| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00498/И |
| Дугаар | 00478 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, Түрээсийн гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 00478
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Фиаблебиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 4б-02 тоотод оршин суух Боржигон овогт Цогбадрахын Байгальмаа /РД:ГЭ66021009/-д холбогдох 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00498/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Фиаблебиз ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ц.Байгальмаатай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж Elemax SH3900EX загварын цахилгаан үүсгэврийг нэг хоногийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан. Цахилгаан үүсгэврийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2000 цагт буцаан өгөх ёстой байсан боловч 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул тус сунгасан хугацааны нийт төлбөр 400000 төгрөгийг Ц.Байгальмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Байгальмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Фиаблебиз ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Фиаблебиз ХХК нь Ц.Байгальмаад холбогдуулан 400000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 400000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Фиаблебиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 4б-02 тоотод оршин суух Боржигон овогт Цогбадрахын Байгальмаа /РД:ГЭ66021009/-д холбогдох 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 6325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг, хариуцагчаас 6325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН