Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2016/01233

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын -р баг ийн тоотод оршин суух, ЖЭ80030******* регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 01******* оны 9 сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагч  Т. нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь эхнэр тай 00******* онд танилцаж 008 оны 7 сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй. нь надтай гэр бүл болохдоо 4 настай охинтой байсан. нь Оросын Холбооны Улсын Чита мужид ажил хийхээр явахдаа охин Болорцэцэгийг миний нэрээр овоглоод, орхиод явсан. ыг явах үед бид хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаатай байсан тул ыг явсны дараа охин Болорцэцэгийг түүний эгч Т.Энхзулын асрамжинд үлдээгээд би өөрөө Сүхбаатар аймаг руу явсан. Одоо миний бие Сэрээтэр гэдэг бүсгүйтэй гэр бүл болж, Нарансолонго, Мөнхсолонго гэсэн охидуудтай болсон. Мөн Т. ч гэсэн Чита мужид байхдаа Тимур Батор Цебенович гэх хүнтэй дотно харьцаатай болж 013 онд А.Тэмүүжин гэх хүүтэй болж тус тусын амьдралаа хөөсөн. Бид цаашид амьдрах хүсэл сонирхолгүй, эргээд суух ямар ч нөхцөл боломжгүй, тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтийг цуцалж, 00 оны 3 сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Болорцэцэгийг эх Т.ын асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь *******тэй 00******* онд танилцаж, 008 оны 7 сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Өөрийн охин болох Болорцэцэгийг *******гээр овоглосон нь үнэн. Бидний амьдрал удаан үргэлжлээгүй. Таарч тохирохгүйн улмаас тус тусын амьдралтай болсон. Одоо ******* нь Сүхбаатар аймагт ажиллаж Сэрээтэр гэдэг хүнтэй амьдарч, охинтой болсон. Миний бие Чита мужид Тимур Батор Цебенович гэх хүнтэй одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бидний дундаас 1 хүү төрсөн. Иймээс бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Б.Болорцэцэгийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Т.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ.

 

 Н.*******, Т. нар нь 00******* онд танилцаж, 008 оны 3 сарын   *******-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 95 дугаарт бүртгүүлсэн бөгөөд Н.******* нь 00 оны 3 сарын 18-ны өдөр төрсөн охин А.Болорцэцэгийг өөрийн нэрээр 009 оны 1 сарын 19-ний өдөр овоглосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн 005599 дугаартай гэрчилгээний хуулбар, 0*******5491 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 00037******* дугаартай 009 оны 1 сарын 19-ний өдөр овог, эцгийн нэр өөрчилсөн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.  

 

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодлын зөрүүтэй байдлаас шалтгаалан 010 оноос эхлэн одоог хүртэл тусдаа амьдарсан бөгөөд дээрх хугацаанд Н.*******, Т. нар нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоосон байна. Гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д заасны дагуу охин Б.Болорцэцэгийг эх Т.ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 11*******, 118, 13 дугаар зүйлийн 13.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* овогт *******гийн *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар  00 оны 3 сарын 18-ны өдөр охин Б.Болорцэцэгийг эх Т.ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамж 7000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

              *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш ******* хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ