| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0661/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 676
2020 04 13 2020/ШЦТ/676
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Уянга, өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0445/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Х, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2006 01125 0734 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Боржигин овогт Ариунжингийн Б.Х, Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 20-646 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, / /
2.Хаад боржигон овогт Батбаярын Б.Х, Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эмээ, нагац эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10-44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Өсвөр насны яллагдагч А.Б.Х, Б.Х нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хорго” хотхоны 2/2-44 тоотоос хохирогч С.Ундрахжаргалын эзэмшлийн үнэт эдлэл болох мэлхий хэлбэртэй, анар шигтгээтэй 7.5 грамм монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, С.Ундрахжаргалд 735,000 төгрөгийн хохирол учруулсан;
-мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хорго” хотхоны 2/2-44 тоотоос хохирогч С.Ундрахжаргалын эзэмшлийн үнэт эдлэл болох 8 грамм Солонгос алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, С.Ундрахжаргалд 1,280,000 төгрөгийн буюу нийт 2,015,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч А.Б.Х, Б.Х нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хорго” хотхоны 2/2-44 тоотоос хохирогч С.Ундрахжаргалын эзэмшлийн үнэт эдлэл болох мэлхий хэлбэртэй, анар шигтгээтэй 7,5 грамм монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, С.Ундрахжаргалд 735,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хорго” хотхоны 2/2-44 тоотоос хохирогч С.Ундрахжаргалын эзэмшлийн үнэт эдлэл болох 8 грамм Солонгос алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, С.Ундрахжаргалд 1,280,000 төгрөгийн буюу нийт 2,015,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2]
3. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан гомдол хүсэлт[3],
4. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан. /Үнэлгээний дүн 2,015,000 төгрөгөөр үнэлсэн/[4],
5. Насанд хүрээгүй гэрч У.Тэнгисийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим манай гэрийнхэн хөдөө явахаар болоод би гэрээ харж ганцаараа үлдэхээр болсон. Тухайн өдөр манай гэрт Мөнгөнбагана, Б.Х, Б.Х нар орж ирсэн. Тэгээд бид нар юм идээд зурагт үзэж байтал 20 цагийн үед Мөнх-Оргил манай гэрт ирээд тэр оройноо Мөнх-Оргил, Мөнгөнбагана нар манай гэрээс яваад бид нар амарцгаасан. Маргааш өглөө нь Мөнх-Оргил, Мөнгөнбагана нар манай гэрт ирээд бид нар амарцгааж байгаад Мөнх-Оргил, Мөнгөнбагана нар яваад өгсөн. Тэгсэн Б.Х, Б.Х нар Энхээ гэх хүнтэй уулзана гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд 22 цагийн орчим Б.Х орж ирээд араас нь Б.Х орж ирээд бид нар хоол унд идээд амарцгаасан. Би өглөө 9 цагт сэртэл миний хажууд Б.Х, Б.Х нар унтаж байсан. Тэгээд бид нар унтаж байтал гаднаас ах Ууганбаяр орж ирсэн. Гэрээс эд зүйл алга болсон талаар ээж Ундрахжаргал хэлэх үед мэдсэн” гэх мэдүүлэг[5],
6. Насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөнбаганы 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим найз Б.Хгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны гадна явж байтал Б.Хтай тааралдсан. Тэгсэн Б.Х бид хоёрт хандаж Тэнгисийн гэрт очъё гээд гэрт нь очтол Тэнгис ганцаараа гэртээ байсан. Бид нар гэрт нь ороод хөзөр тоглож, 2 том пиво Б.Х гаднаас аваад ороод ирсэн байсан тул тэрийг бөөнөөрөө хувааж уусан. Гэтэл Мөнх-Оргил 22 цагийн үед Тэнгисийн гэрт ирээд бид нар сууж байгаад манай найз дуудахаар нь Мөнх-Оргил бид хоёр Тэнгисийн гэрээс гараад явсан. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим Мөнх-Оргил бид хоёр Тэнгисийн гэрт очоод хаалгыг нүдтэл Б.Х хаалга онгойлгож өгсөн. Мөнх-Оргил бид хоёр 19 цагийн орчим манай гэр лүү явсан” гэх мэдүүлэг[6],
7. Насанд хүрээгүй гэрч А.Мөнх-Оргилын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчим найз Мөнгөнбагана над руу залгаад Б.Х, Тэнгис, Б.Х бид нар байна, хүрээд ир гэхээр нь би 22 цаг өнгөрөөгөөд Тэнгисийн гэрт очсон. Намайг очиход Тэнгис, Б.Х, Б.Х, Мөнгөнбагана нар байсан. Бид нар тэнд сууж байгаад 23 цагийн үед Мөнгөнбагана бид хоёр манай найз охины гэр лүү явсан. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь Мөнгөнбагана бид хоёр Тэнгисийн гэр рүү очиход Б.Х хаалга онгойлгож өгсөн. Гэрт нь яваад ороход тэд нар бөөнөөрөө унтаж байхаар нь би Б.Хын хажуугаар ороод унтсан.14 цагийн орчим Мөнгөнбагана бид хоёр Мөнгөнбаганы гэр лүү явсан” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч С.Хүслэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед Б.Х нь фэйсбүүкийн мессэнжерээр надруу "та хаана байгаа юм, машин чинь байна уу" гэхээр нь би машин байгаа гэтэл Б.Х "Маршел таун” хотхон яваад хүн аваад ирье, таксины мөнгийг өгье" гэхээр нь би зөвшөөрөөд “Офицерын ордон”-оос Б.Х, Б.Х нарыг аваад явж байтал Б.Х алтан гинж гаргаж ирээд "агаа энийг ломбарданд тавиад өгөөч, бид нар хэд хоног уучихсан, ямар ч мөнгөгүй болчихлоо, манай найзын найз охины гинж байгаа юм гээд гуйгаад байхаар нь Сансарын колонк ороод “Андууд” гэх ломбарданд 200,000 төгрөгөөр тавиад би Б.Хд 200,000 төгрөг өгтөл надад 50,000 төгрөг өгөөд бензин хийчих гэж хэлсэн. Тэгээд тэндээс Маршал таун ороод машинд сууж Б.Х, Б.Х нар утсаар ярьж байгаад “Натур” худалдааны төвийн Ногоон төгөл хороолол оръё гээд явцгаасан” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Б.Энхбаярын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Б.Х, Б.Х нар надруу залгаад “хаана байгаа юм бэ?” гэхээр нь Сансарын “Цэ” бааранд найзуудтайгаа хамт сууж байна гэтэл яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Б.Х, Б.Х орж ирээд хамт гадагшаа гарцгаасан. Тэгсэн Б.Х, Б.Х нар монетон бөгж гаргаж ирээд мөнгөний хэрэг гарсан тул ломбарданд тавиад өгөөч гэхээр нь юун бөгж юм гэтэл Б.Х "манай найз охины бөгж" гэхээр нь би хэдэн төгрөгөнд тавих юм гэтэл тултал нь тавьчих гэхээр нь надад бичиг баримт байхгүй байсан тул найз Цэнд-Аюушийг гуйгаад Сансарын нэрийг санахгүй байна, нэг ломбарданд 290.000 төгрөгөөр тавиад би 200.000 төгрөгийг зээлчих 2 хоногийн дараа өгчихье гэж хэлээд авсан. Үлдсэн 90.000 төгрөгийг Б.Х, Б.Х нар аваад явсан. Тухайн үед би хулгайн эд зүйл гэж мэдээгүй” гэх мэдүүлэг[9],
10. Хохирогч С.Ундрахжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 2/2-44 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сум руу яваад 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн охин болох Цэцэглэнгийн вакциныг хийлгэх гээд хотод ирсэн. Бид нарыг хөдөө явсан хойгуур манай том хүү болох Тэнгис нь гэртээ үлдсэн байсан. Орой 21 цагийн орчимд манай нөхөр ангийнхан нь уулзана гээд авдарнаасаа өөрийн гинжээ зүүх гээд авах гэтэл нөхрийн эд зүйлс байсан боловч миний алтан гинж, монетон бөгж хоёр алдагдсан байсан. Манай хүү Тэнгис нь найзуудтайгаа 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл манай гэрт хамт хоносон байсан. Би алдсан алтан гинжээ 2019 онд 2,200,000 төгрөгөөр, харин монетон бөгжийг 2019 онд 1,800,000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан” гэх мэдүүлэг[10],
11. Өсвөр насны шүүгдэгч Б.Хын нас тоолсон тэмдэглэл[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12],
12. Өсвөр насны шүүгдэгч А.Б.Хгийн нас тооцсон тэмдэглэл[13], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14],
13. Хохирогч С.Ундрахжаргалын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхүүлэхийг хүссэн хүсэлт[15],
14. Өсвөр насны шүүгдэгч А.Б.Х 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг Энхээ мэдээгүй” гэх мэдүүлэг[16],
15. Өсвөр насны шүүгдэгч Б.Хын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энхээ, Хүслэн нар хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б.Х, Б.Х нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс хохирол бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба өсвөр насны шүүгдэгч А.Б.Х, Б.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нарт ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар авч, уг арга хэмжээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад (Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар) даалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь өсвөр насны шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч А.Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”-ийг үүрэг болгох;
Харин өсвөр насны шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”-ийг үүрэг болгож, тус бүрт анхааруулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Х нарыг “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад /Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ даалгасугай.
4. Өсвөр насны шүүгдэгч А.Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”-ийг үүрэг болгосугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах ...сургалтад хамрагдах”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”-ийг үүрэг болгосугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Х нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 2-4 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 19 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 20 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 62 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 64 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 9 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 26 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 25 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[14] Хавтаст хэргийн 33 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 74 дүгээр тал
[16] Хавтаст хэргийн 80 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 85 дугаар тал