| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0065/э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 67
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох 2030000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг Хын байранд оршин суух, урьд нь Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Төвийн 336 тоотод 4 сартай Ө.Тийг тэвэрч явахдаа унасны улмаас дээрээс нь дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр сарын хугацаанд тэр хүүг харсан. Би өөрийн хүү шигээ хардаг байсан. Надад өөрийн хүү шиг санагддаг байсан. Би тэвэрч унаад ойчсоноо мэдэхгүй байгаа. Надад ямар ч санаатай үйлдэл байхгүй. Үйлдсэн хэрэг дээр маргах зүйл байхгүй. Хохирогч миний эхнэрийн дүү нар учраас надаас мөнгө нэхэмжлэхгүй. Миний ах, дүү нар гомдолгүй гэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Б.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Б, Бая нартай 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг тал хүртэл нь уугаад байж байхад эхнэр Г орж ирээд хувааж уусан. Үлдсэн архинаас би бага хэмжээтэй уусан. Учир нь манай эхнэр намайг хүүхэд харах гэж байж архи их ууж болохгүй гээд байсан. Тэрнээс хойш хөдөөний зүс таних хүнээр 0.5 литрийн Ерөөл архи авахуулж Мын гэрт орсон. Уг архинаас 100 орчим граммын аягаар ёроолоор 2 хийж өгснийг уусан. Тэгээд эхнэр архи аваад явчихсан. Би хүүхдийг аваад үлдсэн. Ойролцоогоор 5-10 минутын дараа эхнэрийн араас гарч явах гэж байгаад хүүхдээ тэвэрсэн чигээрээ хөлөндөө бүдрээд уначихсан. Унаад боссоны дараа хүүхэд уйлахгүй болохоор нь хэвтүүлж орхиод гэртээ очиж архиа эхнэртэйгээ хувааж уусан. Намайг гэрт очиход хүүхдээ хэнд орхисон талаар асуугаагүй. Архиа ууж дуусгаад буцаад очиход Т царай нь сонин болсон байхаар нь сандраад хажуу айл руу орсон. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Би Тийг энгэртээ тэвэрчихсэн байсан. Тэгээд хөлөндөө бүдрээд унахдаа доороо хийгээд уначихсан. Өөр гэмтэл учруулаагүй. Би Тийг салхинд авч гарна гэсэн чинь эхнэр Г гаргахгүй гээд булаацалдаад надаас авах гээд татаад байсан. Тэгээд би өгөхгүй гээд зүүн орон дээр тэврээд суугаад үлдсэн. Миний согтолт гайгүй байсан. Би Тийг тэвэрсэн байхад манай эхнэр надад өгөөдөх гээд хөлнөөс нь мөн биенээс нь татаад байсан. Тэр үед л тайлагдсан байх. Миний хувьд хүүхдийн хувцсыг тайлсан зүйл байхгүй. Эхнэр бид хоёр хүүхдийг гэрийн үүдний хэсэгт өгнө, өгөхгүй гээд булаацалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-91/,
- Хохирогч Л.Мын: Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг төвийн 336 тоотод байдаг юм. Би гэртээ ээж Ц, хүү Т нарын хамт амьдардаг юм. Манай нөхөр Ө нь Дорнод аймгийн Матад суманд ажил хийж байгаа юм. Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрж хүү Тийг гаргасан. Манай ээжийн дүү Г эгч, нөхөр А нар ажил төрөл байдаггүй болохоор хэдэн төгрөг өгөөд хүүхдээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн харуулсан юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагт ажилдаа явах гэсэн боловч А ах ирэхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө 96272710 дугаарын утаснаас А ахын 99890335 дугаарын утас руу 07 цаг 47 минутад залгаад “ ирэх болж байна уу” гэхэд одоо очлоо гэсэн. Дараа нь 08 цаг 01 минутад залгаад “ та ирж байна уу” гэхэд “гэрээсээ гарах гэж байна, очих гэж байна” гэсэн. Тэрнээс хойш 08 цаг 24 минутад А ах руу залгахад орж байна гээд гадна хаалга дуугараад ороод ирсэн. Зөрөөд гарах гэхэд А ах би гарчихаад ирье гэсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэхэд Хар Дэк /бүтэн нэрийг нь хэлээгүй/ 0,33 граммын архи авч өгнө гэсэн юм гэхээр нь та архи ууж яах гээд байгаа юм гэхэд ах нь ухаанаа алдтал уухгүй шүү дээ гэж хэлээд гараад явсан. Гарсны дараа нь 08 цаг 25 минутад Г эгч рүү залгаад “ А ах гараад явчихлаа ирээгүй байна “ гэхэд “ эгч нь гэрээс гарч байна, яваад очъё “ гэсэн. Тэгээд хүүхдээ унтаж байсан болохоор орон дээр хэвтүүлж орхиод ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод ажлынхаа хуралд сууж байхад 09 цаг 21 минутад А ах өөрийнхөө утаснаас залгаад “ ирэх болж байна уу” гэхээр нь хуралтай байсан учир юм ярилгүй салгасан. Дараа нь 09 цаг 38 минутад дахин залгасан байсныг анзаараагүй. Дараа нь 10 цаг 12 минутад А ахын утас руу залгахад утсаа аваагүй юм. Тэгэхээр нь Г эгчийн 80850335 дугаарын утас руу залгаад “ та хаана байгаа юм вэ “ гэхэд “ би Хүрлээ ахынд чинь мах ачих гээд байж байна. А ах чинь хүүгээ авч үлдэнэ гээд үлдсэн “ гэж байсан. Дараа нь 11 цаг 00 минутад над руу залгасан байсныг би анзаараагүй юм. Тэгээд 11 цаг 04 минутад манай дүүгийн нөхөр Төрболд нь 96118069 утаснаасаа залгаад А ах хүүхэд чинь уйлаад байна гэнээ гэсэн. Тэгэхээр нь би “ удахгүй очлоо уйлбал уйлж байг “ гэж хэлсэн. Үүний дараа Тэгээд 11 цаг 05 минутад Г эгчийн 80850335 дугаарын утас руу залгаад ярьсан чинь “А ах чинь хүүхдээ авч гарна, гэр лүүгээ авч явна гээд байна, өвөр дээрээ А ах чинь аваад сууж байна ” гэсэн. 11 цаг 38 минутад А ах руу залгахад утсаа аваад салгасан. Тэрний дараа 11 цаг 42 минутад дахин залгахад А ахын утсыг Г эгч авсан ба “Та хаана байна” гэхэд “би гэртээ байна” гэхээр нь та манайд байж байхгүй яасан юм вэ гэхэд А ах чинь үлдсэн гэж байсан. Үүний дараа 11 цаг 43 минутад дахиад залгахад утсаа авчихаад салгасан. Тэгээд 12 цаг 30 минутын орчим гэрлүү явж байхад Төрболд хашаанаас гүйж гарч ирээд “хурдлаарай хүүхэд чинь” гэж хэлэхээр нь ямар нэгэн асуудал болсон байна гээд яараад гэртээ ороход Төрболдын гэрээс А нь “би хүүгээ алаагүй” гээд бархираад гараад ирсэн. Тэгэхээр нь согтуудаа дэмийрч байна гээд гэр лүү ороход гэрийн баруун урд Тт явахдаа өмсүүлсэн байсан гадуур зузаан цэнхэр алаг өмдийг эргүүлээд тавьсан, 2 оймс нь зүүн орны урд шалан дээр, бойтог нь орон дээрээ байсан. Манай хүүг гэрийн зүүн орон дээр бараг ирмэг дээр хэвтүүлсэн гэрийн хаалга онгорхой, гэр хүйтэн байсан. Тэгээд хүүхэд дээрээ очоод хөлийг нь бариад үзэхэд хөрсөн. Царай нь цайгаад, уруул хөхөрсөн, эрүүний зүүн хэсэгт хөхөрсөн, памперсандаа баачихсан байсан. Мөн хамраас нь бага зэрэг цус шүүрч гарсан байдалтай, нас барсан байсан. Миний араас А ах орж ирээд авдрын өмнө суучихаад уйлаад би хүүгээ алаагүй гээд бархираад утсаа шидсэн юм. Би утсаараа эмнэлэг рүү залгаад удалгүй эмч ирээд үзээд нас барсан байна гэсэн. Миний бодлоор гэрт ороход өмсүүлсэн байсан зузаан өмд нь гэрийн баруун урд хаалганы хэсэгт эргүүлсэн байдалтай байсан болохоор А ахыг унагаасан эсхүл орноос авах гэж байгаад унагаасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27/
- Гэрч С.Ггийн: Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг Хын байранд нөхөр А, хүү М нарын хамт амьдардаг юм. Манай хашаанд Удвалгарав нь нөхөр Мөнхболдын хамт байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад босоод байж байхад Б нь орж ирээд Аыг хамт зүүн тийшээ явъя гээд явсан. Тэгэхээр нь М луу утсаар яриад А ах чинь очсон уу гэхэд сая орж ирээд удахгүй ирнэ гээд гараад явлаа гэсэн гэхээр нь тэгвэл эгч нь очъё гээд гэрээс гараад зүүн тийшээ явж байхад Баяы хашааны зүүн талд гудманд Б, А нар зүүн талаас ирж байсан. Хаашаа явж байгаа юм гэхэд “ энд олуулаа байна, Б бид 2 орчихоод гарна. Тэгээд Мын гэрлүү явна “ гэхээр нь буцаад гэртээ ирээд галаа түлчихээд 08 цаг өнгөрөөгөөд Аыг яваагүй байж магадгүй гээд Баяы гэрлүү ороход Бая, Б, А гурав 0,75 литрийн Ерөөл архи дундаа тавьчихсан уугаад талаас нь дээгүүр болчихсон байж байсан. Тэгэхээр нь уг архийг Бая, Б, А бид 4 хувааж уучихаад Мын гэрлүү очиход Цэ эгч орж гараад байж байсан.Тэгээд гэрт нь байж байхад Хүрэлбаатар гэх айл руу очиж юм ачихад хамжилцаж өгчихөөд буцаад ирсэн. Тэгээд 10 цаг өнгөрөөгөөд А нь бие засчихаад ирье гээд гарч явчихаад ирэхгүй 20- 30 минут болохоор Цэ эгчтэй нөгөөдөх чинь бие засчихаад ирье гээд гарсан байдаггүй, жорлонд уначихсан юм болов уу гээд яриад байж байгаад Цэ эгч ажил руугаа явлаа гээд явсан. Тэрний дараа М руу өөрийнхөө 80850335, 99890335 гэсэн дугаарын аль нэгээр нь залгаад ирэх болж байна уу? А ах чинь жоохон юм уучихсан байгаа шүү гэж хэлсэн чинь 30-40 минутын дараа очлоо гэж хэлсэн. Тэгээд Т нь уйлаад байхаар нь шээсийг нь хуурайлж, даавууг нь хийчихээд байж байхад А нь 0,5 литрийн Ерөөл архи аваад орж ирсэн. Тэгэхээр нь архи авлаа гэж хэлсэн чинь 2 татчихъя гээд 2 татсан. Би мөн уг архинаас 2 татсан. Тэгээд архийг нь аваад явлаа гэсэн чинь надтай маргалдаад бид 2 зууралдаад хүүхдийг гэрийн зүүн урд хэсэгт шиг санаж байна булаацалдаад нэлээн зууралдсан. А нь хүүхдээ аваад гадагшаа гарна гээд байхаар нь би явуулахгүй гээд М луу залгаад “ ах чинь хүүгээ авч гарна гээд байна” гэж хэлсэн чинь “ ханиад хүрчихнэ юу яриад байгаа юм “ гээд утсаа тасалсан. Би архийг аваад гарах үед А нь зүүн орон дээр Ө.Тийг өвөр дээрээ суулгаад тэвэрчихсэн байж байсан. 11 цаг нэлээн өнгөрч байхад гэртээ очоод Мтой яриад “ гэртээ байна. Ах чинь хүүгээ тэврээд гэртээ зүүн орон дээрээ суугаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад А нь ороод ирсэн. Хүүхдээ яасан юм вэ гэхэд унтаад үлдсэн гэхээр нь Мыг ирчихсэн байна гэж бодсон. Учир нь А нь Мыг гэртээ ирээгүй бол хаяж явдаггүй юм. Тэгээд бид хоёр 0,5 литрийн Ерөөл архийг дундуураас дээхнүүр байсныг хувааж уугаад ойролцоогоор 20-30 минут орчим болоод хүүхэд рүүгээ явахгүй юм уу гэхэд явлаа гээд явсан. Тэндээс гараад хаашаа явсныг мэдэхгүй байна. Миний хувьд нэлээн согтоод үлдсэн. Тэгээд ухаан ороход цагдаа дээр ирсэн байсан. Орой архи гайгүй болох үед Тийг нас барсан гэдгийг сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35, 36-38/
- Гэрч Э.Тын: Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг Түвшин дэлгүүрийн баруун талын хашаанд хадам ээж Цэгийн хажууд байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг өнгөрч байхад А ах бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд “ М луу залгаад өгөөч хүүхэд нь уйлаад байна “ гэсэн. Тэгээд өөрийнхөө 96118069 дугаарын утаснаас Мын 96272710 дугаарын утас руу залгаад хүүхэд чинь уйлаад байна ирэх болж байна уу гэж хэлсэн чинь М нь утсаа тасалсан. Үүнээс хойш 10-аад минутын дараа А ах дахин орж ирээд М луу утсаар чинь ярьчихъя гээд 11 цаг 15 минутад залгаад хүүхэд чинь уйлаад байна гэж ярьчихаад буцаад гараад явсан. Үүнээс хойш 12 цаг 12 минутад М луу би залгаад гэртээ ирсэн юм болов уу гээд асуух гэхэд утсаа тасалсан. Тэгээд байж байхад 12 цаг 30 минутын үед А ах орж ирээд хүүхэд сонин болчихлоо гээд сандарсан байдалтай орж ирэхээр нь хамт гэрлүү нь ороход Т нь зүүн орон дээрээ ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. А ахаас яасан юм гэхэд юу ч дуугараагүй. Тэгэхээр нь тухайн үед Тийг татчихсан юм болов уу эмнэлэг дуудъя гээд гараад ээж рүү нь залгаж байхад М нь ирж байгаа харагдахаар нь хурдлаарай гэж хэлчихээд эхнэрийнхээ ажилладаг дэлгүүр лүү очиж хэлээд эхнэрээ түрүүлээд явуулсан. Би дэлгүүр дээр үлдээд дэлгүүрийн эзнийг дуудаж суулгаад гэрлүү очиход М, Болортуяа нар уйлаад А ахыг хүүхэд яачихваа гээд загнаад байж байсан. Тэгээд эмнэлэг үзээд нас барсан байна цагдаад мэдэгд гээд би цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,
- Гэрч О.Бийн: Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед өмнөх өдөр уусан байсан тул шараа тайлахаар Аын гэрээр орсон. А нь гарах ажилтай гэхээр нь хамт гараад ганц юм уухуу гэсэн чинь зөвшөөрсөн. Бид хоёр Булаг дэлгүүр рүү орж 0.75 литрийн Ерөөл архийг зээлж аваад Баяы гэр рүү явж байгаад Аын эхнэр Гтай таарсан. Г, А нар хоорондоо юм яриад байсан ба Г нь гэрлүүгээ яваад А бид 2 Баяы гэрлүү архиа аваад орсон. Тэндээ Бая, А бид 3 уугаад дундаас нь дээгүүр болж байхад гаднаас Аын эхнэр орж ирээд уг архийг Г, Бая, А бид 4 хувааж уусан. Миний өмнөх өдрийн архи гараагүй байсан учраас нилээн согтсон байсан. Ууж байхад А эхнэртэйгээ айлын хүүхэд харна гэж ярьж байсан. Тэгээд А нь эхнэрийнхээ хамт 9 цаг өнгөрч байхад Баяы гэрээс гараад явсан. Би тэндээс шууд гэртээ харьсан. Аын согтолт гайгүй байх шиг байсан. Г ч гэсэн согтолт гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/
- Гэрч С.Бийн: Манай зүүн талын хашаанд манай дүү Г нь нөхөр А болон хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ төв рүү аптек рүү явчихаад буцаад гэр рүүгээ явж байхад манай зүүн үзүүрийн Баяы хашааны завсраар А нь дуудахаар нь яваад очиход ганц юм байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь наад карманд чинь байгаа юм биш үү гээд нилээн согтолттой асуусан. Тэгэхээр нь байхгүй гэж хэлчихээд явсан. А нь эхнэр Ггийн хамтаар зүүн тийшээ Мын гэр рүү явж байсан. Тэгээд 13 цагийн үед Аын том охин Удвалгарав уйлчихсан манайх руу орж ирээд аав, ээж хоёр хаана байна, М эгчийн хүүхэд өнгөрчихөөд байна гэж байсан. Тэгэхээр нь Баярхүүгийн гэрт А, Г нар байж магадгүй гээд явж байхад замд Цэ эгчийн охин Туяа, Төрөө нар лам руу явж байна та Батмөнх ахад хэлчихээрэй гэсэн. Тэгээд би Баярхүүгийн гэр рүү ороход А, Г нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,
- Гэрч Б.Өын: А, Г нар нь архи уухгүй бол их сайн хүмүүс байгаа юм. Уучихаараа нэмж уух гээд байдаг юм. Зан чанарын хувьд их төлөв, хүнд тусархуу, амьдрал ядуу хүн байгаа юм. Миний хүүг маш сайн хардаг байсан хүмүүс гэдгийг өнөөдөр ах дүү нараасаа сонслоо. Тийм болохоор надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөнөөр шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
- Гэрч С.Цэгийн: би 10 цаг өнгөрөөгөөд гэрээсээ явсан. Тэр үед Тийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний: Талийгаач Ө.Тийн цогцост дагз ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйх, гавлын булчинд цус хуралт, 2 уушигны угийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндий дэх цус хуралт /250 мл/, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, духанд зүүн хөмсөгний дээд хэсэгт, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, аюулхайн дээд хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, хамрын үзүүрт, баруун хацарт зулгаралт, хэвлийн цочмог цус алдалт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ. Духанд зүүн хөмсөгний дээд хэсэгт, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, аюулхайн дээд хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, хамрын үзүүрт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл тус бүрээрээ эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь уушигны завсрын эдийн хатгаатай, энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач Ө.Тийн цогцост үүссэн хавсарсан олон гэмтлүүд нь өндрөөс унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас баржээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57,58-61/
- 000226751 дугаартай Нас барсны гэрчилгээний хуулбар гэх дүгнэлт /хх-ийн 104/,
- Ө.Тийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 112/
- Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ /хх-ийн 110-111/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/
- “ 2030000000001 тоот хэрэг, Хяналтын камерын бичлэг” гэх бичвэртэй Сиди бичлэг,
- “ 2030000000001 тоот хэрэг, 1. ХГҮ, 2. Цогцосны үзлэг, 3. Б.А, С.Г нарын мэдүүлэг шалгасан ” гэх бичвэртэй Сиди бичлэг,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 62/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай: Б.Ааас авсан гэх цусанд 1.7 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 64/
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 65/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай: С.Ггаас авсан гэх цусанд 1.2 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 67/
- Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 99-102/
- Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/
- Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 97-98/
- Б.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/
-Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-109/
- Хохирогч Л.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-103/
- Хохирогч Л.М, түүний ээж, эгч нарын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 105/,
- Яллагдагч Б.Аын Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярт гаргасан хүсэлт/хх-127/
- Өмгөөлөгч Г.Нгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярт гаргасан хүсэлт/хх-128/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 5/01 дугаартай тогтоол /хх-ийн 129-130/,
- Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/79 тоот тодорхойлолт,
- Б.Аын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа,
- Жамцолин хийдийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт. 2020.02.05.
- Хохирогч Л.Мын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт.2020.03.09. зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг Төвийн 336 тоот хашаан дахь иргэн Л.Мын гэрт түүний 4 сартай хүү Ө.Тийг тэвэрч явахдаа явганаас бүдэрч унаж түүнд “ дагз ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйх, гавлын булчинд цус хуралт, 2 уушигны угийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндий дэх цус хуралт /250 мл/, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, хэвлийн цочмог цус алдалт “ гэмтэл учруулан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь:
шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Би хоёр сарын хугацаанд тэр хүүг харсан. Би өөрийн хүү шигээ хардаг байсан. Надад өөрийн хүү шиг санагддаг байсан. Надад ямар ч санаатай үйлдэл байхгүй. Үйлдсэн хэрэг дээр маргах зүйл байхгүй.
Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Б, Бая нартай 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг тал хүртэл нь уугаад байж байхад эхнэр Г орж ирээд хувааж уусан. Тэрнээс хойш хөдөөний зүс таних хүнээр 0.5 литрийн Ерөөл архи авахуулж Мын гэрт орсон. Уг архинаас 100 орчим граммын аягаар ёроолоор 2 хийж өгснийг уусан. Би Тийг салхинд авч гарна гэсэн чинь эхнэр Г гаргахгүй гээд булаацалдаад надаас авах гээд татаад байсан. Тэгээд би өгөхгүй гээд зүүн орон дээр тэврээд суугаад үлдсэн. Миний согтолт гайгүй байсан. Би Тийг тэвэрсэн байхад манай эхнэр надад өгөөдөх гээд хөлнөөс, мөн биенээс нь татаад байсан. Тэр үед л өмд нь тайлагдсан байх. Миний хувьд хүүхдийн хувцсыг тайлсан зүйл байхгүй. Эхнэр бид хоёр хүүхдийг гэрийн үүдний хэсэгт өгнө, өгөхгүй гээд булаацалдсан. Тэгээд эхнэр архи аваад явчихсан. Би хүүхдийг аваад үлдсэн. Ойролцоогоор 5-10 минутын дараа эхнэрийн араас гарч явах гэж байгаад хүүхдээ тэвэрсэн чигээрээ хөлөндөө бүдрээд уначихсан. Унаад боссоны дараа хүүхэд уйлахгүй болохоор нь хэвтүүлж орхиод гэртээ очиж архиа эхнэртэйгээ хувааж уусан.Намайг гэрт очиход хүүхдээ хэнд орхисон талаар асуугаагүй. Архиа ууж дуусгаад буцаад очиход Т царай нь сонин болсон байхаар нь сандраад хажуу айл руу орсон. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Би Тийг энгэртээ тэвэрчихсэн байсан. Тэгээд хөлөндөө бүдрээд унахдаа доороо хийгээд уначихсан. Өөр гэмтэл учруулаагүй.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх,
хохирогч Л.Мын “ Хүү Тийг манай ээжийн дүү Г эгч, нөхөр А нараар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн харуулж байсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 24 минутад А ах руу залгахад орж байна гээд гадна хаалга дуугараад ороод ирсэн. Би зөрөөд гарах гэхэд А ах би гарчихаад ирье гэсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэхэд Хар Дэк /бүтэн нэрийг нь хэлээгүй/ 0,33 граммын архи авч өгнө гэсэн юм гэхээр нь та архи ууж яах гээд байгаа юм гэхэд ах нь ухаанаа алдтал уухгүй шүү дээ гэж хэлээд гараад явсан. Түүнийг гарсны дараа нь 08 цаг 25 минутад Г эгч рүү залгаад А ах гараад явчихлаа ирээгүй байна гэхэд эгч нь гэрээс гарч байна, яваад очъё гэсэн. Тэгээд хүүхдээ унтаж байсан болохоор орон дээр хэвтүүлж орхиод ажил руугаа явсан. 11 цаг 05 минутад Г эгчийн 80850335 дугаарын утас руу залгаад ярьсан чинь “А ах чинь хүүхдээ авч гарна, гэр лүүгээ авч явна гээд байна, А ах чинь хүүхдээ өвөр дээрээ аваад сууж байна” гэсэн. 11 цаг 42 минутад дахин залгахад А ахын утсыг Г эгч авсан ба “Та хаана байна” гэхэд “би гэртээ байна” гэхээр нь та манайд байж байхгүй яасан юм вэ гэхэд А ах чинь үлдсэн гэж байсан. Үүний дараа 11 цаг 43 минутад дахиад залгахад утсаа авчихаад салгасан. 12 цаг 30 минутын орчим гэрлүү явж байхад Төрболд хашаанаас гүйж гарч ирээд “хурдлаарай хүүхэд чинь” гэж хэлэхээр нь ямар нэгэн асуудал болсон байна гээд яараад гэртээ ороход Төрболдын гэрээс А нь “би хүүгээ алаагүй” гээд бархираад гараад ирсэн. Тэгэхээр нь согтуудаа дэмийрч байна гээд гэр лүү ороход гэрийн баруун урд Тт явахдаа өмсүүлсэн байсан гадуур зузаан цэнхэр алаг өмдийг эргүүлээд тавьсан, 2 оймс нь зүүн орны урд шалан дээр, бойтог нь орон дээрээ байсан. Манай хүүг гэрийн зүүн орон дээр бараг ирмэг дээр хэвтүүлсэн гэрийн хаалга онгорхой, гэр хүйтэн байсан. Тэгээд хүүхэд дээрээ очоод хөлийг нь бариад үзэхэд хөрсөн, царай нь цайгаад, уруул хөхөрсөн, эрүүний зүүн хэсэгт хөхөрсөн, памперсандаа баачихсан байсан. Мөн хамраас нь бага зэрэг цус шүүрч гарсан байдалтай, нас барсан байсан. Миний араас А ах орж ирээд авдрын өмнө суучихаад уйлаад “ би хүүгээ алаагүй “ гээд бархираад утсаа шидсэн юм. Миний бодлоор гэрт ороход өмсүүлсэн байсан зузаан өмд нь гэрийн баруун урд хаалганы хэсэгт эргүүлсэн байдалтай байсан болохоор А ахыг унагаасан эсхүл орноос авах гэж байгаад унагаасан байх гэж бодож байна ” гэх,
гэрч С.Ггийн “ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад босоод байж байхад Б нь орж ирээд Аыг хамт зүүн тийшээ явъя гээд явсан. Тэгэхээр нь М луу утсаар яриад А ах чинь очсон уу гэхэд сая орж ирээд удахгүй ирнэ гээд гараад явлаа гэсэн гэхээр нь тэгвэл эгч нь очъё гээд гэрээс гараад зүүн тийшээ явж байхад Баяы хашааны зүүн талд гудманд Б, А нар зүүн талаас ирж байсан. Тэгээд хаашаа явж байгаа юм гэхэд энд олуулаа байна Б бид 2 орчихоод гарна. Тэгээд Мын гэрлүү явна гэхээр нь буцаад гэртээ ирээд галаа түлчихээд Баяы гэрлүү 08 цаг өнгөрөөгөөд Аыг яваагүй байж магадгүй гээд ороход Бая, Б, А гурав 0,75 литрийн Ерөөл архи дундаа тавьчихсан уугаад талаас нь дээгүүр болчихсон байж байсан. Тэгэхээр нь уг архийг Бая, Б, А бид 4 хувааж уучихаад Мын гэрлүү очиход Цэ эгч орж гараад байж байсан.10 цаг өнгөрөөгөөд А нь бие засчихаад ирье гээд гарч явчихаад ирэхгүй 20- 30 минут болохоор Цэ эгчтэй нөгөөдөх чинь бие засчихаад ирье гээд гарсан байдаггүй, жорлонд уначихсан юм болов уу гээд яриад байж байгаад Цэ эгч ажил руугаа явлаа гээд явсан. Тэрний дараа М руу өөрийнхөө 80850335, 99890335 гэсэн дугаарын аль нэгээр нь залгаад ирэх болж байна уу? А ах чинь жоохон юм уучихсан байгаа шүү гэж хэлсэн чинь 30-40 минутын дараа очлоо гэж хэлсэн. Тэгээд Т нь уйлаад байхаар нь шээсийг нь хуурайлж, даавууг нь хийчихээд байж байхад А нь 0,5 литрийн Ерөөл архи аваад орж ирсэн. Тэгэхээр нь архи авлаа гэж хэлсэн чинь 2 татчихъя гээд 2 татсан. Би мөн уг архинаас 2 татсан. Тэгээд архийг нь аваад явлаа гэсэн чинь надтай маргалдаад бид 2 зууралдаад хүүхдийг гэрийн зүүн урд хэсэгт шиг санаж байна булаацалдаад нэлээн зууралдсан. Тэгээд А нь хүүхдээ аваад гадагшаа гарна гээд байхаар нь би явуулахгүй гээд М луу залгаад “ ах чинь хүүгээ авч гарна гээд байна “ гэж хэлсэн чинь “ ханиад хүрчихнэ юу яриад байгаа юм” гээд утсаа тасалсан. Би архийг аваад гарах үед А нь зүүн орон дээр Ө.Тийг өвөр дээрээ суулгаад тэвэрчихсэн байж байсан. 11 цаг нэлээн өнгөрч байхад гэртээ очоод байж байхад Мтой яриад “ гэртээ байна. Ах чинь хүүгээ тэврээд гэртээ зүүн орон дээрээ суугаад үлдсэн “ гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад А нь ороод ирсэн. Хүүхдээ яасан юм вэ гэхэд унтаад үлдсэн гэхээр нь Мыг ирчихсэн байна гэж бодсон. Учир нь А нь Мыг гэртээ ирээгүй бол хаяж явдаггүй юм. Бид хоёр 0,5 литрийн Ерөөл архийг дундуураас дээхнүүр байсныг хувааж уугаад ойролцоогоор 20-30 минут орчим болоод хүүхэд рүүгээ явахгүй юм уу гэхэд явлаа гээд явсан. Тэндээс гараад хаашаа явсныг мэдэхгүй байна. Миний хувьд нэлээн согтоод үлдсэн. Тэгээд ухаан ороход цагдаа дээр ирсэн байсан. Орой архи гайгүй болох үед Тийг нас барсан гэдгийг сонссон ” гэх,
гэрч Э.Тын “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг өнгөрч байхад А ах бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд М луу залгаад өгөөч хүүхэд нь уйлаад байна гэсэн. Тэгээд өөрийнхөө 96118069 дугаарын утаснаас Мын 96272710 дугаарын утас руу залгаад хүүхэд чинь уйлаад байна ирэх болж байна уу гэж хэлсэн чинь М нь утсаа тасалсан. Үүнээс хойш 10-аад минутын дараа А ах дахин орж ирээд М луу утсаар чинь ярьчихъя гээд 11 цаг 15 минутад залгаад хүүхэд чинь уйлаад байна гэж ярьчихаад буцаад гараад явсан. 12 цаг 30 минутын үед А ах орж ирээд хүүхэд сонин болчихлоо гээд сандарсан байдалтай орж ирэхээр нь хамт гэрлүү нь ороход Т нь зүүн орон дээрээ ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. А ахаас яасан юм гэхэд юу ч дуугараагүй. Тэгэхээр нь тухайн үед Тийг татчихсан юм болов уу эмнэлэг дуудъя гээд гараад ээж рүү нь залгаж байхад М нь ирж байгаа харагдахаар нь хурдлаарай гэж хэлчихээд эхнэрийнхээ ажилладаг дэлгүүр лүү очиж хэлээд эхнэрээ түрүүлээд явуулсан. Гэрлүү очиход М, Болортуяа нар уйлаад А ахыг хүүхэд яачихваа гээд загнаад байж байсан. Тэгээд эмнэлэг үзээд нас барсан байна цагдаад мэдэгд гээд би цагдаад мэдэгдсэн” гэх,
гэрч О.Бийн “2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед Аын гэрээр ороод хамт гараад ганц юм уух уу гээд бид хоёр Булаг дэлгүүр рүү орж 0.75 литрийн Ерөөл архийг зээлж аваад Баяы гэр рүү явж байгаад Аын эхнэр Гтай таарсан. А бид хоёр Баяы гэрлүү ороод Бая, А бид 3 уугаад байхад Аын эхнэр орж ирээд уг архийг бид 4 хувааж уусан. Миний өмнөх өдрийн архи гараагүй байсан учраас нилээн согтсон байсан. Ууж байхад А эхнэртэйгээ айлын хүүхэд харна гэж ярьж байсан. Тэгээд А нь эхнэрийнхээ хамт 9 цаг өнгөрч байхад Баяы гэрээс гараад явсан. Би тэндээс шууд гэртээ харьсан. Аын согтолт гайгүй байх шиг байсан. Г ч гэсэн согтолт гайгүй байсан ” гэх,
гэрч С.Бийн “ Манай зүүн талын хашаанд манай дүү Г нь нөхөр А болон хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ төв рүү аптек рүү явчихаад буцаад гэр рүүгээ явж байхад манай зүүн үзүүрийн Баяы хашааны завсраар А нь дуудахаар нь яваад очиход ганц юм байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь наад карманд чинь байгаа юм биш үү гээд нилээн согтолттой асуусан. Тэгэхээр нь байхгүй гэж хэлчихээд явсан. А нь эхнэр Ггийн хамтаар зүүн тийшээ Мын гэр рүү явж байсан. 13 цагийн үед Аын том охин Удвалгарав уйлчихсан манайх руу орж ирээд аав, ээж хоёр хаана байна, М эгчийн хүүхэд өнгөрчихөөд байна гэж байсан. Тэгээд би Баярхүүгийн гэр рүү ороход А, Г нар байхгүй байсан ” гэх,
гэрч Б.Өын “А, Г нар нь архи уухгүй бол их сайн хүмүүс байгаа юм. Уучихаараа нэмж уух гээд байдаг юм. Зан чанарын хувьд их төлөв, хүнд тусархуу, амьдрал ядуу хүн байгаа юм. Миний хүүг маш сайн хардаг байсан хүмүүс гэдгийг өнөөдөр ах дүү нараасаа сонслоо. Тийм болохоор надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэх,
гэрч С.Цэгийн “...би 10 цаг өнгөрөөгөөд гэрээсээ явсан. Тэр үед Тийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлгүүд,
шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай: Талийгаач Ө.Тийн цогцост дагз ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, дагзны хуйх, гавлын булчинд цус хуралт, 2 уушигны угийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндий дэх цус хуралт /250 мл/, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, духанд зүүн хөмсөгний дээд хэсэгт, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, аюулхайн дээд хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, хамрын үзүүрт, баруун хацарт зулгаралт, хэвлийн цочмог цус алдалт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ. Духанд зүүн хөмсөгний дээд хэсэгт, эрүүнд, эрүүний зүүн доод буланд, аюулхайн дээд хэсэгт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, хамрын үзүүрт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл тус бүрээрээ эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь уушигны завсрын эдийн хатгаатай, энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач Ө.Тийн цогцост үүссэн хавсарсан олон гэмтлүүд нь өндрөөс унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас баржээ “ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Б.А нь тухайн өдөр иргэн хохирогч Л.Мын 4 сартай хүү Ө.Тийг гэрт нь харж, сахих явцдаа түүнийг тэвэрч яваад бүдэрч унасны улмаас уг хүүхэд гэмтэл авч нас барсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд амь хохирогч Ө.Тт гэмтэл учирч, үүний улмаас нас барсан нь Б.Аын түүнийг тэвэрч яваад унасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба энэ талаар гарсан шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гаргасан 03 дугаартай “ Талийгаач Ө.Тийн цогцост үүссэн хавсарсан олон гэмтлүүд нь өндрөөс унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас баржээ “ гэх дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзлээ.
Б.А нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр сэтгэхүйн хувьд хүүхдийг тэвэрч явахдаа явганаас унах, хүүхдэд гэмтэл учрах, амь нас хохирох үр дагавар үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд харин согтууруулах ундаа хэрэглэсэн байдалдаа хайхрамжгүй хандаж буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хор уршиг, хохирол учруулсан үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан эсхүл мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс унаж хүүхдийн амь насыг хохироожээ.
Шүүгдэгч Б.Аын, амь хохирогч Ө.Тийг тэвэрч явахдаа унаж амь насыг хохироосон уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М “Миний зүгээс Б.Ат гомдол, тэмцэлгүй, нөхөн төлбөр мөнгө нэхэхгүй байгаа тул энэ хүнийг хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтийг гаргасан ба иймд шүүгдэгч Б.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Аын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин уг хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, Б.А нь гэрт хүүхэд тэвэрч явахдаа тохиолдлоор, санамсаргүй байдлаас бүдэрч унасны улмаас уг хүүхэд гэмтэл авч нас барсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн долдугаар бүлэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан байдлыг шалгуур болгож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр байна.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг нөхөн сэргээх, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй боловч уг асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М “Миний зүгээс Б.Ат гомдол, тэмцэлгүй, нөхөн төлбөр мөнгө нэхэхгүй тул энэ хүнийг хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү ” гэж, хүүхдийн эцэг, гэрч Б.Өын “ А, Г нар нь архи уухгүй бол их сайн хүмүүс байгаа юм. Зан чанарын хувьд их төлөв, хүнд тусархуу, амьдрал ядуу хүн байгаа юм. Миний хүүг маш сайн хардаг байсан хүмүүс гэдгийг өнөөдөр ах дүү нараасаа сонслоо. Тийм болохоор надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөнөөр шийдэж өгнө үү ” гэж тус тус мэдүүлж, хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа дурджээ.
Иймд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тэрээр эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, түүнчлэн уг хэргийн амь хохирогч нь түүний төрөл, садангийн хүн болох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, хохирогчийн эцэг болон төрөл садангийн хүмүүс гомдолгүй гэсэн зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж,
мөн түүний согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг үндэслэн дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох ” хязгаарлалт тогтоох, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас 30 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Ат дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох ” хязгаарлалт тогтоох, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас 30 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН