Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01378

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01378

Дорнод аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

 ******* регистрийн дугаартай, ******* ******* ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шижирбаатарын нэхэмжлэлтэй

 ******* ******* ******* ХХКомпанид холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХКомпани нь 2016 оны 02 сарын 01-ний өдөр 1.951.100 төгрөгийн барааг тухайн сардаа төлж барагдуулна гэж аман гэрээ хийж зээлээр худалдаж авсан. Барааны урьдчилгаа төлбөр болох 751.100 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөр болох 1.200.000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд ******* ******* ******* ХХКомпаниас 1.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Цэрмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ХХКомпанийн нэхэмжилж байгаа 1.200.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй тул 2016 оны 12 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1.200.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК -аас 2016 оны 2 сарын 01-ний өдөр 1.951.100 төгрөгийн барааг зээлээр авч худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх *******лэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХКтөлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 16.675 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 16.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ