Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 10-5 тоотод оршин суух Боржигон овогт Дамбажамцын Номинцэцэг /РД:АЖ65110827/-ийн хүсэлттэй,
        Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн дотуур байранд 1987 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугцааанд үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Номинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Номинцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Номинцэцэг би 1965 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоод байна. Би 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оныг дуустал хугацаанд Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж 1987 оноос гэрийн хүнээ даган Өгийнуур сумын найман жилийн сургуулийн дотуур байранд цэвэрлэгчээр 1989 оныг дуустал ажиллаж, 1990 оноос Өгийнуур сумандаа түрээсийн мал маллаж эхэлсэн. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул архивын лавлагаа, баярын бичиг, цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн миний 1982 ны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчин, 1987 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Өгийнуур суманд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ. 
Хүсэлт гаргагч Д.Номинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос 1986 онд хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар, 1987 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн дотуур байранд ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох хүсэлт гаргасан. Би 1981 онд 8-р ангиа төгсөөд 1982 оноос эхлэн илгээлтээр малчин болсон. Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн Хөнөг бригадад Пэрлэйжамц гэдэг хүний суурьт 1982 оноос 1986 оныг хүртэл хугацаанд аав, ээжийн хамт туслах малчнаар ажиллаж байсан. 1987 онд Өгийнуур суманд шилжиж очоод 1987 оны 1-р сараас 1989 оныг дуустал хугацаанд тус сумын сургуулийн дотуур байранд цэвэрлэгчээр ажилласан. Тэгээд 1990 оноос түрээсийн мал маллаж эхэлсэн. Дотуур байранд цэвэрлэгчээр Чанцал, Оюунцэцэг, Сайндарь, Төмөрчөдөр гэдэг хүмүүс ажиллаж байсан. Байрны багшаар Сандагдорж, Раднаабазар зэрэг хүмүүс ажиллаж байсан. Иймд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүсэлт гаргагч Д.Номинцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
    1. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 2-р сарын 9-ний өдрийн 18 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1. 1984 оны 2-р сард малчид, төлчдийн чуулга уулзалтанд оролцсон 238 хүнд гарын бэлэг болгон өгсөн зүйлийг 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтад: Номинцэцэг шаазан 2 төг, 16 мөнгө, чихрүүд тоо 1, 1 төг, 40 мөн, бүгд үнэ 3 төг, 56 мөн гэсэн, 
    2. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 2-р сарын 7-ны өдрийн 22 тоот “1985 оны хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулах тухай” тогтоолд: 1. Улсын төлөвлөгөө, социалист уралдаанд авсан үүргээ тоо-чанарын өндөр үзүүлэлтээр хангаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 25 хүнийг 1985 оын хөдөлмөрийн аваргаар шалгаруулсугай. Хавсралтын 12-рт: Хөнөг Дамбажамцын Номинцэцэг, төлчин, хариуцан маллаж байгаа 15 эм хонь, ямаанаас 151 төл бойжуулж, социалист уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлсэн, бог малын төлийн гэсэн,  
    3. Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1991 оны 4-р сарын 24-ний өдрийн 13 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: 2. Нэр бүхий хүнийг 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай. Хавсралтад: Тоглох бригадын 24-рт Номинцэцэг гэсэн,  
    4. Дамбажамц овогтой Номинцэцэгт олгосон 1983 оны 2-р сарын 8-ны өдрийн Илгээлт,     
    5. Дамбажамц овогтой Номинцэцэгт 1982 оны 4-р сарын 7-ны өдөр Батцэнгэл сумын Намын хорооноос олгосон Талархал, 
    5. Дамбажамц овогтой Номинцэцэгт 1982 оны 4-р сарын 13-ны өдөр Улаан туг нэгдлийн зөвлөлөөс олгосон Гэрчилгээ,
    6. Дамбажамц овогтой Номинцэцэгт 1983 оны 5-р сарын 26-ны өдөр Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны олгосон XVIII их хурал угтсан залуучуудын социалист уралдаанд түрүүлэгч 413 дугаартай мандат, 
    7. Д.Номинцэцэгт 1984 оны 12-р сарын 1-ний өдөр Архангай аймгийн Намын хорооноос олгосон Талархал,  
    8. Дамбажамц овогтой Номинцэцэгт 1985 оны 8-р сарын 25-ны өдөр Батцэнгэл сумын Намын хорооноос олгосон Талархал, 
    9. Дамбажамц овогтой Номинцэцэгт 1986 оны 2-р сарын 19-ниы өдөр Батцэнгэл сумын Намын хороо, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, Улаан туг нэгдлийн зөвлөлөөс олгосон Аврагын диплом,
    10. Дамбажамц овогтой Номинцэцэгт Батцэнгэл сумын Намын хороо, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос олгосон Диплом,    
    11. 1987 оны 2-р сарын 8 жилийн сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгтийн 24-рт Номинцэцэг гэсэн, 
    12. 1988 оны 8 жилийн сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгтийн 24-рт Номинцэцэг гэсэн, 
    13. 1989 оны 4-р сарын 8 жилийн сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгтийн 24-рт Номинцэцэг гэсэн,
    14. 1987 оны 9-р сарын, 1988 оны 9-р сарын баримтад Номинцэцэг гэсэн, 
    15. Архангай аймгийн Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн 2017 оны 1-р сарын 3-ны өдрийн 01 тоот тодорхойлолтод: Дамбажамц овогтой Номинцэцэг нь тус сургуулийн дотуур байранд 1987-1989 онд жижүүрээр ажиллаж байсан нь үнэн болно гэсэн, 
    16. Д.Номинцэцэгийн ажиллаж байсан байдлын талаар 
    Гэрч Д.Даваадуламын өгсөн: Би Архангай аймгийн Өгийнуур сумын 10 жилийн дунд сургуульд 1980 оноос 1995 оныг хүртэл тогоочоор, 1995 оноос 2012 оныг хүртэл үйлчлэгчээр тус тус тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 6 сард тэтгэвэрт гарсан. Д.Номинцэцэг нь 1987 оноос 1990 оныг хүртэл Өгийнуур сумын сургуульд байрны жижүүр, үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад мал маллах болсон. Намайг ажиллаж байхад тогоочоор Жавзандулам, жижүүр Оюунцэцэг, үйлчлэгчээр Сайндарь, Төмөрчөдөр, Номинцэцэг нар хамт ажиллаж байсан. Д.Номинцэцэгийн эцгийг нь би сайн мэдэхгүй. Д.Номинцэцэг нь Бэтцэнгэлээс Өгийнуур суманд айлд бэр болж очиж байсан. Нөхрийг нь Булган гэдэг байсан. Д.Номинцэцэгийг Өгийнуур сумын сургуульд ажиллахаас өмнө хаана ажиллаж байсан талаар нь би сайн мэдэхгүй. Сэрээтэрийн Төмөрчөдөр нь 1987 оноос 1989 он хүртэл Өгийнуур сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Сургуульд ганцхан Номинцэцэг гэдэг нэртэй хүн ажиллаж байсан. Өөр ийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. Би Өгийнуур сумын сургуульд тасралтгүй 32 жил ажилласан, мөн Д.Номинцэцэгтэй хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ гэх, 
    Гэрч С.Төмөрчөдөрийн өгсөн: Би 1985 онд 10-р ангиа төгсөөд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд туслах малчнаар ажиллаж байгаад 1987 онд хүүгээ төрүүлэхээр сумын төв рүү шилжсэн. Тэгээд 1987 оноос Архангай аймгийн Өгийнуур сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч, цэвэрлэгчээр 1991 оныг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан.  Д.Номинцэцэг нь Архангай аймгийн Өгийнуур сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1987 оноос 1991 оныг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр тасралтгүй ажилласан байсан. Намайг 1987 онд сургуульд ажиллахад Д.Номинцэцэг нь сургуульд ажиллаж байсан. Д.Номинцэцэг нь хэзээнээс сумын сургуульд ажиллаж эхэлснийг нь мэдэхгүй байна. Номинцэцэгийн аавыг би танихгүй. Сумын сургууль, дотуур байранд Номинцэцэг гэдэг нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй. Чанцал, Сайндарь хоёр нь сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр, дотуур байрны тогоочоор Амарбаясгалан, байрны даргаар Раднаабазар зэрэг хүмүүс хамт ажиллаж байсан. Сургуулиас авсан баримтан дээр Номинцэцэг бид хоёрын нэрийг нэг хүснэгтэд оруулж бичсэн байсан. Намайг Сэрээтэрийн Төмөрчөдөр гэдэг. Би Номинцэцэгтэй төрөл садангийн холбоо байхгүй. Төмөрчөдөрийн овог Д үсгээр эхэлдэг би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Лав Төмөрчөдөр гэдэггүй. Би Д.Номинцэцэгтэй 1987 оноос 1991 оныг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын 8 жилийн сургуульд хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ гэх мэдүүлгүүд. 
    Хүсэлт гаргагч Д.Номинцэцэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1983 оны 2-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 2-р сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн дотуур байранд 1987 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 2-р сарын 7-ны өдрийн 18 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 2-р сарын 7-ны өдрийн 22 тоот “1985 оны хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулах тухай” тогтоол, Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1991 оны 4-р сарын 24-ний өдрийн 13 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Дамбажамц овогтой Номинцэцэгт 1982 оны 4-р сарын 7-ны өдөр Батцэнгэл сумын Намын хорооноос олгосон Талархал, 1983 оны 5-р сарын 26-ны өдөр Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны олгосон XVIII их хурал угтсан залуучуудын социалист уралдаанд түрүүлэгч 413 дугаартай мандат, 1984 оны 12-р сарын 1-ний өдөр Архангай аймгийн Намын хорооноос олгосон Талархал, 1986 оны 2-р сарын 19-ниы өдөр Батцэнгэл сумын Намын хороо, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, Улаан туг нэгдлийн зөвлөлөөс олгосон Аврагын диплом, 1987 оны 2-р сар, 1988 он, 1989 оны 4-р сарын 8 жилийн сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгт, Архангай аймгийн Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн 2017 оны 1-р сарын 3-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, гэрч Д.Даваадулам, С.Төмөрчөдөр нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн дотуур байранд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Номинцэцэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1983 оны 2-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 2-р сарын 27-ны өдрөөс 1987 оны 2-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас Дамбажамц овогтой Номинцэцэгт Батцэнгэл сумын Намын хороо, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос 1982, 1985 онд олгосон талархал, гэрчилгээнүүд засвартай байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 
    Хүсэлт гаргагч Д.Номинцэцэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дамбажамцын Номинцэцэгийг Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1983 оны 2-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 2-р сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн дотуур байранд 1987 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 
    2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1983 оны 2-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 2-р сарын 27-ны өдрөөс 1987 оны 2-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Номинцэцэггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
    4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЖАРГАЛАН