Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1283

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга _______________,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Ө.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б д холбогдох эрүүгийн 1908 05100 1604 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ... баг ..... гудамжны ..... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн .... хороо Одонтын .... гудамжны .... тоотод түр оршин суух, урьд

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 140 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгэгдэн 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Б овогт Ө.Б  /РД:........../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.Ш ыг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг .....дэлгүүрийн үүдэнд байхдаа нуруу хэсгээс нь хазаж, мөн хорооны ..... тоот өөрийн гэртээ нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний булангийн гадна булан, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Иргэн Х.Ш оос цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх3/, хохирогч Х.Ш ын мэдүүлэг /хх20-21/, гэрч Ж.Б ын мэдүүлэг /хх23/, гэрч Б.М ийн мэдүүлэг /хх25-26/, шинжээчийн 11895 дугаартай дүгнэлт /хх28/, аюулын зэргийн үнэлгээ /хх5/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх6-10/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх59/, шүүгдэгч Ө.Б гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хх46/, цагдаагийн асап сангийн лавлагаа /51-55/, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ө.Б г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Х.Ш оос цагдаагийн байгууллагад гаргасан “........нэртэй дэлгүүрт зогсож байтал “миний мөнгийг өг” гэж хэлээд утас шүүрч авах гэтэл нь өгөхгүй байх санаатай хуруу гарыг нь мушгитал ар нуруу хэсгээс шүдээрээ хазаад зугтсан. Гэртээ ороод нүүр нүдгүй цохиж, ална гэж сүрдүүлж, дарамталж дорожмилсон. Гомдол ихтэй байгаа тул өргөдөл гаргаж байна...” гэх гомдол /хх3/

2. Хохирогч Х.Ш ын “...Б тэй 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр .....нэртээ дэлгүүрт орж хүүдээ юм авах гэж байсан чинь Б  араас орж ирээд “мөнгөө авъя янхан минь” гэж үг хэлээр доромжилж, машиныг чинь машинаараа мөргөнө гэхээр нь дэлгүүрээс гартал нуруунаас хазаж авсан. Миний утсыг булааж аваад гэрлүүгээ орчихоор нь гэрт нь орсон. Гадаад дотоод их явсан гэлүү мөнгөө авъя гэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлтэл миний зүүн талын хацар толгой дух руу гараараа цохисон. Баруун талын дээд талын араа шүд цуурч үүрээд аманд мэдрэгдсэн, би газар уначихсан шээс алдсан байсан. Дотор муухай болоод эм уумаар байна гэж хэлээд гэрээс нь гарсан. .....дэлгүүрийн эгчийн утсаар эгч Б  руу яриад “Б  намайг зодчихлоо” гэж хэлсэн...Гомдолтой байна. Эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх20-21/

3. Гэрч Ж.Б ын “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр аавын талын дүү Ш  залгаж, нилээд сандарчихсан “намайг Б  явуулахгүй, машин мөргөнө гээд байна, та ирээд намайг аваач” гэхээр нь “хаана байгаа юм” гэхэд “зүүн салаанд ирчихсэн байна” гэхээр нь “яах гэж очсон юм” гэтэл утас нь тасарчихсан. Би 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх23/

4. Гэрч Б.М ийн “...намайг дэлгүүр дотроо байж байтал манайхаар үйлчлүүлдэг Ш  орж ирээд юм авах гээд зогсож байтал нөхөр Б  нь гаръя, явъя гээд хоорондоо маргалдаж байгаад явсан. Дэлгүүрийн гадаа гарчихаад хоорондоо мөн маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Хоорондоо зууралдаад Б , Ш ын хувцаснаас татаад байсан, Ш  уйлчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх25-26/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11895 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Х.Ш ын биед тархи доргилт, зүүн нүдний булангийн гадна булан, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх28/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ө.Б :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Х.Ш , шүүгдэгч Ө.Б  нар нь 2009 онд гэр бүлээ батлуулж, дундаасаа нэг хүүхэдтэй хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.Ш ыг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг .....дэлгүүрийн үүдэнд байхдаа нуруу хэсгээс нь хазаж, мөн хорооны ..... тоот өөрийн гэртээ нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Ш ын мэдүүлэг, гэрч Ж.Б , Б.М  нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Х.Ш ын эрүүл мэндэд “...биед тархи доргилт, зүүн нүдний булангийн гадна булан, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11895 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1  дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Ө.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ш  нь гомдол саналтай, эмчилгээний зардал гэж толгойн тонографикийн зураг 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,  шүдний аппарот 100.000 төгрөг, хойд шүдээ 50.000 төгрөгөөр эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар мэдүүлсэн боловч эмчилгээний баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул хохирогчийн мэдүүлгийн хүрээнд хохирлыг тооцох боломжгүй гэж үзлээ.

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндтэй холбоотой хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Б г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ___________ ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхээс шүүгдэгч Ө.Б  хохирогч Х.Ш  нар нь албан ёсоор гэр бүлээ цуцлаагүй боловч 2011 оноос хойш тусдаа амьдарсан мөн шүүгдэгч Ө.Б  бага насны буюу 3 настай хүүхдийн хамт амьдардаг байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад тохиромжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ____________ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б д ___________  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР