Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2016/01167

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй, 

Дорнод аймгийн Х тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******т  холбогдох,

Саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 15-ны өдрийн 351 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 85400 төгрөг, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* газраас нэхэмжилж байгаа  саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг төлбөрийг 2016 оны 10 сардаа багтааж төлж барагдуулна гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч *******т  холбогдуулан саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 9 сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 сарын 28-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 85400 төгрөг, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 351 дүгээр шийтгэвэр, 328 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 /наян есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ГАНЧИМЭГ