Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П-И” ХХК /РД: *******/, 

Нэхэмжлэгч: Т овогтой Н ийн Н /РД:**********/, 

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Э******* хүчний хяналтын улсын байцаагч Б.М ,

Гуравдагч этгээд: М

Нэхэмжлэлийн шаардлага: “Э******* хүчний Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Дулааны шугам сүлжээний тухай” № 07/110/******* дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х ы өмгөөлөгч З.С, гэрч О.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “П И” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “УБДС” ТӨХК-тай байгуулсан “Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах” № 2012/03 гэрээгээр С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-3******* төв болон 4 дүгээр магистралийн тк 415 шугамыг *******,5 сая төгрөгөөр худалдан авч үнийг нь бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эзэмшигч болсон юм.

“П-И” ХХК нь дулаан хангамжийн Unit-3******* төвийг өөрийн зочид буудлын зоорийн давхарт нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч шинэчлэн өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн юм.

Ингэснээр тухайн байрлалд дулааны э******* хүчний техникийн боломж бий болж шинээр баригдах барилгын дулаан, халуун усны техникийн нөхцлийг хүсч холбогдох газар хүсэлтээ гаргасан. Ингээд Э******* хүчний газраас “П” ХХК-ийн нэр дээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгад 41/2012 тоот дулааны техникийн нөхцлийг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон. 

П ХХК нь техникийн нөхцлийн шаардлагын дагуу 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Н******* и*******” ХХК-тай 13/0328 дугаартай “Халаалтын цогц төхөөрөмж угсрах ажлын гэрээ”-г байгуулж, 340 сая төгрөгийн өртөгөөр 4-р магистралын 100 мм-ийн тк 145-ын салаа шугамыг 159 мм болгон шинэчлэн өргөтгөсөн.

Ингээд “П” ХХК С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургалт, үй*******илгээний зориулалттай 17-н давхар барилгыг 2012 оны 7 дугаар сараас барьж эхлэн 2016 оны 06 дугаар сард ашиглалтад оруулсан. 

Шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Нийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. 

Зөвхөн дулаан хангамжийн төв болон шугамын өргөтгөл, шинэчлэлд иргэн Н.Н, “П” ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба 6*******,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр блансаас хасч “П-И” ХХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн. 

Дулаан хангамжийн Unit-3******* төв болон ТК-415 шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан э******* хүчийг сэлгэн залгах шинэ шугамыг өөрийн барьса дэд өртөөнд холбосон ба өнөөдрийн байдлаар засвар, арчилгаа үй*******илгээний зардалд нийт 700 гаруй сая төгрөгийн зардал гарсан байдаг. 

Гэтэл э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М  нь “дулааны шугамд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна” гэх Эрдмийн их сургуулийн гомдлын дагуу шалгалт хийгээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №07/110/******* дугаар дүгнэлт гаргажээ.

1. Улсын ахлах байцаагч нь Э******* хүчний  тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт “Э******* хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасныг баримтлан дүгнэлтээ гаргасан. 

Хуулийн энэ заалтаар э******* хүчний хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу энэ хуулийн 12 дугаар зүйлд тусгайлан заасан үйл ажиллагааг эрхлэх эрх, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй харилцах харилцааг зохицуулсан байна. 

Гэтэл “П” ХХК энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн хэрэглэгч бөгөөд улсын ахлах байцаагч нь үүсээгүй харилцааг зохицуулсан мэтээр хууль буруу хэрэглэж дүгнэлт гаргасан. 

2. Улсын ахлах байцаагч нь дүгнэлтдээ “Э******* хүчний яамнаас 2014, 2016 онд техникийн нөхцлийн хугацааг сунгаж 17/2014, 21/2016 дугаар техникийн нөхцлүүдийг олгосон байна” гээд хууль, эрх зүйн үндэслэлээ “Дулааны э******* хүч хэрэглэгч дүрэм”-ийн 23 дахь заалт “Дамжуулагч түгээгчээс зохих журмын дагуу техникийн нөхцөл авсан бусад хэрэглэгчийг үндсэн хэрэглэгч өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд холбуулах үүрэгтэй” гэж гарсан байдаг.

Ингээд Эрдмийн их сургуулийн нэр дээр гарсан 21/2016 дугаар техникийн нөхцлийг үндэслэж Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч энэ дагуу иргэн Н.Н болон “П-И” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн дулаан халуун усны шугам сүлжээг огтолж Э барилгаа дулаанд холбосон.

Хэрэглэгчийн нэр: “П” ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга нэрээр олгосон дээрхи 41/2012 дугаар техникийн нөхцөл ямар арга замаар Эрдмийн их сургуулий нэр дээр болон өөрчлөгдөж 21/2016 сунгалт хэлбэртэй болсныг нэхэмжлэгч нар тухайн үед мэдээгүй, ойлгоогүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн нэг л барилгад зоруулан олгогдсон технизийн нөхцөл хууль бус ямар арга, хэлбэрээр сунгалт болж өөр нэгэн аж ахуйн нэгжийн өөр нэгэн барилгын дулааны техникийн нөхцөл болон өөрчлөгдөж, манай нэр дээр олгосон техникийн баримт бичиг яаж бусдын зургаар бусдых болж хувирсныг ахлах байцаагчийг тодруулах, эрх бүхий байгууллага гомдлыг шийдвэрлэсэн байдлыг харгалзан арга хэмжээ авахыг хүссэн. 

Улсын ахлах байцаагч гомдлыг хянан шалгахдаа шударга ёс, тэгш байдлыг ханган, шалгуулагчийн хууль ёсны эрхийг хүндэтгэн харьцах, хууль дээдлэн гаргасан аливаа шийдвэр нь хуульд нийцсэн тэдгээрт үндэслэсэн байх за*******д нийцүүлэн дүгнэлт гаргаагүй.

Улсын ахлах байцаагч нь хяналт шалгалтын явцад шалгасан баримт материал эргэлзээ төрүүлбэл түүнийг заавал магадлан шалгаж үнэн зөвийг тогтоох ба илэрсэн зөрчлийг хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан нотлон тогтоох үйл ажиллагаа авч хэрэгжүүлээгүй яаран дүгнэлт гаргасан. 

Улсын ахлах байцаагч Б.М  нь “Э******* т*******” ХХК-ийн боловсруулсан ажлын зургийн дагуу буюу Эрдмийн их сургуулийн барилгын зоорийн давхраар угсрагдсан шугамын талаар байнга асууж энэ талаар биднийг буруутгаж, илт гомдол гаргагчийн ажилтан мэт авирлаж дараа нь дүгнэлтээ гаргасан. 

“П-И” болон “П” ХХК-ийн аль аль нь “Э******* т*******” ХХК-д ажлыг зураг боловсруулах даалгавар өгөөгүй тийм төрлийн гэрээ байгуулаагүй. (“Э******* т*******” ХХК-д боловсруулсан ажлын зураг нь хүчингүй болсон 21/2016 техникийн нөхцөлд нийцүүлж Эрдмийн их сургуулийн захиалгаар хийгдсэн)

Бид энэ талаар э******* хүчний болдого, техникийн нөхцөл олгогч Э******* хүчний яамд “П” ХХК-ийн нэр дээр олгогдсон 17/2014 сунгалт бүхий 41/2012 техникийн нөхцөл яаж хэрхэн 2016 оны 05 дугаар сард Эрдмийн сургуулий ннэр дээр 21/2016 сунгалт техникийн нөхцөл болж өөрлөгдсөнийг тодруулж, шийдвэрлэж өгөхийг хүсч гомдлоо гаргасан. 

Эрх бүхий этгээдээс хууль бус арга хэлбэрээр өөрөөр хэлбэл техникийн нөхцөл эзэмшигчийн зөвшөөрөл, хүсэтгүйгээр тухайн техникийн нөхцлийг өөр нэгэн гуравдагч этгээдэд сунгалт хэлбэрээр шилжүүлэн өгч, ингэснээр үндсэн хэрэглэгч буюу техникийн нөхцөл эзэмшигчийн өөрийнх нь тоног төхөөрөмж, шугам эд хөрөнгө, эрх ашигт хохирол учруулах замаар өнөөх гуравдагч этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж үүнийг биелүүлэхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй юм гэж гомдсон. 

Э******* хүчний яамнаас 2016 оны 11, 12 дугаар сард Э нэртэй болгон 21/2016 тоот техникийн нөхцлийг сунгалт болгож өөрчилснийг хүчингүй гэж үзэж байгаа, мөн техникийн нөхцөл олгох ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэр гаргах болно гэх утга агуулга бүхий албан тоотыг бидэнд хүргүүлсэн.

Гэвч улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 21/2016 техникийн нөхцлийг үндэслэн “УБДС” ТӨХК 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Этай “Дулаан э******* хүчээр түр хангах гэрээ” байгуулан манай эзэмшил, өмчлөлийн тоног төхөөрөмж, шугам хоолойгоор дамжуулан дулаан, халуун ус нийлүүлсэн.

Э******* хүчний яамны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3/2399 албан тоотын хавсралтаар хэрэглэгчдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох “техникийн нөхцөл олгох” ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрдмийн их сургуулийн нэрээр олгосон 21/2016 техникийн нөхцлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг олж мэдсэн. 

Хуулийн үндэслэл: Үндсэн хуульийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 болон 47.1.6-д заасан үндэслэлээр шаардлага гаргаж байна. 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, ... иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах за*******д үндэслэнэ”. 

Э******* хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Э******* хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно”. (Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Дулааны э******* хүч хэрэглэх дүрэм, Э******* хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 31 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “УБДС ТӨХК-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”, Э******* хүчний зохицуулах хорооны 2015 оны 317 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Аж ахуйн харилцааны дүрэм”

Иймд захиргааны актыг гаргах цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан бөгөөд дараа нь олгосон эрх бүхий этгээд өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн техникийн нөхцөлд үндэслэсэн, эрх зүйн зөрчилтэй Э******* хүчний хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/110/******* дугаар дүгнэлт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэлийг сайн судлах хэрэгтэй. “П И” ХХК-д техникийн нөхцөлийг олгосон байдаг. Уг техникийн нөхцөлийг 2012 онд 2 жилийн хугацаатай олгоод 2014 онд 1 жилээр сунгасан. Техникийн нөхцөлийн хугацаа 2015 онд дууссан. 2015 онд багтаан “П И” ХХК нь техникийн нөхцөлийн хүрээнд 1.50 гкал/цагийн дулаанаа авсан. Дулааны э******* хүч хэрэглэх дүрмийн 11 дэх хэсэгт “Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3  жилээр тогтооно.  Энэ хугацаанд дулаан хэрэглэх барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй бол техникийн нөхцөлийн хугацааг  түүнийг  дуусахаас 2 сарын өмнө сунгуулна” гэж заасан. Техникийн нөхцөл гэж иргэн хуулийн этгээдээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд шинэ ба шинэчилсэн өргөтгөсөн объектыг холбуулахад хангавал зохих техникийн зохих шаардлагыг хэлнэ гэж дээрх дүрэмд заасан. Тэгэхээр техникийн нөхцөлийг иргэн, хуулийн этгээдэд л олгож байгаа. Техникийн нөхцөлд “П И” ХХК гээд хаалтан дотор “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилга” гэж бичсэн. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс 2012 онд олгогдсон техникийн нөхцөлийг өөрт хамааралтай мэтээр тайлбарладаг. Бид захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, барилгын эзний хувьд бид өөрийн нэр дээр техникийн нөхцөлийг гаргуулсан. Уг техникийн нөхцөлийн дагуу дулааны шугам, дулаан дамжуулах төвийг өргөтгөсөн. Гэтэл Улсын байцаагч 2016 оны техникийн нөхцөлийг үндэслэн дүгнэлт гарган үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн шугамаас гуравдагч этгээдийн барилгыг холбосон. Үүний улмаас бид техникийн нөхцөлд заасан дулаанаа авах боломжгүй байдалд хүрсэн. Хуулийн этгээдүүдийн байгуулагдсан огноо техникийн нөхцөл олгогдсоноос хойш байгуулагдсан. Хүмүүнлэгийн ухааны их сургууль дүрэмд зааснаар 1999 онд байгуулагдсан мэт харагдаж байгаа боловч хуулийн этгээдээр 2015 онд бүртгэгдсэн. Тэгэхээр “П И” ХХК нь техникийн нөхцөлийг Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран эзэмшиж байгаа асуудал байхгүй. Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2014 онд байгуулагдсан. Иймд техникийн нөхцөлийг Мд хамаатуулан үзэх боломжгүй. Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “П И” ХХК болон Н.Нийн эрхийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа үргэлжлэн явагдсаар байна. Бид техникийн нөхцөлийг хууль, журамд заасны дагуу авч дулаанаар хангуулсан. Гуравдагч этгээдийн барилгыг “П И” ХХК нь барьсан учраас техникийн нөхцөлгүй гэдийг мэдэж байна. Тус барилга  нь дулааны тусдаа зурагтай бөгөөд анхнаасаа техникийн нөхцөлгүй байсан. Ямар зөвшөөрөлгүй этгээдийг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн дулаанд холбосон. Улсын байцаагчийн дүгнэлтэд зохих журмын дагуу 2016 техникийн нөхцөлийг авсан учраас дулааны шугамдаа холбуулах үүрэгтэй гэж үзсэн. Гэтэл 2016 гэсэн техникийн нөхцөлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд Улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.7-д зааснаар  илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э******* хүчний хяналтын улсын байцаагч Б.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. “П” ХХК нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Б блок барилгыг (М) дулаанаар хангаж буй дулааны шугамыг улсын байцаагч болон хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тасдаж, холболтыг салгасан байгаа нь Э******* хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Э******* хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг оруулсан. 

Дээрх зөрчлийн заалт нь “П” ХХК нь Эрдмийн сургуулийн барилга руу татагдсан дулааны шугамыг дур мэдэн тасдсан байсан бөгөөд өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, дулааны худгийг цоожлох, битүүмжлэх зэргээр э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагчийг нэвтрүүлэхгүй, оруулахгүй байсан. 

Мөн 415 дугаар салааны ус дулаан дамжуулан төвийн 2 дугаар хэлхээний 2ф150 мм го*******той хаалтны гол, меховикийг зориудаар эвдэж, таслан ашиглах боломжгүй болгосон байсан зэрэг нь техник ашиглалтын дүрмийг ноцтой зөрчиж, халаалтын улирлын хугацаанд барилга обьект хөлдөж, аваар саатал үүсэх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах зэргээр аюултай нөхцөл байдлыг үүсгэж байсан. 

Дээрх асуудлыг хянаж, зөрчил дутагдлыг талсан зогсоох үүрэгтэй хангагч байгууллага буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээгч авч хэрэгжүүлэхгүй байсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарим шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын зөрчлийг арилгах хүртэл хугацаанд түдгэлзүүлх талаарх заалтыг оруулсан байна. 

2. Э******* хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг “Хэрэглэгч нь дараахь үүрэгтэй. Үүнд: 30.1.10 “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй”, Үүнд 30.1.10 “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах”, “Дулааны э******* хүч хэрэглэх дүрэм”-ийн 23 дахь заалт “Дамжуулагч, түгээгчээс  зохих журмын дагуу техникийн нөхцөл авсан бусад хэрэглэгчийг үндсэн хэрэглэгч  өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд холбуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. 

Дээрх хууль, дүрмийн заалтын дагуу “П” ХХК нь хангагч байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авсан хэрэглэгчийг өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбуулах үүргийг хүлээсэн байдаг боловч уг үүргээ биелүүлээгүй.

“П” ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 41/2012 тоот техникийн нөхцөл олгогдож, 2014 оны 05 дугаар сарын 20-ны 17/2014 сунгалттай, Мд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/2014 сунгалт, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/2016 тоот сунгалтаар төвлөрсөн дулаан хангамжид холбогдох техникийн нөхцлүүд олгогдож хүчин төгөлдөр баримт бичиг байсан. Уг техникийн нөхцөл, сунгалтууд нь нэг ижил техникийн шийдэлтэй бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Эрдмийн их сургуулийн барилгуудын дунд нэгдсэн байдлаар гадна дулааны холболтыг 4-р магистраль, ТК-415-ын салаа шугам, 415 дугаар халаалтын цогц төхөөрөмжид холбохоор заасан байсан. 

Дээрх асуудлаар Э******* хүчний яамны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3-2587 тоот албан бичигт тусгагпсаг байгаагаас үзэхэд Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М ы 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/110/******* тоот дүгнэлт гарсан тухайн үед Эд олгосон техникийн нөхцөл хүчин төгөлдөр байсан болох нь харагдаж байна.

Мөн “П-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М д холбогдох захиргааны хэргийн маргаан бүхий захиргааны акт болох улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/110/******* тоот дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Эрдмийн их сургуулийн хүсэлтээр Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол Улсын Эрдмийн их сургуулийн шугам сүлжээ, зураг т*******, баримт бичигт шалгалт хийсэн, мөн Монгол Улсын Эрдмийн их сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Эрдмийн их сургуулийг гуравдагч этгээдээр татаж оролцуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Улсын байцаагчийн дүгнэлт гаргах үед техникийн нөхцөлийг холбогдох байгууллагуудаас нь хүчин төгөлдөр гэж үзэж байсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа ямар нэгэн байдлаар үндэслэл болсон баримт хүчингүй болсон тохиолдолд гаргасан актаа хүчингүй болгоно гэсэн ойлголт байдаггүй. Тухайн үед байсан үнэн зөв актад үндэслэн гарсан учраас илт хууль бус акт гэж үзэхгүй. Үүнээс хойш үндэслэл болсон баримт өөрчлөгдсөн нь илт хууль бус актаас өөр ойлголт юм. Техникийн нөхцөлийг олгохдоо Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэх ёсгүй. Дулаан хангамжийн асуудал доголдож байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл  энэ нь яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй байна.

Техникийн нөхцөлийг дулаанаар хангагч байгууллага, Э******* хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иудын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд олгож байгаа. Хэрэглэгч ямар нэгэн байдлаар хохирсон асуудал байвал хангагч байгууллага буюу техникийн нөхцөл олгосон байгууллага нь өөрөө хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан” гэжээ.

Гуравдагч этгээд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , Н.Цэрэнжаргал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж, зөрчигдөж буй нь тодорхойгүй байна. 

М нь С******* дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын өмчлөгч бөгөөд уг барилга угсралтын ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлсээр ирсэн. Уг барилга угсралтын ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлсээр ирсэн. Уг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “П” ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилгын цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж түлхүүр гардуулан өгөхөөр тохиролцож, гэрээний дагуу манай сургууль 3,643,500,000 төгрөг төлсөн. 

Тус гэрээний дагуу барилгын ажлыг эхлүүлэх үүднээс тухайн үед  “П” ХХК, Хүмүүнлэгийн ухааны их  сургууль нь 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/2014 сунгалт гэсэн техникийн нөхцлүүдийн дагуу төвлөрсөн дулаан хангамжид холбогдох техникийн нөхцөл олгосон байсан. 

“П” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээг ноцтой зөрчсөний улмаас Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх № 41/42  дугаартай гэрээ цуцлагдаж, манай сургууль нэмэлт хөрөнгө гаргаж барилга угсралтын ажлын доголдлыг арилгуулж, барилга угсралтын ажлыг өөр байгууллагуудаар гүйцэтгүүлж маш их цаг, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирлыг хүлээгээд байгаа болно. Гэрээ цуцалснаас хойш барилгатай холбоотой баримт бичгүүдийг авах гэсэн боловч “П” ХХК нь гаргаж өгөхгүй байсан бөгөөд бид шүүхэд хандан шийдвэрлүүлсэн.  

М нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/2014 сунгалт, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/2016 тоот сунгалтаар техникийн нөхцлүүдийг авсан байсан.

Дээр дурдсан техникийн нөхцөл, сунгалтууд нь нэг ижил техникийн шийдэлтэй бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн барилгуудын дунд нэгдсэн байдлаар гадна дулааны холболтыг 4 дүгээр магистраль, Тк-415-ын салаа шугамыг тооцон өргөтгөх, 415-ын халаалтын цогц төхөөрөмжийн 2-р хэлхээнд холбохоор заагдсан байсан болно.

Нэхэмжлэгч нарын  маргаж буй Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 07/110/******* дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй бөгөөд дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй юм. 

Учир нь нэхэмжлэгч нарын уг маргааны төгсгөлд хүрэх гэж буй үр дүн нь одоо нэгэнт хийгдсэн дулааны холболтыг тасалж, “П” ХХК болоод “М”-ийн дулааныг зогсоох зорилготой байна. Энэ нь нэхэмжлэгч нарын болоод гуравдагч этгээдийн эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах юм.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Мэтгэлцээний явцад улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дүгээр заалт нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа гэж тайлбарлаж байна. 1 дүгээр заалтад Дулааны э******* хүч ашиглах дүрмийг баримтласан байна. “П И” ХХК-ийн хангагч байгууллагатай хийсэн гэрээнд дулааны шугамд бусад этгээдийг холбуулах гэж заасан. Улсын байцаагчийн дүгнэлт гарах өдөр техникийн нөхцөлүүд байсан бөгөөд 2016 оны техникийн нөхцөлийг илт хууль бус болохыг тогтоосон зүйл байхгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр хууль бус зүйл хийхийг шаардаагүй ба хуульд заасан илт хууль бус байх шаардлагуудыг хангаагүй. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах гомдол гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “П-И” ХХК болон иргэн Н.Н нь “Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 07/110/******* дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Дулааны шугам сүлжээний тухай” № 07/110/******* тоот дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх 07/110/******* тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн 

1-д ““П” ХХК нь Э******* хүчний тухай хууль, “Дулааны э******* хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу хангаг байгууллагаас техникийн нөхцөл авсан хэрэглэгчийг өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбуулах үүргийг биелүүлэн ажиллах шаардлагатай байна.”,

2-т “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Б блок барилгын (М) гадна дулааны шугамыг сүлжээнд холбохдоо Улсын комиссоор байнгын ашиглалтад оруулсан анхны шийдвэрийн дагуу холболтыг хийх нь зүйтэй.” 

3-д “Дээрх барилгуудын хооронд үүссэн дулааны шугамын холболтын талаарх маргаантай асуудлаас үүдэн баирлгуудын дулаан хангамжийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хязгаарлаж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг алдагдуулах, горим ажиллагааг доголдуулсан тохиолдолд эдгээр барилгуудын дулаан хангамжийг бүхэлд нь хязгаарлах болон хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах болохыг мэдэгдэж байна.”...гэж тус тус дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлүүдээр Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн № 07/110/******* дугаар дүгнэлтийг илт хууль бусад тооцох ёстой” гэсэн агуулгаар тодорхойлон маргаж байх боловч эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Үндэслэлийг тайлбарлая:

Хууль тогтоогчоос илт гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”

47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 

47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 

47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 

47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” 

47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 

47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 

47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй. 

Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М ы 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 07/110/******* тоот дүгнэлт нь дээрх хуульд заасан илт хууль бус болох үндэслэлүүдэд хамаарахгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь

• улсын ахлах байцаагчийн  № 07/110/******* тоот дүгнэлтэд гадна дулаан, дулаан механикийн ажлын зураг төслүүдийг экспертизээр хянуулж, магалдлал хийлгээгүй гэж заасан нь үндэслэлгүй ба манайх гадна дулааны ажлын зураг төслүүдийг экспертизээр хянуулж магалдлалын ерөнхий дүгнэлт хийлгэсэн, 

• уг улсын ахлах байцаагчийн  № 07/110/******* тоот дүгнэлт нь хүчингүй болсон техникийн нөхцөлд үндэслэж гарсан тул илт хууль бус, 

• уг дүгнэлтийг гаргахдаа Э******* хүчний тухай хуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой заалтыг баримталсан нь буруу, манайх тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул хуулийг буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр маргаж байх хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д нэрлэж заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна. 

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 07/110/******* тоот дүгнэлтийг гаргаснаас цаг хугацааны хувьд хойш Эрдмийн сургуулийн № 21/2016 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгосон болох нь Хэрэглэгчдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох “Техникийн нөхцөл олгох” ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/07 дугаар хурлын тэмдэглэл, Э******* хүчний яамны 2016 оны 12 дугаар сарын 01-ний № 3/3100 тоот албан бичиг, мөн тус яамны  2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № 3/2399 тоот албан бичгүүдээр нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М ы 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 07/110/******* тоот  дүгнэлтийг шүүхээс илт хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй үндэслэлээ нотолсны үндсэн дээр “Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.М ы 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 07/110/******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргахад саад болохгүй, уг эрхийг хязгаарлахгүй юм.

 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “П-И” ХХК болон иргэн Н.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тус тус заасныг баримтлан “Э******* хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Дулааны шугам сүлжээний тухай” № 07/110/******* дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “П-И” ХХК болон иргэн Н.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П-И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.БАТЗОРИГ