Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 404

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Хиргис овогт Б-н Гэд холбогдох эрүүгийн 2005006630438 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 46 тоотод хохирогч Д.Бын толгой тус газар нь индүүгээр цохиж биед нь дух, зулайд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ асуудал 2020 оны 2 сарын 5-нд манай гэрт болсон. Б бид 2 багын найзууд. Манай эхнэр АНУ-д байгаа. Б манай гэрт ирээд 2-3 хоносон. Би тэр өдөр АНУ-ын визэнд орох гээд явахдаа Бт архи дарс битгий уугаарай гэж хэлээд явсан.  Миний виз гараагүй болохоор сэтгэл санаа жаахан дундуур гэртээ ирэхэд Б, Чинбүрд нар архи ууж байсан.  Удаагүй Чинбүрд явсан. Тэгтэл Б намайг үгээр идээд чиний виз гарахгүй гэх мэтээр хэлээд байхаар нь би индүү аваад шидсэн чинь хананд очоод бутраад эвдэрсэн. Би босч очоод Бын нүүр ам руу нь 2-3 удаа цохисон. Гэрийн хутга бол ил байхад нь цагдаа хурааж авсан. Хутга хэрэглэсэн зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэв. 

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27/

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 46 тоотод найз Гийн гэрт 2 хоносон. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 7 цаг өнгөрч байхад Г АНУ-ын визний ярилцлаганд орно гээд явсан. Гэрт нь ганцаараа байхад найз Чинбүргэд ирээд 0,5 литрийн нэг шил архи хувааж уусан. Өдөр 12 цагийн үед санагдаж байна найз Ганбүрд ирээд визний ярилцлаганд уначихлаа гээд гурвуулаа 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан...Чинбүрд байраа үзүүлнэ гээд явсан. Г бид хоёр гэртээ үлдээд архи ууж байгаад би сууж байсан сандал дээрээ хэсэг зүүрмэглээд сэрсэн. Г бид хоёр юунаас болж яагаад маргаснаа санахгүй байна. Нэг мэдсэн Г миний толгой руу индүүгээр цохиж байсныг санаж байна. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн Чинбүрд эхнэртэйгээ ирсэн цагдаа дуудсан байсан. Эмчилгээ хийлгээгүй. Миний биед учирсан гэмтлүүд бүгд аяндаа эдгээд зүгээр болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

 

Гэрч Д.Чинбүрд мөрдөн байцаалтанд “ Бүргэдийн гэрт Б бид гурав байж байгаад би байр түрээслэх зар тавьсан байсан чинь хүн байр үзье гэхээр нь явж байраа үзүүлчихээд буцаад орой 18-19 цагийн үед эхнэртэйгээ Бүргэдийнд иртэл Б нил дүүрэн цус болчихсон байхаар нь эхнэр дуудлага өгсөн. Би юу болсон талаар Бүргэдээс асуухад би зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2429 дугаартай “Д.Бын биед дух, зулайд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1276 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутга, индүүнээс гарын мөр илэрсэнгүй. 10 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаартай  1 ширхэг гарын мөр санд MN000510009975 дугаарт бүртгэгдсэн Б.Гийн зүүн гарын эрхий хуруугаар үүссэн мөр байна. Шинжилгээнд тэнцсэн 9 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-81/

 

Яллагдагчаар Б.Г мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 21 дүгээр байрны 46 тоот манай гэрт найз Б нь хоёр хоносон. 05-ны өглөө 7 цагийн үед би АНУ-ын визний ярилцлаганд орохоод яваад өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд Чинбүрд, Б хоёр архи уугаад байж байсан. Тэгээд бид гурав 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Чинбүрд байр үзүүлнэ гээд түр явчихаад ирье гээд явсан. Хэдэн цагт яваад хэдэд ирснийг мэдэхгүй байна. Би нилээн согтсон байсан учир юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн Чинбүрдийн эхнэр ирчихсэн Бын толгойноос цус гарчихсан мөн цагдаа нар ирчихсэн байсан. ...Бын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Толгой руу нь индүүгээр цохисон юм шиг байсан. Тухайн үед манайд Б бид хоёроос өөр хүн байгаагүй учир би л зодсон” гэсэн мэдүүлэг   /хх-ийн 75/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 46 тоот гэртээ найз Бтай архидан согтуурч хохирогч Д.Бын толгой тус газар нь индүүгээр цохиж биед нь дух, зулайд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Гийн“...Бын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Толгойруу нь индүүгээр цохисон юм шиг байсан. Тухайн үед манайд Б бид хоёроос өөр хүн байгаагүй учир би л зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, хохирогч Д.Бын“...Г миний толгой руу индүүгээр цохиж байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Д.Чинбүрдийн“...Бүргэд хаалга тайлсан тэгтэл Б нил дүүрэн цус болчихсон байхаар нь эхнэр дуудлага өгсөн. Би юу болсон талаар Бүргэдээс асуухад би зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, шинжээчийн 2429 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/,  шинжээчийн 1276 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-81/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г, Д.Бын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Б.Гэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Б “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ултай ногоон өнгийн эвдэрхий индүү 1 ширхэг, цагаан өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тус тус устгах нь зүйтэй.