| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00492/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 00466
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Б.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00492/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Батчулууны Хишигсүрэн /РД:ГН61100523/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Уньт бригадын хөрөө рамд нормчин, ачигчаар ажиллаж байсан. Би 1989 онд хүүхэд төрүүлсэн ба тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй бичилт нь 2 өөр өнгийн үзгээр бичсэн тамга нь бүдэг байх тул дээрх жилүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн нь Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Уньт бригадын хөрөө рамд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай цалингийн лавлагаа, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Хишигсүрэнгийн нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Б.Хишигсүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч Г.Эрдэнэ-Очирын өгсөн ... би 1970 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Уньт багт байрлах хөрөө рамд ажилд орж 1991 оныг дуустал ажилласан. Б.Хишигсүрэн нь тус газарт 1978 оноос 1991 оныг дуустал нормчноор ажилласан гэх мэдүүлэг, гэрч П.Ганбатын өгсөн ...Би 1974 онд Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Уньт багт байрлах хөрөө рамд ажиллаж эхэлсэн. Б.Хишигсүрэн нь 1978 оноос 1991 оныг дуустал хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шарнууд овогт Батчулууны Хишигсүрэнг Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Уньт бригадын хөрөө рамд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, ачигчаар 13 /арван гурав/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН