| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1311/Э |
| Дугаар | 1311 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1311
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц д холбогдох эрүүгийн 1908 05609 1745 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа махны ченж ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг, Дэлжгэрхаан ... баг, ...., ..... тоот хаягт албан ёсны бүртгэлтэй одоогоор Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо ..... тоотод түр оршин суух хаягтай, урьд,
Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж хэрэгсэхгүй болсон,
Т овгийн А.Ц /РД:........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .....хороо .....амьд малын захын орчимд иргэн А.А той таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч А.А ын мэдүүлэг /хх28, 52/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12790 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх6/, гэрч А.Б ын мэдүүлэг /хх44/, А.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх38/, шүүгдэгч А.Ц ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгасан хуудас /хх19/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх21-23/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А.Ц гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А.А ын “...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны оройны 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .....хороо .....амьд малын захын ойролцоо байх Шунхлай нэртэй шатахуун түгээх станцын дэргэд хөдөөнөөс бололтой 5 адуу ачсан портер машин ирж зогссон. Тэгээд би тухайн 4 адуу ачсан залуутай тохиролцож адууг нь авах санаатай үнэ ярилцах гэтэл зүс таних Ц гэх залуу чи намайг үнэ хэлээгүй байхад урдуур орж үнэ хэллээ гээд машинаасаа бууж ирээд маргалдаж нэг нэгнийхээ хүзүүнээс заамдалцахад хажууд байсан хэсэг хүмүүс салгасан. Тэгээд Ц миний машинд суучих хэсэг юм яриа гээд өөрийнхөө саарал өнгийн приус 20 маркийн авто машинд суулгаад бойны гудамж руу ороод 50 орчим метр яваад зогссон. Тэгээд бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг татаж буулгаад хавирч унагаасан тэр үед би толгойгоороо газар унахад ухаан балартсан. Тэр үед миний толгойноос цус гарсан. Намайг 2-3 удаа хавирч унагаасан ба хавирч унагаачхаад шанаа хэсэгрүү баруун гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх28, 52/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12790 дугаартай шинжээчийн “...А.А ын биед тархи доргилт, хуйханд шарх, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх6/
3. Гэрч А.Б ын “...2019 оны 10 дугаар сарын 23-ны 20 цагийн үед манай хадам дүү А ын толгойноос нь цус гарсан, хувцас нь шороо болчихсон байдалтай ирэхээр нь “юу болсон” талаар асуутал хажууд нь байсан зүс таних Ц гэх залуутай муудалцсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх44/
4. А.Ц гийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим хөдөөнөөс 5 адуу ачсан портер машин ирсэн юм. Тэгэхээр нь адуу зарж борлуулах гэж байгаа юм шиг байна гэж бодоод явж очоод хэдээр зарах талаар жолоочтой нь үнэ ярилцаад байж байтал зүс таних А гэх залуу ирээд шууд яриа таслаад адуу зарах гэж байсан хүнтэй шууд үнэ ярилцаад эхэлсэн. Тэгэхээр нь би А т хандаж би түрүүлж ирснээрээ адууны эзэнтэй ярьж байсан яриагаа дуусгамаар байна гэж хэлтэл А намайг чи хэн бэ? Машинаасаа гараад ир эсвэл зайл гээд байсан, тэгэхээр нь би цамцнаас нь заамдаж аваад А т хандан машинд суучих юм ярьж сууя гэж хэлээд хүмүүсээс холдож юм асуух санаатай бой хийдэг хашааны булан эргээд зогссон юм. Тэгээд А надруу дайраад байхаар нь би хөлийг нь хавирч унагаасны дараа баруун гараараа шанаа хэсэгрүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх38/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч А.Ц .
Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .....хороо .....амьд малын захын орчимд хохирогч А.А той таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсон болох нь хохирогч А.А ын мэдүүлэг, гэрч А.Б ын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц ын гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.А ын эрүүл мэндэд “...биед тархи доргилт, хуйханд шарх, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт ...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12790 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ц ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч А.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц д 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР