Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2016/01161

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Цэргийн штабын офицер, хошууч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан “нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь хариуцагч *******ас Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 633.716 төгрөг төлүүлэх тухай” 2016 оны 09 сарын 28-ны өдрийн №138/ЭГ2016/00094 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 9830 төгрөг 05 мөнгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.9 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ГАНЧИМЭГ