Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
Хэргийн индекс | 135/2016/01467/и |
Дугаар | 23 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 23
Н.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01*******67/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1577 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Шаргалжуут овогтой Н-ийн О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* дүгээр сургуульд холбогдох
“******* дүгээр сургуулийн захирлын 2016.09.15-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг
Хариуцагч ******* дүгээр сургуулийн захирал Г.******* гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Н.О-, түүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.Содболдоос:
Н.О- нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нийгмийн ажилтнаар томилогдсон бөгөөд, хөдөлмөрийн гэрээг хичээлийн шинэ жил хүртэл хугацаагаар байгуулсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2 захирал ажлаа хүлээлцсэнээс болж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байсан бөгөөд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан бол тушаалын үндэслэл зөв байх байсан ба тушаалд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан. Иймд ******* дүгээр сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б-27 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгуулж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатараас:
2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Г.******* нь сургуулийн захирлаар томилогдон очиход уг сургуулийн боловсон хүчний бодлого алдагдсан байсан учир тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж ажлаас нь чөлөөлсөн. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7*******1 тоот тушаалаар батлагдсан “ЕБСургуулийн үргэлчилсэн дүрэм батлах тухай” дүрмийн 2.5-д “Захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангасан мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулна” гэсэн заалтыг зөрчиж 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан байсан учир сонгон шалгаруулалт явуулсан. Иймд сонгон шалгаруулалтад зохих байдлаар оролцож тэнцээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1577 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ажилд эгүүлэн томилж, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 1,*******50,972 төгрөгийг гаргуулж, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2-д зааснаар нэг удаа олгож байгаа дээрх цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар нэг удаа тооцон авч, санд төвлөрүүлэхийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Н.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох ажилгүй байсан хугацааны гаргуулсан цалин 1,*******50,972 төгрөгөөс ногдох тэмдэгтийн хураамж 38,165 төгрөгийг Дархан-Уул аймгийн ******* дүгээр сургуулиас гаргуулан төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчаас давж заалдсан гомдолдоо:
Би ******* дүгээр сургуулийн захирлаар 2016.08.31-ний өдөр томилогдон ажилласан бөгөөд өмнөх захирал Д.******* нь Н.О-ыг 2016.03.02-ны өдрийн Б/27 тоот тушаалаар нийгмийн ажилтны орон тоон дээр ажилд авч 2016.03.02-ны өдрөөс 2016.09.01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай ажиллахаар №0******* тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Н.О- нь хичээлийн шинэ жилийн нээлт болоход “Төрийн дуулал” эгшиглүүлэх ажиллагааг тасалдуулсан бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээний гэрээний хугацаа дуусгавар болж байсан тул хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр түүнийг ажлаас чөлөөлж, нийгмийн ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010.10.25-ны өдрийн №*******71 тоот тушаалаар батлагдсан “ЕБС-н үлгэрчилсэн дүрэм батлах тухай” 2.5-д заасан заалтыг өмнөх захирал Д.******* зөрчсөн учир ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж шаардлага хангасан ажилтныг шалгаруулж авсан. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.О- ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажлаас халсан ******* дүгээр сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* дүгээр сургуулийн захирал нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан этгээдийг ажилд авсан нь хууль, үлгэрчилсэн дүрэм болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр тушаал гаргасан гэж маргасан байна.
Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.О- ******* дүгээр сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тус сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд томилогдсон бөгөөд 03 дугаар сарын 03-ны өдрийн 0******* тоот ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухайн оны дараачийн хичээлийн шинэ жил эхлэх хүртэл буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан нь талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулахаар, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор хуульчилсан.
Нийгмийн ажилтны ажил албан тушаал нь ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр мөн байна.
Хариуцагч нэхэмжлэгчтэй хугацаатай, туршилтын журмаар гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй байхаас гадна ажилтантай ийнхүү тохиролцоогүй байх тул байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Хугацаатай гэрээ байгуулах нь ажлын онцлог болон шаардлагаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр хийгдэх бөгөөд ийм байдал тогтоогдоогүй тул гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар талууд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцлөөс гадна бусад нөхцлийг тохирч болох бөгөөд бусад нөхцөл гэдэгт ажил гүйцэтгэж эхлэх хугацаа, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэмж, тэдгээрийг олгох нөхцөл, журам, ажил, амралтын цаг тэдгээрийн үргэлжлэх хугацаа, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, ажилтны эрх зүйн болон хувийн байдлын онцлогтой холбоотой асуудлын талаар талуудын харилцан тохиролцсоныг хамааруулан ойлгоно.
Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар гэрээний 1 дэх хэсэгт гэрээний гол нөхцлийн талаар 2 дахь хэсгээр гэрээний бусад нөхцлийн талаар тус тус тохиролцжээ.
Гэрээний 2.1-д гэрээг сунгах тохиолдол, 2.2-т гэрээг шууд цуцлах нөхцлийн талаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т заасан зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, ажлын ур чадварын үнэлгээнд “хангалтгүй” гэсэн үнэлгээ аваагүй, ёс суртахууны зөрчил гаргаагүй байна.
Ажил олгогч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдгийг үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийн талаар хуульд нийцсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь ажил олгогч нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа сургуулийн дотоод журмыг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авсныг засч, дахин сонгон шалгаруулалт явуулж зохих журмын дагуу тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу ******* дүгээр сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг орхигдуулсан, шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох байтал ажилгүй байсан хугацааны цалинг гэж томьёолсон нь буруу байх тул тэдгээрийг тус тус зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1577 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1 дүгээр заалтад:
“******* дүгээр сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож гэж нэмж, 2 дугаар заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О-ын 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 06 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гэснийг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Л.АМАРСАНАА