Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01376

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01376

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймаг дахь ******* ******* нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 412 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн ******* саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 42700 төгрөг, 2016 оны 11 сарын 21-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* газраас нэхэмжилж байгаа баривчлах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг төлбөрийг 12 сардаа багтаан төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газар нь хариуцагч А.*******д холбогдуулан саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 11 сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 412 дугаар шийтгэвэр, 386 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч А.******* нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.******* нь саатуулах байрны төлбөр 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ