| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0076/Э/ |
| Дугаар | 68 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Р.Т*******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн Т******* холбогдох эрүүгийн дугаартай, 178/2019/0076/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Р.Т******* нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Ямаатын улаан” хэмээх газраас газраас ховор амьтан болох 1 тооны янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар гудамжны тоот хашаанд байх өөрийн амбаартаа хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр “Ямаат улаан” гэх нэртэй уулын баруун талын бэлд болсон гэх ба иргэн Р.Т*******гээр хэрэг учрал болсон гэх газрыг заалгахад Ямаат улааны баруун талын бэлд чулуун хашаа байлаа. Хашааны дээд талын жалганд гэдэс дотрыг нь шороонд булсан арьс толгой нь хадны завсар байна гэж хэлснийг өөрөөр нь заалгаж очиход жалган дунд 3 ширхэг хадны хажууд бага зэрэг овгор шороог зааж энд булсан гэх газрыг “А” үсгээр, тэмдэглэж тухайн шороог малтаж үзэхэд хөлдүү бөөрөнхий зүйл байх ба гаргаж ирээд үзэхэд гүзээтэй баас гэдэс дотор нь бөөрөнхий болж хөлдсөн байв. Хаданд цохиж салгахад 2 хэсэг болж байх ба голд нь 27 см урттай 6 см өргөн цагаан шаргал үстэй 1 шийр байв. Орой орчмын хадан дунд арьс толгойг хаясан боловч олдохгүй байв. Тухайн газар мал амьтны мөр гарсан тул хүний мөр гэх зүйл байхгүй байв.” А” цэгээс баруун зүгт чулуун хашаа байх ба хашааг үл хөдлөх цэгээр авч “В” үсгээр тэмдэглэж “А” цэгээс “В” цэгийн хооронд хэмжиж үзэхэд 25 метр зайтай байснаар үзлэгийг дуусгаж 1 шийрийг хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 11-20 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн....Тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийв. ТОЗ-8 загварын буу 111 см урттай 10 см өргөнтэй, хар өнгийн дуранг гол төмөр дээр суурилуулсан, дурангийн баруун талд “DISCOVERY \/Т-2” гэсэн цагаан өнгийн бичвэртэй, 32 см урттай, 7 см өргөнтэй хар өнгийн дурантай, гол төмрийн баруун талд Х10019 гэсэн бичвэртэй, замагны дээд хэсэгт 10019 гэсэн бичвэртэй, модон хундагатай хундаганы баруун талд сумын дайзтай, дайзанд хар өнгөтэй 2.5 см урттай 0.7 см өргөнтэй 9 ширхэг сумтай хар өнгийн оосортой буу 1 ширхэг,
Ногоон, бор, хар өнгийн цоохор ууттай, уутыг задлаж гаргаж үзэхэд винтов загварын буу 123 см урттай 10.5 см өргөнтэй, хар өнгийн дуранг бууны зүүн талын модон дээр суурилуулсан, суурийг саарал өнгийн зүйлээр наасан, дуран тохируулдаг хэсгийн скочоор ороосон 17.5 см х 3 хэмжээтэй дурантай, гол төмрийн дээд хэсэгт гэсэн бичвэртэй, замагны баруун талд 1555 гэсэн бичвэртэй, гохны доод урд хэсэгт 1555 гэсэн бичвэртэй модон хундагатай, хундаганы хойд хэсэгт төмөртэй, төмөр ний урд талаар хар өнгийн даавуу ороосон даавууны баруун талд сумын дайзтай дайзанд 8 см х 3 см хэмжээтэй бор шаргал өнгийн 5 ширхэг сумтай бууны урд хэсгийн 37 см өргөнтэй хар өнгийн зүйлээр ороосон бор өнгийн оосортой буу 1 ширхэг,
х 15 х 8 см хэмжээтэй 350 см хэмжээтэй хар өнгийн цахилгааний утастай, бариулын доод хэсгийн цагаан өнгийн зүйлээр ороосон ар хэсэгтэй “Дува Сохор гурван нүүдлийн газрыг хармой” гэсэн бичвэртэй ангийн гэрэл 1 ширхэг,
8см х 3 см хэмжээтэй бор шаргал өнгөтэй сум 10 ширхэг,
2.5 см х 0.7 см хар өнгөтэй сум 2 ширхэг,
Галт зэвсгийн гэрчилгээ 060317 гэсэн дугаартай урд талын нүүрэнд “1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн Гол төмрийн №, замагны №, гол төмрийн голчийн хэмжээ, сум 5.6 галт зэвсгийн сумын төрөл, зориулалт Ан агнах” гэсэн өмчлөгч нь Мгийн гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээ 1 ширхэг,
Галт зэвсгийн гэрчилгээ гэсэн дугаартай урд талын нүүрэнд “2007 онд Орос улсад үйлдвэрлэсэн калибр 7.62 маркийн Гол төмөрийн №1555, замагны № 1555, дугаартай бууг эзэмшихийг зөвшөөрч улсын нэгдсэн бүртгэлд бүртгэв” гэсэн бичвэртэй өмчлөгч нь Мгийн гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээ 1 ширхэг зэрэг эд зүйлүүд байснаар үзлэгийг дуусгав. Үзлэгийн үйл явцыг 13 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл/хх-ийн 15-рт/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай...ТОЗ-8 загварын буу хар өнгийн дуранг гол төмөр дээр суурилуулсан, дурангийн баруун талд “DISCOVERY \/Т-2” гэсэн цагаан өнгийн бичвэртэй, гол төмрийн баруун талд Х10019 гэсэн бичвэртэй, замагны дээд хэсэгт 10019 гэсэн бичвэртэй, хар энгийн оосортой буу 1 ширхэг
Ногоон, бор, хар өнгийн цоохор ууттай, уутыг задлаж гаргаж үзэхэд винтов загварын буу, хар өнгийн дурантай, замагны баруун талд 1555 гэсэн бичвэртэй, гохны доод урд хэсэгт 1555 гэсэн бичвэртэй бор өнгийн оосортой буу 1 ширхэг,
х 15 х 8 см хэмжээтэй 350 см хэмжээтэй хар өнгийн цахилгааны утастай, бариулын доод хэсгийн цагаан өнгийн зүйлээр ороосон ар хэсэгтэй “Дува Сохор гурван нүүдлийн газрыг хармой” гэсэн бичвэртэй ангийн гэрэл 1 ширхэг.
8 см х 3 см хэмжээтэй бор шаргал өнгөтэй сум 15 ширхэг /Винтов маркийн бууны сум/
5. 2.5 см х 0.7 см хар өнгөтэй сум 11 ширхэг/ тоз-8 маркийн бууны сум/ 060317, гэсэн дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг иргэн М.эд хүлээлгэн өгсөн...гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 21-22-рт/
Галт зэвсэг хураан авсан...Уг галт зэвсэг нь 70 см урттай 10 см өргөнтэй ТОЗ-8 маркийн гол төмрийг тайрсан буу байх ба гол төмрийн дугаар нь 24162, замгийн дугаар 6698 гэсэн дугаартай шар өнгийн модон хундагатай, хундаганы баруун талд ногоон дээр ягаан өнгийн зүйлээр 7 ширхэг сум хийх зүйл хийсэн, Гол төмөр нь нилэнхүйдээ зэвэрсэн 200 метрийн хараатай, шар өнгийн оосортой буу байсныг иргэн Р.Т*******гээс хураан авав...гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25--рт/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн...Хар хүрээтэй 32 инчийн өнгөт зурагт 1 ширхэг 400000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй хөлдөөгч 1 ширхэг /CHANGER гэсэн хөх өнгийн бичигтэй/ 300000 төгрөг..гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31-рт/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч өгсөн...“Хатуу хөтлийн зүүн талд байгаа “Ямаат улаан” гэх уул нь манай сумын газар нутагт ордог. Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутагт байрлах “Ямаат улаан” гэх уул байгаа юм. Ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутаг биш. Манай сумын хаваржааны бүс нутаг байгаа юм. “Ямаат улаан” ууланд янгир ямаа байдаг. Албан ёсоор тооллого явуулсан зүйл байхгүй. Бараг жилийн 4 улиралд 50-60 янгир ямаа байнга шахуу байдаг.Хууль зөрчсөн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү? ..." гэх мэдүүлэг /хх- ийн 37-38-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.ийн гэрчээр өгсөн... Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цагаас найз Н.Гэрлээгийн хамт үнэг, чоно гэрэлтүүлэхээр өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай “HYUNDAI Тerracan” маркийн автомашинтай Ховд аймгаас баруун зүгт гараад Дам усны ам, Адуун чулуунаас наашаа, Хогийн хар зэрэг газруудад чоно үнэг гэрэлтүүлээд явж байгаад 23 цагийн үед Ховд аймагт орж ирээд найз Гэрлээг хятадын шар 24 айлын орон сууцанд буулгаад талын хашаанд Р.Т*******гийн гэрт очоод уулзчихаад явах гэхэд ямааны мах байна аваад яв гэхээр нь би автомашины хойшоо хийчих гэж хэлсэн. Тэгээд автомашины хойно хийчихлээ гэхээр нь би гэр лүүгээ явж байхад цагдаа зогсоож архи уусан эсэхийг шалгаад миний автомашиныг багажийг шалгасан. Тэгээд 2 ууттай мах гарч ирсэн, энэ ямар учиртай мах , Винтов маркийн бууг цагдаа хараад бичиг баримт нь хаана байна гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа хайгаад олоогүй.Тэгэхэд цагдаа дээр очиж шалгана гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд миний автомашинд үзлэг хийгээд 2 ууттай, ТОЗ-8 маркийн буу, Винтов маркийн буу, Дува сохор ангийн гэрэл, бууны сумнууд цүнхнээс 2 ширхэг бууны гэрчилгээ гарч ирснийг хурааж авсан.
Тухайн үед би мэдээгүй, цагдаа нар надаас асуухаар нь мал буюу ямааны мах гэж хэлсэн. Маргааш өглөө нь би ууттай мах өгсөн Р.Т******* рүү утсаар яриад “чиний автомашины ард хийсэн ууттай мах чинь юуны мах байсан юм бэ” гэж асуухад “янгир ямааны мах байсан” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө миний автомашины ард янгир ямааны мах байсан гэж мэдсэн. Намайг 1 ямааны мах байгаа ав гэж байсан.Тэр ямааны мах л юм болгосон. Би ангийн мах гэж мэдээгүй, малын мах л юм болгосон, ангийн мах гэж хэлсэн бол би авахгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Р.Т******* утсаар яриад би чамаас мөнгө төгрөг авч байсан. Чи надад хэрэгтэй үед туслаж байсан. Надаас нэг ямааны мах аваарай гэж хэлж байсан. Намайг 1 ямааны мах байгаа ав гэж байсан. Тэр ямааны мах л юм болгосон. Би ангийн мах гэж мэдээгүй, малын мах л юм болгосон, ангийн мах гэж хэлсэн бол би авахгүй байсан.
Т******* Ховд аймгийн Жаргалант сумын аль баг гэдгийг нь мэдэхгүй байна. Паркийн урд талд байдаг, *** гэсэн эхнэрийнх дугаараар холбоо барьж байсан. Миний автомашинд байсан махыг ангийн мах гэдгийг мэдээгүй, мэдсэн бол би авахгүй автомашиндаа тээвэрлэж явахгүй байсан. Тухайн үед тэр ууттай махыг би хараагүй, харсан бол авч явахгүй байсан. Би цагдаад баригдсаныг маргааш нь Р.Т*******тэй уулзаад чи надад ангийн мах гэж хэлэхгүй яасан юм бэ? Би цагдаад баригдаад бөөн асуудал үүсэж байна, чи хаанаас авч ирсэн юм бэ гэж асуухад Р.Т******* Ченжийн тохойны ар талын улаан уулнаас буудаж ангасан гэж хэлсэн. Винтов буу нь миний эзэмшлийн буу бичиг баримт нь байгаа, ТОЗ-8 маркийн буу нь нагац ах гэх хүний буу байгаа юм аа бичиг баримт нь байгаа. Би үнэг, чоно хөөх гэж авсан 2020 оны 02 дугаар сарын 01 -ны орой 19 цагаас 23 цагийн хооронд үнэг, чоно гэрэлтүүлж явсан, үнэг чоно тааралдаагүй.Тухайн үед би ангийн мах гэж мэдээгүй, малын мах гэж бодоод явсан. Цагдаа нар хураагаад явж байхад нь харахаар ангийн мах ч юм шиг, малын мах ч юм шиг харагдаад байсан болохоор авсан хүнээсээ тодруулаад асууж байгаад мэдүүлэг өгье гэж бодоод өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Маргааш нь Р.Т******* янгир ямааны мах гэж хэлсэн болохоор нь чи энэ асуудлаа өөрөө хариуцаарай гэж хэлсэн.
Машин миний нэр дээр байдаг миний эзэмшлийн автомашин байгаа юм. 2017 онд 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо мотор, кроп нь муудаад солих болчихсон байгаа. Моторыг нь авах гэхээр орж ирсэн мотор 4 сая гэж байгаа болохоор 2 сая төгрөгөөр үнэлж байна. Би зунд ганц хоёр тарвага хөөдөг, ТОЗ-8 маркийн буутай, Винтов буу сая 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр худалдаж авсан. ТОЗ-8 маркийн буугаар буудаж байсан. Винтов буугаар бай одоогоор буудаж үзээгүй байна...гэх мэдүүлэг/ хэргийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.ы гэрчээр өгсөн...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдөр М. надруу утсаар яриад орой завтай юу хамт чоно, үнэг, туулай гэрэлтүүлэх үү гэсэн. Тэгэхээр нь би завтай явахдаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байхад 19 цагийн үед М. надруу утсаар яриад гараад ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад ирэхэд М. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрөө барчихсан ганцаараа ирсэн. Би автомашинд нь суухад 2 буутай, дува сохор гэх гэрэлтэй байсан. Тэгээд бид хоёр Хогийн хар, Дам ус, Баатархайрхан уулын дээд доод талаар гэрэлтүүлж яваад ямар нэгэн амьтан тааралдаагүй. Миний гар даараад байхаар нь “больё буцъя” гэж хэлээд 00 цаг болж байх үед Ховд аймагт буцаж ирээд би гэртээ буугаад хоцорсон. М. гэр лүүгээ явна гэж хэлээд явсан. Би тэгээд гэртээ амарсан. 2 буу байсан нэг буу нь ТОЗ-8 маркийн буу нэг нь том буу байсан. Маркийг нь мэдэхгүй байна. Тухайн үед ямар нэгэн амьтан тааралдаагүй. Буудаагүй болохоор буу барьж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Би анх удаа М. үнэг, чоно, туулай гэрэлтүүлий гэхээр нь хамт явсан. М.ийг буугаар бууддаг эсэхийг нь мэдэхгүй. Би гэрэлтүүлээд явж байсан. М. буугаар бууддаг болоод намайг хамт яваад гэрэл тусгаад өг гэсэн байх гэж бодож байна. Хойд суудлын урд талд 2 ширхэг буу байсан багаажинд нь юу байсныг анзаараагүй. Би урд талын суудал дээр сууж явсан. Өөр зүйл харагдахгүй байсан. Ямар нэгэн амьтан тааралдаагүй болохоор буугаар буудлага үйлдээгүй. Хэн нэгнээс мах авах талаар яриагүй. Хамт Пурган автомашинтай хамт жолооч хийж байснаа яриад явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн...Надад ТОЗ-8 маркийн ганц буу байдаг. 10019 гэсэн дугаартай, бичиг баримттай, миний нэр дээр байдаг буу байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хагас сайн өдрийн орой М. ирээд “буугаа өгч бай үнэг гэрэлтүүлж байгаад ирье” гээд аваад явсан авч ирж өгөөгүй байна. Одоо М.эд байгаа. Би эд галт зэвсэг байдаг эсэхийг нь мэдэхгүй. Надаа ирээд буу авч байхыг бодвол буу байхгүй болоод миний буу авсан байх гэж бодож байна. Үнэг гэрэлтүүлж байгаад ирье гээд авсан. Хаагуур явсныг нь мэдэхгүй байна. Би анх 1977 онд 70 төгрөгөөр авч байсан. Одоо ямар үнэтэй байдгыг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 45-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ийн гэрчээр өгсөн...Манай нөхөр Р.Т******* 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад “туулай алж ирнэ” гээд буу үүрээд явган явсан. Орой 22 цагийн үед янгир ямааны мах авч ирсэн. Ирэхдээ явган авч ирсэн. Туулай алах гээд “Ямаат улаан” ууланд явж байхад янгир ямаа тааралдахаар нь алчихлаа гэж байсан. Тэгээд би чи догшин газраас алсан байна чи наадах хая гэж хэлсэн. Тэгэхэд би хүнд өгчихье гэж байсан. Хэнд өгөх гэж байгаа талаар надад хэлээгүй. 2020 оны 02 дугаар сарын 01-ны орой М. манайд ирээд ярьж байгаад М. манай нөхөр хоёр гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхдээ М.эд янгир ямааны мах өгөөд явуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь М. миний утас руу залгаад Р.Т*******тэй утсаар яриад янгир ямааны мах байсан юм уу цагдаад баригдчихсан байна гэж байсан. Ямаат улаанаас алсан гэж байсан. Авч ирээд амбаарт хийчихсэн гэж хэлж байсан. Би өөрөө хараагүй ямар мах байсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Р.Т*******д ТОЗ-8 маркийн буу байдаг. Тэр буугаа тухайн өдөр авч яваад янгир ямааны мах авч ирсэн. Буунд нь бичиг баримт байхгүй. ээс буу авсан гэж байсан. Хэдэн төгрөгөөр яаж авсныг нь би мэдэхгүй. Энэ талаар надад хэлээгүй. 2019 оны намар авсан буу байсан. Би элэгний хавдартай болохоор янз бүрийн мах иддэггүй, догшин газраас авч ирсэн байсан болохоор би наад махаа хая гэж нөхөртөө хэлж байсан. Би элэгний хавдрын шинж тэмдэгтэй, ядраад байдаг болохоор туулай ядаргаанд сайн гээд туулай алж ирнэ гээд явсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 46-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.ийн гэрчээр өгсөн... Манай нөхөр М. нь тэр өдөр намайг ажлаас ирэхэд гэрт байсан.Орой 18 цагийн хоол идчихээд ойрхон гараад ирнэ гээд явсан. Орой 23 цагийн үед гэр лүүгээ явж байна гэсэн. Би унтчихсан байсан Шөнө 04 цагт М. гэртээ орж ирж унтсан. Тэгээд би өглөө 07 цагийн үед босоход цагдаад машинаа журамлуулчихсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, хэнтэй явсныг нь мэдээгүй. Нэг их ан гэж яваад байдаггүй хаяа нэг чоно, үнэг гээд явдаг. Манай нөхөрт 2 ширхэг галт зэвсэг байдаг. Маркийг нь мэдэхгүй байна. Р.Т******* нь Ямар нэгэн илүү дутуу ааш зан байхгүй, ам бүл 7-лаа Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн гэсэн хашаа гэрт амьдардаг. Өөрөө ажилгүй, хувиараа барилга, мужааны ажил хийдэг. Эхнэр нь ажилгүй, элэг нь өвддөг, дунд зэргийн амьдралтай, мал, унаа тэрэг гэх зүйл байхгүй. Мөнххайрхан сумын 8 жилийн сургууль төгссөн бүрэн бус дунд боловсролтой Р.Т******* нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон гэж дуулдаж байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 47-рт/
2020 оны 02 сарын 04-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн...Янгир ямааны шийр 1, нуруутай гуя 1, гуя-1, өвчүүтэй хаа-1, хүзүү 1 сээртэй хаа-1 тухайн мах шийрээр хүйсийг тодорхойлох боломжгүй. Шинэ мах, мах шийрэнд сумны ором ажиглагдаагүй. Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. Ховор Амьтны жагсаалтад орсон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр янгир ямаа эр нь 2700000 эм нь 3100000 төгрөг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлт /хх-ийн 53-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 989 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн 5.6 мм калибртай ТОЗ-8-М загварын бага калибрын винтов бууны гол төмрийг гар аргаар бигиносгосон, гар хийцийн галт зэвсэг нь буудлага үйлдэж байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-64-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 990 дугаартай....Шинжилгээнд 5.6 мм калибртай ТОЗ-8-М загварын бага калибрын винтов бууны гол төмрийг гар аргаар бигиносгосон гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр туршилтын буудлага хийхэд ямар нэгэн саадгүй буудлага үйлдэж байх тул эвдрэл гэмтэл байхгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгийг хоосон цэнэглэж буунд эвдрэл гэмтэл үүсэхгүйгээр доргилт, цохилтын нөлөө үзүүлэхэд чавх тээгнээс мултаран буудлага үйлдэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг дээрх үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээнүүдийг өөрчлөөгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн гар хийцйин галт зэвсэг нь ТОЗ-8-М загварын бага калибрын винтов бууны гол төмрийг гар аргаар тайрч бигиносгосон гар хийцийн галт зэвсэг байна ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-74-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 1144 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн 6698 дугаартай гол төмрийн 24162 дугаартай ТОЗ-8-М загварын тайрсан галт зэвсгээр буудлага үйлдсэн байна. Тухайн галт зэвсгээр хэзээ буудлага үйлдсэн, цэвэрлэсний дараа буудсан эсэх, ямар маркийн дариар цэнэглэгдсэн буудсан эсэхийг тогтоох аргачлал байхгүй тул энэхүү асуултуудад хариулах боломжгүй...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-81-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 21-ны өдрийн 1182 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн бууны сангийн ангийн дугаар 24162 замгийн дугаар 6698, бууны үйлдвэрлэсэн он “19.1” зэрэг дугааруудад гар аргаар засвар ороогүй байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-88-рт/
Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн зурагт 1 ширхэг 250000 төгрөг, Хөлдөөгч 1 ширхэг 30000 төгрөг гэх баримт /хх-ийн 92-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Р.Т*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М. рүү
Утсаар яриад чи надаас нэг мах аваарай гэж хэлсэн байсан. 2020 оны 2 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг болж байх үед М. манай гэрт ирээд бид хоёр хүүндээд байж байгаад М. үнэг, чоно гэрэлтүүлж байгаад ирлээ гэж байсан. Тэгээд бид хоёр хамт гэрээс гараад би амбаарт байсан ууттай мах аваад автомашиных нь хойд талд хийж өгөөд М. манайхаас гэр лүүгээ явна гээд явсан. Янгир ямааны мах байсан. М. нь надад тус болж байсан
болохоор би өгсөн. Ямааны мах гэж хэлсэн. Ангийн мах гэж хэлэхээр авахгүй байж магадгүй гэж бодоод малын мах гэж хэлээд өгсөн. Ууттай байхад нь харсан. Задалж ямар мах байгааг нь хараагүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш Ховд аймгийн төвийн хойд талд байдаг Хатуу хөтлийн доод талын улаан уулнаас өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буугаар буудаж агнасан. Янгир ямаагаа тухайн газар нь янзлаад арьс толгой, гэдэс дотрыг нь гаргаад үлдээсэн байгаа. Эр ямаа байсан. Би туулай алах гэж гараад янгир ямаа байхаар нь буудчихсан. Би явган үүрээд гэртээ авч ирсэн...Туулай агнах гээд явж байхад янгир ямаа тааралдахаар нь агначихсан. Би 1988 онд Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургууль төгссөн бүрэн бус дунд боловсролтой. Ховд аймгийн Жаргалант сумын багийн 21-6 тоот хашаа миний нэр дээр байдаг. Одоо амьдарч байгаа гэр орон байгаа. Унаа тэрэг, мал хөрөнгө гэх зүйл байхгүй. Ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэм уруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг зэрэг болно.
Ховд аймгийн ******* сумны Засаг даргын Тамгын газрын*** тоот дансанд Р.Т*******гээс 5400000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 130 дугаарт/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Р.Т******* нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Ямаатын улаан” хэмээх газраас ховор амьтан болох 1 тооны янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар гудамжны тоот хашаанд байх өөрийн амбаартаа хадгалж байгаад найз М.эд өгсөн. М.ийн автомашинд эргүүлийн цагдаа нар үзлэг хйих явцад янгир ямааны мах тээвэрлэж явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т******* болон түүний өмгөөлөгч нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Р.Т******* нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Ямаатын улаан” хэмээх газраас газраас ховор амьтан болох 1 тооны янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар гудамжны тоот хашаанд байх өөрийн амбаартаа хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...тусгай зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Т*******гийн...тусгай зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан...гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Хохирол хор уршигийн талаар:
2020 оны 02 сарын 04-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр янгир /ямаа эм/ нь 2700000 төгрөг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлтийн дагуу шүүгдэгч Р.Т******* нь янгир ямааны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 2700000 төгрөгийг 2 дахин өсгөж 5400000 төгрөг төлсөн нь хэргийн 130 дугаар хуудас дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.Т******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 113 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Р.Т*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 24162 дугаарын гол төмөртэй, 6696 замгийн дугаартай ТОЗ-8 маркийн калибр бууг Цагдаагийн газарт шилжүүлэх, шүүгдэгч Р.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэнийг хүчингүй болгох, 5400000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурьдах, шүүгдэгч Р.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т*******д ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэв.
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү? Хохирол төлсөн гэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Р.Т*******г...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Р.Т*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Т*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Т*******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журмыг... тайлбарлан өгөв.
Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 24162 дугаартай гол төмөр бүхий, 6698/ 8699/ гэх замагны дугаар бүхий ТОЗ-8 маркын бууг Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Р.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 5400000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Р.Т*******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг 32 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 5/ 32 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Т*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Т*******г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Т*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 24162 дугаартай гол төмөр бүхий, 6698/ 8699/ гэх замагтай ТОЗ-8 маркын бууг Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5400000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Р.Т*******д хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.Т*******д тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Шүүгдэгч Р.Т*******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 5/ 32 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгосугай
7.Шүүгдэгч Р.Т*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА