Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 77

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Б.Ш , Б.О , түүний өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш , Б.О  нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915000790056 дугаартай,

163/2019/0210/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б.Ш.

Монгол Улсын иргэн, 26 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б.О.

Монгол Улсын иргэн, 30 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б.Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш  нь: 2018 оны 10 сард иргэн С.О ын улаан хүрэн зүсмийн гунжин үнээг Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас хулгайлан авч 700000 төгрөгний хохирол,

“А” гэх газраас саарал зүсмийн гүүг хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

  1. оны 11 дүгээр сард Ж.Г гийн хүрэн зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Хишиг-Өндөр сумын нутаг “Б” гэх газраас хээр зүсмийн гүүг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. оны 09 дүгээр сард иргэн П.Ч ын улаан халзан зүсмийнгунжин үхрийг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Ө” гэх газраас хулгайлж 1000000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 11 сард иргэн Б.О ийн шар хээр зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газраас шүүгдэгч Б.О тай бүлэглэн хулгайлж 700000 төгрөгний хохирол учруулсан, иргэн Т.Н ын бор хээр зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газраас шүүгдэгч Б.О тай бүлэглэн хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан, иргэн З.Х ын алаг зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас шүүгдэгч Б.О тай бүлэглэн хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О  нь: 2017 оны 11 дүгээр сард иргэн Д.Б гийн хээр зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “П” гэх газраас хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 11 сард иргэн Б.О ийн шар хээр зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газраас шүүгдэгч Б.Ш тэй бүлэглэн хулгайлж 700000 төгрөгний хохирол учруулсан, иргэн Т.Н ын бор хээр зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх газраас шүүгдэгч Б.Ш тэй бүлэглэн хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан, иргэн З.Х ын алаг зүсмийн гүүг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас шүүгдэгч Б.Ш тэй бүлэглэн хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Э ы хүрэн халзан зүсмийн үхрийг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Д”-ын ногооны талбайн бэлчээрээс шүүгдэгч Б.Б тай бүлэглэн хулгайлж 650000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б  нь: 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Э ы хүрэн халзан зүсмийн үхрийг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Д”-ын ногооны талбайн бэлчээрээс шүүгдэгч Б.О тай бүлэглэн хулгайлж 650000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915000790056 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш  нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 сарын хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн иргэн С.О , Ж.Г , П.Ч , Б.О э, Т.Н , З.Х  нарын нийт 8 тооны бод малыг бэлчээрээс хулгайлж бусдад 6400000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.О  нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж Булган аймгийн

Орхон сумын нэгдүгээр багийн иргэн Д.Б , Б.О э, Т.Н , З.Х , Б.Э  нарын нийт 5 тооны бод малыг бэлчээрээс хулгайлж бусдад 3750000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 11 дүгээр сард бусадтай бүлэглэж Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн иргэн Б.Э ы нэг тооны үхрийг бэлчээрээс хулгайлж 650000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт нь:

1. Хохирогч С.О ын өгсөн: “...би 2018 оны 10 сард сумын төв рүү явсан хойгуур манай 50 гаруй тооны үхэрнээс зөв чих нь цуулбар имтэй, улаан хүрэн зүсмийн гунжин үнээгээ ... /хх1-33 тал/, ...хар азаргатай адуунаасаа саарал зүсмийн гүүгээ алдсан. Содон тэмдэг нь саран дэвсгэртэй, хас тамгатай байсан. Тамга нь зөв гуяан дээрээ байсан. ... Хохирлыг барагдуулж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх1-68 тал/, мөн түүний гэрчээр өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Булган аймгийн төв дээр байж байгаад Орхон сумын 1 дүгээр багийн Өлзийтэд мал дээрээ ирсэн. ...Ш ийн гэрийн ойролцоо түлээн дээр нь манай хулгайд алдагдсан улаан хүрэн зүсмийн гунжин үнээний эврийг хаясан байсан, ...гэрийн баруун талд хашааны гадна ногоон өнгийн портер машины кабин дотор адууны мах байсан. ... гэх мэдүүлэг /хх1-34-35, 69-70 тал/, ...хохирлыг барагдуулж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх3-87 тал/, гэрч Ж.Х гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Ш  ирээд идэшний үхэр төхөөрнө гэдэс дотор арилгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд А тай хамт гэдэс арилгахаар очсон. ...улаан зүсмийн гунжин үнээг Ш  ...төхөөрч А , З , бид гурав гэдсийг нь арилгасан. ...” гэх мэдүүлэг /хх1-36-37 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн “улаан хүрэн зүсмийн гунжин үнээ 700 000 төгрөг”,  ...“саарал зүсмийн бүдүүн гүү 800000 төгрөг” гэх дүгнэлт /хх1-41, 74 тал/,

  1. Хохирогч Ж.Г гийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сард санаж байнаминий бие өвдөж эхнэр А гийн хамт Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлж, зүрхний хагалгаанд орсон юм. Эмнэлэгт нэлээн хэд хоног хэвтэж байгаад ХишигӨндөр суманд байрлах гэртээ ирэхэд хээр азаргатай адуунаас хүрэн гүү алга болсон байсан. Би ойр хавиар өөрөө болон хүүхдүүдээ унаатай явуулж хүрэн гүүгээ хайсан боловч ердөө сураг гараагүй юм. …” гэх мэдүүлэг /хх2-216-217 тал/, “...2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “Б” гэх газраас өсгий цагаан халтар азаргатай 40 гаруй тооны адуунаас хээр зүсмийн, им тамгагүй гүүг алдаад одоог хүртэл эрж сурсан ч ажил сураггүй байна” гэх мэдүүлэг /хх2-249-250 тал/, ...хохирлыг барагдуулж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх3-83тал/, гэрч Ц.Батсайханы өгсөн: “2017 оны 11 дүгээр сард Ж.Г  бэлчээрт байсан 20 гаруй тооны адуунаасаа хүрэн зүсмийн, им тамгагүй гүүгээ алдчихлаа, ... өсгий цагаан халтар азаргатай адуунаасаа хээр гүү алдаад хайгаад  олохгүй байна, чи миний гүүг эрж сурж байгаарай гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх2-221 тал/, гэрч Ц.А гийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу яаралтай зүрхний мэс засалд орохоор явж хагалгаанд орчихоод гэртээ ирэхэд хүрэн гүү алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх2-223 тал/, гэрч Б.З ын өгсөн: “Би Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “М” гэх нэртэй газарт 2017 оны 11 дүгээр сард өвөлжиж байсан юм. ...Ж.Г  нь Хишиг-Өндөр сумын уугуул хүн Хишиг-Өндөр суманд олон жил багшийн ажил хийж байсан. Маш тохитой томоотой хүн байгаа юм. 2017 оны 11 дүгээр сард бие нь муудаж Улаанбаатар хотод хагалгаанд орохоор явсан. 2017 оны 11 дүгээр сард өсгий цагаан халтар азаргатай адуунаасаа хээр гүү алдаад олохгүй байна. Улаанбаатар хотруу эмчилгээнд явсны дараа л хулгай авчихлаа гээд эрж сурч байгаарай гэсэн...” гэх мэдүүлэг /хх3-2 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн “хүрэн гүү 800000 төгрөг, хээр гүү 800000 төгрөг” гэх дүгнэлт /хх2-225, хх3-9 тал/,

  2. Хохирогч П.Ч ын өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын үеэр Орхонсумын 1 дүгээр багийн “Ө” гэх газраас улаан халзан зүсмийн зөв талын чихэндээ догол имтэй, эвэртэй гунжин үхрийг бэлчээрээсээ алдсан. Тэгээд одоог хүртэл хайгаад олоогүй. ...2019 оны 05 дугаар сарын орчимд манайхыг Орхон сумын 1 дүгээр багийн нутаг А гэх газарт хаваржаандаа байж байх үед улаан халзан гунжин үхрийг би авчихсан юм гэж хэлээд Ш  ганцаараа мотоцикль уначихсан ирээд уулзаад явсан. Тухайн үед нь эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад гомдолгүй гэсэн бичиг өгөөд явуулсан. Тухайн үед манайд эхнэр М.С  бид хоёр байсан. ...” гэх мэдүүлэг /хх4-81-83 тал/, гэрч М.С гийн өгсөн: “...Тэр Ш  /Ш / гэдэг залууг сэжиглэж байна. Саяхан 10 гаруй хоногийн өмнө ирж уулзаад та гомдолгүй гэж хэлээч, би танай үхрийг төлөөд өгнө гэж хэлээд явсан. Тэгэхээр энэ хүн хулгайлсан нь тодорхой юм байна. Бид хайгаад олоогүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх4-85 тал/, гэрч Ч.Э ын өгсөн: “...Тухайн үед сонсож мэдсэн зүйл байхгүй байсан. Харин дараа нь О , Ш  гэдэг хоёр залуу хулгай хийсэн байна гэж мэдсэн. Аав дээр ирж уулзсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг /хх4-87 тал/, гэрч Ц.М ын өгсөн: “...2017 оны хавар Орхон сумын 1 дүгээр багийн нутаг Бн голоос миний өөрийн хаан дээрээ загасан тамгатай, хээр зүсмийн гүү голд уначихаад гаргах гээд О ыг дуудаж хамт гаргалцаж байсан, бусадтай нь хамтарч голоос мал гаргаж байсан асуудал нэг ч байхгүй....” гэх мэдүүлэг /хх4-100-101 тал/,

алдагдсан малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн “...улаан халзан зүсмийн гунжин үнээ 1000000 төгрөг...” гэх дүгнэлт /хх4-105 тал/,

  1. Хохирогч Б.О ийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сараас 12 дугаарсарын хооронд Орхон сумын 1 дүгээр багаас хээр азаргатай адуунаас шар хээр гүү хулгайд алдсан байсан. Манай адуу тухайн үед Т хавиар бэлчиж байсан...” гэх мэдүүлэг /1хх-180 тал/, ... ...хохирлыг барагдуулж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх3-82тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн: “шар халтар зүсмийн гүү 700000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-190 тал/,

  2. Хохирогч Т.Н ын өгсөн: “2017 оны 11 сарын дундуур идэшний үеэрцас орсон санаж байна. Орхон сумын 1 дүгээр багийн нутагт “Т” гэх газарт манай бор азаргатай 15 тооны адуунууд бэлчдэг байсан. Би адуугаа эргэж тоолж үзэхэд бор хээр гүү алдагдсан байсан. Одоог хүртэл хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх1-247-248 тал/, ...Ш , О  нараас хохирлоо барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбар /хх1249тал/,...” түүний гэрчээр өгсөн: “...Орхон сумын 1 дүгээр багийн Пт амьдардаг ах дүү Ш , О , Б  нарыг харддаг. Яг тодорхой нотолсон баримт байхгүй. Манай адууг алга болох үеэр Ат морьтой явж байсан гэж сонсож байсан. Хээр гүүгээ 800000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хх1-250 тал/, гэрч Г.О ийн өгсөн: “...2017 оны 11 сард им тамгагүй, бор хээр гүү алга болсон. Ингээд ойр хавиар маш их хайсан боловч олдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх2-2 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн: “бор хээр зүсмийн бүдүүн гүү 800000 төгрөг” гэх дүгнэлт /хх2-6 тал/

  3. Хохирогч З.Х ын өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын үед санажбайна. Хээр алаг азаргатай 30 гаруй тооны адуугаа бэлчээрт гаргаад татаж авахаар очиход алаг гүү хулгайд алдагдаад одоог хүртэл эрж сураад олохгүй байна. Миний алаг гүү тарга хүчээр сайн мал байсан юм ...гэх  мэдүүлэг /хх2-140 тал/, ...миний хохирлыг барагдуулсан надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх тайлбар /хх3-90 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “алаг зүсмийн гүү 800000 төгрөг” гэх дүгнэлт /хх2-145 тал/,

  4. Хохирогч Д.Б гийн өгсөн: “2017 оны 11 сарын үед санаж байна.Идэшний үеэр Орхон сумын 1 дүгээр багийн “П” гэх газарт бэлчээрт 40 гаруй тооны адуугаа бэлчээсэн. Хэд хоногийн дараа адуугаа татахад хээр зүсмийн гүү хулгайд алдагдсан. Ингээд эрж сураад одоог хүртэл хайгаад олохгүй байна. ... гэх мэдүүлэг /хх2-108-109 тал/,   ...О аас хохирлоо барагдуулж авсан. Миний хээр гүүний оронд өөрийн бүдүүн насны халтар зүсмийн гүүгээ өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх2-112 тал/, гэрч С.О ийн өгсөн: “2017 оны 11 сарын үед манайх хээр гүүгээ алдсан одоог хүртэл олоогүй байна...” гэх мэдүүлэг /хх2-113 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “хээр зүсмийн гүү 800000 төгрөг” гэх дүгнэлт /хх2-116 тал/,

  5. Хохирогч С.Э ы өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын дундууридэшний үеэр санаж байна. Орхон сумын 1 дүгээр багийн нутаг Дд байдаг ногооны талбайн орчим манай үхэр бэлчдэг байсан. ...Нилээд хэд хоногийн дараа үхэрнүүдээ тоолж үзэхэд хүрэн халзан зүсмийн, тарга хүч сайтай, нуруугаараа улаантай 4 хөл нь тавхайгаараа цагаантай, шүдлэн насны ...эр үхрээ хулгайд алдсан эрж сураад хайгаад олоогүй юм. ...О , Ш , Б  нарыг шалгаж өгнө үү гэх мэдүүлэг /хх2-64 тал/, ...Хүрэн халзан зүсмийн үхрийн үнэ  650000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх2-65 тал/, Одоо надад гомдолгүй,  бид тохиролцлоо” гэх тайлбар /хх3-95 тал/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх2-

66-74 тал/, алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн:  “хүрэн халзан үхэр 650000 төгрөг” гэх дүгнэлт /хх2-79 тал/,

Шүүгдэгч Б.Ш ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2018 оны 10 сарын сүүлчээр санаж байна яг өдрийг нь санахгүй байна. Өдөр 14 цагийн орчимд өөрийнхөө хар өнгийн “Даюун” загварын мотоцикльтой Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газарт явж байсан чинь О ын 50 гаран тооны үхэр сүрэг эзэнгүй бэлчээрт явж байсан. Улаан хүрэн зүсмийн гунжин үнээг сүргээс нь тасалж мотоциклиор хөөж гэрийн гадаа аваачсан, ...махыг нь борцолж амбаартаа хадгалж хүнсэндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх1-56-57 тал/, “...2018 оны 10 сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна орой 21-22 цагийн орчимд ... “А” гэх газарт манай нутгийн О  ахын хар азаргатай хориод тооны адуу бэлчээрт явсан. Тухайн үед би хариулагагүй адууг хараад нэг адууг нь мах болгож идшиндээ хэрэглэе гэж бодсон. ...Тэгээд саарал зүсмийн адууг гэрийн хажууд авчирч байгаад шууд нугасалж алаад …махыг янзласан...” гэх мэдүүлэг /хх1- 83-85 тал/,  ...“2017 оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, орой 20-21 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” загварын хар өнгийн мотоцикльтой сумын төв орж дүү О ыг ээжинд аваачиж өгчихөөд буцаад хөдөө гэрлүү явж байтал “Б” гэх газарт өсгий цагаан халтар азаргатай 40 гаруй тооны адуу бэлчээрт бэлчиж явсан. Тэгээд уг адуунаас нэг адууг нь тасалж авъя гэж бодсон чинь хүрэн болон хээр зүсмийн хоёр тооны адуу цуг нэгнийгээ дагаж сүргээсээ тасрахаар нь би хоёуланг нь мотоцикльтой тасдаж хөөгөөд гэрийнхээ гадаа тууж аваачсан. Хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү байсан. Би хоёр адууг нэг нэгээр нь янзалсан...” гэх мэдүүлэг /хх2-236-237 тал/, ... “Орой би О ыг дагуулаад мотоциклио унаад 22-23 цагийн үед Т н ойролцоо хойд хэсэгт очиход нөгөө өдөр байсан хээр азаргатай 15 тооны адуу бэлчээрт байсан. Адуун дээр очоод адуун дундаас шар халтар зүсмийн гүүг О  бугуйлаар бугуйлдаж авсан. Би өөрийнхөө мотоциклийг унаад О  шар халтар гүүг бугуйлаараа ногт хийж унаад явсан. Гэрийн гадаа очоод бид хоёр гэрт байдаг эрээн иштэй хутгаар гүүг О  нугаслаж алаад цусалсан...” гэх мэдүүлэг /хх1-202-204 тал/, ...”2017 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Манай дүү О  өглөө адуу хайхаар яваад өдөр гэртээ ирээд Т.Н  гуайн бор азаргатай 15 тооны адуу бэлчээрт явж харагдсан талаар надад хэлээд адуунаас нэг тооны адуу хулгайлж идшиндээ хадгалж авъя гэж надтай ярилцсан. Тэгээд О  бид 2 шөнө болохыг хүлээж байгаад нэлээд харанхуй болонгуут миний хар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикльтой явж хээр зүсмийн гүүг бугуйлдаж барьсан. Бугуйлдаж бариад бугуйлаараа ногт хийгээд О  гэрлүү хөтөлж явсан. Тэгээд гэрт авчраад нугасалж би хамт янзалсан...” гэх мэдүүлэг /хх2-19-21 тал/, ...хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Орой 20-21 цагийн орчимд би дүү О ын хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” загварын хар өнгийн мотоцикльтой сумын төв орчихоод буцаад гэр лүүгээ явж байтал “Б” гэх газарт хээр алаг азаргатай 30-аад тооны адуу бэлчээрт бэлчиж явсан. Тухайн үед би хариулгагүй адууг хараад нэг адууг нь мах болгож идшиндээ хэрэглэе гэж хэлсэн. О  “за тэгье” гэхээр нь О  бид хоёр адуун дээр очоод авч явсан бугуйлаараа адуун дотроос алаг зүсмийн гүүг бугуйлдаж аваад гэрийнхээ гадаа аваачсан. Тухайн үед манай гэрт хүнгүй байсан. Тэгээд л би адууг гэрийн хажууд авчирч байгаад шууд нугасалж алсан. Дараа нь би О ын хамт адууны махыг янзалсан...” гэх мэдүүлэг /хх2-154-155 тал/,

Шүүгдэгч Б.О ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би ганцаараа хэд хоног гэрээ сахиж үлдсэн байсан. Мөнгө байхгүй, хүнсгүй болчихоод байж байхад манай гэрийн урд ногооны хашааны хажууд хээр азаргатай 40 гаруй тооны адуу харагдсан. Тэр үед би гэгээ тасрахаар нь азарга адуун дээр очиж нэг адуу авч хүнсэндээ хэрэглэе гэж бодсон. Гэгээ тасрахыг хүлээж байгаад Ш  ахын улсын дугааргүй хар өнгийн “Даюун” загварын мотоциклиор адуун дээр очоод гэрээс гарахдаа авсан мяндсан бугуйлаар хээр зүсмийн гүүг бугуйлдаж барьж авсан. Барьж аваад гүүг хөтөлж гэрлүүгээ аваачсан. Гэрт аваачаад гэрийн идэш хийдэг газарт нугасалж алаад эрээн иштэй хутгаар цусалсан. Арьс, шир, толгойг нь Өлзийт тосгоны хойгуур урсдаг Орхон голын харзтай хэсэгт хийж урсгасан. Махыг хүнсэндээ хэрэглэж дуусгасан. Гэдэс дотрыг нь хоёр нохойдоо өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх2-125-127 тал/, ...“2017 оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Ш  ахын хамт “Б” гэх газраас алаг азаргатай адуунаас алаг гүүг бугуйлдаж аваад гэрийн гадаа аваачиж Ш  ах нугаслаж алаад дараа нь би хамт адууны махыг янзалсан. Тухайн үед идэшний цаг болж байсан. Тэгээд Ш  ах хулгай хийх санааг гаргахаар нь би зөвшөөрч идшиндээ хэрэглэе гэж бодсон. Манайх мал багатай болохоор өөрийнхөө малыг цөөрнө гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хх2-157159 тал/, “...2017 оны 11 дүгээр сарын дундуур гадаа цас орсон байх үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Т” гэх нэртэй газраас өөрийн төрсөн ах Ш ийн хамт морьтой явж байгаад 15 орчим тооны адуу өдөр нь харсан. Тухайн үед ах бид хоёр алдсан адуугаа хайгаад олоогүй гэрлүүгээ буцаад явж байсан. Гэрт очоод орой Ш  ах хоол ундны мөнгө хэрэгтэй байна адуунаас нэгийг нь хулгайлж авч зараад мөнгө болгож хоол хүнсээ авъя гэж хэлсэн. Орой нь би Ш  ахтай хамт мотоцикльтой 22-23 цагийн үед ...адуун дээр очоод шар халтар зүсмийн гүүг би бугуйлаар бугуйлдаж авсан. Би гүүг барьсан мяндсан бугуйлаараа ногт хийгээд шар халтар гүүг унаж явсан. Ш  ах болохоор урд өөрийнхөө мотоцикльтой явсан. Шөнө очоод бууц хаядаг газрын хажууд би нугаслаж алаад, гэрт байдаг эрээн иштэй хутгаар гүүг цусалсан” гэх мэдүүлэг /хх1-199-201 тал/,  “...2018 оны 11 дүгээр сард санагдаж байна, манай урд байдаг ногооны талбайгаас гадаа харанхуй болсон байхад хулгайлсан. Эхлээд Б  ах дургүй байсан боловч би ятгасаар байгаад хамт хулгай хийхээр болсон. Б  ах бид хоёр явган явж бэлчээрт очсон. Тэгээд би цагаан өнгийн мяндсан бугуйлаа ашиглаж барьж аваад туугаад гэрийн гадаа аваачиж төмөр иштэй сүхээр цохиж унагаагаад эрээн иштэй хутгаар махыг нь янзалсан...” гэх мэдүүлэг /хх2-97 тал/,

Шүүгдэгч Б.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “П” гэх газарт амьдардаг төрсөн дүү О ынд очсон. Очсон өдрийн орой нар жаргах гэж байхад О  надад “хоёулаа идшээ хийх үү” гэж хэлэхээр нь би гайхаад “маргааш больё, одоо харанхуй болж байна” гэж хэлэхэд “би өдөр ногооны талбай орчимд сайн тарга авсан үхэр бэлчиж байхыг харсан, хоёулаа тэндээс нэг тооны үхэр аваад идшээ хийе” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь О  надад “манайх цөөхөн хэдхэн юмныхаа нэгийг идшинд гаргачихаар цөөхөн хэдэн мал маань бүүр цөөрчихнө” гэхээр нь би дотроо за тийм ч юм уу гэж бодоод “за тэгье” гэж хэлсэн. Тэгээд О  бид хоёр орой 20 цагийн үед нар буугаад гадаа харуй бүрий болохоор нь тариан талбайн зүг явган явсан. Тэгээд бид хоёрыг тариан талбайн ойролцоо очиход /50-60 гаран/ нилээд олон тооны үхэр байх шиг байсан. Тэгээд үхэрнүүдээс дүү О  хүрэн халзан зүсмийн нуруугаараа улаантай, 4 хөл нь тавхайндаа цагаантай үхрийг бугуйлаар бугуйлдаж аваад бид хоёр туугаад гэрийн гадаа аваачсан. Гэрийн гадаа аваачаад дүү маань төмөр иштэй сүхээр цохиж унагаагаад төхөөрсөн. Би О ад мах янзлахад нь тусалж барьж өгсөн. Махыг нь О ынх болон манайх идшиндээ хэрэглэж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх294-95 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар нотлогджээ.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын бусдын малыг бэлчээрт ижил сүргээс нь таслан гаднаа авчирч өөрийн үзэмжээр  захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн иргэн С.О д 1500000 төгрөгний, Ж.Г д 1600000 төгрөгний, П.Ч т 1000000 төгрөгний, Б.О эд 700000 төгрөгний, Т.Н д 800000 төгрөгний, З.Х т 800000 төгрөгний, Д.Б д 800000 төгрөгний, Б.Э д 650000 төгрний хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг төлсөн, хохирогч нар гомдол санал саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналаа танилцуулж, яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн тул 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 4/18 дугаартай тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарын дээрх үйлдэл нь бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш , Б.О  нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Б.Ш , Б.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 3 дугаар хавтасны 71-85 дугаар тал, 4 дүгээр хавтасны 39-41 дүгээр талуудад авагдсан шүүгдэгч нарын өмнө ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгож ирүүлсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө буюу гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж Булган аймаг дахь Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа шүүгдэгч Б.Ш ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хар өнгийн “Даюун” загварын мотоциклийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, төмөр иштэй сүх, эрээн иштэй хутга, цагаан мяндсан бугуйл тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


 

  1. Шүүгдэгч Ч овогт Б.Ш , Ч овогт Б.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг,  Ч овогт Б.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш , Б.О  нарыг тус тус 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Б.Ш , Б.О  нарт оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Орхон суманд хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарт сануулсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Булган аймаг дахь Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа шүүгдэгч Б.Ш ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, хар өнгийн “Даюун” загварын мотоциклийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, төмөр иштэй сүх, эрээн иштэй хутга, цагаан мяндсан бугуйл тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Э д даалгасугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ш , Б.О , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД