппарат зээлээр аваад тэр Э  гэдэг хүний дансанд өгсөн гэж байсан. Мөнгөөгийн утасны дугаар нь 94167799 гэсэн дугаартай...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 тал/

     

      Гэрч Ж.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...Би 2018 оны 7 сарын үед Мөнгөн завъяагийн баруун талд Мерси гоо сайхны салонд гоо сайханчаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа шивээсний аппарат зээлээр авсан. Уг нь тухайн үедээ зээлээр авах бодол байгаагүй. Э  гэдэг эмэгтэй чи төлбөрөө бэлэн мөнгөөр хийчих гээд байхаар надад байгаа бэлэн мөнгө 1 сая 370 мянган төгрөг байснаа өгөөд үлдсэн мөнгийг нь дараа нь өгөхөөр болсон. Би эхний удаа мөнгөө бэлнээр, үлдэгдэл мөнгөө Э ийн Хаан банкны дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 тал/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан болон гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 21-23 тал/,

 

Ц.Э ийг ажилд томилсон тушаал /хх-ийн 39 тал/,

 

Ц.Э , Ж.М  нарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

       Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн  41 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 42 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-120 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

   Мөн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хадгалагчийн итгэмжлэн өгсөн эд зүйл, эд хөрөнгийг гэмт этгээд шууд захиран зарцуулж, хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завшиж гэмт хэргийн шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон тухайн зүйл хэсгийн тайлбарт зааж зохицуулсан байна.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Э  нь 2018 оны 7 сараас “Амжилт Ш ” дэлгүүрийн менежерээр ажиллаж байх хугацаанд ямар ч санхүүгийн баримт бүртгэл хөтлөхгүйгээр бусдад тус дэлгүүрийн шивээсний лазер аппаратыг зээл хэлбэрээр шилжүүлсэн өгсөн, уг аппаратын үнэ болох 2.200.000 төгрөгөөс 1.370.000 төгрөгийг бэлнээр тухайн өдөртөө, мөн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 30.000 төгрөг, 9 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 9 дүгээр сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 100.000 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг нийт дансаар 830.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5068130446 тоот дансаар өөртөө авч ашигласан болох нь тогтоогджээ.

 

  Шүүгдэгч Ц.Э ийн дээрх буюу дэлгүүрийн орлогод орох хөрөнгө /лазерын аппарат зарж борлуулсаны орлого 2.200.000 төгрөг/-ийг дур мэдэн өөрөө авч захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ц.Э ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

         Гэмт хэргийн улмаас хохирогч Амжилтын алхам ХХК-д 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Э  нь 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 1.000.000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөг тус тус хохиролд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э  нь “...Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд би маргахгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх, хохирогчийн өмгөөлөгч Г.Тамир, улсын яллагч нар “хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт тус тус оролцсон.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин нь “...хэргийн хохирогч зөв тогтоогоогүй, Амжилтын алхам ХХК нь Чухал амжилт ХХК-ийн охин компани гэдгийг тогтоосон зүйл байхгүй тул хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон. Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шүүгдэгч нарын ...Чухал амжилт ХХК-ийн харъяа Амжилтын алхам ХХК-ийн эд хөрөнгө буюу “Амжилт Ш ” дэлгүүрт зарагдаж байсан лазер аппарат худалдан борлуулсаны үнийг завшсан... талаарх мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, мөн хэргийг прокурорт буцаасаны дараа хохирогч тогтоох ажиллагааг зөвтгөсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх шаардлагатай.

 

    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Ц.Э  нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Харин шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Түүнчлэн ял оногдуулах шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч нар шүүгдэгчид 1 жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд зааснаар торгох ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Э т хорих ял биечлэн эдүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв. 

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч биелүүлээгүй, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг Ц.Э т тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Э т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х  овогт Ц-ийн Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Э т мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хохиролд 2.200.000 төгрөг нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулж болохыг тайлбарласугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА