Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

  

   2020           02           07                                       2020/ШЦТ/136

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч П.У- түүний өмгөөлөгч М.Намжилжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт П-ийнУ-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905037160986 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл..., эцэг, эхийн хамт ........ аймгийн ....... сум ... дугаар баг ........ оршин суух, .........дүүргийн ... дугаар хороо ... байр ... тоотод түр оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг дүйцүүлэн хасч 2 жилийн хугацаагаар тогтоож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай захирамжаар  хорих ял эдлэхээс 3 сар 8 хоногийн өмнө тэнсэн сулласан, Б овогт П-ийнУ-

                   

          Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” нэртэй баарны орчим иргэн Б.Б-ийг явж байхад нь Samsung А10 загварын гар утсыг кейсийн хамт авахаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт цохин авч улмаар 364.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч П.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” нэртэй баарны орчим иргэн Б.Б-ийгийг явж байхад нь Samsung galaxy 10 загварын гар утсыг кейсийн хамт авахаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт цохин авч улмаар 364.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

А.У-гаас “Samsung A10 маркийн” гар утсыг хураан авсан тэмдэглэл,  хохирогч Б.Б-ийгид “Samsung А10 маркийн гар утас” хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Crown” нэртэй баарны хашааны урд явган хүний зам дээр 12 цаг 31 минутад ирэн гэрч П.У- “Crown” баарны урд талд хоёр залуу зогсож байсан. Би очиж таксины мөнгө байна уу гэж асуугаад байхгүй гэхээр нь халаасыг нь тэмтэрч гар утсыг нь аваад явахад араас ахаа утсаа авъя гэхээр нь эргэж хараад цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд явсан гэж мэдүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “... гэрч Б.Б-ийг 5 дугаар барьсан залуу мөн байна, уг залуу би болон нүүрний төрх, царай зүсээр нь шууд таньж байна, тухайн өдөр би найз Л-г аваад баарнаас гараад явж байхад хөөе, хөөе гээд байсан 5 залуу мөн байна. Над дээр ирээд тэр дундаас миний утсыг нэг нь ямар гайгүй утас вэ гээд 5 дугаар  барьсан залуу авахад 4 дугаартай залуу яах гээд байгаа юм гээд миний утсыг аван халаасанд хийсэн. Тэгээд яваад өгсөн. Би найзтайгаа уруудаж явахад 5 дугаартай залуу араас ахиж ирээд ахдаа таксины мөнгө өгчих гэхэд би мөнгө байхгүй гэж түрийвчээ үзүүлэхэд миний халаасыг тэмтэрч үзээд халаасанд байсан гар утсыг авах гэхэд нь би гараараа дарахад хүчээр аваад нүүрэн тус газар гараараа цохисон. Би нүүрээ дараад доошоо суусан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Хохирогч Б.Б-ийгийн “Би 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө найз Л-тай уулзаж хорооллын эцсийн “Crown” гэх нэртэй бааранд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01 цаг өнгөрч орсон юм. Тэгээд найз Л- бид хоёр Сэнгүр нэртэй пиво худалдан авч ууж бүжиглэж байгаад  баар хааж байхад гарсан. Манай найз Л- жоохон муудсан согтсон байсан. Би найзыгаа түшиж гаргаад “Crown” баарны зүүн талаар хойшоо явган хүний замаар эргээд гарч байхад араас хэдэн залуучууд хөөе, хөөе зогсож бай гээд дуудаад байсан. Би зогссон, найзыгаа түшиж байсан. Эргээд хартал таван залуу байх шиг байсан. Нэг махлаг шар залуу нь ирээд надаас шууд хөөе мөнгө байна уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би айгаад түрийвчээ гаргаж мөнгө байхгүй байна гэж харуулсан. Тэгтэл тэр махлаг шар залуу миний утсыг хараад ямар гайгүй утас барьдаг юм бэ гээд авсан. Тэгтэл нэг залуу нь яах гээд байгаа юм бэ буцаагаад өг гэж тэр залуу миний утсыг аван буцаагаад миний халаасанд хийсэн. Намайг явуулахгүй хоргоогоод түлхэж бариад байсан. Манай согтуу найз Л-г түлхэж унагаагаад байсан. Тэгэхээр нь би гуйгаад ах нар минь, манай найз согтсон тасарсан байна, зүгээр явуулчих тэгэх үү гэж гуйсан. Тэгээд би найз Л-г түшээд холдоод нуугдах санаатай уруудсан. Тэр залуучууд баруун тийшээ яваад өгсөн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө таван залуугийн нэг нь над дээр гүйж ирээд надаас таксины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би ахаа мөнгө байхгүй байна гэж ахиж түрийвчээ үзүүлсэн. Тэгтэл тэр залуу миний халаасыг тэмтэрч үзээд баруун талын өмдний халаасанд байсан утсыг тэмтэрч үзээд өг гэхээр нь би ахаа би ажил хийж мөнгөөрөө авсан утас шүү дээ, битгий аваач гэж гуйсан. Тэгтэл тэр ах эргээд намайг орхиод явсан. Хойшоо явж байснаа гэнэт буцаж ирээд ахиад мөнгө өгчих, ахдаа таксины мөнгө өгчих гэхээр нь ахаа байхгүй шүү дээ гэж хэлэхэд ахиад халаас тэмтрээд тэр залуу миний халааснаас хүчээр аваад ам руу гараараа цохисон. Тэгтэл би амаа дараад доошоо суугаад харахад хойшоо яваад өгсөн юм. Тэр үед манай найз Л- тасарсан газар хэвтэж байсан. Би шууд найз Л-гийн гар утсыг аваад цагдаа дуудсан.

          Тэр миний утсыг сүүлд ирж авдаг бор өндөр, том нүдтэй залуу гараараа миний ам уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед миний үүдэн доод шүдэнд уруул язарч шалбарсан. Цус гарсан. Өөр гэмтэл шарх байхгүй.

          ... Миний гар утас Samsung А10 маркийн 2019 оны 08 дугаар сард манай ах Д.Бүрэнзэвсэг ах Skytel төвөөс зээлээр 390.000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн андройд 32gb багтаамжтай, нилээн нимгэхэн, өнгөгүй цагаан өнгийн доргионы хамгаалалтын гэртэй гар утас байгаа юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Гэрч О.Б-ийн “... бид тав гараад булан эргээд явган хүний замаар явж байхад С- хоёр залуутай маргалдсан. Тэтэл У- хажуунаас нь орж ирээд тэр хоёр залуугийн нэгнийх нь утсыг барьчихсан байсан. Тэгтэл С- яах гээд байгаа юм бэ гээд утсыг нь авч тэр залуугийн халаасанд хийгээд явуулсан. Тэгээд хойшоо явж байхад дөрвөн залуу өдөөд байсан. Тэр залуучуудтай уулзах гэтэл зугтаасан. Бид хэд хөөе гэж араас нь хашгирч байгаад зам гараад хорооллын эцэст машин дээрээ ирсэн. Тэгтэл машин дээр ирэхэд У- байхгүй байсан. Тэгээд У- яачихав гэж байхад У- замын урдаас ирсэн.

          ... У- надад тийм зүйл ерөөсөө яриагүй. Дараа нь цагдаа дээр ирээд У-г хүний утас авсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

          Гэрч Э.С-гийн “... Би тасарсан байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Маргааш нь найз Хишгээ, С- нар ярьж байсан. У- баарнаас гарч яваад хүний утас авсан гэсэн. Тэгээд С- буцааж өг гэж хэлээд өгүүлсэн гэсэн. Тэгээд бид хэд зам гараад явах хооронд У- бие засаж ирнэ гээд явсан байсан. Тэр хоорондоо залуугийн утсыг авсан байсан гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Н-гийн “... баарнаас гараад хойшоо явган хүний замаар явж байтал хоёр залуу бие биенээ түшсэн байдалтай явж байсан. Тэгээд тэр хоёр залуутайд муудаж сайндаад байсан. Би тэр хэдээс зайдуу болж утсаар ярьж яваад хорооллын эцэс замын хойд талд машин дээрээ ирсэн. Тэгтэл араас С-, Б-, С- нар ирсэн. Тэгэхээр нь би Уртаа яасан бэ гэж асуухад манай хэд хаачсаныг нь мэдэхгүй гэж байсан. Тэгээд У-г хүлээж байхад удалгүй Уртаа замын урдаас ирээд бөөндөө нийлээр тарахаар болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

          Гэрч У.С-ийн “... Би очсон тэгтэл Уртаа оччихсон нэг арай эрүүл залуугийн утсыг нь авчихсан зогсож байхаар нь юун утас юм бэ гэхэд У- энэ залуугийн утас байгаа юм өгөх гэж байна гэхээр нь наад утсаа өгөөд бушуухан явуул, согтуу хүмүүсээр яах гээд байгаа юм гээд Уртаагаас утсыг нь аваад тэр залууд өгч халаасанд нь хийгээд одоо найзыгаа аваад яв гэсэн. Тэгээд явуулаад би С-г аваад хойшоо явж байсан.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ний “Samsung galaxy А10 маркийн гар утсыг 351.000 төгрөгөөр, резинэн доргионы хамгаалттай кейсийг 13.500 төгрөгөөр нийт 364.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан”. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

         

          П.У-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... би очоод та хоёр явахгүй юу хийж сууж байгаа юм гээд тэр хоёроос таксины мөнгө байна уу гэхэд байхгүй гээд нөгөө эрүүл  өндөр залуу нь түрийвчээ  үзүүлсэн. Тэгэхээр нь би наад халаасанд чинь юу байгаа юм гэхэд гар утсаа гаргаж ирээд буцаагаад халаасандаа хийхээр нь утсыг нь халааснаас нь би өөрөө аваад гар утсыг чинь аваад явлаа шүү гээд эргэж хараад явсан. Тэгтэл нөгөө залуу араас гүйж ирээд ахаа би гар утсаа авъя гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гээд эргэж хараад хөлөөрөө цээжин тус газар нь өшиглөж унагаагаад гүйгээд яваад өгсөн. Эргэж харахад нөгөө залуу босоод явж байсан. Би тэр чигээрээ зам гарч гүйгээд найз нар дээрээ очиход манай найз нар за ашгүй Уртаа ирчихлээ гээд Н-, С- хоёртой такси бариад Н-гийн гэр очиж хоносон.

          Би утсыг хараад авъя гэж тухайн үедээ бодсон байсан учир авсан. Тэгээд өөрөө барина гэж бодож байсан юм. Ямар нэгэн байдлаар зарж борлуулна гэж бодоогүй байсан. Одоо гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байгаа. Би найз нартаа юу ч хэлээгүй байсан юм. Намайг тэр залуугаас гар утсыг нь авч байхад хэн нэгэн хүн хараагүй байх.

          ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирлоо бүрэн гүйцэт барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 94-97 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч П.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” нэртэй баарны орчим иргэн Б.Б-ийгийг явж байхад нь Samsung galaxy 10 загварын гар утсыг кейсийн хамт авахаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт цохин авч улмаар 364.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Б-ийгийн эд хөрөнгөд 364.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Samsung А10 гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх, шүүгдэгч П.У-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ийнУ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  П.У-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  П.У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар П.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  П.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ