Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 385

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Т.А

хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Дэл овогт Т-н Ат холбогдох  эрүүгийн 2005008080326 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Турбо нэртэй авто угаалгын газарт иргэн Г.Бтой маргаан үүсгэн улмаар зүүн хөл  хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн өвдөгөнд  нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн архи уудаг, мөн тэвчээргүй байдлаас болж ийм асуудал боллоо. Өмнө нь шийтгэгдсэн 495000 төгрөгийн торгох ялаас 180000 төгрөг төлж, үлдсэн 315000 төгрөгийг биелүүлэх сүүлчийн хугацаа 2020 оны 4 сарын 15-нд дууссан.  Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би архи уусан байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа юм. А миний биед гэмтэл учруулснаас болж би хэд хоног ажлаа хийж чадаагүй. Тухайн үед ажлын нилээн орлоготой үе байсан болохоор би ажлын хөлсөнд 500.000 төгрөг олох ёстой байсан гэж үзэж нэхэмжилж байна. Энэ талаар шүүхэд гаргах баримт байхгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/,

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө би 9 цагийн үед ажил дээрээ буюу Турбо авто угаалгын газар дээр ирэхэд А байсан. А бид хоёр 11 цагаас эхэлж хамтдаа пиво уухын хажуугаар би орж ирсэн ганц нэг машинууд угаасан. А машин угаахгүй тэр хавиар пиво уугаад байсан. Өдөр А  ажлаас гараад явсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад А ажил дээр 2 шил эсса пиво, 2 лааз нийслэл пиво бариад ирсэн. Аийн авчирсан пивоноос би нэг лааз нийслэл пивийг уусан. Би өдөр пиво уугаад  орой нь дахиад пиво уугаад согтоод пиво асгасан юм шиг байна лээ. Пиво асгаснаас болж А бид хоёр маргалдсан тэгтэл А ажилчдын өрөөний ширээний доор байдаг хар иштэй хутгаар миний зүүн өвдөгний дээд хэсэгт 1 удаа хутгалсан. Би Аийг чи намайг хутгалчихлаа  гэхэд намайг 1 удаа алгадсан...цагаан сараар машин угаалгын газар ажиллаад гайгүй цалин авчихдаг юм гэтэл энэ цагаан сараар ажиллаж чадаагүй энэ хугацааны ажилгүй байх үеийн зардал болох 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/

хохирогч дахин мэдүүлгээр“...эмчилгээний баримт байхгүй, эмчилгээ хийлгээгүй. Гомдолтой байна хутгалуулснаас болж угаалгын газарт ажлаа хийж чадаагүй хугацааны цалин 500000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17/,

Гэрч М.Ганзориг мөрдөн байцаалтанд“...Миний том хүү Б архи үнэртүүлэн орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон гэж асуухад надтай хамт ажилладаг Жигүүр гэх залуутай пиво ууж байгаад маргалдсан чинь намайг хутгалсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд “Би Турбо авто угаалгын газрыг 2019 оны 4 сарын 19-нөөс эхлэн ажиллуулж байгаа. Манай авто угаалгын газар үндсэн 11 ажилтантай. Би тухайн өдөр буюу 2020 оны 2 сарын 13-ны орой 21 цагийн үед ирж угаалгын газарт авто машины тоо бүртгэж авах гээд ирэхэд Б, А хоёр амралтын өрөөнд пиво уугаад сууж байсан. Тэгэхэд нь би нэг пивыг нь авч хогийн саванд хийгээд одоо явж амар гэж хэлээд гараад явсан. Би хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Б байхгүй А амралтын өрөөнд унтаж байсан...шөнө 00 цагт над руу Бийн ээж залгаад машин угаалга дээр хурдан ир, энд манай хүү Бийн хөлөнд хутгалсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2873 дугаартай  “Бийн биед зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30/

 

Яллагдагчаар Т.А мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Турбо нэртэй авто угаалгын газар хамт угаагч ажил хийдэг Бтой 21 цагийн орчим пиво ууж байтал Б ууж байсан пивоо газар асгахаар нь миний уур хүрээд Бийг яаж байгаа юм чи гээд ажилчдын өрөөний ширээн доор байсан хар иштэй хутгыг гаргаж ирээд зүүн өвдөг рүү нь 1 удаа хатгасан. Тэгтэл Б чи намайг хутгалчихлаа гэхээр нь 1 удаа алгадсан тэгтэл Б гараад зугатаахаар нь би бас яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1812 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Т.А, Г.Б нар 2020 оны 02 дугаар сарын 13-ны орой 21-22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Турбо” авто угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Т.А нь пиво асгалаа гэх шалтгаанаар Г.Бийн зүүн өвдгөнд  нь хутгаар шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Аийн“...Б ууж байсан пивоо газар асгахаар нь миний уур хүрээд Бийг яаж байгаа юм чи гээд ажилчдын өрөөний ширээн доор байсан хар иштэй хутгыг гаргаж ирээд зүүн өвдөг рүү нь 1 удаа хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/, хохирогч Г.Бийн“...пиво асгаснаас болж А бид хоёр маргалдсан тэгтэл А ажилчдын өрөөний ширээний доор байдаг хар иштэй хутгаар миний зүүн өвдөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Би Аийг чи намайг хутгалчихлаа  гэхэд намайг нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч М.Ганзоригийн“... надтай хамт ажилладаг Жигүүр гэх залуутай пиво ууж байгаад маргалдсан чинь намайг хутгалсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Г.Жаргалсайханы“...шөнө 00 цагт над руу Бийн ээж залгаад машин угаалга дээр хурдан ир энд манай хүү Бийн хөлөнд хутгалсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.А хохирогч Г.Бийн бие махбодид халдаж хутгаар түүний зүүн өвдөгөнд нь шарх гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Т.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хяналтын прокуророос Т.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Т.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Т.Аээс 500.000 төгрөг нэхэмжилнэ“ гэж мэдүүлж байх боловч энэ талаар нотлох баримтгүй байх бөгөөд хохирогч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байна.  Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

       

Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

     

Шүүгдэгч Т.Аийн үйлдсэн хутгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохиролын хэр хэмжээ, урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг нь харгалзаж түүнд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Т.А  урьд нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1812 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун ерэн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 495.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаас 180.000 төгрөг төлөгдөж  315.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхэд ирүүлсэн  2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/14192 дугаартай баримтаар нотлогдож байна.

 

Т.А өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаа бүрэн биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...”гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Иймд Т.Аийн торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 315.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 21 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч Т.Аийн хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаа бүрэн биелүүлээгүйн улмаас хорих ялаар солигдсон 21 хоногийн хугацаагаар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Т.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгах нь зүйтэй.