| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0016/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 81
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Ц.Л , Ц.М ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч ад холбогдох 163/2020/0016/Э индекстэй, эрүүгийн 1915005820288 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 2 жил хорих ялаар, 2010 оны 05 дугаар сарын 27ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Т овогт М.Ч.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ч ыг байнга гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өндөр настай Ц.М , ээж Ц.Л нартай харгис хэрцгий харьцсан, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, уучлал гуйж байна. Согтуугаар энэ үйлдлийг гаргачихдаг, архины эмчилгээнд явуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Л ын өгсөн: М.Ч нь архи уухаараа агсам тавьдаг. 2019 оны 11 сарын 4-ний өдөр хорих ангиас гарч ирээд л түүнээс хойш тасралтгүй архи ууж байна. Эрүүл мэндийн байдлаар жилийн хугацаагаар группд орсон ба тэтгэмжийн мөнгөө 6 сараар зээл аваад архи уусан. Ер нь л мөнгө зээлж аваад архи уугаад байдаг. Зээл аваад зээл нь төлөгдөнгүүт дахиж зээл авсан байсан. Өөрөө хувцас аваач гэхээр авахгүй, шинэ хувцас авч өгөхөөр зардаг. Саяхан 3 сарын мөнгөнөөсөө 2 талх, 1 сүү авч очсон. Өөр бусдаар мөнгө болон хоол хүнсний зүйл авч очиж байгаагүй. Архины мөнгө гуйгаад байдаг гэж таньдаг хүмүүс хэлдэг. Намар их мөнгө авахдаа 200000-300000 төгрөг хадгалуулаад тэрийгээ цувуулж аваад дор нь дуусгасан. Согтуу, дэлгүүрт орохоороо мөнгө нэхээд өгөхгүй байхын аргагүй байдалд оруулдаг. Миний хувьд дэлгүүрт байгаа хүмүүсээс санаа зовох, ичиж айсандаа хурдан гаргахын түүс болж гуйснаар нь 3000, 5000, 10000 төгрөгийг нь өгөөд явуулдаг. Гэрээсээ ч гэсэн хэлэхгүй юм аваад гардаг. Тэр авсан зүйлсээ архинд өгдөг байх. Миний малгайг авч гараад зарчихсан байсан, машины ард байдаг хүүхдүүдийн авч өгсөн холбогчийг бас аваад зарсан байсан. Нэг мэдэхэд л юм алга болдог. 2020 оны 1 сараас хамт амьдарсан, үнэхээр хэцүү байна. Өдөр болгон ийм үйлдэл гаргаж байна. Хэн үр хүүхдээ орон шоронд оруулахыг хүсэх вэ, тэр болгоныг нь цагдаад хэлдэггүй, энэ бол 50 хувь нь гэсэн үг. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч гаднаас согтуу орж ирээд бид хоёроос хадгалуулсан мөнгө гэж нэхсэн. М “юун мөнгө, яах гэж байгаа юм” гэсэн чинь Ч “мөнгө өгөөдөх архичин лалар минь, чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд надтай зэрэгцэж гараад амбаараас сүх аваад “алнаа муу хүүрийг” гээд гэрт орохоор нь би араас нь дагаж ороод “чи яах гээд байгаа юм, боль чи” гэсэн чинь Ч “би энийг ингэж алахгүй, зовоож байгаад ална, зоригоо чангалж байгаад ална” гэж хэлээд 2 удаа сүхтэй гараараа дайлайгаад арай ч цохиогүй. М , Ч хоёр нь бие биерүүгээ дайрдаг, энэ хоёр хүнийг зохицуулах гэж хэцүү байдаг гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М гийн өгсөн: Би худлаа ярьдаггүй, Ч үнэн ярьдаггүй. Надтай байнга зүхэж, заналхийлж харьцдаг. Байнга архи уудаг, гэртээ орж ирэхдээ нөгөө үгээ хэлээд орж ирдэг. Шөнө дуугүй орж ирээд унтана гэж байхгүй. Согтуу орж ирэхээр нь зүрх өвдөөд их хэцүү байдаг. Би харвалттай, бусдын асаргаанд эмчилгээ хийлгээд гайгүй болж байсан сүүлийн үед дордоод байна. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч гаднаас согтуу орж ирээд хадгалуулсан мөнгө гэж нэхсэн. Тэгээд “мөнгө өгөөдөх архичин лалар минь, чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд хурц иртэй, хуйтай сүх байдаг, түүнийг бариад далайсан. Би их айсан, яг цохих гээд байснаа “архи нэмж уугаад зоригоо чангалж байгаад ална” гээд гараад явсан. Би энэ хүүгээс зугтаж 2 сар шахуу хотод байсан, айгаад явсан. Хотод айлд байх хэцүү, нөгөө талаар энэ хөгшнийг зовоогоод байгаа байх гэж санаа зовоод буцаад ирсэн. Ч ад архи уухгүй өдөр гэж байдаггүй, надаас бол мөнгө нэхдэггүй. Эхнэр л мөнгөө захиран зарцуулдаг. Намайг үнэнийг нь хэлдэг болохоор надад их өшөрхдөг. Маш их айдаг, сэтгэл санаагаар их ядарч гомдож байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915005820288 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч согтуурсан үедээ: 2019 оны 11 дүгээр сарын 26ны өдрийн 21 цагийн үед Булган аймгийн ...ийн нутагт гэртээ аав Ц.М , ээж Ц.Л нараас мөнгө нэхэж, “юун мөнгө, яах гэж байгаа юм” гэж хэлсэний төлөө уурлаж, аав Ц.М г цохихоор сүхээр далайж “чамайг цавчиж ална, зовоож байгаад ална, зоригоо чангалж байгаад ална, лалар минь” гэх зэргээр айлган сүрдүүлж, хэл үгээр доромжилж, амь нас, эрүүл мэндэд нь гэм хор учруулж болзошгүй үйлдэл хийж харгис хэрцгий харьцаж хүчирхийлсэн, маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед гэртээ ирж мөнгө нэхэж аав Ц.М г “намайг бага байхад зодож байсан архичин лалар”, ээж Ц.Л ыг “муу ал минь чи алцганаж яваад намайг гаргаа биз дээ, яах гэж намайг гаргасан юм бэ, муу лаларын банди минь” гэх зэргээр гутаан доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэн хүчирхийлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ээж Ц.Л ынхаа эрхлэн үйл ажиллагаа явуулж буй Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Баянтохой” дэлгүүрт очиж мөнгө нэхэж 1000 төгрөг авч, орой нь гэрийнхээ хаалгыг нүдэж “пизда минь, ал минь” гэх мэтээр гутаан доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэн хүчирхийлж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох аав Ц.М , ээж Ц.Л нартай харгис хэрцгий харьцсан, тэдний хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ц.Л ын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ...од байрлах гэртээ 21 цагийн үед хүү Ч гаднаас согтуу орж ирсэн. Ч ыг орж ирэхэд нөхөр М бид хоёр байсан ба Ч “хоол идье лаларуудаа” гэхэд нь би хоол хийж өгсөн. Ч хоолоо идэж дуусаад М бид хоёроос группын хадгалуулсан мөнгөө нэхсэн. М “юун мөнгө, яах гэж байгаа юм” гэсэн чинь Ч “мөнгө өгөөдөх архичин лалар минь, чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд надтай зэрэгцээд гарсан. Би гадаа амбаарт юм дэвсэж байхад Ч амбаараас сүх аваад “алнаа муу хүүрийг” гээд гэрт орохоор нь би араас нь дагаж ороод “чи яах гээд байгаа юм, боль чи” гэсэн чинь Ч “би энийг ингэж алахгүй, зовоож байгаад ална, зоригоо чангалж байгаад ална” гэж хэлээд 2 удаа сүхтэй гараараа дайлайгаад арай ч цохиогүй.
Ч сүхээ аваад гараад явсан.
Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Ч бас л согтуу ирээд надаас өөрийнхөө мөнгийг нэхсэн тэгэхээр нь би “өдөр чи надаас 20000 төгрөг авсан биз дээ, одоо мөнгө байхгүй гэж хэлсэн чинь Ч “муу ал минь чи алцганаж яваад намайг гаргаа биз дээ, яах гэж намайг гаргасан юм бэ, муу лаларын банди минь” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Мөн энэ өдөр М “согтуу чамтай ярихгүй, хойшоо орж унт” гэсэн чинь Ч аав М рүүгээ дайраад “чи намайг бага байхад зодож байсан, чамайг ална, би чамд гомддог, архичин лалар минь” гэж хэл амаар доромжилсон. Ийм маягаар үг хэлээрээ л доромжилдог. Ч өдөр болгон байнга архи уудаг, сүүлийн 2 жил байнга гэр орондоо агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог болсон. ...Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянтохой дэлгүүрт юмаа зарж байхад манай хүү Ч мөнгө нэхээд 1000 төгрөг надаас аваад явсан, байнга мөнгө нэхэж архи уудаг. Ахиад орой ирэхээд нь мөнгө нэхэх байх гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Гэтэл хаалга нүдэж “пизда минь, лалар минь” гэж хашгираад байсан. Архи ууж, мөнгө нэхэж дарамталдаг, ...байнга архины мөнгө нэхэж зовоогоод байх юм. Дэлгүүрт юм заруулахгүй орж ирээд л 3000, 10000 гээд л нэхээд байдаг” гэх мэдүүлэг /хх-34-35, 164 тал/, хохирогч Ц.М гийн өгсөн: “...Ч бол миний төрсөн хүү. Сүүлийн 2 жил архи их ууж агсам тавьдаг болоод байна. Уг нь миний хүү их дөлгөөн хүүхэд, даанч архи уухаараа ааш нь ширүүн болчихоод байна. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед М.Ч гаднаас согтуу орж ирээд хадгалуулсан мөнгөө авна гэхэд нь Л бид хоёр “мөнгө байхгүй, яах гээд байгаа юм бэ?” гэсэн чинь уурлаад намайг “лалар минь чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гэж гараад сүх гаднаас барьж орж ирээд над руу далайсан боловч намайг цохиогүй. Тэгээд “зоригоо чангалж ирээд нэг мөсөн ална гээд” гараад явсан. Ээж Л нь боль гэсэн чинь ээжийгээ “ал минь, чи алцагнаж байгаад намайг гаргасан лалар банди минь” гэж хэл амаар доромжилсон. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орой 21 цагийн үед Ч бас л согтуу орж ирээд мөнгө нэхээд над руу “чи намайг бага байхад зодож байсан биз дээ, архичин лалар минь” гэж хэлсэн. Ээж Л ыгаа “Лалар ал” гэх мэтээр хэлж хэл амаар доромжилсон. Л бид хоёрыг Ч цохиж зодоогүй. Би 2017 онд тал цус харвасан болохоор гэрээсээ гарч чадахгүй юм. Гэхдээ миний ухаан санаа саруул болохоор хэцүү л байна. ...Би одоо 64 настай, тэтгэвэрт байдаг. ...Манай гэр бүл эхнэр Л бид хоёрын тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг, Л барааны дэлгүүр ажиллуулдаг, түүний орлогоор амьдардаг” гэх мэдүүлэг /хх-38-39, 177-178 тал/, гэрч Ч.Ёолкийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн үед манай цагдаагийн газрын жижүүрийн утас 102-оос “Булган аймгийн ...од М.Ч гэртээ агсам тавьсан гэсэн дуудлага ирлээ” гэсний дагуу би шууд уг хаяган дээр ганцаараа очсон. Намайг очиход Ч гэгч хүн байхгүй байсан, ээж Л , аав М гэх хүмүүс байсан ба ээж Л нь “өчигдөр орой Ч агсам тавьж хэл амаар доромжилсон” гэж ярьсан. ...Л , М нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/, гэрч М.А гийн өгсөн: “...Ч ах эцэг эхээс тавуулаа, айлын том хүүхэд. Ч ах ийм их архи уудаг хүн байгаагүй, ажил төрөлтэй, цагаан цайлган, ажилсаг, цэвэрч нямбай, догшин ширүүн зангүй, их сайхан сэтгэлтэй хүн байсан. Одоо ч их архи уугаад байдаг болчихоод байгаа юм. Ч ах одоо ээж Л , аав М нартай нэг гэрт амьдардаг. 2000 оноос эхлээд архи уудаг болсон. Ч ах архи уусан үедээ эхэндээ аав М гээс айгаад очдоггүй, ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Аав М г 2017 онд цус харваснаас хойш Ч ах гэртээ агсам согтуу тавьж ээж Л , аав М нарыг “лалар, гичий” гэх мэт үгээр хэлж доромжилдог болсон. Ч ах харин аав, ээжийг зодоод байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/, гэрч Д.Н гийн өгсөн: “Ч эцэг М , эх Л нарт агсам согтуу тавиад саяхан 2019 оны 8 дугаар сард шүүхээр шийтгэгдсэн. “Ч сүүлийн үед архи уугаад байх юм, хааяа агсам тавьдаг” гэж саяхан ахмадын баярын үеэр уулзахад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, гэрч П.А ийн өгсөн: ...М.Ч нь 2010 оны 10 дугаар сараас эхэлж доод мөчний гэмтлийн үлдэц гэсэн оношоор хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж нийгмийн даатгалын сангааас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаа ...сар болгон олгож байгаа мөнгөн тэтгэмж юм. ...Мөнгийг өөрийн эмчилгээ сувилгаанд зарцуулна, гэр бүлээ тэжээн тэтгэхэд зарцуулна гэж нарийвчилж тусгаагүй” гэх мэдүүлэг /хх-180 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101 тоот:
Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “өндөр” гэх дүгнэлт /хх-24-28 тал/, шүүгдэгч М.Ч ын яллагдагчаар өгсөн: “Миний буруу, энэ явдлаас хойш би архи уухгүй байгаа. Би архи жаахан уугаад л юу болсныг санадаггүй болчихоод байгаа. Би 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрийн орой гэртээ согту ирээд аав М , ээж Л хоёроос мөнгө нэхэж элдэв янзын үгээр хэлсэн байсан. Би дахиж ийм алдаа гаргахгүй. Манай аав М намайг бага байхад зоддог байсан. Гэхдээ би тэрэнд өс санаагүй, аав, ээждээ зодуулдаггүй хүүхэд гэж байхгүй шүү дээ. Согтуудаа л би өөрөө солиордог юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагддаг, дамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Л ын өгсөн: “...Намар их мөнгө авахдаа 200000-300000 төгрөг хадгалуулаад тэрийгээ цувуулж аваад дор нь дуусгасан. Согтуу, дэлгүүрт орохоороо мөнгө нэхээд өгөхгүй байхын аргагүй байдалд оруулдаг. Миний хувьд дэлгүүрт байгаа хүмүүсээс санаа зовох, ичиж айсандаа хурдан гаргахын түүс болж гуйсан 3000, 5000, 10000 төгрөгийг нь өгөөд явуулдаг. Гэрээсээ ч гэсэн хэлэхгүй юм аваад гардаг. Тэр авсан зүйлсээ архинд өгдөг байх. Миний малгайг авч гараад зарчихсан байсан, машины ард байдаг хүүхдүүдийн авч өгсөн холбогчийг бас аваад зарсан байсан. Нэг мэдэхэд л юм алга болдог. Үнэхээр хэцүү, өдөр болгон ийм үйлдэл гаргаж байна. Хэн үр хүүхдээ орон шоронд оруулахыг хүсэх вэ, тэр болгоныг нь цагдаад хэлдэггүй” гэх, хохирогч Ц.М гийн өгсөн: “надтай байнга зүхэж, заналхийлж харьцдаг. Байнга архи уудаг, гэртээ орж ирэхдээ нөгөө үгээ хэлээд орж ирдэг. Шөнө дуугүй орж ирээд унтана гэж байхгүй. Согтуу орж ирэхээр нь зүрх өвдөөд их хэцүү байдаг. Би харвалттай, бусдын асаргаанд ...байна. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч гаднаас согтуу орж ирээд хадгалуулсан мөнгө гэж нэхсэн. Тэгээд “мөнгө өгөөдөх архичин лалар минь, чамд ямар хамаатай юм, чамайг ална шүү” гээд хурц иртэй, хуйтай сүх байдаг, түүнийг бариад далайсан. Би их айсан, яг цохих гэж байснаа “архи нэмж уугаад зоригоо чангалж байгаад ална” гээд гараад явсан. Би энэ хүүгээс зугтаж хотод хэсэг байсан боловч айлд хэцүү, нөгөө талаар энэ хөгшнийг зовоогоод байгаа байх гэж санаа зовоод буцаад ирсэн. ...Сэтгэл санаагаар их ядарч байна, гомдож байна” гэх мэдүүлэг болон шүүгдэгч М.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох аав Ц.М г зодсон үйлдэлдээ 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
2.1-д зааснаар торгох ялаар /хх-102-105 тал/, аав Ц.М , ээж Ц.Л нарыг хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг албадаж, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар нийт 5 удаа захиргааны шийтгэл хүлээж байсан /хх-111-121 тал/ нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч М.Ч нь хохирогч Ц.М , Ц.Л нарыг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж, тэдний хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, харгис хэрцгий харьцсан үйлдэл давтагдаж дамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин аварласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч М.Ч ын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Булган аймгийн ...ийн нутагт гэртээ Ц.М , Ц.Л нараас мөнгө нэхэж, өгсөнгүй гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцаж, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Л аас мөнгө нэхэж, “намайг бага байхад зодож байсан архичин лалар”, “муу ал минь чи алцганаж яваад намайг гаргаа биз дээ, яах гэж намайг гаргасан юм бэ, муу лаларын банди минь” гэх зэргээр тэднийг гутаан доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэн хүчирхийлсэн, түүнчлэн хохирогч Ц.Л ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “согтуу, дэлгүүрт орохоороо мөнгө нэхээд өгөхгүй байхын аргагүй байдалд оруулдаг. Миний хувьд дэлгүүрт байгаа хүмүүсээс санаа зовох, ичиж айсандаа хурдан гаргахын түүс болж гуйснаар нь 3000, 5000, 10000 төгрөгийг нь өгөөд явуулдаг. Гэрээсээ ч гэсэн хэлэхгүй юм аваад гардаг. Тэр авсан зүйлсээ архинд өгдөг байх. Миний малгайг авч гараад зарчихсан байсан, машины ард байдаг хүүхдүүдийн авч өгсөн холбогчийг бас аваад зарсан байсан. Нэг мэдэхэд л юм алга болдог” гэж мэдүүлж байгаагаар хохирогчийг аргагүй байдалд оруулж мөнгө нэхэж авах, хохирогчийн малгай, машины холбогч зэрэг эд зүйлийг нь дур мэдэн авч архинд өгөх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан үйлдэл нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ч ын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан объектив талын шинжийг тус тус агуулж байх тул түүнийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын нэг буюу хэд хэдэн шинжийг байнга буюу 3 ба түүнээс дээш үйлдэж амьдрал, зан төлвийн хэвшил болгосон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх нэр томъёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж 3.1 дүгээр зүйлийн 3.1.2. “...төрсөн, ... эцэг, эх, ...” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1. ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, ... халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...сэтгэл санаа, эдийн засаг, ...байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч М.Ч нь хохирогч Ц.М , Ц.Л нарын төрсөн хүү болох нь хэргийн 10-12, 71 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэгсдийн баталгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэх үндэслэлтэй байна.
Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлохдоо 3.1 “энэ хуулийн үйлчлэлд зааснаар 60, түүнээс дээш настай эрэгтэй; 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж хуульчилсан байх ба хохирогч Ц.М нь 1955 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, Ц.Л нь 1956 онд төрсөн 64 настай, эмэгтэй байх ба энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “...ахмад настан, ... эсрэг үйлдсэн” гэх шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Шүүгдэгч М.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Л, Ц.М нарт сэтгэл санааны хохирол учирсан хэдий ч иргэний нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:
Шүүгдэгч М.Ч ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-тэй харгис хэрцгий харьцсан, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдаж, гэр бүлийн хүчирхийлэлийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч М.Ч нь гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, сэтгэцийн хувьд архинд донтох өвчинтэй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, архинд донтох хорт зуршлаа эмчлүүлэх, түүний өмгөөлөгч биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, ...дон эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсаны дагуу шүүгдэгч М.Ч ад оногдуулах ял дээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч М.Ч ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-14-18,70-71,107-112тал/-ыг шинжлэн судлахад тэрээр 5 удаагийн ял шийтгэлтэй, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцийн хувьд архинд донтох өвчинтэй, ясны идээт өвчний үлдэц өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялаас 6 сарын хорих ял оногдуулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 сар 04 хоногоор тогтоож нээлттэй хорих ангид эдлүүлэх, эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Ч ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар архинд донтох зуршлын эсрэг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Улаанбаатар хотын СЭМҮТ-ийн Сэтгэцийн тасаг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД