Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2016/01454

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах ХААН банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 1-28 тоотод оршин суух, ЖЬ68070971 регистрийн дугаартай, Хүрэлүүд овогт Тожилын Сүхбаатар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 1-28 тоотод оршин суух, ЖЬ62081869 регистрийн дугаартай, Боржигин овогт Доньдын Тунгалагт нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.033.948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Сүхбаатар, Д.Тунгалаг нар нь 2013 оны 5 сарын 02-ны өдөр ХААН банкны Дорнод салбараас ЗГ13/98 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд 2013 оны 5 сарын 02-ны өдрийн ЗГ13/98 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7.681.016 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 342.095 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.837 төгрөг, нийт 8.033.948 төгрөгийг Т.Сүхбаатар, Д.Тунгалаг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Сүхбаатар, Д.Тунгалаг нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 8.033.948 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.033.948 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Т.Сүхбаатар, Д.Тунгалаг нар нь 2013 оны 5 сарын 02-ны өдөр ХААН банкны Дорнод салбараас ЗГ13/98 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байна.

.

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Т.Сүхбаатар, Д.Тунгалаг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.033.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.294 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 74.147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ