Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 74

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч А.И , түүний өмгөөлөгч, Ө.Энхбаатар, шүүгдэгч Д.М ,

өсвөр насны шүүгдэгч З.Т , түүний хууль ёсны төлөөлөгч М.Н , тэдний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, А.И , Д.М , З.Т  нарт холбогдох эрүүгийн 1915001940126 дугаартай, 163/2019/0201/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, автын засварчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт Д.М,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Х овогтой А.И ,
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой А.А,
  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогтой З.Т,

Холбогдсон хэргийн талаар:

А.И , А.А, Д.М , З.Т  нар нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “И” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Т  мэдүүлэхдээ: Туха хэрэг гардаг өдөр гэртээ байж байхад И  ах залгаад завтай бол манай найзын ахынд очъё гэсэн. Тэгээд би хамт явахаар болоод 1-16-н зогсоол дээр очсон. Тухайн үед А, М  нарыг таньдаггүй байсан. Замдаа дэлгүүрээс хиам, талх, том ус аваад хөдөлсөн. Би наран талдаа сууж байсан болохоор нозоороод унтсан. Намайг сэрэхэд А, М  нар байхгүй И  ах цонхоо арчиж байсан. Тэгээд найз охинтойгоо ярьчихаад нөгөө 2-н араас явъя гээд араас нь очиход хашаан дотор цагаан ууттай юм байхаар нь харалгүй кармайлсан. Тэр үед 5 машин явж байгаад 3 машин нь бид нар  дээр ирсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуул, шидсэн юм аа ав гээд гол руу явуулсан. М  бид 2-ыг түр саатуулах байранд оруулсан. Мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй юм уу хууль ёсны төлөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд 18 нас хүрчихсэн байна гээд үнэмшээгүй. Гэрийнхэнтэйгээ ярина гэсэн чинь яриулаагүй. Цагдаа нар И  ахыг залгахад чанга яригч дээр нь тавиад яриулж байсан. Маргааш нь юу ч идэж уугаагүй Эрдэнэтэд ирж И , А нарыг аваад Булганд ирсэн.

Тэгээд замдаа явж байхад гэрийнхэнтэйгээ яръя гэхэд Аыг гарч ирэхээр яриарай гээд яриулаагүй. Ээж эмээтэйгээ ярилгүй 4 шөнө 2 өдөр болсон. А ыг гарч ирэхэд одоо ярьж болно гэхээр нь гэрлүүгээ яриад намайг  Булган авч явж байна, юунд орооцолдсоноо мэдэхгүй байна та араас ирээрээ гэж хэлсэн. Тэгээд Булганд ирээд явах байх гэж бодсон мэдүүлэг хальт аваад гавлаад хонуулсан. Өөртөө дүгнэлт хийсэн. Сурч боловсрох насан дээрээ сургуулиасаа гарсан. Санамсаргүй шилжилтийн насан дээрээ хэнийг ч хамаагүй дагаад явдаг зүйл дээрээ дүгнэлт хийсэн. Ирээдүйгээ харж амьдрахаар шийдэж байсан. Аав, өвөө гэж байхгүй, эмээ ээж нар өрх толгойлсон хүмүүс. 2018 оноос хойш гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. 18 нас хүрээд иргэний үүргээ биелүүлэх үүрэг ирж байгаа. 10 сард цэргийн зарлан ирэхээр цэрэгт явах хүсэлтэй байна. Ээж эмээгийнхээ ачийг хариулмаар байна. Ийм хэрэгт орсондоо харамсаж байна. Амьдралд зоригтой алхам хийж өөрийнхөө хүссэнээр амьдарч чадна гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч М.Н  мэдүүлэхдээ З.Т  манай ач хүү. Ээж нь хүнд өвчтэй тул ээжийгээ асардаг. Өмнөх шүүхийн шийдвэрээр албадан сургалтанд хамрагдахыг даалгасан ба тухайн сургалтандаа тасралтгүй хамрагдаж байгаа. Ийм хэрэгт холбогдсонд нь харамсаж байна. Бага насны хүүхэд тул мэдүүлгээ буруу зөрүү өгөөд байж магадгүй гэдгийг А рч үзнэ үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М  мэдүүлэхдээ: 2019 оны 05 сарын

07-ны өдөр ахынд очиж ямаа гаргаж идэх үү гэж И тэй яриад хамт явсан. Тэгээд Т г аваад ханьтай явъя гээд замаараа Т г очиж авсан. Говилын дэлгүүрээс очих айлдаа өгөх гэж юм авсан. Ахынд очиход төмөр гүүрэн гарам байдаг ба тэрийг нь яг хаана байдгийг санахгүй ойр харагдсан айлаас асууя гэж бодсон. Тэгээд голын эрэг дээр байхад цагдаа нар ирсэн. Хөндлөнгийн гэрч гэж хүмүүстэй явж байна гээд Т  бид 2-ыг өөр машинд суулгаад хэсгийн төлөөлөгчийн байранд очсон. Тэгээд нөгөө 2 чинь байхгүй болчихлоо гээд тусгаарлах өрөөнд хориод Булганаас 3 цагдаа ирж мэдүүлэг авсан. Тэгээд очих газрыг үзнэ гээд цагдаа нар хамт очиход тэр өвсийг өвөлжөөнөөс олсон гэдгээ хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: 2019 оны 05 сарын 07ны өдөр М  над руу ярьсан. Хөдөө явах уу гэсэн. М  ирээд Т г авч явсан. Ингэтэд очоод засаа мэдэхгүй байсан тул голын цаад талын айлаас очих айлаа асуух гэж явсан. Ууттай өвс хашаан дотор байсан. Ойр орчим тийм өвс байна уу гэж харсан. Цагдаа нар ирээд зураг авсан. И  цагдаа нартай хэрэлдээд Эрдэнэт рүү зугтсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И  мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг ******** дугаараас М  над руу хөдөө явж айлд очих гэсэн юм машин байна уу гэж асууж залгасан. Тэр үед би дүүгээ сургуульд зөөж байгаа, өдөр холбогдоорой гэж хэлсэн. Өдөр 13 цагийн үед өөр дугаараас залгахад нь ойрхон юм уу гэж асуусан. Тэгээд хамт явахаар болоод 6-13-аас очиж авахад А, М  нар гарч ирсэн. Тэгээд энэ хүн хамт явах юм уу гэж асуухад тийм гэхээр нь би тэгвэл нэг дүүгээ авчихъя гээд Т г дуудаад 1-16-аас авсан. Говилын дэлгүүрээс очих гэж байгаа айлдаа өгнө гэж ус ундаа авсан. Замдаа нэг айлаас очиж асууя гээд явсан. Гол гарамгүй болохоор машинаа тавиад А М  нар түрүүлээд алхсан ба Т  бид 2 араас нь явсан. Өвөлжөө дотор А, М  нар байсан ба өвөлжөөн дотор гялгар уутанд өвс байсан. Тэгээд хүн байхгүй болохоор машиныхаа тэнд очоод байж байхад 2 машинтай хүмүүс ирсэн. Цагдаа хувцастай хүмүүс юу хийж яваа юм гэж асуугаад биднийг бичиг баримтаа шалгуул гэсэн. Намайг бичиг баримтаа үзүүлэх гэж гарч ирэхэд өвсний зургийг авсан. М  Т  нарыг өөрийнхөө машиндаа суулгаад цагдаа нь манай машинд суугаад өөрсдийнхөө машиныг дагаад яв гэсэн. Би бичиг баримтыг нь харъя гэхэд байхгүй гээд харуулаагүй. Тэгэхээр нь Эрдэнэтэд очиж учраа олъё гэж хэлэхэд цагдаа машинаас буусан тул би Эрдэнэт явсан. Маргааш нь өчигдөрийн цагдаа байна би даргатайгаа явна ирж бичиг баримтаа ав гэж залгаад үйлчилгээний төв дээр хүрээд ир гэсэн. Намайг очиход дарга нь Булганд цагдаагийн газар очиж гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй байна гээд 23 цагийн үед Булган аймгийн цагдаагийн газар ирээд маргааш өглөө нь мэдүүлэг авсан. Мэдүүлэг авчихаад Ганбат хошууч маргааш машинаа аваад ир гэхээр нь 5 сарын 9-нд ээжтэйгээ болон машины эзэмшигчийн хамт ирж шинжилгээ өгчихөөд явсан гэх мэдүүлэг, эрүүгийн 1915001940126 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.И , А.А, Д.М , З.Т  нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.И , А.А, Д.М , З.Т  нар нь 2019 оны 05 дугаар сарын 07ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “И” гэх газраас “Делта 9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсэн нь:

гэрч Г.Б ын “…Ингэтийн гол гэх газар очиход иргэн Ц.Г ын өвөлжөөний дэргэд автомашинтай 4 залуу   өвс  түүгээд   байх   шиг   болохоор   нь хэсгийн   төлөөлөгч   ахлах  дэслэгч Л.О т утсаар мэдэгдсэн. Биднийг очиход **-** ОРХ Honda fit маркийн машинтай 4 залуу байсан, дээрх залуусын биеэс хар тамхины төрлийн өвс ургамал гарч ирсэн ингээд сумын төв рүү авчирах үед дээрх нөхдүүдийн хоёр нь Honda fit маркийн машинтай зугтаасан...." гэх мэдүүлэг /хх-ийн 2425/, гэрч   П.Б ын "...Тухайн газар очиход горхины цаана 4 залуу модны хажууд сууцгааж байгаад цагдаа харангуут цагаан өнгийн гялгар торнуудыг газар руу шидэж байсан. Тэгээд тэр 4 залуугаас хурааж авсан 2 ширхэг цагаан тортой зүйлийг нээж үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал байсан. Тэд нараас юу юм гэж асуухад дуугарахгүй байсан... тэр 4-ийн сууж байсан газарт 0.5 литрийн усны савыг 2 удаа цоолсон сав байсан. Мөн хажуугийн модны ёроол болон горхи дотроос тухайн 2 ширхэг цагаан өнгийн гялгар тортой ургамлыг олж авсан. Тэд нар бид нарыг очиход дээрх зүйлсийг биеэсээ зайлуулж шидэж байхыг харсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Б.Г ын "....би тухайн өдөр сумын төвд байрлах гэртээ байж байтал Ингэтийн голоос Ганжаа над руу утастаж танай өвөлжөөг 4 залуу ухаад дээр нь гараад өвсийг чинь буулгаад байна  гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цагаан өнгийн Верна маркийн машинтай Ингэтийн голын Шанш даваад өвөлжөө рүүгээ явж байтал манай өвөлжөөний наана байх Ингэтийн голын эрэг дээр цагаан өнгийн жижиг суудлын машин байсан бөгөөд 4 залуу голын эрэг дээр сууж байсан. Тэгтэл  тэнд  О  хониндоо  явж  байсан бөгөөд  би  түүнээс энэ  машинтай залуучууд хаанаас ирсэн юм бэ гэхэд дөнгөж сая танай өвөлжөөн дээрээс ирээд зогсож байна гэсэн ... Манай хэсгийн төлөөлөгч О  ганцаараа ирээд нөгөө 4 залуутай уулзаж байсан би холоос харж байгаад хэсэг хугацааны дараа очиход 2 ширхэг цагаан гялгар тортой нунтаг өвс байсан, мөн усны сав 1 ширхгийг нөгөө залуучуудаас авсан байдалтай зураг авч байсан...”, манай өвөлжөөний хашаан дээрээс голын эрэгт очсон гэж О ярьж байсан, намайг очиход голын эрэг дээр сууцгааж байсан... би яг түүхийг нь хараагүй гэхдээ манай үхрийн хашааны саравч дээр байсан өвс овоолсон, шовгор байсан чинь тараагаад дэлгэчихсэн байсан, тэр хүмүүс манай малд өгөхөөр 2018 оны намар өвөлжөөний хашааныхаа орчмоос хадсан өвснөөс түүсэн гэж бодож байна. Өөр мансууруулах үйлчилгээ бүхий ургамал түүх газар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 30-32,/ гэрч Б.Г ийн ...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 1 цагаан машинтай хүмүүс Х  ахын өвөлжөөний баруун талд голын захад машинаа орхиод өвөлжөө рүү алхаад очсон ..үхрийн саравч дээр гараад овоолсон байсан өвсийг буулгаад ухаад байсан манай өвөлжөө ойрхон байдаг учир тэр хүмүүс рүү орилсон чинь огт тоохгүй байсан. Ямар ч байсан 4 залуу хашаа руу очоод 1 нь өвсний хажууд суугаад удсан, нөгөө 3 нь харагдахгүй байсан. Тэд нарыг явахгүй болохоор нь утсаар Г т хэлсэн. Дараа нь тэр хашаан дээр очиж өвс авахад овоолж тавьсан байсан өвсийг малын саравчин дээр нь тараачихсан байсан, тийм болохоор өвсөн дотроос юм хайсан гэж бодож байна... тэр 4 залуу ойролцоогоор 40-50 минут болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 3942/, гэрч  Ц.У ын “...Манай сумын 5 дугаар багийн дарга Б  руу багийн иргэн Г  16 цагийн үед залгаж өвөлжөөний өвсийг 4 хүн ухаад байна гэсэн мэдээлэл өгсөн. Би багийн засаг даргатай хамт явсан учир мэдээллийн талаар мэдэж, багийн дарга хэсгийн төлөөлөгч рүү хэлж хэсгийн төлөөлөгч О ыг “Шанш толгой” гэх нэртэй газар бид нар хүлээж байгаад хамт тухайн хүмүүс дээр очсон. Тэр хүмүүс сууцгааж байсан. Бид нар очоод хэсгийн төлөөлөгч О , багийн дарга Б  нар бууж ямар учиртай хүмүүс болохыг шалгаж эхэлсэн. Би машинаас буугаагүй хараад байж байсан. Хэсгийн төлөөлөгч шалгаж дуусаад сумын төв рүү тэнд байсан 4 хүнийг аваад явахаар болсон. Учир нь тэр хүмүүст цагаан өнгийн ууттай ургамал байсан. Тэр ургамал нь ямар учиртай болохыг би мэдээгүй, мөн ургамлыг хараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч Л.О ын "...бид нарыг голын эрэгт яваад очиход А.А, А.И , З.Т , Д.М  нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан, намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйл биеэсээ зайлуулж шидсэн, тэрийг нь би хараад очиж шалгасан чинь нэг ууттай ургамал нь хажуугийн гол дотор хөвсөн байдалтай, огт урсаагүй, нөгөө нь хажуугийнх нь модны ёроолд, усны сав нь мөн модны ёроолд байсан, тэр мод нь хол биш, яг сууж байсан газрынх нь хажуугийн мод байсан, усанд хөвж байсан гялгар ууттай нь огт нороогүй, дөнгөж ус руу хаясан байдалтай байсан учир тэд нарынх гэдэг нь тодорхой" гэх мэдүүлэг /хх-ийн 209-211/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2961 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт хэсэгт 1.Шинжилгээнд ирүүлсэн  2  ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 2.Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-аас гаргасан 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно....." гэсэн дүгнэлт /хх-ийн 116-117 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал хэсэгт: 1. 500 мл багтаамжтай “Билгэдэй” гэсэн бичлэгтэй цэвэр усны хоосон сав байх ба дээрх саванд ямар нэгэн шингэн зүйл агуулаагүй таггүй, савны дээд талын тойргоос доош 5,5 см зайд 0,5см голчтой дугуй цоорсон нүхтэй дээрх нүхнээс чанх доод талд 8,5см зайд 0,5 см голчтой дугуй цоорсон нүхтэй байлаа. 2. Саарал өнгийн гялгар 2 ширхэг уут байх ба дээрх уутанд дотор нунтаг бор шар өнгийн ямар төрлийн өвс ургамал нь тодорхой бус өвс ургамал агуулагдаж байлаа. Дээрх 2 ширхэг уутны амыг нээж задлан жинг хэмжиж үзэхэд 0,075 гр байсныг үзлэгийн тэмдэглэл болгон бичсэнээр үзлэгийг 18 цаг 35 минутад дуусгав..." гэх тэмдэглэл /хх-ийн 6-7/, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд"...ногоон өнгийн дээвэртэй модон өвлийн байшин байх ба тухайн байшингаас хойш 12 метр зайд байрлах өвөлжөөг Д.М  нь зааж тухайн өвөлжөөнөөс А , И  хоёр цагаан гялгар торонд ургамал түүж авчирсан. Мөн тухай өвөлжөөнөөс баруун тийш 60 орчим метрийн зайд байх голын эрэг дээр суусан гэж заасан бөгөөд гялгар тортой ургамлыг шидсэн гэх, ёроолд нь суусан гэх модыг заав...” /хх-ийн 12-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 дугаар хуудас / эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07/,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-13/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 118-121 / иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 201, 203, 205, 207/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139, 142, 145, 150/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл шууд хохирол шаарддаггүй гэмт хэрэг юм.

             Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хууль бусаар бэлтгэх” гэдэг н байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна уг бодисыг дахин гар аргаар боловсруулж, хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгон, эсвэл түүхий эдийн хэлбэрээр бий болгосон идэвхтэй үйлдлийг хэлнэ.

Энэ бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчинг үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

Шүүгдэгч А.И , А.А, Д.М , өсвөр насны шүүгдэгч З.Т  нарын тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч А.И , А.А, Д.М , тэдний өмгөөлөгч Э.Цэнгү Ө.Энхбаатар нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн” талаар маргаагүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Т  нь гэмт хэргийг үйлдээгүй, дээрх гэмт хэрэгт үйлдэл оролцоо байхгүй, А.И , А.А, Д.М  нарыг дагаж явсан гэж маргаж байгаа боловч түүний гэм буруутай үйлдэл нь гэрч Г.Б ын…Ингэтийн гол гэх газар очиход иргэн Ц.Г ын өвөлжөөний дэргэд автомашинтай 4 залуу   өвс  түүгээд   байх   шиг   болохоор   нь   хэсгийн төлөөлөгч   ахлах  дэслэгч Л.О т утсаар мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч   П.Б ын...Тухайн газар очиход горхины цаана 4 залуу модны хажууд сууцгааж байгаад цагдаа харангуут цагаан өнгийн гялгар торнуудыг газар руу шидэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Б.Г ын....би тухайн өдөр сумын төвд байрлах гэртээ байж байтал Ингэтийн голоос Ганжаа над руу утастаж танай өвөлжөөг 4 залуу ухаад дээр нь гараад өвсийг чинь буулгаад байна  гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27, 30-32,/ гэрч Б.Г ийн...ямар ч байсан 4 залуу хашаа руу очоод 1 нь өвсний хажууд суугаад удсан, нөгөө 3 нь харагдахгүй байсан. Тэд нарыг явахгүй болохоор нь утсаар Г т хэлсэн. Дараа нь тэр хашаан дээр очиж өвс авахад овоолж тавьсан байсан өвсийг малын саравчин дээр нь тараачихсан байсан, тийм болохоор өвсөн дотроос юм хайсан гэж бодож байна... тэр 4 залуу ойролцоогоор 40-50 минут болсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/, гэрч Ц.У ын...би машинаас буугаагүй хараад байж байсан. Хэсгийн төлөөлөгч шалгаж дуусаад сумын төв рүү тэнд байсан 4 хүнийг аваад явахаар болсон. Учир нь тэр хүмүүст цагаан өнгийн ууттай ургамал байсан. Тэр ургамал нь ямар учиртай болохыг би мэдээгүй, мөн ургамлыг хараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 4345/, гэрч Л.О ын "...бид нарыг голын эрэгт яваад очиход А.А, А.И , З.Т , Д.М  нар голын эрэгт модны доор тойроод суусан байдалтай байсан, намайг машинаас буугаад очих гэхэд нэг нь цагаан ууттай зүйл биеэсээ зайлуулж шидсэн, тэрийг нь би хараад очиж шалгасан чинь нэг ууттай ургамал нь хажуугийн гол дотор хөвсөн байдалтай, огт урсаагүй, нөгөө нь хажуугийнх нь модны ёроолд, усны сав нь мөн модны ёроолд байсан, тэр мод нь хол биш, яг сууж байсан газрынх нь хажуугийн мод байсан, усанд хөвж байсан гялгар ууттай нь огт нороогүй, дөнгөж ус руу хаясан байдалтай байсан учир тэд нарынх гэдэг нь тодорхой” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211/ мэдүүлгээр тус тус нотлогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нь шүүгдэгч З.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдээгүй гэж маргаж байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн шүүгдэгчийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж хуульчилсан байх тул өсвөр насны шүүгдэгчид оногдуулах хорих ялыг 2 дахин багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч З.Т д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  А.И , А.А, Д.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын хувьд хор уршиг ихтэй, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай зэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “...мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.И , А.А, Д.М  нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т гийн 237 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гялгар ууттай 0.075 гр өвс, усны сав 1 ширхэг, шинжилгээний дээж 3 ширхэг тестийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, шүүгдэгч А.И , А.А, Д.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.Ат авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.А, А.И , Д.М , өсвөр насны шүүгдэгчЗ.Т  нарыг сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамланмөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.И , Д.М  нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч З.Т д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Өсвөр насны шүүгдэгч З.Т гийн өмнөх 2019 оны 5 дугаар сарын 02-ныөдрийн 141 дугаартай шийтгэх  тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулах шийтгэлийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч З.Т д 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч З.Т гийн цагдан хоригдсон 237 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  8. Шүүгдэгч А.А, А.И , Д.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “Оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн тодорхой хугацаанд хэрэглэж, тэдгээрт хяналт тавих үүрийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
  10. Шүүгдэгч А.А, А.И , Д.М  нар нь цагдан хоригдсонхоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахьхэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гялгар ууттай 0.075 гр өвс, усны сав 1 ширхэг, шинжилгээний дээж 3 ширхэг тестийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, шүүгдэгч А.Ат авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, А.И , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч З.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  14. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН