Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 00477

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийнерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 6 дугаар байрны 1-4 тоотод оршин суух Луухан овогт Даваасүрэнгийн Чинбат /РД:ГЭ65083117/-д холбогдох, 135098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00490/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК-нь иргэн Д.Чинбаттай харилцан тохиролцож дулаанаар хангах гэрээ байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү Д.Чинбат нь 2016 оны 12 дугаар сараас 2016 оны 01-04 дүгээр саруудын дулааны төлбөр нийт 95498 төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна. Иймд дулаан, цэвэр усны төлбөр 95498 төгрөг, алданги 39600 төгрөг, нийт 135098 төгрөгийг Д.Чинбатаас гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь хариуцагч Д.Чинбатад холбогдуулан 135098 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Чинбат нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 135098 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаар Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Чинбатад холбогдох 135098 /нэг зуун гучин таван мянга ерөн найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4703 /дөрвөн мянга долоон зуун гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2352 /хоёр мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг, хариуцагчаас 2352 /хоёр мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН